x

УИХ-ын Тамгын газар Үндэсний нийтийн номын сантай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын парламентат ёс, хууль тогтоох үйл ажиллагааны өв, түүх, эдгээртэй холбоотой судалгаа, боловсуулалт, хөгжүүлэлт, төрт ёсны зарчим, дэг журам, үүнийг сахиулах, хадгалах, бэхжүүлэхтэй холбогдох шийдвэр, тогтоомж, бичиг баримт, ном бүтээлийн сан хөмрөгийг Улсын Их Хурлын Тамгын газар эрхлэн, бүрдүүлж ажилладаг. Зөвхөн хууль тогтоох үйл ажиллагаа, хэлэлцэн буй асуудал, түүнд холбогдох бүхий л сэдэв, агуулгаар шаардлагатай судалгаа, өгөгдөл мэдээлэл, лавлагаа, олон улсын түвшний баримтлал, гадаад улсуудын туршлага, түүхэн сургамжтай холбоотой ном товхимлыг цуглуулж, хуулийн хэлэлцүүлгүүдээс үүсэж буй баримтын санг бүртгэн бүрдүүлээд зогсохгүй Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой бичиг баримт, эмхэтгэл, бүтээлийг Парламентын номын сан хариуцан эрхэлж, төрийн байгууллагууд, олон нийтэд үйлчилж байна.

Дээрх үйл ажиллагаагаа олон улсын парламентын номын сангуудын жишгийн дагуу өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор өнөөдөр Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо нар Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгин хүрээнд талууд цахим номын сангийн КОХА систем нэвтрүүлэх, сан хөмрөгийг хадгалах, хамгаалах, хамтран ашиглах, сэлбэн засах, сэргээн засварлах болон мэдээллийн сан, каталоги хөтлөх талаар харилцан мэргэжил, арга зүй, техникийн туслалцаа үзүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Санамж бичиг байгуулах үеэр Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Парламентын номын сангийн талаар танилцуулж, мэргэжлийн болон олон улсын стандарт, жишгийн дагуу Монгол Улсын Үндэсний номын сантай хамтран ажиллахаар болж буйд баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Тэрээр, Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор болж буй 33 дахь Номын баярын өдөр Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж байгаадаа бэлгэшээж буйгаа илэрхийлээд, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилж, зохиолч, яруу найрагч Р.Эмүжингийн туурвисан “Үндсэн үлгэр” номыг Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал, яруу найрагч, Соёлын гавъяат зүтгэлтэн Б.Ичинхорлоод гардуулав.

Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо 100 жилийн түүхтэй номын сангийнхаа талаар товч танилцуулж, Санамж бичгээр тохиролцсон хамтын ажиллагааны үр дүнд ном соёлын үйлчилгээний олон улсын стандартыг нэвтрүүлэх, Парламентын номын санг дэлхийн жишгээр хөгжүүлэхэд чухал хувь нэмэр болно гэдэгт илгэлтэй байгаагаа тэмдэглэв. Дөнгөж өчигдөр “Халхын Цогт хунтайжийн хадны бичээс” (Stone Inscriptions of Tsogtu Khung-Taiji, Prince of Khalkha)-ийг ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон Улсын баримтат өвийн жагсаалтад бүртгэсэн сайхан мэдээг тэрбээр дуулгаад, Номын баяртай зэрэгцэн олон сайхан үйл явдал болж буйн нэг нь Монгол Улсын Их Хурлын Тамгын газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулж буй энэ явдал болж байна гэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 6 цаг 4 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 8 цаг 4 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 8 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 10 цаг 52 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 12 цаг 25 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 13 цаг 7 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 13 цаг 13 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 13 цаг 21 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 13 цаг 26 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 13 цаг 30 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 13 цаг 38 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 13 цаг 47 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 13 цаг 56 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 14 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Өчигдөр 20 цаг 20 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ Өчигдөр 17 цаг 02 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Өчигдөр 16 цаг 53 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна Өчигдөр 16 цаг 48 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Өчигдөр 16 цаг 44 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна Өчигдөр 13 цаг 32 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх...
Top