x

Төв аймгийн сумдад эрт илрүүлэг, үзлэг оношлогоог эрчимжүүлэх эмч нарын хамтарсан баг ажиллана

Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дүгээр тушаал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 06 дугаар тогтоолын дагуу эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоог эрчимжүүлэх эмч нарын хамтарсан баг Төв аймгийн 27 сумын иргэдийг үзлэгт хамруулахаар өнөөдөр замд гарлаа. 

Эмч нарын багт УНТЭ, УХТЭ, УГТЭ болон бусад харьяа эрүүл мэндийн байгууллага, ЭМДЕГ, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, сумдын Засаг даргын Тамгын газар, ЭМТ, “Клинико” эмнэлгийн төлөөлөл багтаж буй юм.

Эрт илрүүлгийн багийг үдэх арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд оролцож эмч нарын багт хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллахыг хүсээд “Хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношлогоонд хамруулснаар хүний амь нас, амьдралын чанарт ноцтой хохирол учруулах, цаашлаад хөгжлийн бэрхшээлд хүргэж болзошгүй өвчнийг эрт үед нь илрүүлж, улмаар үр дүнтэй эмчилж, ирээдүйд учирч болзошгүй хүндрэл, нас баралт, санхүүгийн дарамтаас сэргийлэх чухал ач холбогдолтой.

Орон нутагт насанд хүрэгчдийн эрт илрүүлэх үзлэг, оношлогоонд хамрагдалт хангалтгүй байна. Тиймээс үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор УНТЭ, УХТЭ, УГТЭ болон бусад харьяа байгууллага, хувийн хэвшлийн эмнэлгийн төрөлжсөн мэргэшлийн эмч, мэргэжилтний бүрэлдэхүүнтэй явуулын баг 21 аймагт ажилласан.

Өнөөдрөөс эхлэн Төв аймгийн 27 сумын иргэдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулахаар УНТЭ, УХТЭ, УГТЭ болон бусад харьяа байгууллага, хувийн хэвшлийн эмнэлгийн төрөлжсөн мэргэшлийн эмч, эмнэлгийн мэргэжилтний бүрэлдэхүүнтэй явуулын баг гарч байгаа нь малчид, тариаланчдыг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх юм” гэлээ.

Эрт илрүүлэх үзлэг, оношлогоог эрчимжүүлэх хүрээнд Эрүүл мэндийн сайдын 2023 оны долдугаар сарын 17-ны “Эрт илрүүлэх үзлэг, оношлогоог эрчимжүүлэх тухай” А/256 дугаар тушаалаар УНТЭ, УХТЭ, УГТЭ-ийн эмч нараар ахлуулсан явуулын баг өнгөрсөн сараас эхлэн орон нутгийн иргэдэд үзлэг оношлогоо хийж, эрүүл мэндийн байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.

“Энэ сарын 14-ний байдлаар эрт илрүүлэх үзлэгт улсын хэмжээнд 1,125,744 хүн хамрагдсанаас 624,904 буюу 55.5 хувь нь 0-17 насны хүүхэд, 500,840 буюу 44.5 хувь нь 18-аас насныхан байна. Улсын хэмжээнд хүн амын хамрагдалт 33.4 хувь байгаа бол орон нутагт хамрагдалт 16.0 хувь буюу 18-аас насны хамрагдалт хангалтгүй байгаа юм.

Иймд орон нутгийн иргэдэд төрөлжсөн мэргэшлийн эмч нарын тусламж , үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, насанд хүрэгчдийн эрт илрүүлэх үзлэгийн хамрагдалт нэмэгдсэнээр зонхилон тохиолдох өвчлөл болон хожуу үед гарах хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой гэж үзэж байна” хэмээн ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд ярьсан.

Эмч нарын хамтарсан баг өнөөдрөөс эхлэн аравдугаар сарын 9-нийг дуустал Төв аймгийн сумдад ажиллана. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн баг Лүн суманд энэ сарын 21-26-нд Баянцогт, Аргалант, Баянхангай, Лүн сумын иргэдийг, Эрдэнэсант суманд 28-наас аравдугаар сарын 1-ний хооронд Эрдэнэсант, Өндөрширээт сумынхныг, аравдугаар сарын 2-5-нд Бүрэн сумын төвд Бүрэн, Дэлгэрхаан, Баян-Өнжүүл, аравдугаар саырн 7-9-нд Жаргалант суманд ажиллаж Жаргалант, Сүмбэрийн иргэдийг эрт илрүүлэгт хамруулах юм.

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн багийн үзлэг маргаашнаас Эрдэнэ суманд эхэлж Эрдэнэ, Архуст, Мөнгөнморьт, Баяндэлгэр сумын иргэдийг 26-ныг дуустал эрт илрүүлэгт хамруулах бол есдүгээр сарын 27-30-нд Баян, Баянжаргалан, Баянцагаан сумдынхныг Баян сумын ЭМТ-д, араьдгаар сарын 1-3-нд Алтанбулаг, Сэргэлэн сумдын иргэдийг Алтанбулаг сумын ЭМТ-д үзлэгт хамруулна.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн баг энэ сарын 22-25-нд Заамар, Цээл, Угтаалцайдамын малчид, тариаланчдыг Заамар сумын төвд, есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 2-нд Баянчандманьд Борнуур, Баянчандманийнхныг, аравдугаар сарын 4-9-нд Батсүмбэр сумын иргэдэд зориулан эрт илрүүлэх үзлэг оношлогоо, шинжилгээний арга хэмжээг зохион байгуулах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 12 цаг 2 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 12 цаг 9 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Өчигдөр 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Өчигдөр 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Өчигдөр 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Өчигдөр 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Энэ 7 хоногт Монгол Улсад А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top