x

Алдаагаа залруулах боломж буюу Үндэсний баялгийн сан

Нэг муу, нэг сайн мэдээ байна. Муугаас нь эхэлье.

Одоогоос сарын өмнө УИХ-ын гишүүн Б.Баттөмөр асуулга тавьж, Сангийн сайд Б.Жавхлан хариулсан нэг мэдээлэл интернетэд бий. Тэнд “2022 оны жилийн эцсийн байдлаар Ирээдүйн өв санд 2,7 их наяд төгрөг хуримтлагдсан. Өнөөдрийн байдлаар Төрийн сангийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 4,3 их наяд төгрөг. Ирээдүйн өв санд үүссэн энэ хуримтлал мөнгөн хөрөнгөөр баталгаажсан гэсэн үг. 2024 оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд 4,3 их наяд төгрөгийг сангийн хөрөнгийг удирдах Корпарацид бүрэн бүтнээр нь хүлээлгэж өгнө” гэсэн байна.

Өөрөөр хэлбэл, Ирээдүйн өв сан гэж өнөөдөр байхгүй, Төрийн сангийн, төсвийн нэг хэсэг болсон. 2020 онд Дагаж мөрөх журмын тухай хуульд нь өөрчлөлт оруулаад Сангийн сайдын мэдэлд аваачсан. 2023 онд хуульд өөрчлөлт оруулаад сангийн бүх эрхийг Ерөнхий сайдад өгчихсөн. 2024 онд МАН сонгуульд ялагдвал АН хов хоосон данс л хүлээж авна гэсэн үг.

Уг нь бол 2016 оны сонгуулийн өмнө АН эрх барьж байхдаа Ирээдүйн өв  сангийн тухай хуулийг батлаад,

-Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэхэд төрийн байгууллага, албан тушаалтнаас нөлөөлөхгүй, зааварчилгаа өгөхгүй,

-Сонгон шалгаруулах, томилох, гэрээ байгуулах ажиллагааг зохион байгуулахад төрийн байгууллага, албан тушаалтнаас аливаа хэлбэрээр нөлөөлөхгүй,

-Удирдах зөвлөл, нэр дэвшүүлэх хороо, хяналтын зөвлөлийн гишүүд, Сангийн үйл ажиллагаанд оролцогч этгээд, Корпорацийн эрх бүхий албан тушаалтан, гүйцэтгэх удирдлага, ажилтан ашиг сонирхлын зөрчилтэй, эсхүл ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсч болох шийдвэр гаргахгүй, үйл ажиллагаа явуулахгүй” гээд хуульчилчихсан.

Гэтэл өнөөдрийг хүртэл хоёр сонгууль, долоон жил хагасын дараа сангийн удирдлагыг томилоогүй, корпарацийг байгуулаагүй. 2024 оны сонгуулийн дараа корпарацийг байгуулж, мөнгөн хөрөнгийг хүлээлгэж өгнө гэж яриад сууж байна. МАН бол хуулийг ингэж л биелүүлдэг нам. Ирээдүйн өв сангийн тухай хуулийг 2020 оноос хойш гурваас илүү удаа хуулийг өөрчилсөн байна. Өөрчлөлт оруулах бүртээ эрх мэдлийг төвлөрүүлсэн, улс төрөөс хараат болгосон, Засгийн газар, Ерөнхий сайдад бүх эрх мэдлийг өгсөн, хараат бусаар ажиллах зарчмыг үгүй хийсэн. Товчхондоо Ирээдүйн өв сан гэж өнөөдөр байхгүй. Цаасан дээр нэр л байна.

Сайн мэдээ нь, энэ долоо хоногт УИХ дахь АН-ын бүлэг нэгэн цоо шинэ хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Үндэсний баялгийн сангийн тухай.

2000-аад оны сүүлээр Монголд уул уурхай шинээр хөгжиж, анхны томоохон ордуудыг эргэлтэнд оруулж эхлэх үед монголчууд Казакстаны гэдэг улсын тухай их ярьдаг байлаа. Байгалийн баялгийн асар их нөөцтэй, тэндээсээ олсон ашгаараа сан байгуулаад иргэн бүртээ хувь хүртээдэг гэнэ. Манайх ерөөсөө энэ замаар явья гэж. Тэгээд Хүний хөгжлийн санг байгуулж, иргэддээ хувь хүртээж эхэлсэн. Хүүхдийн мөнгө ингэж бий болсон. Нөгөө уул уурхайг боомилсон гэж хараалгадаг 68 хувийн татвараар. Төсөв батлах үед алт, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр ямар үнэтэй байсан, тухайн төсвийн жилд алт зэсийн үнэ яаж нэмэгдсэн, тэр давсан орлогоос нь 68 хувийн татвар авдаг байлаа. Хүхдийн 10 мянгыг анх ингэж тараасан, дараа нь ахмадуудад өгдөг болсон. Одоо хүүхдийн мөнгө одоо 100 мянган төгрөг болоод явж байгаа. Нэг төрлийн халамжийн бодлого болоод явчихсан. Тийм учраас 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө АН эрх барьж байхдаа Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг хүчингүй болгоод, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг баталсан ч үр дүн нь өнөөдөр ямар байгаа тухай өмнө өгүүлсэн.

Харин энэ удаа АН-ын бүлгээс өргөн барьсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл нь өмнөх хуулиадаас хэд дахин давсан том хууль юм байна.

1992 оны ардчилсан шинэ Үндсэн хуульд “Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлий, түүний байлаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн" гэж заасан. Анх удаа “Монгол Улсын иргэн өмчтэй байх” тухай Үндсэн хуулиндаа заасан. 2019 онд УИХ-аар баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр уг заалтыг дэлгэрүүлж, “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн байгаа. “Дийлэнх нь ард түмэнд ногдоно” гэхээр зарим нэг хэсэг нь өөр бусад хүмүүст ноогдохоор болчихоод байгаа биз. Одоогийн нөхцөл байдлыг харвал “зарим нэг хэсэг нь” биш, бүр дийлэнх хэсэг нь буюу төрийн эрх мэдэлд ойр байгаа нөхөд л байгалийн баялгаас олсон орлогыг захиран зарцуулдаг болчихоод байгаа. Уул уурхайн бүх том компаниуд төрийн өмч байна. Оюутолгойгоос бусад нь. Оросын талаас хувийн компанийн худалдаж авч ирсан “Эрдэнэт”-ийн 49 хувийг төр хурааж авсан. “Эрдэнэс Тавантолгой” 100 хувь төрийн өмч. Иргэнд олгосон 1072 хувьцаанаас бусад нь. Тэр байтугай 1072 хувьцааныхаа ноогдол ашгийг өгдөггүй. Төмөр зам байгуулна гээд хураагаад авчихсан. Төрийн өмчийн компаниудаа нийлүүлсэн “Эрдэнэс Монгол” гэж толгой компанитай. Энэ компаниудын орлого нэмэгдэхийн хэрээр төсөв томорч, төр нь данхайж, хувийн хэвшил зах зээлээс шахагдаж байгаа. Монголчууд нийтээрээ төрдөө (төрсөх юу байх вэ, нэг л нам шүү дээ) үйлчилж, төрд байгаа нөхдийн хурааж аваад, хувааж идээд, илүү гарсан хусмыг нь долоож амьдардаг зарц, барлагархуу болчихлоо. Малчдын нийгмийн даатгалыг төр төлнө гээд байгаа нь нэг тиймэрхүү л юм. Ажил хийж байгаа нөхдөөс нь татварлаж авчихаад татвар төлдөггүйчүүдэд нь тарааж өгдөг. Мэдээж дундаас нь ашгаа авна.

Харин сая өргөн барьсан Үндэсний баялгийн сангийн тухай хууль бол өмнө байгуулж байсан Хүний хөгжлийн сан, түгээр дамжуулж байгалйн баялгаас хувь хүртээх төдий ойлголт биш юм байна. Энд “төсвийн сахилга бат” гэдэг юмыг хамгийн түрүүнд тавьсан байна.

2010 онд УИХ-аар баталсан Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тогтворжилтын сан гэж бий. Тухайн жилийн төсөвт хураан авахаар тооцсон орлогоос давсан орлогыг ТТС-д төвлөрүүлж, хуримтлал үүсгээд түүнийгээ улс орны эдийн засгийг дэмжих урт хугацааны том төслүүдэд хөрөнгө оруулах, тэндээсээ ашгаа авах, шаардлагатай тохиолдолд (төсвийн орлого гүйцэхгүй байх, гэнэтийн том аюул нүүрлэх гэх мэт) авч хэрэглэх зохицуулалттай. Энэ бол Засгийн газрын нөөц хөрөнгө биш.

Гэвч энэ хууль хэрэгжилгүй дахиад 7-8 жил болж байна. Засгийн газар зориудаар төсвөө алдагдалтай баталдаг, жил тутам орлогоо өсгөж тооцдогоос болоод ТТС-гийн тухай хууль ажиллахаа больсон.

Харин одоо оруулж ирээд байгаа Үндэсний баялгийн сангийн тухай хуульд Ирээдүйн өв сан болон Төсвийн тогтворжилтын сан нь Үндэсний баялгийн сангийнхаа бүрэлдэхүүн хэсэг байхаар заажээ. Товчхон хэлбэл уул уурхайн баялгийг хэрхэн удирдах тухай хууль юм.

Үнэнийг хэлбэл, бид 2009 онд Тавантолгойн ордыг ашиглалтад оруулж, Хятадтай худалдан авалтын гэрээ байгуулснаас хойш л “Баялгийн хараал” гээч зүйлийн тухай ярьдаг болсон. Одоо бол жинхэнээсээ хараал хүрчихээд байгаа. Уул уурхайгаас өөр орлого олдог, баялаг бүтээдэг салбар байхгүй. Ядаж тэрнийгээ борлуулдаг, тээвэрлэдэг төмөр замаа ч бүрэн бүтэн барьж чадаагүй. Нүүрсээ машинаар ачиж хил дээр аваачиж өгөөд (ядаж ганц цахилгаан станц ч нэмж бариагүй), зэсийн баяжмалаа зөөж гаргаад, орж ирсэн мөнгөөр нь ууж, идээд, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд л гэлдэрч байна.

Тэгвэл Үндэсний баялгийн сангийн хуультай болсноор уул уурхайгаас орж ирж байгаа орлого нэг бүрийг тооцож, бүртгэж, хяналттай, хариуцлагатай, үр ашигтай зарцуулах, хуримтлал үүсгэх, үүсгэсэн хуримтлалаараа хөрөнгө оруулах (сумын төвд соёлын ордон барихбиш шүү), тэндээсээ ашиг хүртэх, тэр ашгаараа бусад асуудлаа шийдэх боломж байна.

Жишээ нь, тэтгэврийн нэрийн данс гэж нэг нүдэнд харагдаж, гарт баригддаггүй “ороо” нөхөр бий. Ажил хийж байгаа хүн бүр л “ирээдүйд хөдөлмөрийн чадвараа алдсаны дараа амьдралын баталгаа болох юм” гээд тэтгэврийн даатгал төлдөг. Атал тэрийг тухайн хүний нэрийн дансанд байршуулдаггүй, төсвийн цоорхой нөхөхөөр аваад явчихдаг. Өнөөдөр ажил хийж, даатгал төлж байгаа хүмүүс нь өөртөө хуримтлал үүсгэх бус, өнөөдөр тэтгэвэрт гарч байгаа өөр нөхрийн тэтгэврийг төлдөг гэсэн үг. Үүнийг ямар хуримтлал гэх вэ дээ. Зүгээр төр биднээс хүүгүй зээлдэж, хулгайлж байгаа л хэрэг юм. Хорин настай ажилд орсон залуу энэ мөнгөө банкинд хийчихсэн бол 30-40 жилийн хичнээн их хуримтлалтай болох билээ.

Тэгвэл энэ алдааг засах систем нь Үндэсний баялгийн сангийн тухай хуульд байна. Сангийн менежментийг дэлхийн жишигт хүргэж, шилдэг хөрөнгө оруулагч нараар дотоод, гадаадын зах зээлд гаргаад, тэнд хийсэн хөрөнгө оруулалтынхаа ашгаар тэтгэврийн нэрийн дансыг мөнгөжүүлнэ гэж байна. Урьд манай Засгийн газруудын идээд уучихсан, хоосолчихсон нэрийн дансыг мөнгөжүүлээд, иргэдийн төлсөн мөнгийг дансанд нь хийгээд өгөхөөр одоо даатгал төлж байгаа нөхөд нь жинхэнээсээ хуримтлалтай болно биз дээ. Тэр хуримтлалыг нь бас дахиад эргэлтэнд оруулах, ашиг олдог систем болгоно. Маниас илүү боловсролтой нөхөд бол “Дэлхийгээр нэг сул мөнгө байна, даанч манайд үр ашигтай төсөл алга, дандаа төр нь оролцоод, татаж унагаад байна” гэж ярьдаг. Тэгвэл манайхан ч гэсэн мөнгөтэй болсныхоо дараа “Хаана үр ашигтай төсөл байна, хөрөнгө оруулья, хэдэн хувийн ашиг өгөх вэ?” гэж томроод явж байх нь байна шүү дээ.

Үүний тулд яах вэ? гэж үү. Зүгээр л төсвөө бодитой төлөвлө, зардлаа бууруул, тэгээд төрийн өмчийн компаниудын 34 хувиас илүүг нь хувьчил, иргэддээ хувьцаа болгож тараа гэж байна. Иргэд хувь, хувьцаатай, өмчтэй болчихвол төрийг хэзээ ч одоогийнх хулгай, луйврын сүлжээ болгохгүй. Хяналтаа өөрсдөө тавиад явчихна.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны станц ирэх 10 дугаар сард ашиглалтад орно 4 цаг 54 мин Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллана 4 цаг 56 мин Ирэх оны төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн байр суурийг тусгана 4 цаг 59 мин Нефтийн үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд цэгтээ хүрч, 126 доллароос давлаа 5 цаг 1 мин Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна 5 цаг 11 мин Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаанд түүхэн амжилт гаргалаа 5 цаг 19 мин Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарлалтаас чөлөөлнө 8 цаг 50 мин Монгол Улсын 2027-2029 оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөллийн төслийг өргөн мэдүүллээ 8 цаг 50 мин Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагуудтай уулзлаа 8 цаг 51 мин МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 8 цаг 52 мин Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан ёсоор баталгаажууллаа 8 цаг 53 мин Дамбадаржаа дэд төвийн бүтээн байгуулалт 95 хувьтай байна 8 цаг 56 мин Тавдугаар сарын 02-04-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байж, дулаарна 8 цаг 58 мин Ханын материал орчимд 3000 айлын орон сууц барих төсөл хэрэгжинэ 10 цаг 42 мин Улаанбаатар марафоны бүртгэл өнөөдөр 17:00 цагт хаагдана 10 цаг 43 мин Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлах тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 10 цаг 43 мин "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026" арга хэмжээ орон даяар болно 10 цаг 44 мин “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хаврын мод тариалалт маргааш эхэлнэ 10 цаг 47 мин Эрүүл мэндийн сайд Э.Батшугар БНХАУ-ын Цинхуа их сургуультай хамтран ажиллах тохиролцоонд гарын үсэг зурлаа 10 цаг 48 мин “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдааны их насны түрүү тодорлоо 10 цаг 49 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг ... Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ихэмсэг түшээдийн хэмжээ "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Монгол Улс Буриад руу 5000 тонн мах экспортлох боломжтойг он... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Д.Ганбат: Ер нь авлига, хулгай, албан тушаалын асуудалд барь... Япон улсын тусламжаар бүтээсэн байгалийн ухааны сургалтын хэ... Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уул... Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын бүтээн байгуулалт эхэл... Увс аймгийн Малчин суманд хадан нуранги үүсжээ Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Д.Трамп Ираныг сүрдүүлсний дараа нефтийн үнэ огцом өслөө
Top