x

Иргэн Т.Бадамжунай ам нээж эхэлжээ...

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны хүрээнд Филиппинээс эх оронд нь авчирснаас хойш таван сарын хугацаа өнгөрч буй. Энэ хугацаанд цагдан хорьж асан ч сүүлд шүүгчийн захирамжаар батлан даалтад гаргаж, гадуур байцаалт авч байгаа юм. Нэгэн цагт МАН-ын албан тушаалын хуваарилалт, санхүүжилтийн захиран зарцуулалтын ерөнхий менежер явсан түүнийг яагаад хил дамнуулан авчирсан тухайд Хуулийн сайд Х.Нямбаатар ийм тайлбарыг хэлж байв.

Тэгэхдээ “Т.Бадамжунайг албадан авчирсан нэг шалтгаан нь 6.3 сая ам.долларын хэрэгтэй холбоотой асуудал бий. "Эрдэнэт" үйлдвэрт зэсийн худалдааны гэрээ хийсний ёндоонд 6.3 сая ам.доллар Монголд орж ирсэн байдаг юм. Үүний таван сая ам.долларыг "Женко"-гийн цэргүүд зарцуулсан. Харин 1.3 сая ам.долларыг Т.Бадамжунайтай холбож тайлбарладаг. Шалгалтын ажил үргэлжилж байгаа. Өөр нэг юм бас байна. Ёндоонд авсан таван сая ам.долларынхаа 1.5 саяар нь "Майдар" хотын хоёр км автозам тавьсан байгаа юм. Үүнийг "Женко"-гийн цэргүүд өөрсдөө мэдүүлсэн. Энэ хэрэг нь илрэх гээд байгаа учраас Т.Бадамжунайг авчирсанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга үнэн голоосоо эгдүүцэж, айж, балмагдаж байна гээд товчхон тайлбарлачихъя” гэж байлаа.

Сайд Х.Нямбаатарын хэлснээр албан тушаалаа урвуулан ашигласан, хахууль өгөхийг завдсан, бусдад давуу байдал бий болгосон, мөнгө угаасан гэх хэргээр прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн Т.Бадамжунайгийн асуудалд “Эрдэнэт”-тэй холбоотой 6.3 сая ам.долларын гэрээнд хамаарах зүйлчлэл бас нэмэгдэнэ гэсэн үг. Сонирхолтой нь, Т.Бадамжунайд холбогдох хэргийн утасны үзүүр зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй гэдгийг УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд буй Т.Аюурсайханы өмгөөлөгч шүүх хуралдааны үеэр мэдэгдсэн нь анхаарал татах шалтгаан болов.

“Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, сайд асан Т.Аюурсайхан нарыг нүүрсний хэрэгт холбогдуулж прокуророос яллах дүгнэлттэйгээр шүүхэд шилжүүлснийг өдгөө хэлэлцэж эхэлсэн. Энэ үеэр “Т.Бадамжунай гуай 2018 оны хавар "Эрдэнэс тавантолгой" компанийн гүйцэтгэх захирлын асуудлаар Б.Ганхуяг, Т.Аюурсайхан хоёр миний хувийн оффист ирж уулзаж байсан гэдгийг хэлдэг. “Ажил сайн байгаа” гэж хэлж байсан. Хувийн зүгээс дүүгээ дэмжих талаас нь бодоорой гэж Б.Ганхуяг хэлсэн. Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хэн нь билээ намайг Ерөнхий сайдад хэлж өгөөрэй гэж мэдүүлэг өгсөн байсан” гэдгийг Т.Аюурсайханы өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнд учирлажээ.

Өмгөөлөгчийн хэлсэн, Т.Бадамжунайгийн өгсөн мэдүүлэгт дурдагдсан 2018 оны хавар гэдэг нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагад ид хөдөлгөөн оруулсан үетэй таарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үеийн шошготой явсан Д.Ариунболдыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимын шийдвэрээр жил хүрэхгүй хугацааны дараа чөлөөлж, Үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирал Б.Ганхуягийг үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь 2018 оны хавар буюу дөрөвдүгээр сарын 4-ний өдөр юм. Намын дарга нь Ерөнхий сайд болдог Үндсэн дүрмээсээ зөрж, зөрчин байж УИХ-ын даргын сэнтийд сууж, Ерөнхийлөгч болох алсын хараа буюу Н.Энхбаярын “дүрэм”-ээр тоглосон ч эцэстээ Х.Баттулгад мад тавиулсан М.Энхболдын улс төрийн орон зай хараахан хумигдаагүй, спикерийн суудлын нөлөөтэй явсан цаг үе. 

М.Энхболд гэхээр Т.Бадамжунай, эсвэл Т.Бадамжунайгаар дамжиж М.Энхболдтой уулздаг шат дамжлага энэ үед байлаа. Ямар ч байсан “Эрдэнэс Тавантолгой” тэргүүтэй Төрийн өмчийн компаниудад хийсэн их цэвэрлэгээнээс долоон сарын дараа арваннэгдүгээр сард нь МАН-ын зөрчил, зодоон савнаасаа хальж парламент дахь “65-ын бүдүүн бүлэг” нь 33, 32-оороо хуваагдсанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах тогтоолын төслийг өргөн барьж, хэлэлцүүлэхдээ тулсан юм. Эцэст нь У.Хүрэлсүх АН-ын зарим гишүүний дэмжлэгтэйгээр суудалтайгаа үлдсэн түүхтэй.

Улмаар арванхоёрдугаар сард МАН-ын Бага хурлыг товлосон өдрөөс яг хоёр хоногийн өмнө буюу 17-нд нэгэн мэдээлэл түгсэн нь “Т.Бадамжунай УАЗ-469" автомашинаар Замын-Үүдийн боомтоор хил гарсан тухай. Тэр нь ч үнэн болж таарсан. Мань Т.Бадамжунай тэр чигээрээ явсан, таван жил эх орондоо ирээгүй. Лав л Хуулийн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдорж Т.Бадамжунайтай холбоотой мөрийтэй тоглодог бүлэглэл таван сая ам.доллартай холбогдсон талаар Бага хурлын гишүүдийнхээ өмнө нээлттэй ярьсан удаатай. Уугуул намынх нь дотоод уур амьсгалд ийнхүү шуурга дэгдэж, УИХ дахь Бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулахаас эхэлж, М.Энхболдыг спикерээс нь буулгаснаар үргэлжилсэн У.Хүрэлсүхийн ээлжит цэвэрлэгээнд өртөөгүй үлдсэн цөөн албан тушаалтны нэг нь нүүрсний хэргээр шүүхийн өмнө очсон Б.Ганхуяг.

Угтаа бол Т.Бадамжунайгийн оролцоотойгоор эл албан тушаалд очсоных нь хувьд, М.Энхболд нартай ил цагаан зөрчилтэй явсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн сэлэмний ирэнд хамгийн түрүүнд өртөх хүн нь Б.Ганхуяг тэргүүтэн байсан ч тэгээгүй. Анхнаас нь Т.Бадамжунайгаар дамжуулж томилуулсан нь үнэн ч Т.Аюурсайхан тэргүүтэн Төв талбайд М.Энхболдын эсрэг жагсаал зохион байгуулсан нь магадгүй Б.Ганхуягийг албан тушаалтай нь үлдээх хамгаалалт болсон байх магадлал нь өндөр. Гэхдээ л төрийн албыг наймаалцах алдарт “60 тэрбум”-ын схем гэх хэрэг бодитоор хэрэгжсэн байж болох фактыг Т.Аюурсайханы өмгөөлөгч Б.Ганхуягаар төлөөлүүлж шүүх танхимаас мэдэгдсэн нь бас нэгэн шуугиан тарьж мэдэх нь. Санаж байгаа бол М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах нэг үндэслэл нь "60 тэрбум"-ын схем байсан гэдгийг энд сануулах нь илүүц биз ээ!

С.Гандөл /uzeg.info/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 5 цаг 43 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 5 цаг 50 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 5 цаг 59 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 6 цаг 41 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 9 цаг 11 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 9 цаг 33 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 9 цаг 54 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 10 цаг 0 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 10 цаг 10 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 10 цаг 19 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 10 цаг 24 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 10 цаг 26 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top