x

Украины Каховкын усан цахилгаан станцын нутаг дэвсгэрт онц дэглэм тогтоов

Украины Каховкын усан цахилгаан станц руу энэ сарын 6-ны шөнийн 02:00 цагийн орчимд удаа дараа цохилт өгсний улмаас станцын далан нуржээ. Тус сүйрлийн улмаас усны түвшин доошоо 2.5 метрээр нэмэгдэж сүйрлийн аюул дагуулав. 

Уг дэлбэрэлтэд Оросын цэргүүд буруутай гэж мэдээлж буй. 

Тэгвэл Усан цахилгаан станцын сүйрлийн талаар дэлхий хэрхэн мэдээлж байна вэ?

Ямар хэрэг гарав

  • Шөнийн хоёр цагийн орчим Каховын УЦС-ыг Украины талаас бөөнөөр галлах Ольха гэх тийрэлтэт их буугаар буудсан нь  төхөөрөмжийн хаалтын хэсгийг эвдлэн хянах аргагүй их усыг усан сангаас хаяж эхлэв. Усан цахилгаан станцын 28 баганат тавцангийн 14 нь нуржээ. Нуралт усны их урсгалаас болон үргэлжилж байна.
  • Станцын усан дээрх байгууламжууд эвдэрсэн ба түүний машины цех усанд живжээ.

  • Новая Каховка хотод усны төвшин 12 метр, Каховын УЦС-аас доош урсгалын дагуу 11 метр хүрчээ.
  • Одоогоор 900 орчим хүнийг эхлээд нүүлгээд байна.
  • Херсон мужийн засгийн газрын тэргүүн Андрей Алексеенко хэлснээр, 22 мянган хүн амьдардаг 14 суурин живэх эрсдлийн бүсэд байна. УЦС-аас доош усны төвшин 2-4 метрээр нэмэгдэж байгаа учир урсгалын дагуух том сууринуудад живэх аюул байхгүй.
  • Новокаховскийн районы гурван сууринд 600 байр сууц усанд автаад байна.
  • Днеприйн эргийн дагуух тариа, ногооны талбай усанд урссан байна.

Сүйрлийн дараа

  • Усны урсгал хяналтгүйгээс далангийн эвдрэл нэмэгдэж байна. Новая Каховка хотын хэсэгүүдэд цахилгаан тасрав.
  • Эвдрэлтийн хамгийн аймшгийн үе өнгөрсөн ба станцыг сэргээх нь бараг шинэ станц барьсан адил ажил гэнэ. Тэнд хуучин зөвлөлтийн техник байгууламж байгаа учраас дайны дараа түүнийг шинээр босгох болов уу.
  • Каховскийн хотын тойргийн тэргүүн Павел Филипчук мэдээлснээр энэ сүйрэл Херсон мужийн усжуулалтад нөлөөлөхгүй. Учир нь Украины цэргийн буудалт усжуулах цаг үеийг тасалсан байгаа гэнэ. Гэхдээ станцын эвдрэл хүрээлэн буй орчинд ихээхэн гай тарилаа гэдгийг хэлжээ.
  • Кривой Рог хотод усны тараалт тасалдаж эхлэв.
  • Далангийн сэтрэлт нь бүс нутгийн Оросын цэргийн хамгаалалтад онцгой нөлөөлөхгүй гэхдээ зарим байрлалуудыг ухраах хэрэг гарчээ.
  • Киевт усны хүрэлцээ хангалттайг хотын захирагч Виталий Кличко мэдээлэв.

  • Запорож мужийн тэргүүн Евгений Балицкий АЦС-ын орчим Днеприйн усны төвшин 2,5 метрээр унасан ба 7 метр хүрч магадгүйг хэллээ.
  • Бердянск хотод усны хэрэгцээ дутагдаж магадгүй.

Запорожийн АЦС-ын байдал

  • Дэлхийн атомын эрчим хүчний агентлагийн шинжээчид эвдэрсэн станцын байдлыг хянаж байгаа ба Запорожийн атомын станцад аюулгүй байгаа гэжээ.
  • "Росэнергоатом" концерны ерөнхий захирлын зөвлөх Ренат Карчаа ийм маягийн гамшгийг станцыг барихдаа урдчилан тооцоолсныг хэлжээ.
  • ЗАЦС-д аюул тулгараагүй байгааг түүний захирал Юрий Черничук батлаж байна.
  • Запорожийн АЦС-ын хөргөлтийн усны савнуудын ус дундарч буйг Дэлхийн атомын эрчим хүчний агентлагийн дарга Рафаэль Гросси мэдээлжээ. Гэтэл Ренат Карчаа хэлэхдээ, станцын усан сангийн усыг хөргөлтөд ашигладаггүй хэмээв.

Крымын усан хангамж

  • Новая Каховка хотын захирагч, станцын эвдрэл нь Крымын усан хангамжид асуудал үүсгэнэ гэлээ.
  • Захирагч Михаил Развожаев өөрийн ээлжид, УЦС-ын эвдрэл Севастополь хотын усан хангамжид нөлөөлөхгүй, учир нь хот өөрийн усан сантай түүний ус дүүрэн байгаа гэж мэдээлэв.
  • Бүсийн тэргүүний зөвлөх Олег Крючков мэдээлэхдээ, Хойд Крымын сувгийн ус авагч систем гамшигт нэрвэгдээгүй гэв.

Нутгийн засаг захиргаа хэрхэн ажиллаж байна вэ?

  • Херсон мужийн захирагчийн үүрэг гүйцэтгэгч Владимир Сальдо онцгой байдлын штабыг толгойлох болов. Новая  Каховка, Голая Пристань, Алёшка хотуудад Онцгой байдлын яамны аврагчдын гурван шуурхай хэсгийг илгээж байна. Херсон мужийн захиргааны тэргүүн Днепрын эргийн районуудад ажиллаж байна.
  • Херсон мужийн голын эргийн дагуух хот суурины хүмүүсийг байдал хүндэрсэн цагт нүүхэд бэлэн байхыг уриалжээ.
  • “Украины засаг захиргаа түүнийг захирагчдын хийсэн онцын ноцтой террор” гэж Леонтьев нэрлэв. Новая Каховка хотын мээр цааш хэлэхдээ, украин болон барууны хэвлэлүүд бичиж байгаа нь хиймэл хоосон зүйл гэж онцлов.
  • Херсон мужийн засаг захиргаа онцгой хэргийг Украины армийн өнгөрсөн зунаас хойш хийж байгаа дайралтын үр дагавар гэж нэрлэв.

  • Новокаховск хотын тойргийн нутаг дэвсгэрт онц дэглэм тогтоов.
  • Каковскийн УЦС-ын хорлон сүйтгэлийг Украины ЗХ давшилт нь амжилтгүй болсны улмаас хийсэн гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Песков буруутгалаа. Москвагийн пуужингийн цохилт станцыг эвдэлсэн гэдгийг тэр эрс үгүйсгэлээ.
  • Геническ, Скадовск хотуудад живэгдсэн газраас нүүлгэсэн хүмүүсийн түр орогнох байрнуудыг нээжээ.
  • Мөрдөн байцаах товчоо даланг эвдэлсэн хэргээр эрүүгийн хэрэг нээжээ.
  • Украины давшилт эхэлсэнтэй холбоотойгоор, Оросын зүүн эргийн хамгаалалтын бүсийг живүүлэх зоилгоор үүнийг хийсэн байж болох юм гэж зарим шинжээчид дүгнэжээ.

Украин хэрхэн хандав

  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийг хуралдууллаа. Тэр болсон хэрэг явдлыг "оросын террористууд" гэдэгт тохлоо.
  • Украины лидер Херсоны баруун эргийн оршин суугчдыг нүүлгэх үүрэг өгчээ.
  • "Укргидро энерго" компани эвдрэл дотроосоо гарсан станцыг сэргээх боломжгүй гэж мэдэгдэв.
  • Украины ГЯЯ НҮБ-д хандан Аюулгүйн зөвлөлийн яаралтай хуралдаан хийхийг шаардав.

Дэлхийд...

  • Европын зөвлөлийн тэргүүн  Шарль  Мишель, болсон хэрэг явдалд түгшиж байгаа энэ асуудлыг зургаадугаар сарын сүүлчээр ЕХ-ны саммит дээр тавин хэлэлцэнэ гэжээ.
  • Британийн Гадаад хэргийн сайд Жеймс Клеверли Каковын УЦС-д өгсөн цохилтыг дайны гэмт хэрэг гэж нэрлэв.

Станцын тухай

  • Каховын УЦС нь 1970-аа оны дундуур дууссан Днепр мөрний усан цахилгаан станцуудын цувралын (Киевын, Каневын, Кременчугийн, Днепродзержинскийн, Днепрын, Каховын) сүүлчийнх нь юм. Бусдаас хамгийн доод хэсэгт Новая Каховка хотоос 5 км-ын зайтай. Цувралуудын цахилгаан сүлжээний ачааллын хувиарлалтыг зохицуулах, Херсон мужийг цөлжилтөөс хамгаалах, Крымын усан хангамжийг өгөх зориулалттай. Мөн Запорожийн АЦС-ын хөргөлтөд чухал үүрэгтэй.
  • Өнгөрсөн оны намраас Украины зэвсэгт хүчний буудалт дор байгаа ба сая авсан гэмтлийн дараа далан хурдан нурсан нь үүнтэй холбоотой.

Сонирхуулахад, Каховкын усан цахилгаан станц Оросын талын мэдэлд ороод жил гаруй болж байгаа юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 21 цаг 3 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 21 цаг 12 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 21 цаг 17 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 21 цаг 21 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 21 цаг 54 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 23 цаг 29 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх...
Top