x

ОХУ-тай зорчих нөхцөлийг визтэй болгох хэрэгтэй

Буриадын ерөнхийлөгч Алексей Цыденов манай улсын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцлоо. Тэрээр хэдхэн хоногийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа АНУын Засгийн газар Монголд төрийн эргэлт хийхээр оролдож байна гэж мэдэмхийрэв. Улмаар “Одоо Монголд байдал тун хүнд байна. Украин төрийн эргэлт хийхэд нөлөөлсөн АНУ-ын Төрийн департаментын дэд дарга Виктория Нуланд Монголын ард түмнийг, тэр дундаа залуучуудыг нь сургахаар оролдож байна. Монголчууд хүчтэй ард түмэн. АНУын утсан хүүхэлдэй болохгүйн тулд үүнийг эсэргүүцэх хангалттай хүч байгаа гэж найдаж байна. Одоо ч гэсэн монголчууд давна гэж бодож байна” гэх зэргээр дэлхий нийтэд цацагдаж буй телевизэд ярилцлага өгөөд сууж байх юм. Буриад улсын төрийн тэргүүн хүн энэ үйлдлээрээ бүхэл бүтэн тусгаар улсыг үл тоолоо. Бидний дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцоод зогсохгүй ард түмнийг өдөөн турхирсан өнгө аяс илэрхийлэв. Угтаа аливаа улсын тэр дундаа уламжлалт найрсаг харилцаатай хөрш орныхоо талаар ингэж амныхаа зоргоор ярих нь дипломат ёсонд харш гэдгийг мань хүн мэдэхийн дээдээр мэдмээр сэн. Олон улсын харилцааг зохицуулдаг гэрээ конвенцууд, холбогдох хууль журмуудад “Нэг улс нөгөө улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хориглоно” гэсэн зарчим үйлчилдэг. Ингэж байж энэ дэлхийд энх тайван ноёрхоно. Ийм л энгийн логиктой. Харин эрхэм ерөнхийлөгч Алексей Цыденов дипломат хүнд баймааргүй ноцтой алдаа гаргалаа. Сураг сонсох нь ээ, энэ хүн Сэлэнгэ, Дархан-Уул аймагт нэлээд төвхнөсөн гэх юм билээ. Хүссэн үедээ, дуртай цагтаа манай улс руу орж, гардаг бололтой. Яагаад гэвэл, ОХУын иргэд Монгол руу визгүй зорчдог учраас аягүй хялбархан чөлөөтэй ирж, буцаад байна. Тэр байтугай гэртээ байгаа юм шиг тухлан амьдардаг гэлцэх.

Энэ хүн монголчуудад атаархдаг нь тодорхой. Яагаад гэвэл Буриад бол ОХУ-ын бүрэлдэхүүн орнуудын нэг. Түүхээс харвал, XVII зуунд Оросын эзэнт гүрний мэдэлд очсон. Олон зууны турш эрх чөлөөгөө хумиулсан ийм жижиг улсын дэргэд Монгол бол диваажингийн орон. Ардчиллын туган доор тусгаар тогтнолоо бэхжүүлж, энх тайвныг эрхэмлэдэг улс. Ийм эрх чөлөөтэй нийгмийг байгуулж чадсан монголчуудыг хараад дотроо байж суухын аргагүй тэвдэж байгаа. Мэдээж улсынх нь ард түмэн Монгол шиг бие даасан, эрх чөлөөтэй орон болохыг хүсч мөрөөднө. “Ардчилал хөгжсөн орон хэнээс ч хараат биш, амар амгалан байдаг юм байна. Хүсвэл Монгол шиг ийм сайхан амьдарч болдог юм байна. Гэтэл манай дарга нар яагаад биднийг ингэж амьдруулахгүй байгаа юм бэ” гэж Буриадын зон олон өөрийг нь зүхээд босоод ирнэ гэхээс зүрх нь хагарах шахаж байгаа байх. Тэгээгүй л юм бол Алексей Цыденов бидэн рүү ам хэлээрээ халдаж эхлэхгүй. Олон улсын мэдээллийн агентлагт зориуд Монголын талаар байр сууриа илэрхийлж, манай дотоод хэрэгт оролцож байгаагаас нь харвал ОХУ-ын эрх баригчид тэрэн дотроо буриадын дарга нар бидэнд үнэхээр хорсож буй аж. Ер нь буриадын сэхээтэн эрх баригчид хэзээнээсээ биднийг орост барьж өгч байсан байж магадгүй гэж ярьдаг. Саяхан хэлмэгдлийн өдрийг бид тэмдэглэн өнгөрүүлсэн. Түүхэнд оросоос 117 хүний нэр ирсэн гэдэг. Хэн энэ нэрсийг өгсөн байж таарах вэ. Тэр оросууд манайд байгаа хүмүүсийг нэрсээр нь мэднэ гэж үү. Бас оросын октябрын хувьсгалаас зугтаж ирсэн хүмүүсийг хэн тэгж сайн мэдэх вэ. Монголчууд бол “аа энэ хойгуур нутаглаж байсан шиг байна лээ” л гэж их сайндаа ярина. Гучаад онд Чит хавиар нутаглаж байсан монголчуудыг гадаадад амьдарч байсан гэж ч бараг мэдэхгүй. Яагаад гэвэл тэр нутаг нь хэзээнээсээ л манайхны ирж буцаж байсан л өвөлжөө хаваржаа. Энэ бүгдээс харахад буруу санасан оросыг бишрэн шүтдэг буриадууд л тэр нэрсийг гаргасан байх өндөр магадлалтай байдаг. Түүхээсээ үндэстэн нэгтнээ барьж өгч байсан энэ их атаархал, хорсол монголчуудад хүндрэл бэрхшээл учруулж болзошгүй. Түүний энэ өдөөн турхиралт даамжирсаар Украин шигээ юм болохыг ч үгүй гэх ч газаргүй.

Дайнтай холбоотой Орос орны байдал улам доройтсоор байна. Украиныг Беларусьтай адил дагуулаа болгоно гэж ассан энэ улс өнөөдөр цагаан тугаа өргөхөд ойрхон байгаа. Сүүлийн үеийн мэдээллээр Орос оронд задрал явагдаж, зэвсэгт бүлэглэлүүд үүсч, хоорондоо бужигнах шинж тэмдэг ажиглагдах боллоо. В.Путин ард түмнээ иргэний дайны ирмэгт авчирлаа гэж дэлхий дахин буруушааж байна. Дээрээс нь ОХУын эдийн засаг шалдаа буулаа. Дайн эхэлснээс хойш ядуурал хүрээгээ тэлсэн. Ядуу нийгэм ямар ч ёс зүйгүй болдгийг бүгд мэднэ. Хулгай, дээрэм, тонуул, аллага, луйвар, хүний наймаа гээд болохгүй бүхэн цэцэглэнэ. Аажимдаа энэ үйл явц 1917 оны иргэний дайны хэмжээнд хүргэхээр байна. Энэ үгийг оросын ерөнхийлөгч хаврын Пригожины үймээний үед хэлж байсан нь санамсаргүй тохиолдол биш. Үүний хор уршиг хаяа залгаа нутагтай бидэнд л хамгийн их халтай. Адаглаад л зэр зэвсэг агссан хэдэн хүн хулгайгаар орж ирнэ. Бөглүү зэлүүд газруудын малчин өрхүүдийг дээрэмдэж, ан гөрөө хийх жишээний. Энэ зэргээс харвал манай улсын хилийн аюулгүй байдал хүндрэх шинжтэй болж байна. Тиймээс ОХУын иргэдийг Монгол руу визтэй зорчдог болгох хэрэгтэй.

Монгол Оросын хооронд 2014 оны арваннэгдүгээр сарын 14ний өдрөөс эхлэн харилцан визгүй явж эхэлсэн. Хоёр улсын Засгийн газрын энэ шийдвэр монголчуудад ямар үр өгөөж өгөв. Манай эдийн засаг хэр их олз омогтой байв. Статистик эргүүлээд харъя л даа. Харин ч эсрэгээрээ, хоёр улсын хооронд визгүй зорчиж эхэлсэн эхний жилд Буриад улсын худалдааны салбар эрс өссөн байх жишээтэй. Оросыг зорьсон монгол жуулчдын тоо нэмэгдэж, Буриадын худалдааны салбарынханд бизнесээ тэлэх боломжийг олгосон. Тэгвэл манайхаас тус улс руу 100гаад наймаачин гарч хэдэн хатсан жимс мэмсхэн, хуурамч виски зэрэгхэн авчирч монголчууддаа дамлаж шулж байгаа. Өөр юу ч худалдаалж чаддаггүй. Хоёр орны хооронд худалдааны 60100 хувийн татвартай. Тэгэхлээр яаж ч худалдаа наймаа хөгжих вэ. Яг үнэндээ ОХУд манай улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулах орчин үеийн өндөр технологи ч бараг байдаггүй. Өнөөдөр бид голцуу Япон, Солонгос, Хятад, Герман зэрэг орноос хамгийн сүүлийн үеийн технологийн бүх шийдлийг олоод авчихаж байна. Тэгэхээр Оростой визгүй зорчдог болсны үр дүн бидэнд алга.

Монгол Улс улс хоёрхон хөрштэй. Олон улсын харилцаа талаас авч үзвэл бид хоёр хөршөө алагчилж байна. Хойд хөршөө болохоор дураар нь сул тавьчихсан. Дуртай цагтаа орж гарахыг нь зөвшөөрдаг. Харин урд хөршийнхөн манайд зочлохын тулд заавал виз хүсдэг. Энэ байдал шударга ёсонд нийцэх үү. Төр засгийн энэ буруу бодлого яваандаа аль, аль талдаа хүндрэл учруулж мэднэ. Урд хөрш “Өнөөдөр танай улстай ганц наймаа хийж байгаа нь хятадууд бид биш үү” гэх үед тэднийг визгүй оруулахгүй гэх нүүргүй шүү дээ. Энэ нь ч худлаа биш. Манай улсын гадаад худалдааны эргэлтийн гол цөм нь Хятад. Өнгөрсөн жил манай улсын гадаад худалдааны эргэлт 21.2 тэрбум ам.долларт хүрсэн. Үүнд БНХАУтай хийсэн худалдаа 64 хувийг эзэлж байв. Харин ОХУ-тай хийсэн худалдаа ердөө 12.7 хувь байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг харахад мөн л оросуудын эзлэх байр суурь өчүүхэн. Ердөө хоёр, гуравхан хувьтай. Дийлэнх нь Хятад болон гуравдагч хөрш орнуудын хөрөнгө оруулалт манай эдийн засагт жин дардаг. Ийм байхад бид хятадуудад виз өгөхгүй гэх шон байгаа юм уу.

Ер нь Буриадын ерөнхийлөгчийн өдөөн хатгалт, Оросын эдийн засгийн байдал, геополитикийн шалтгаан зэргээс харахад бид оросуудыг визтэй болгох нь зөв шүү. Хэнд зориулж, яах гэж хийсэн нь мэдэгдэхгүй энэ визгүй болгох нөхцөлийг даруйхан болиулах хэрэгтэй байна. Лав л монголчуудад орос руу визгүй зорчоод хожоод хөгжөөд байгаа юм харагдадгүй. Яах вэ элэг нэгтэй юм гээд бид буриадуудыг орж ирэхэд л дуртай байх юм даа. Тэдэнд маань өгөөжөө өгч байгаа л гэж найдахаас.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • хөёч (172.69.252.171)
    чи харин өөрөө битгий ард түмнийг хагаралдуул орос монгол 2 хэзээний ах дүү улсууд визтэй болго ч гэх шиг
    2023 оны 09 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 7 цаг 39 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 7 цаг 44 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 7 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 8 цаг 49 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 10 цаг 33 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 11 цаг 0 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 11 цаг 8 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 11 цаг 25 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 11 цаг 26 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 12 цаг 21 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Өчигдөр 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Өчигдөр 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Өчигдөр 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Өчигдөр 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Өчигдөр 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Өчигдөр 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Өчигдөр 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Өчигдөр 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Өчигдөр 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Өчигдөр 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө... Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан
Top