x

ДОТООД ХҮЧЭЭ МЭДЭРЧ ЗОРИГТОЙ МАНЛАЙЛ

Анагаах ухааны доктор, дэд профессор, Ардчилсан намын гишүүн Н.Одонгуатай ярилцлаа. 

-Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдүүдээр зохион байгуулагдсан АН-ын Зүүн бүсийн эдийн засгийн форумын үеэр оролцогчдын анхааралыг татсан нэг зүйл бол таны редакторласан "Зоригтой манлайл" ном байлаа. Зохиогчийн эрхтэй өөр номнуудаасаа сонголгүй яагаад энэ номыг сонгосон бэ?

-"Зоригтой манлайл" хэмээх ном оролчогчдын анхааралыг татсанд маш их баяртай байна. Монгол эмэгтэй хүн гэлтгүй дэлхий даяар эмэгтэйчүүд ямар ч ажлыг гүйцэтгэхэд идэвхтэй, зүтгэлтэй оролцдог боловч хүртэх ёстой хүндлэл, ажлын хөлсөө бүрэн хүртэж чаддаггүй. Айдас, ичгүүр, даруу гэх мэт байгалиас заяагдсан зан төлөвөөсөө болоод сул дорой харагддаг тул эмэгтэйчүүдийг ямар нэгэн үл үзэгдэх гар замаас холдуулдаг. Айдасгүйгээр, ичиж зоволгүйгээр, даруухан байлгүйгээр өөрийн хүслээ гүйцээж, сэтгэлээ баясгаж, итгэлээ олж амьдрал ахуйгаа авч явах арга барилын талаар энэхүү номонд бичсэн байдаг.

Хүүхэд бага байхдаа том болоод зоригтой хүн болно гэж мөрөөддөг. Гэтэл цаг хугацаа өнгөрөх тусам насанд хүрч зоригтой болж чадалгүй, сэтгэлдээ олон шарх авч хүлцэнгүй болдог. Насанд хүрч тусгаар тогтнож, бие даасан иргэн болно гэж боддог ч дийлэнх эмэгтэйчүүд бие дааж чаддаггүй, эмзэг болдог. Тийм учраас улстөрийн намын гишүүн эмэгтэй хүн бүр манлайлалтай байх, үл үзэгдэх гараар удирдуулахгүй байх, эмзэг байдлаа нуухгүйгээр зоригтой илэрхийлэх хэрэгтэй. Энэ үүднээс энэхүү номыг гишүүд маань уншаасай гэж бодсон.

-Тэгвэл эмэгтэйчүүдийн зоригтой манлайллын талаарх таны бодол?

-Төрмөл, эсвэл заяагдмал манлайлах чадвартай хүн эхээс төрдөггүй. Манлайлах эсвэл Манлайлагч байх ч бас ялгаатай. Ямар нэгэн асуудалд цаг гаргаж, судалж, стратеги боловсруулж өргөн хүрээнд харж чадахаас эхлэнэ. Хувь хүний үнэ цэнийн мэдрэмж, өмнөх туршлага, сэтгэл хөдлөлөөс хамаарч манлайлах түвшин хамаардаг. Гэтэл эмэгтэйчүүд бид сэтгэл хөдлөлөө бүрэн илэрхийлж чаддаггүй, эсвэл өөрсдөөсөө ичдэг учраас зориг гаргадаггүй. Зориг гардаггүй учраас манлайлах алхамаа эхэлж чаддаггүй. Зоригоо дуудах арга барилд суралцаж чадвал зоригтой манлайлах эхний алхамаа хийлээ гэж үзэж болно. Бусдын гаргаж буй зоригтой алхамыг үнэлж, хүлээн зөвшөөрч эхэлвэл хамт олон, хүрээлж буй найз нөхөд өөрийг чинь итгэл даах хүн гэж итгэж эхэлдэг. Энэ бол зоригтой манлайлах 2 дахь алхамдаа хүрчээ гэсэн үг. Гэвч амьдрал дээр аливаа зүйл удирдамж, гарын авлагатайгаа ирдэггүй, бусдаас суралцах, сурсан зүйлээ өөртөө шингээж авах нь чухал.

Бусдын өмнө хариуцлага хүлээж, бусдыг дэмжиж чадсан үедээ өөрийгөө Манлайлагч болж эхэлжээ гэж үзэж болно. Холливудын од Жулиа Робертсын тоглосон “Эрин Брокович” хэмээх бодит хүний амьдралын түүхээр бүтээсэн кино бол зоригтой манлайлалын тод жишээг үзүүлдэг. 3 хүүхэдтэй, жирийн нэгэн бүсгүй ундны усыг бохирдуулж буй томоохон компанитай маргаан үүсгэж шүүхэд ялж, олон иргэдийн эрүүл мэндийг хамгаалж чаддаг.

-Өөрийгөө мэдэр, өөртэйгээ ажил, өөрийгөө хөгжүүл дотоод хүчээ олж ав гэж хэлэх гээд байна уу?

-Хүн бүрийн хурууны хээ дахин давтагдашгүй, өвөрмөц болохоор хүн бүрийн дотоод хүч өөр өөр. Дотоод хүч нь тухайн хүн өөрийгөө үнэлэх, мэдрэх, мэдэх 3 зүйлсийн нэгдэл бөгөөд бусдын ялгааг хүлээн зөвшөөрөх, хүндлэх харилцаагаар илүү тодорч гардаг. Дотоод хүчээ ашиглаж чадвал нийгэм-хүний харилцаанаас ирэх дарамт бэрхшээл, сөрөг хэвшмэл ойлголтуудыг өөрчлөх түлхүүртэй боллоо гэсэн үг. Дотоод хүчээ бүрэн мэдсэн үед эрч хүч, урам зоригтой болгодог дофамин даавраа ялгаруулах гэж урмын үгийг хэн нэгнээс сонсох шаардлагагүй болно. Энэхүү торгон агшинд эмэгтэйчүүд бид илүү зоригтой болсноо мэддэг.

Бид өөрсдийн дотоод хүчээ ойлгохгүй бол санаатай болон санамсаргүйгээр дэвэргэсэн, түлхсэн, турхирсан урхинд ордог. Хэн нэгэн бидний дотоод хүчийг үл ойшоож, далдуур захирахаар амин сүнс өндийж, эсэргүүцэж, тэрслэх төрөлхийн араншингаа гаргадаг.

-Удахгүй АН-ын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн төлөөх нам доторх өрсөлдөөн эхлэх гэж буй талаар шуум байна. Таныг эрүүл мэнд болон боловсролын салбартаа зоригтой манлайлал үзүүлдэг гэж хэлж болох хүний нэг гэж боддог. Та өрсөлдөх үү?

-АН-ын их эв эе нэгдлийн дараах нам доторх сонгууль болох гэж буй учраас Ардчилалд хайртай, АН-г дэмждэг хүн бүр анхааралаа хандуулах болов уу. АН-ын эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн улстөрийн үйл ажиллагаанаас хамаарч 2024 оны сонгуулийн өнгө тодрох болов уу гэсэн таамаглал, итгэл үнэмшил байгаа учраас зориг гаргаж өрсөлдөнө гэж бодож байна. АН-ын лидерүүд, одоогийн удирдлагууд шинэ гишүүдээ бүрэн дэмжиж байгаа. Нээлттэй, эрх тэгш оролцоотой, шударга зарчмаар намын дотоод үйл ажиллагааг удирдаж буй байдлууд маш тод харагдаж байгаа. Өнгөрсөн сард болсон АЭХ-ны зөвлөлдөх зөвлөлийн хурлаас гаргасан зарим заалтыг өөрчилж бүх гишүүд, шинээр элсэн орсон гишүүд ч бүх шатны сонгуульд өрсөлдөх үүдийг нээсэн. 

-Хэрвээ та АЭХ-ны ерөнхийлэгч болчихвол 2024 оны УИХ-ын сонгуулийн жагсаалтыг өнгөлөх нь ээ?

-Амны билгээс ашдын билэг гэдэг дээ. Гэхдээ жагсаалтыг өнгөлөхгүй гэдгээ шууд хэлье. 30 хувийн квотын дагуу бүх шатны сонгуульд өрсөлдөх эмэгтэй гишүүдийнхээ арын албыг хариуцаж, хариуцлага хүлээн ажиллах нь чухал болов уу. Улстөрийн зоригтой нүүдэл хийж шинэ соёлыг дэлгэрүүлж намын төлөвшилд бодитой хувь нэмэр оруулахын төлөө зүтгэнэ.

-Ярилцсанд баярлалаа.

Ц.ТУЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Өчигдөр 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Өчигдөр 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Өчигдөр 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Өчигдөр 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ Уржигдар 20 цаг 13 мин Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй Уржигдар 20 цаг 00 мин Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ Уржигдар 19 цаг 25 мин Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ Уржигдар 19 цаг 01 мин Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ Уржигдар 18 цаг 07 мин З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна Уржигдар 11 цаг 38 мин Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив Уржигдар 11 цаг 33 мин Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ Уржигдар 11 цаг 24 мин Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Уржигдар 11 цаг 17 мин Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Уржигдар 09 цаг 38 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо Уржигдар 09 цаг 35 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Уржигдар 09 цаг 31 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно Уржигдар 09 цаг 27 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Уржигдар 09 цаг 19 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү Уржигдар 09 цаг 14 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно Уржигдар 08 цаг 51 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовло... Экспорт буурсны буруутан нь Б.Дэлгэрсайхан уу, Б.Чагнаадорж ...
Top