x

Авилгын дагнасан шүүх буюу МАН-ын махны машинаас үсэрсэн "цус"

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр дахиад л “бөмбөг” тэслэв. Энэ удаагийнх нь илүү хоржоонтой.

Өчигдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор “авилгын дагнасан шүүх байгуулах” тухай Б.Энхбаяр сайдын хуулийн төслийг хэлэлцэв. Уг хуулийн төслийг нь даваа гаригт хуралдсан УИХ дахь МАН-ын бүлэг дэмжээгүй боловч Засгийн газар дэмжсэн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Байнгын хороонд яаралтай горимоор оруулж хэлэлцүүллээ.

Ингэхдээ “Авилгын дагнасан шүүх биш юм аа, буруу ойлгоод байна. Авилгын хэргийг анхан шатны шүүхээр шийддэгийг л болиулж байгаа юм. Анхан шатны шүүхэд чинь хулгай, танхай хоёроос өөр хэрэг шийдэж чаддаггүй, мэдлэг чадваргүй шүүгч нар байгаа учраас авилгын том сүлжээг илрүүлж чадахгүй, шийдэж чадахгүй байна” гэсэн явдал нь олон нийтийн илт дургүйг хүргэв.

Өөрөөр хэлбэл, Хууль зүй дотоод хэргийн сайд энэ үгээрээ нэгдүгээрт, иргэд бол мэдлэг боловсролгүй, чадваргүй шүүгчээр шүүлгэж, амьдралаараа хохирч байхдаа таарсан новшнууд. Авилга, албан тушаалын том хэргийг бол дээд шатны шүүх нь, мэргэшсэн том шүүгч нар шүүх ёстой гээд хэлчихлээ.

Хоёрдугаарт, авилгын хэргийг илрүүлэх чиг үүрэг нь мөрдөн шалгах байгууллага, Хууль зүйн сайд болон Ерөнхий сайд нарын харьяанд ажилладаг цагдаа, тагнуул, АТГ-т байдаг болохоос биш шүүх болон шүүгчид хэрэг илрүүлэх чиг үүрэг байхгүй. Харин илрүүлээд боогоод, баглаад ирсэн хэргийг нь хуулийн дагуу шийдэх л үүрэгтэй. Хэрэв авилгын хэргийг тусгай шүүхээр, дээд шатны шүүхээр шийднэ гэж байгаа бол МАН нөгөө “махны машин”-ынхаа эрэг шургийг л залгаж байна гэсэн үг. Цөөн хэдэн шүүгчийг гартаа оруулж, дарамталж байгаад дуртайгаа яллана, дуртайгаа аварна. “Хонгилын шүүх” гэж хамгийн их ярьдаг хүмүүс өөрсдийн шинэ хонгилтой л болно.

Атал ийм юмаа ч ялгаж мэдэхгүй, бичиг үсгийн наад захын боловсролгүй хоёр нөхөр орой нь “Монгол коммент”-оор “Одоо ёстой МАН-ы бүлгийнхэн энэ асуудлыг яаж шийдэхийг нь харья. Б.Энхбаяр сайдын хууль дээр хэн эсрэг санал өгөх үү, тэр жинхэнэ хулгайч шүү” энэ гэчихсэн шүлсээ үсэргээд сууж байна.

Тийм "хайр" байхгүй ээ, манай салбарынхаан! Монгол Улсын Үндсэн хуульд “Шүүх, хуулийн өмнө хүн бүр ижил тэгш байна” гээд заачихсан. Өөрөөр хэлбэл, “ард түмнийг ядарсан, боловсролгүй, ядуу шүүгч шүүнэ. Авилгачин хулгайчдыг боловсролтой, мөнгөтэй нь шүүнэ” гэсэн тийм хууль байхгүй.

Тийм болохоор Б.Энхбаяр сайдтан үнэхээр л авилгачдыг шүүхийн өмнө зогсооё гэж байгаа бол хэрэг мөрдөж байгаа байгууллагуудаа чадавхижуул. Болсон болоогүй, дутуу түүхий хэрэг боочихоод түүнийхээ бурууг шүүхэд, шүүгчид өгдөг байж болохгүй ээ л гээд байгаа юм.

МАН махны машин бүтээж байна, машиндаа өөрсдөө хэрчүүлэх цаг чинь удахгүй ирнэ шүү гэж олон хүн анхааруулдаг. Гэтэл тэр цаг нь ирчихсэн, эхэлчихсэн юм байна. Машины гарыг Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн атгаж байна. Тэр машинаас үсэрсэн цус Б.Энхбаяр гишүүн өөрөө боллоо.

Ядаж Х.Нямбаатар нь байсан бол яая гэх вэ, угийн боловсрол муутай, харанхуй хүнийг ойлгоно. Гэтэл захын нэг хувийн сургууль төгссөн, хар захын ченж шахуу нөхрийн хийгээгүй алдааг МУИС-ийн Хууль зүйн сургууль төгссөн, мэргэшсэн хуульч хүн хийж болох уу? Энэ чинь нөгөө машиндаа "хэрчүүлсэн” хэрэг биз дээ. Ардын нам угаасаа л ямар мундаг профессионалийг авчираад яах ийхийн зуургүй хэн ч биш, хогийн тантан болгож чаддаг нам л даа.  

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Баасансүрэн (172.69.45.142)
    Нүүрсний хулгай луйврыг хамгийн сайн мэдэж байгаа Ганхуягийг нүүрсний сонсголд оруулахгүй байгаа хь МАН хулгайч нарыг илрүүлэх сонирхолгүй байгаа гэж ойлголоо
    2023 оны 12 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 18 цаг 52 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 18 цаг 59 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 19 цаг 8 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 19 цаг 50 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 22 цаг 20 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 22 цаг 41 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 23 цаг 3 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 23 цаг 9 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 23 цаг 19 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 23 цаг 28 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 23 цаг 33 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 23 цаг 35 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11 “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top