x

Х.Нямбаатар: Киргизид манай ААН, байгууллагуудын хөрөнгө оруулалттай компаниуд олноор байгуулагдаж байна

Засгийн газрын хуралдааны дараа Хууль зүй, дотоод хэргийн эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний асуудлаар мэдээлэл өглөө.

Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг "Хуучин социалист орнуудтай байгуулсан ялтан солилцох болон эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээнүүд байгаа.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Куба, Макао зэрэг орнуудтай эдгээр гэрээг шинэчлэн байгуулах ажил хийгдсэн. Одоогийн байдлаар Зүүн Өмнөд Азийн зарим орон, Малайзтай гэрээ байгуулахаар яриа, хэлэлцээ хийж байна. Долдугаар сард Киргиз улстай гэрээ байгуулна.

Европын болон Америк тивийн улсуудтай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ, байгуулахаасаа илүүтэй Европын Холбооны эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх конвенцид нэгдэн орох бэлтгэл ажлыг хийлээ. Энэхүү конвенцид нэгдэн орсноор АТГ болон прокурорын байгууллага хамтран ажиллах боломжтой болно.

Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх асуудлыг ГХЯ-аар дамжуулан нөгөө улсдаа хүргүүлдэг. Тодорхой хугацааны цаг хугацаа зарцуулдаг.

Цаашид олон улсын хэд, хэдэн гэрээ, конвенцид нэгдэн орохоор судалж байна" гэлээ.

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Гадаадаас авчирсан хүмүүсийн 50% нь эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээтэй орноос ирсэн. Үлдсэн нь гэрээгүй орноос ирж байгаа. 

Эрх зүйн харилцан туслалцах гэрээгүй орноос интерполд нэгдсэн орсон болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд авчирсан.

Тухайлбал Филиппин улстай манай улс эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээгүй. Бид Манилад буугаад хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудтай уулзан хүсэлтээ тавьснаар иргэнээ авчирсан.

ЕХ-ны улс орнууд, Вьетнам, Тайланд улстай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулах шаардлага их байна. Манай иргэд эдгээр орон руу зорчих урсгал, гэмт хэрэгт холбогдох нь их болсон. Энэ жилийн төлөвлөгөөнд гэрээ байгуулахаар тусгасан боловч Зүүн Өмнөд Азийн хэд, хэдэн орны хууль сахиулах байгууллагын сайд нартай уулзах урилгатай ч очиж амжихгүй байна. Зарим нь манай улсад айлчилна.

Казахстан, Узбекистан, Киргизстан руу манай улсын иргэд зорчих нь нэмэгдсэн. Сүүлийн үед Киргизид манай ААН, байгууллагуудын хөрөнгө оруулалттай компаниуд олноор байгуулагдаж байна. 

Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ нь зөвхөн гэмт хэрэгт холбогдсон иргэдийг шилжүүлэн авахаас гадна ялтан солилцох, Арбитрын шийдвэрийг харилцан хүлээн зөвшөөрөлцөж биелүүлэх зэрэг агуулгатай байдаг. Тиймээс Монгол Улсын ААН, иргэдийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалах нөхцөл бүрдэнэ" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 17 цаг 42 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 17 цаг 48 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 17 цаг 57 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 18 цаг 39 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 21 цаг 10 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 21 цаг 31 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 21 цаг 52 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 21 цаг 59 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 22 цаг 9 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 22 цаг 17 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 22 цаг 22 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 22 цаг 24 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11 “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top