x

МАН найман жил засаглахдаа “сахал” Д.Эрдэнэбилэгийн олж ирсэнийг хураахаас өөр ажил хийсэнгүй

МАН 2016 оноос хойш Монголыг удирдаж байна. Ерэн оноос хойш гэвэл бараг 28 жил нь Засгийн эрхийг барилаа. Эргээд харахад их, бага хувьчлалаар эхэлсэн эдийн засгийн эрх чөлөөний суурь үндэс Ардчилсан хүчнийхэн чүүтэй чаатай засаглах жилүүдэд тавигдсан байх юм. Иргэд малаа, орон сууцаа хувьчилж аван банкинд тавих барьцаатай болсон ерэн хэдэн оны үеэс. Ингэж эхэлсэн эдийн засгийн эрх чөлөөгөөр монголчууд өнгөрсөн 30 жилд ихийг хийж бүтээх, амжуулах, хөгжлийн дунд шатанд хүрчих байлаа. Гэвч өнөөдөр байж байгаа царайгаа харцгаа. МАН гэдэг ганц тахин шүтэгч намтай, тэднийгээ сонгуулиар 90 хувьтай төрд суулгасан, хариуд нь бүгд ядуу. Одоо бүр дундаж түвшний өрх гэр байтугай дундаж түвшний аж ахуйн нэгжгүй болох зам дээрээ гарлаа. МҮХАҮТ-ын судалгаагаар бүртгэлтэй байсан 40 мянган аж ахуйн нэгжийн тоо одоо 32 мянга болтлоо буурчээ. 2020 оноос хойш 8 мянган компани хаалгаа барьсан гэсэн үг. Тэднийгээ дагаж хэдэн мянган хүн, хэдэн мянган айл өрх улных болсон нь тодорхой. Амьдрал ахуй нь дээрдэж байгаа айл өрх Монголд ганц ч алга. Бүгд л Солонгос, Япон, Австрали… руу дүрвэж байна. Монгол Улсын гурван сая иргэний 1.2 сая нь хүүхэд багачууд, 500 мянга нь тэтгэврийнхэн… Хөдөлмөрлөх насны нэг сая гаруй иргэний 300 мянга нь гадагшаа хараар ажиллаж байна. Яг өнөөдөр 500 мянган хүн л Монголд хөдөлмөрлөж байгаагийн 300 мянга нь төрийн албан хаагчид. Тэгвэл энэ улсад чинь хэн хөдөлмөрлөж байгаа юм бэ. Хэн авч яваа юм бэ. Төрийн худалдан авалт 7.5 их наядад хүрлээ гэж ЗГХЭГ-ын дарга нь мэдэгдсэн. Хувийн хэвшил хаана нь ажиллаад байгаа юм.

Мань мэт шиг үргэлж тоо баримт, статистик сонирхож, нийтлэлдээ ашиглахыг зорьж суудаг сэтгүүлчдийн хувьд Монгол Улсын энэ мэт тоон үзүүлэлт, статистик мэдээллийг хараад зүрх үхэх юм байна шүү дээ. Заримдаа ч энэ бүх тоон үзүүлэлт худлаа байгаасай гэж хүртэл бодох юм.

Эрх баригч МАН сүүлийн найман жилд энэ улс орны төлөө чухам юу хийв. Нүүрс яах вэ, газраас ухаж гаргаад, хүрздэж ачаад, Хятадад аваачаад зарчихаж байгаа зүйл. Орж ирэх мөнгөөр нь амиа зогоож байгаа улс орон. Шударгаар зарж, борлуулж чадахгүй ихэнхийг нь хулгайлаад, тэр хулгайчдыг нь олж тогтоох гэж Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёр “махаа зулгааж” сууна. Үр дүн нь муугүй хэдүй ч хамгийн аюултай нь төр-ард түмэн хоёрыг дайсан болгочихлоо. Өнөөдөр Монголын нийгэмд төр шиг гутамшигтай, ой гутмаар газар байхгүй болсон. Энэ бол эмгэнэл. Ээж минь өглөө цайны дээжээ өргөхдөө хамгийн түрүүнд “Төрийн минь сүлд өршөөж, хүүхдүүдийг минь…” гэж эрэмбэлэн залбирдагсан. Гайхамшигтай уламжлал, хүндэтгэл, соёл биш үү. Одоо тэгж залбирч байгаа аав ээж байна уу. Маргааш нь тодорхойгүй, маргаашдаа итгэлгүй ард түмэн болчихлоо…

Бүтэн найман жил төр барьж байгаа МАН, шулуухан хэлэхэд “сахал” хэмээх Эрдэнэбилэгийн олж цуглуулсан, хурааж хуримтлуулсан хөрөнгөтэй ноцолдохоос өөр ажлыг хийсэнгүй. “Эрдэнэтийн 49 хувийг эргүүлж авах” том акцтай энэ төр хэдэн жил ноцолдов. Монголын төр, Монгол Улсын иргэнээсээ хөрөнгийг нь булааж авах ажил шүү. Оросуудаас гэвэл их өөр хэрэг байлаа. Бодит үнэн цаг хугацааны шалгуураар нотлогддог нь үнэн юм байна. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь Оросын мэдэлд хэвээрээ байсан бол өнөөдөр хаалгаа барих нь тодорхой байна. Яагаад гэвэл олж байгаа ашгийнхаа тодорхой хувийг ОХУ-д өгч дайныг санхүүжүүлж байна гэсэн шалтгаанаар олон улсын шахалт үзүүлж, гурав дахь хөршүүдийн дарамтан дор Эрдэнэт үйлдвэрээ хааж, эрх чөлөөт нийгэм, Ардчиллаа сонгохоос өөр аргагүйд хүрнэ. Азаар тэр нэг сахалтай нөхөр сайн муу арга хэрэглэж байгаад Монголын мэдэлд 100 хувь оруулчихаж. Үүнд тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат…гэхчлэн АН-ын цөөнгүй улстөрч гайхамшигтай үүрэг гүйцэтгэжээ. Тэднийг Сүхбаатарын одонгоор шагнамаар байна.

“Сахал” Эрдэнэбилэгийн хөрөнгө ч дуусашгүй золиг бололтой. Дарханы төмөрлөг, Хөтөлийн цемент шохой… гээд алгасъя, түүний оролцоотой ипотекийн зээл нь энэ улсын барилгын салбарыг авч явжээ. Ипотекийн зээлийг зогсоолоо, барилгын салбар унаж эхлэв. Д.Эрдэнэбилэгээс бүгдийг нь хурааж авч ард түмэндээ өгнө л гэх юм. Монголд бол ард түмний өмч гэдэг нь авлигачдын мөнгөний эх үүсвэр байдгийг цэцэрлэгийн хүүхэд ч мэдэхээр болчихоод байна шүү дээ. Ард түмэнд наалдах юм юу байгаа юм бэ. Юу ч байдаггүй учраас л ерэн оноос хойш төрийн мэдлийн бүх өмчийг хувьчилж, ард иргэддээ өгсөн биз дээ. Үүний хүчинд л Монгол улс ардчилсан нийгэм, ардчилсан улс гэж дэлхийд харагдаж байна. Ардчиллын тухай ойлголт маш тодорхой шүү дээ. Эдийн засгийн эрх чөлөө, үзэл бодлын эрх чөлөө хоёрыг хэлдэг.

Энэ хоёр эрх чөлөөг л эрхэмлэн дээдэлдэг улс төрийн хүчин, улстөрчид тухайн ард түмний итгэл найдвэр, дэлхий дэх нэр хүнд байдаг юм байна. Ингэж харвал муу муухайгаараа дуудуулдаг Ардчилсан хүчний удирдагчид болох өнөө муу Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Э.Бат-Үүл, бизнесмэн “сахал” хэмээх Д.Эрдэнэбилэг… гээд энд нэр нь дурдагдаагүй олон хүн Монголын эдийн засгийг сэргээж, Монголд “юм” олж ирэх бодлого хэрэгжүүлж байжээ. Дубайн гэрээгүй бол өнөөдрийн Оюу толгой юу болж хувирах байсныг боддог, тунгаадаг хүмүүс эрх биш энэ улсад бий байх. Тэгвэл АНУ-д орогнож байгаа Ч.Сайханбилэг энэхүү Дубайн гэрээг байгуулсан ялд унах гээд эх орондоо ирж чадахгүй байна шүү дээ. Ийм ардчилсан улс байдаг юм уу.

Энэ мэтчилэн эргэж харах, эрүүл ухаанаар тунгааж эргэцүүлэх, зөв дүгнэлт хийх цаг эрх баригч МАН-ын тухайд болжээ. МАН-ын зүгээс Засгийн эрхэнд найм дахь жилдээ суух гэж байна. Яг үнэндээ “сахал” Д.Эрдэнэбилэгийн олж ирсэн, өөд нь татсан, эмхэлж цэгцэлсэн хөрөнгийг хураахаас өөр ямар ажлыг хийснийг сайн мэдэхгүй байна. Хамгийн сүүлийн жишээ гэхэд “Халзан бүргэдэйн орд” байна… Түүний 100 хувийн өмч шүү дээ…

Б.Нямаа /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 26 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 35 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 39 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 44 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 1 цаг 17 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2 цаг 52 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа
Top