x

Tech is open…

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хамгийн том нэгдсэн арга хэмжээ “ICT Expo 2023” энэ сарын 09-11-ний өдрүүдэд Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд зохион байгуулагдаж байна. Уг арга хэмжээнд Голомт банк ивээн тэтгэгчээр оролцож, дижитал үйлчилгээ болон үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн технологийн шинэ шийдлүүдээ танилцуулахаар төлөвлөөд байна.

Голомт банкнаас онцолж буй 4 дижитал үйлчилгээ

SocialPay

Монголын анхны дижитал хэтэвч SocialPay аппликэйшний шинэчлэгдсэн хувилбарыг танилцуулж байна. SocialPay аппликэйшний шинэчлэгдсэн хувилбар нь илүү дэвшилтэт шийдлүүдийг нэмж, зөвхөн 1 аппликэйшнээс төлбөр тооцооны бүхий л асуудлаа шийдэх боломжийг танд олгох болно.

Та хамгийн хялбар, хамгийн хурдан, хамгийн тав тухтай дижитал үйлчилгээг шинэчлэгдсэн SocialPay-ээс авах боломжтой.

Soft POS

Голомт банк гар утсандаа төлбөр, тооцоо хүлээн авах боломжтой Soft POS үйлчилгээг Монгол Улсад анхлан хэрэглээнд нэвтрүүлсэн. Өөрийн бизнесийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж буй бизнес эрхлэгч та Soft POS үйлчилгээг ашигласнаар нэмэлт төхөөрөмжийн шаардлагагүйгээр төлбөр, тооцооны асуудлаа гар утсаараа хялбар шийдэх боломжтой.

Энэхүү үйлчилгээ нь танд дараах давуу талуудыг олгоно.

  • Төлбөрийн баримтаа утасны дугаар болон и-мэйл хаягаар илгээх боломжтой.
  • NFC технологид суурилсан UnionPay, Master, Visa, Төгрөгийн картуудыг уншина.
  • Бүх гүйлгээг ПИН кодоор баталгаажуулна.
  • Бизнес эрхлэгч хувь хүн, байгууллага ашиглах боломжтой.
  • ПОС-ын орлого барьцаалсан зээлд хамрагдах боломжтой.
  • Картын хөнгөлөлтийн сүлжээнд нэгдэх боломжтой.
  • Гүйлгээ, буцаалт, нэгтгэл, тайлан зэрэг энгийн ПОС төхөөрөмжийн бүх боломжуудыг давхар хангасан.

КИОСК

Голомт банк үйлчилгээгээ харилцагчдадаа хүртээмжтэй хүргэхийн тулд салбар, тооцооны төвөөс гадна дижитал банк болон өөртөө үйлчлэх банкны үйлчилгээг хөгжүүлэхэд анхаарч ажилладаг. Энэ хүрээнд зөвхөн картын үйлчилгээ авдаг байсан АТМ төхөөрөмжүүд дээр КИОСК банкны үйлчилгээг давхар нэвтрүүлээд байна.

Ингэснээр харилцагчид орон нутаг болон Улаанбаатарт байрлах шинэчлэгдсэн ATM төхөөрөмжийг ашиглан банкны зарим үйлчилгээг заавал банкны салбараар үйлчлүүлэхгүйгээр, өөрт ойроос авах нөхцөл бүрдлээ. Харилцах данс, хадгаламж, зээл болон гүйлгээний үйлчилгээг АТМ-д давхар нэвтрүүлж өгсөн нь харилцагчдын тав тухыг хангасан, оновчтой шийдэл юм.

Visa брэндийн картууд

Visa брэнд нь дэлхийн 200 гаруй улсад гүйлгээ хийх боломжтой, хамгийн өргөн картын сүлжээ юм. Харин Голомт банк Зэс, Платинум, Премьер ВИП, Si карт зэрэг Visa брэндийн картуудыг ашиглан олон улсын төлбөр тооцоогоо хялбар шийдэх боломжийг харилцагчдадаа олгодог.

Голомт банк Visa брэндийн картууддаа зориулсан төрөл бүрийн хөнгөлөлт урамшууллыг тогтмол хэрэгжүүлсээр байна. Та яг одоо хэрэгжиж байгаа Visa брэндийн картын хөнгөлөлтүүдийн мэдээллийг авахыг хүсвэл ЭНД дарна уу.

Та “ICT Expo 2023” арга хэмжээнд хүрэлцэн ирж, Голомт банкны технологийн шинэ шийдэл, хиймэл оюун ухаанд суурилсан, дижитал үйлчилгээтэй танилцан, төрөл бүрийн хөнгөлөлт урамшуулал, гарын бэлгээ аваарай.

Энэ үеэр Голомт банкны асраар үйлчлүүлж дараах урамшуулалд хамрагдах боломжтой.

  • Сонгодог Visa брэндийн картыг үнэгүй захиалах
  • The Color Card үнэгүй захиалах
  • SocialPay, Soft POS болон Visa брэндийн карт нээлгээд гарын бэлэг авах
  • Экспод оролцож буй сонгогдсон байгууллагуудаас худалдан авалт хийгээд үнийн дүнгийн 5,000₮ тутамд сугалаанд оролцох эрх авах. /Скүүтер, ухаалаг цаг, чихэвч хожих тус бүр 1,1 азтан шалгаруулна/
  • Хиймэл оюун ухаанд суурилсан тоглоом тоглоод урамшуулал авах
  • SocialPay, Soft POS ашиглан 303₮-өөр зайрмаг худалдан авах
  • Magic store vending machine дээр SocialPay, Si карт ашиглан худалдан авалт хийгээд 20% буцаан олголт авах

Мөн SEE THE FUTURE хэсгээр зочлон дараах байгууллагуудын дижитал үйлчилгээтэй танилцаж, мэдээлэл авах боломжтой.

  • Chimege
  • Vampi
  • Vision AI
  • Digital Solutions
  • Голомт банк, Мэдээллийн аюулгүй байдлын хэлтэс
  • SEM Mongolia
  • Nomadic Bear games
  • Metaland Metaverse

Таныг 09-11-ний өдрүүдэд Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд хүрэлцэн ирж дижитал технологийн шинэ боломжуудтай танилцахыг урьж байна.

#ICTExpo2023

#TechIsOpen

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад шилжүүлжээ 6 мин Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна 17 мин Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхсөн нь цаашид анхаарах ёстой маш том дохио 27 мин “Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна 14 цаг 12 мин Юун Ялта, юун дэлхийг хуваах! 14 цаг 42 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 14 цаг 48 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал 14 цаг 52 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө 15 цаг 37 мин ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ 15 цаг 50 мин З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 22 цаг 7 мин Мэдээж “Ар нь түүз!” 22 цаг 18 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 22 цаг 36 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 22 цаг 44 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 22 цаг 47 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 22 цаг 52 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 22 цаг 57 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 23 цаг 2 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ Уржигдар 18 цаг 11 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна Уржигдар 18 цаг 07 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа Уржигдар 14 цаг 22 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн
Top