x

Хуулийн төсөл боловсруулагчдын анхдугаар сургалтад оролцогчид гэрчилгээгээ гардлаа

Монгол Улсад анх удаа зохион байгуулсан Хуулийн төсөл боловсруулагчдын сургалт өчигдөр гурав дахь өдрөө үргэлжилсэн юм.

Сургалтын үдээс өмнөх хөтөлбөрөөр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан, Б.Буянхишиг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Отгончимэг, Улсын Их Хурлын Тамгын газрын ахлах зөвлөх Б.Батчимэг нар “Фуллерийн” зарчмууд, түүний удирдлага, арга зүй, харьцуулсан эрх зүй ба эрх зүйн бүл, рецепци, хууль тогтоомжийн системчлэл, кодификаци, инкорпораци, консолидац болон хууль тогтоомжийн сан, бүртгэл зэрэг сэдвээр хичээл зааж, дасгал ажлууд хийв. Харин үдээс хойно сургалтад оролцогчид Улсын Их Хурлын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Парламентын боловсрол” хөтөлбөр болон Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх Тамгын газрын чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалттай танилцаж, сургалтын үр дүн, ач холбогдлын талаар ярилцлаа.

“Парламентын боловсрол” хөтөлбөрийн талаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан танилцуулав. Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөнд иргэдэд парламентын боловсрол олгох хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг төлөвлөсөн бөгөөд эрдэмтэн судлаачид, багш нар, мэргэжилтнүүдийг оролцуулсан найман удаагийн уулзалт хэлэлцүүлгийг явуулсны үр дүнд хөтөлбөрийг боловсруулж, багшийн болон сурагчийн гарын авлага, сурах бичгүүдийг олон талын оролцоотойгоор хийсэн юм.

Энэ талаар тэрээр товч танилцуулаад, хууль тогтоох үйл ажиллагаанд санаачилгатай оролцож, эрхээ эдэлдэг, идэвхтэй иргэнийг төлөвшүүлэх, ардчиллыг бэхжүүлэх, парламентын нээлттэй, ил тод байдлыг хангаж, хууль батлах, хэрэгжүүлэх ажилд олон нийтийн оролцоо, хяналтын бий болгох, улмаар парламентад итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлж, засаглалыг сайжруулахад “Парламентын боловсрол” хөтөлбөрийн ач холбогдол оршиж буйг тэмдэглэв.

Түүнчлэн, парламентын боловсролыг иргэддээ эзэмшүүлэх нь орчин үеийн бүхий л парламентын нэгэн үндсэн үүрэг болсныг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга цохон дурдаад, Их Британи улсад Нийтийн танхимын ажлын албанд Парламентын боловсрол, иргэдийн оролцооны алба (The Education of Engagement Service) гэсэн бүтцийн нэгж ажилладгийг жишээ татан ярив.

Ардчилсан тогтолцоонд парламент ямар үүрэг гүйцэтгэдэг талаар цогц, системтэй мэдлэг олгож, Улсын Их Хурлын үйл ажиллагааг хүүхэд, залуучуудад өөрсдийнх нь оролцоотойгоор тайлбарлан ойлгуулах, парламентын талаар зөв, бодитой төсөөлөл, хандлагатай болоход дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Парламентын боловсрол” хөтөлбөрийг 12-14, 15-17, 18-аас дээш гэсэн насны ангиллаар явуулж байна. Хөтөлбөрийн хүрээнд Өсвөрийн парламент, Сургагч багшийн, Парламентын мэтгэлцээний болон Төрийн ордонтой танилцах дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.

Улсын Их Хурлын Тамгын газрын хууль тогтоох үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг болон бүтэц, зохион байгуулалтын талаад дэд дарга Ц.Батбаатар танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Тамгын газрын Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажилладаг Хууль эрх зүйн газрыг онцолж, хуулийн төслийг өргөн мэдүүлэх, хэлэлцүүлэх, батлуулах үе шатыг тус газрын дотоод бүтэцтэй уялдуулан тайлбарлав.

Анх удаа зохион байгуулсан Хуулийн төсөл боловсруулагчдын сургалтын үр дүнгийн талаар оролцогчдыг төлөөлөн Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын мэргэжилтэн Ө.Ариунболор, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн бодлогын газрын ахлах референт Г.Сувдаа, Хүний эрхийн Үндэсний Комиссын хэлтсийн дарга Д.Ёндонжамц нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Хуулийн агуулга, зарчим, үзэл баримтлалыг бид төсөл боловсруулахдаа хэрхэн тусгах, ингэснээр тухайн хуулийн зорилго, зорилт биелэх нөхцөл яаж бүрдэх зэрэг чухал сэдвээр мэдлэгээ бататгаж авснаа тэд ярьж, сургалтын хөтөлбөр, зохион байгуулалт, багш нарын мэдлэг, ур чадварт талархаж буйгаа илэрхийлэв. Мөн олон нийтэд парламентын боловсрол олгох чиглэлээр цаг үеэ олсон, үр дүнтэй олон ажил хийгдсэн байгааг онцолж, амжилт хүслээ.

Хуулийн төсөл боловсруулагчдын сургалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар сүүлчийн хичээлийг оров. Тэрбээр, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, Үндсэн хуулийн эрх зүй, парламентат ёс, ардчилал зэрэг өргөн сэдвийг хөндөн, түүх, сургамжийг эшилж, хуулийн төсөл боловсруулах буюу хуулийн эх барих үйл ажиллагаа, түүний ач холбогдол, үүрэг хариуцлагыг илтгэн ярьсан юм.

Улсын Их Хурлын дарга илтгэлдээ, Богд хаант Монгол Улсын үед байгуулагдсан Улсын дээд, доод хурал, тэдгээрийн эрх, үүрэг, хууль тогтоох үйл ажиллагаа, 1915 онд байгуулагдсан Хууль зохиох хүрээ хэмээх комиссын түүхээс эхлэн 1924, 1940, 1960, 1992 оны Үндсэн хуулиуд, тэдгээрийн үзэл санаа, үг хэллэг, үйлчлэл, баталсан үйл явц, авч ашигласан олон улсын туршлага зэргийг өгүүлж, хууль боловсруулах энэхүү чухал үүргийг эрх зүйн түүхэн уламжлал, заншлаа үндэслэн, мэргэжлийн хариуцлага, ёс зүйг сайтан чандлан байж зөв хийх, энэхүү ёс, дэг жаягаа үргэлжлүүлэн, залгамжлуулах учиртайг онцгойлон тэмдэглэсэн юм. Улсын Их Хурлын хууль тогтоох ажиллагаа төсөл санаачлан боловсруулах үе шатнаас залгамж чанартайгаар явдаг учир хуулийн төслийн анхны эхийг бичих ажлыг хариуцаж буй эх баригчдын үүрэг оролцоо, мэдлэг чадвар бүхий л үе шатны ажиллагааг сайжруулахад нэн чухал гэдгийг тэрбээр онцлоод, сүүлийн үед хуулийн төсөл боловсруулагчдын чадавхжуулах хэрэгцээ шаардлага тулгамдах болсныг баримт дурдан ярив. Улсын Их Хурлаас батлан гаргаж буй хуулийн чанарыг сайжруулах, давхардал, хийдэл, зөрчлийг арилгахад чухал үүрэгтэй хуулийн төсөл боловсруулах ажлыг шинэ шатанд гаргаж хөгжүүлэх, сургалтаас олж авсан мэдлэг, ур чадвараа байгууллага, хамт олонтойгоо хуваалцаж, амьдралд хэрэгжүүлэх талаар бодитой ахиц гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Дараа нь Хуулийн төсөл боловсруулагчдын сургалтыг хамтран зохион байгуулсан Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоо Хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм. Санамж бичигт Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч П.Одгэрэл нар гарын үсэг зурлаа. Хууль тогтоох үйл ажиллагаанд хуульчдын мэдлэг чадварыг ашиглаж, мэргэжлийн шинжээчийн хувьд идэвх, оролцоог хангах, хууль зүйн шинжлэх ухааны болон бодлогын судалгаанд хуульчдыг оролцуулах Монголын Хуульчдын холбооны хуулиар оногдсон үүргийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд энэ хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг тус холбооны ерөнхийлөгч П.Одгэрэл энэ үеэр онцлов.

Олон улсын нийтлэг жишгийн дагуу зохион байгуулсан Хуулийн төсөл боловсруулагчдын сургалтын төгсгөлд оролцогчдод гэрчилгээ гардуулах ёслол боллоо. Гэрчилгээг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч П.Одгэрэл нар гардуулав. Сургалтад оролцогчид гурван хоногт нийт 24 цагийн хичээлд хамрагдаж, төсөл боловсруулагчийн баримтлах зарчим, тусгай ур чадвар, арга ажиллагаа, хууль зүйн техник, агуулга болон хэлбэрийн шаардлага, эрх зүйн рецепци, хууль тогтоомжийн системчлэл зэрэг олон сэдвийг шахуу хөтөлбөрөөр амжилттай судаллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.45.142)
    76 хэрэггүй бол сон уу
    2023 оны 05 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана 8 цаг 41 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө 10 цаг 24 мин Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина 15 цаг 0 мин Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх нь хуулийн практикт цоо шинэ нөхцөл үүсгэж байна 15 цаг 14 мин Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж байна 15 цаг 27 мин У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? 17 цаг 52 мин Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? 18 цаг 2 мин Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! 18 цаг 41 мин Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг нь ухаалаг тоолуурт шилжүүлжээ 18 цаг 52 мин Ц.Идэрбат: Тариалан эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ 19 цаг 10 мин Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад шилжүүлжээ 19 цаг 18 мин Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна 19 цаг 29 мин Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхсөн нь цаашид анхаарах ёстой маш том дохио 19 цаг 39 мин Монгол Улс ба НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны 2028-2032 оны хүрээг хэлэлцэв Уржигдар 18 цаг 18 мин “Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна Уржигдар 18 цаг 00 мин Юун Ялта, юун дэлхийг хуваах! Уржигдар 17 цаг 30 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Уржигдар 17 цаг 24 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал Уржигдар 17 цаг 19 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө Уржигдар 16 цаг 35 мин ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Уржигдар 16 цаг 22 мин
iИх уншсан
Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн
Top