x

Дэлхий саргүй байсан бол... тэгвэл ямар байх байсан бол?!

Хэрэв манай дэлхийн оршин тогтнож буй хугацааг 24 цаг гэж төсөөлбөл Сар хугацааг тоолж эхэлснээс 10 минутын дараа гарч ирэх байжээ. Манай дагуул зүгээр чулууны бөөгнөрөл биш. Түүнгүйгээр дэлхийн амьдрал огт өөр эсвэл дэлхий байхгүй байсан байх магадлалтай.

Санамсаргүй уур амьсгал

Жилийн улирлуудын солигдол нь дэлхийн эргэлтийн тэнхлэгийн налуу, мөн түүний тойрог замын хавтгай байдлаас үүдэлтэй. Сар нь дэлхийн “донсолгоог” гаргадаг ба түүний өнцөг нь байнгын тогтвортой. Дагуулгүйгээр нэгэн хэвийн уур амьсгал нь өвөл зуны хэмийн эсвэл туйл, экваторын ялгаа шигээр эрс хурдан өөрчлөлттэй байх байлаа.

Амьдралын боломж

"Дэлхий - Сар" гэсэн системийн бүрдэлтийн эртний шатанд дэлхийн ойрын болон алсын хэсэгт адилхан биш дагуулын таталцлын хүчээр дэлхийн цөмийн магма байнгын хөдөлгөөнд байв. Тэр Дэлхийг нэмэн халааж, манай гараг "тогтоогдсоноос" илүүтэйгээр шингэн бөгөөд дулаан байжээ. Тэр “илүү тээлт” нь үүсэж байсан амьдралд, дэлхийд бэхжин суурьших боломжийг өгсөн байж магадгүй.

Харанхуй шөнүүд

Саргүй дэлхийн шөнүүд одоогийнхоос илүүтэй харанхуй байсан. Шөнийн  тэнгэрийн хоёр дахь хурц тод биет болох Үүрийн цолмон. Манай дагуулаас 14000 дахин сул гэрэлтэй. Харанхуйд анхдагч амьтад өөрчлөгдөн хөгжихдөө шөнийн хараа нь онцгой сайн болсон байх ёстой. Эс тэгвээс тэднийг махчид бариад л идэх байлаа. Харанхуйд сайн хардаг байсан бол чийдэн бүтээгдэх байсан ч юм билүү хэн мэдлээ.

Ямар ч хиртэлтгүй

Сар байхгүй байсан бол бид нар хиртэлт гэх үзэгдлийг хэзээ ч харахгүй байжээ. "Яг таарсан"  зайн буянаар сар нар, дэлхий хоёрын хоорондуур өнгөрч түүний сүүдэр нь манай одыг бүрэн хаадаг. Нар хиртэж чадах хоёр дахь биет нь Цолмон гариг ба тэр нь түүний дэвсгэр дээр өчүүхэн толбо болон харагдана.

Хэт хурдан жил

Дагуул дэлхийн далай тэнгисийг хөдөлгөдөг. Үүний улмаас дэлхийн түрлэгийн хурд гэгч нэмэгдэж, дэлхийн эргэлт жил бүр удааширч байна. Зууны дотор жил нь хоёр микро секундээр уртасчээ. Микро секунд гэдэг нь секундын саяны нэг юм.  Дэлхий дагуултай болсноосоо хойш тэр эргэлтээ хэд дахин удаашруулжээ! Саргүй байсан бол хоног нь найман цаг, жил нь 1000 гаруй өдөр байх ёстой байв. 

Хатуу ширүүн уур амьсгал

Дэлхий хурдан эргэдэг байсан бол агаар мандалд бүхий л цаг хугацаанд хүчтэй урсгал, салхи шуурга үүсч байх байсан. Өнөөгийн олон амьтан ургамал тийм нөхцлийг даахгүй байжээ. Дэлхийн ургамал, амьтны аймаг нь тийм нөхцөлд уулын тэгш өндөрлөг эсвэл ширүүхэн тал хээрийнх шиг байх байжээ.

Дөлгөөн ус

Далайн ус нь Сар, Нарны түрлэг, татлагын хүчээр урсан холилдож байдаг. Энд нарны тэр хүч нь зөвхөн 40%. Сарны таталцлын хүчгүйгээр хөдөлгөөнгүй байна. Зөвхөн сарны таталцалаар хөдлөх уснаас идшээ барьдаг усны шүрний колони, нялцгай биетнүүд байхгүй байж. Ингэхлээр далай тэнгисийн хоолны цувралын гинж нь огт өөр байна гэсэн үг л дээ.

Өнгөрсөн үе ба сансарын осол гамшиг

Дэлхий 4,56 тэрбум жилийн өмнө үүсээд түүнээс 30 сая жилийн дараа Ангарагийн хэмжээний биет дэлхийг мөргөсний дараа дагуултай болсон гэж үздэг. Тэр биет тухайн цагт хагас шингэн байсан дэлхийгээс асар том хэсгийг тасдан үсэргэжээ. Тэр нь газрын татах хүчийг даван гараад Дэлхийн тойрог замд үлджээ. Эхлээд сар дэлхийгээс өнөөгийн зайнаас 20 дахин ойр 20–30 мянган км-ын зайтай байжээ.

Хөршлөн амьдрах нь

Сар нь зөвхөн шөнийн тэнгэрийг чимж, хайр сэтгэлтнүүдийг догдлуулж, яруу найрагчдийн онгодыг оруулдаг эд биш. Сансарын нисэгчид гурав хоноод хүрэх нэлээд их зайтай ч Сар сансарын бусад биетээс хамгийн илүүтэйгээр нөлөөлдөг. Саргүй бол уул, талын зураглал өөр, амьтны ертөнц, хоногийн хугацаа хүртэл огт өөр байх байсан. Ингээд дагуулынхаа тухай яриаг доорх хоёр асуудалд дэлгэрэнгүй хариулт өгснөөр төгсгөе.

Асуулт - Хариулт

Хэрэв Сар байхгүй байсан бол шөнө юу харагдах байсан бэ?

Зарим эд зүйлийн ерөнхий дүрс

Шөнийн тэнгэр огт харанхуй биш. Агаар мандлын дээд давхрага туяа гаргана. Тэр нарны туяа, цэнэгтэй бичил хэсгийн урсгал зарим атомыг ионжуулж мөн зарим молекулыг 100 км-ын өндөрт задалдагтай холбоотой. Үүний улмаас ионууд нь өөртөө эдектроныг буцаан авна. Задарсан молекулууд нь нэгддэг. Энэ ажиллагааны явцад харагдахаар туяаг гаргана.

Тэнгжрийн гэрлийн нягтрал нь тэргэл Сарны гэрлээс 100-1000 дахин сул. Гэхдээ харагдахгүй од гарагийг оруулсан бүх одны гэрлийн нийлбэрээс нэг зэрэглэлээр илүү. Тэр нь эд зүйлийн дүрсийг ялгахад хангалттай.

Яагаад Сар Дэлхийгээс холдоно вэ?

Дэлхийн эргэлтийн эрч хүчнээс л...

Сар нь Дэлхийд түрлэгийн давалгааг зөвхөн далай тэнгист бишээр газрын гадаргад гаргадаг. Дэлхийн эргэлтээс болон түрлэгийн давалгаа нь дэлхийн шугамын дагуу биш бөгөөд тэнд нь Сар өрсөж байдаг. Саранд ойр хэсгийн түрлэгийн давалгаа нь бөмбөрцгийн нөгөө талынхаас илүүтэйгээр Саранд татагдана. Тиймээс сарны талын хэсэгт эргүүлэх агшин үйлчилж манай гарагийн эргэлтийг удаашруулж байдаг. Түүний эсрэг тэсрэг үйлчилгээ гэж болох ба Сар өөрийн хөдөлгөөнийг түргэсгэнэ. Эргээд тэр нь Сарын Дэлхийгээс холдуулсан илүү өндөр тойрог замд гаргаж байгаа юм.

Ингээд дэлхийн эргэлтийн эрч хүчний улмаас Сар жилд 4 см-аас биднээс холдож байна.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гадаадад суугаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах 47 салбар комиссыг байгууллаа 42 мин "Эрэл" компанийн эзэмшил газрыг өнөөдрийн чөлөөлөх үүрэг өгчээ 52 мин Төвийн зургаан дүүрэгт ил, далд зогсоол хийх ажлыг эхлүүлнэ 58 мин Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба ламын Ажлын албаны даргаар гавж Д.Нямсамбууг томилжээ 3 цаг 44 мин Наадмын нээлт, хаалтын ёслолыг 2.9 тэрбум төгрөгөөр хийнэ 3 цаг 52 мин Боолын хөдөлмөр гадаадад биш Монголд байдаг юм шүү дээ 4 цаг 3 мин Нийтийн тээврийн 3 чиглэлд түр өөрчлөлт орууллаа 4 цаг 18 мин … Тэгвэл сүүлийн 35 жилд юу яаж өөрчлөгдөв? 4 цаг 27 мин УИХ: Өнөөдөр хуралдах түр хороо, ажлын хэсгүүд 4 цаг 32 мин Байдены буруу хэлснийг Цагаан ордон дөрвөн сарын хугацаанд 148 удаа олон нийтэд залруулжээ 4 цаг 41 мин Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбай цэцэрлэгт хүрээлэн байгуулна 4 цаг 55 мин Дэлхийн эдийн засаг өнгөрсөн долоо хоногт 4 цаг 59 мин Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан 5 цаг 33 мин Парисын олимпыг англи хэлний нөлөө багатайгаар зохион байгуулахыг уриалав Уржигдар 14 цаг 17 мин Сураггүй алга болсон бага насны хоёр хүүхдийг эсэн мэнд олжээ Уржигдар 14 цаг 07 мин Богдхан уулын хийморийн овоонд цугларсан хадаг яндар, туг дарцгуудыг цэвэрлэж байна Уржигдар 13 цаг 06 мин Г.Занданшатар: Ногоон автобусны асуудлаарх нээлттэй сонсголыг яаравчлахад гишүүд санаачилгатай ажилла Уржигдар 12 цаг 03 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул, гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна Уржигдар 08 цаг 18 мин БСШУСБХ: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ 2024-05-03 НББХ: Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв 2024-05-03
iИх уншсан
Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? КОВИД: 72 настай эрэгтэй вирусын халдвараар 613 хоног өвдөж,... Эх орноо орхисоор л байна, тэгээд яах вэ? Д.Уламбаяр: Цөмийн энергийн агентлагаа сэргээж байж бид Фран... Хөгжлийн диалектик Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес ... Хэрвээ хуучнаараа байсан бол...? Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цах... Ш.Төмөрсүх: Эрх баригчид сангуудаас хулгай хийсэн нөхдөө сон... Энэ зун олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх м... Эрэлт буурч Европын томоохон автомашин үйлвэрлэгчид хүнд цох... ЦЕГ: Хүний амь хөнөөх захиалга өгсөн этгээдийг Австралиас ал... Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэ... Хуурамч баримтаар НӨАТ-ын 1.3 тэрбум төгрөгийн буцаан олголт... МИАТ компани есөн аймагт орон нутгийн нислэгээ сэргээлээ Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэгт прокурор яллах дүгнэл... Тавдугаар сард хилийн боомтуудын амрах болон ажиллах цагийн ... Нийслэлийн цэрэг татлага тавдугаар сарын 4-6-ны өрдүүдэд бол... Ихэнх нутгаар дулаарна ДУБАЙ: Нисэх онгоцны буудлаа жилд 260 сая зорчигч хүлээн ава...
Top