x

Шувуу ажиллагаагаар 12 этгээдийг авчирсан, 19 хүнийг эрэн сурвалжилж байна

Авилгатай тэмцэх "шувуу" ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байсан 12 этгээдийг МонголУлсад авчирсан талаар АТГ-аас өнөөдөр мэдээлжээ.

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн: 

-"Шувуу ажиллагааны хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх явцад гадаад улс руу оргон зайлсан сэжигтэн, яллагдагч нийт 34 байсан. Үүнээс 2023 оны гуравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 17-ны хооронд:

  1. Унгараас 1
  2. Сербиэс 1
  3. Польшоос 1
  4. Филиппинээс 1
  5. БНХАУ-аас 2
  6. Австралиас 1
  7. Туркээс 1 нийт 12 этгээдийг Монгол Улсад авчирсан.

Үлдсэн 22 этгээдээс нэг этгээдийг харьяаллын дагуу шилжүүлсэн бол хоёр этгээдэд холбогдох хэрэг бүртгэлтийн хэрэг хаагдсан учир олон улсад эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон. 19 этгээдийг одоогоор авлигын гэмт хэрэгт эрэн сурвалжилж, оршин суугаа гарыг тогтоох, Монгол Улсад авчрах чиглэлээр ажиллаж байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад гадаад руу оргон зайлсан этгээдүүд хаана байгааг тогтоох болон буцаан авчрах ажил амар биш, хүндрэлтэй тулгарч байгаа.

Тухайлбал хэргийн ажиллагаанаас оргон зайлсан этгээд Монголоос Турк улс руу олон улсын онгоцоор Францад очоод цааш Нидерланд улс руу гарч, тэндээсээ Вьетнам руу явсан. Вьетнамаас буцаад Австри, Грект очоод Нидерланд руу буцаж, Нидерландаас АНУ-ын Лос Анжелес хотод очоод тэндээсээ Орландо хот руу явсан дүр зурагтай байна" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 14 цаг 12 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 14 цаг 19 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top