x

Лех Валенса

Сая ирээд буцсан Францын Ерөнхийлөгч Макроноос ярилцлага авах гээд сайхан бүтэлгүйтсэн. Гэхдээ түүнээс дутахгүй нэгэн эрхэмтэй адал явдал болж байж уулзсан тэмдэглэлээ оруулъя аа. Энэ эрхэм бол Польшийн "Эв санааны нэгдэл" хөдөлгөөний эцэг, Энхтайвны Нобелийн шагналт, Польшийн Ерөнхийлөгч асан Лех Валенса байлаа.

Лех Валенса гуайг одоо хүртэл амьд байдаг юм уу гэж олон хүмүүс асуудаг. Амьдаар барах уу даа, энэ эрхэмтэй ажлын өргөөнд нь уулзаж ярилцах завшаан тохиов. Элдэв долоон хүнээр яриулж зүгээр нэг зургаа авахуулах гэсэн нэг муу хятад гэж анх бодсон байх аа. Тун дурамжхан хүлээж авсаааан. Анх өрөөнд нь ороход ширээний хоймор дээрээ жишүү суучихаад эгц харах нь бүү хэл, асуусан асуултыг маань сонирхолтой биш байна дараагийн асуултаа хурдан асуу, тэгээд бушуухан гарч үз гээд нүд, хөдөлгөөн, яриагаараа шавхуурдав аа хөөрхий. Бие хамгаалагч нь хамаг цүнх сав нэгжээд, камер, утас, мик энэ тэрийг зөвлөөгүй тул утсан дээрээ тэмдэглэсэн асуултаа харж чадсангүй. Тэгээд муухай аашлаад байхаар нь чанх өөдөөс нь харж байгаад сайхан түс тас ярилцъя, болохгүй бол тэр л биз гээд биеэ сул тавив. 

Ах хүү жишүү суусан хэвээр өөрийнхөө түүх, ардчилал, эв санааны нэгдлийн үзэл баримтлал, зөвлөгөө гээд олон зүйл ярьж байна аа. Яаж ер нь нийгэмд эв эеийг цогцлоох вэ гэж асуухад машинаар бол эхлээд хүнд буюу нэгдүгээр араандаа хийж хөдлөх ёстой. Тэгээд жаахан хүчээ авмагц хоёрдугаар араандаа хийгээд тэгээд хөнгөндөө гээд ярьж байхад нь яриаг таслаад “Ах аа, орчин үеийн машинууд чинь бүгд автомат болчихсон шүү дээ” гэж хэлэхэд нэг зогтусаад инээснээ, жишүү суудлаа болиод яг наашаа хараад суулаа шүү. Энэ мөчөөс эхлээд худлаа ухаантай царайлж болохгүй болсон тул чадах чинээгээрээ гол асуултуудаа асуухыг хичээлээ.

Мань эрийн эхний зөвлөгөө ЦАГАА ОЛОХ гэж байв. Аливаа том, жижиг, эсвэл чухал, эс чухал үйлийг эхлэхдээ цагаа олох, цаг нь болсон эсэхийг мэдрэх нь удирдлагч хүний долоо дахь мэдрэхүй юм уу даа. Нийгэм бэлэн биш байхад ямар ч том реформ эхлүүлсэн дэмжлэг авахгүй, нөгөө талаас нийгмийнхээ хүсэлт хэрэгцээг мэдрэхгүй явсаар өөрчлөлт шинэчлэл хийх алтан боломжоо алдах ёсгүйг сануулав. Нэмээд тэр автомат машинаа унаа яваарай буюу технологийн дэвшлийг өнөө цагт зайлшгүй ашиглах ёстойг зөвлөв. 

Өнөө цагт аль ч улс гүрэн даяаршилаас зугтаж чадахгүй. Тиймээс чи үндэстний тодотгол (National identity) энэ тэр гэж “дэмий” юм надаас асууж байснаас улс үндэстний ДАЯАР ТОДОТГОЛ (Global identity) гэдэг юмыг жаахан судал гэнэ ээ. Улс орон эдийн засгаа солонгоруулж байж тулхтай, урт хугацаандаа тогтвортой, аль нэг салбараас хамаарал багатай, аливаа эрсдлээс өөрийгөө хохирол багатай авч гардагтай яг адилхан аливаа нийгэм өөр өөр үзэл бодолтой, ялгаатай ёс заншилтай хүмүүсийн нэгдэл байх тусмаа өсч хөгждөг. Энэ ялгаанаас айх биш харин ч кайф авч бусдаас суралцах ёстой шүү гэж байна (Should have joy of diversity). Орос, Хятад, коммунизм, социализм, барууны нийгэм, ардчилал гээд 20-р зуунд зөндөө хоорондоо үзэлцлээ. Өнөөдөр яг хэн нь ялсан юм бэ гээд зөрөөд надаас асуув. Нээрээ?

Эв санааны нэгдэл бий болохын тулд дундын үнэ цэн, нэгдмэл үнэт зүйлээ олсон байх ёстой. Үүнийг олоогүй, тодорхойлж чадаагүй бол нийгмийг нэгтгэхэд хэцүү, бараг боломжгүйг хэлсэн. Коммунист нийгмийн үед эрх чөлөө, ардчилал, шударга ёс байсан бол одоо ардчилсан нийгмийн үед тэр нь юу юм бэ? Монголын хувьд? 

Орчин цагт хүн болгон “өөрийн” гэсэн үнэт зүйлтэй болсон нь эв санааны нэгдлийн хувьд сорилт болж буйг бас дурдаж байна лээ.

Үүн дээрээ Орос, Украйны дайн, сөргөлдөөнгийг жишээгээр авав. 

Түүнчлэн бас нэг чухал зүйл хэлсэн нь аливаа манлайлагч, удирдагч болгон улс орны хөгжилд өөр өөрийн ялгаатай үүрэг, түүхэн хариуцлага үүрдэг. Энэ хэрээр тэд нарын дагагч, фэнүүд нь ч ялгаатай байдаг гэнэ. Би ухаантайдаа биш шүү. Өдгөөгөөс яг 10 жилийн өмнө би 

“Зоригтой хүн ажлыг эхлүүлж, хариуцлагатай хүн амжилттай хийж, сэтгэлтэй хүн чанартай дуусгадаг. Иймээс хамт олон гэж байдаг”

гэж твиттер дээр бичиж байсан юм. Энэ өгүүлбэртэй хааяа зарим нэг байгууллагын зарлалын самбар дээр тааралддаг, сүүлд Күнзийн хэлсэн үг болоод фэйсбүүк дээр явж байсан даг. Зарим хүмүүс одоо ч гэсэн өөрөө хэлсэн мэт бичээд явуулаад байдаг. 

За тэр нь яах вэ. Валенса гуайн хэлсэн зөвлөгөө нь миний бодолтой бас таарч буйг сонсох таатай байв. Учир нь төгс лидер байдаг гэдэгт би итгэдэггүй. Аливаа лидер нэг бол хүнд ажлыг эхлүүлнэ, эсвэл хүнд хаягдсан ажлыг дундаас нь аваад чирээд явна, эсвэл дуусгаж чадахгүй байсан ажлыг барьж аваад дуусгана. Энэ бүх процесст хувь хүнээс асар их золиос шаардагддаг бололтой юм билээ. Мань эр хэдэн ч удаа шорон оронд явж байсан юм бүү мэд. Нэмээд НАХЯ, КГБ тагнуул туршуул, тавиул байсан гэдэг яриа одоог хүртэл хүчтэй байдаг юм билээ. Энэ бүх золиосыг би үүрнэ, би бүх ажлыг хийж дуусгана, чадна гээд дөргүй бүх шиг лимитээ мэдэхгүй зүтгээд байвал өөрөө ч мэдэхгүй диктатор болдог мэт. Иймээс сайн удирдагчид хажуудаа өөрөөсөө мундаг сайн хүмүүсийг цуглуулж баг, хамт олныг бүрдүүлэх ёстой мэт. Мань эр өөрчлөлт шинэчлэлийн эхлэлийн лидер байжээ. Хүмүүсийг араасаа дагуулж чадахгүй юм бол манлайлагч байх утга үгүй. Энэ бол асар том хариуцлага шүү гэж байна.

Тэгэхээр нь тэвэл таны энэ яриад байгаа тэр сайхан нийгэм, “ухаантай” яриа, төгс ардчиллын жишээ юу байна, аль улс юм, тэр сайн сайхан нийгмийг юугаар хэмжиж баталгаажуулах вэ гээд асуугаад тавьсан. Хариулт нь нийгэм үргэлж НЭЭЛТТЭЙ байх ёстойгоос гадна БОДИТОЙ байхын чухлыг эхлээд сануулав. Валенса гуай нийгэм, ардчиллыг хэмждэг өөрийн шалгуур 3 үзүүлэлттэй юм байна. Тэр нь:

1. Хуулийн засаглал. Энэ нь нийт хэмжүүрийн 1/3.

2. Дээрх хууль ёс, сайн хууль нь амьдрал дээр яв цав хэрэгждэг орчин, хэрэгжүүлдэг иргэний нийгэм. Энэ нь нийт хэмжүүрийн мөн 1/3.

3. Эдийн засгийн чадавхи, хүртээмж болон өсөлт. Энэ нь нийт хэмжүүрийн мөн л 1/3.

Дээрх гурван үзүүлэлт дээр дүн тавибал өнөөгийн Польш Улс 50%-с бага оноо авна гэж хэлж байна. Монголын хувьд мөн дээрх 3 үзүүлэлт дээр оноо тавиад өөрсөддөө дүгнэлт хийгээд нэг үзээрэй!

АНУ-ыг ардчиллын өлгий гэж хүмүүс ярьдаг. Тэгвэл америкчуудаас дээрх гурван асуултыг асуухад олон хүн хангалттай оноо өгдөггүй гэдгийг бас дурдав. Америкт хүн бүр ерөнхийлөгч болох боломжтой гэж ярьдаг ч яг амьдрал дээр мөнгөгүй бол хэн ч юу ч биш болдог нийгэм шүү дээ гээд жуумалзаж байна билээ. Гэхдээ энэ мэт нөхцөл байдлыг сайн ойлгож мэдэрч, хуурамч ардчиллаас болгоомжлох ёстойг хатуу анхааруулж хэлсэн. Энэ үнэн худал, том жижиг сорилт дунд итгэл, найдвараа хэзээ ч алдаж болохгүй гэдгийг мөн онцолж байв. Мань эр одоог хүртэл итгэл найдвараа алдаагүй явж буйн том шалтгаан нь загалмайн шашин юм билээ. Тэгэхээр хүнд бас заавал шүтэж, хайрлаж, хүндэлж явдаг юм байх ёстой юм уу даа. Арга барсан үед тэр л тухайн хүнийг гадас мэт зогсоож, ямар ч бэрхшээлийн өмнөөс алхах зориг, зүтгэлийг өгдөг мэт. Бурхны шашнаа бид ингэж ашиглаж чаддаг билүү дээ? Баахан нүгэл хийсэн хулгайч нарын өмч болох шахсан ч юм шиг.... 

Лех Валенса гуай өөрчлөлт шинэчлэлийн тэмцлээ эхэлж байхад түүнд анхандаа хэн ч итгээгүй аж. Бүтэхгүй ээ, наадахаа хая гэж зөндөө ятгаж байжээ. Энэ том хэмжээний системийн өөрчлөлтийг тухайн үед цөмийн бөмбөг л хийж чадна гэж ойр дотны хүмүүс нь ярьдаг байжээ. Хуурамч ардчиллаас үүдэлтэй нийгэмд мангасууд төрөн гардаг. Энэ бол тэр дарангуйлагч нарын буруу гэхээс нийгмийн тогтолцоо, системийн буруу шүү гээд нөгөө айхтар муухай хүмүүст нэг их хир халдаахгүй байсан нь миний хувьд сонин байлаа (Solidarity with argument). Төгс нийгмийн тогтолцоо, системийг хүн төрөлхтөн хараахан олоогүй байгааг ч хэлж байна лээ. Тэр утгаараа ардчиллыг хэт хоосон магтах эсвэл социализмээс хуурай сүрдэж айх ёсгүй гэнэ. Гол нь энэ бүх онол амьдрал дээр бодитой хэрэгжих, ингэж хэрэгжихдээ нийгмийн сайн сайхны төлөө үр дүн нь гарах ёстой ингэнэ ээ (Theory of practice). 

Уг нь Эв санааны нэгдэл (Solidarity) гэдэг зүйлийг нэг ойлгочихсон байхад их “амархан” зүйл. Даанч олон хүн тэр бүр амархан бас хурдан ойлгож чаддаггүй, эсвэл хүсдэггүй гээд битүү үг хэлээд бидний ярилцлага өндөрлөсөн билээ. Хөөгдөх шахаж өрөөнд нь орж ирсэн бол гарахдаа гараас минь тас атгаад өрөөнөөсөө гаргахгүй гээд байсан шүү энэ ах кккк. 

Энэ хүний амьдрал манай С.Зориг агсантай төстэй санагддаг. Яах аргагүй хуучин нийгэм дундаас өөрчлөлт шинэчлэлийн мөсийг зүсэн гарч ирсэн лидерүүд болой.

Валенса гуайгаас гадна бурхан шиг мундаг сайхан Польш хатагтайтай уулзаж ярилцлага хийсэн байгаа бас. Үүнийгээ удахгүй сийрүүлээд бас эндээ оруулна аа!

В.Ганзориг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... 21 цаг 17 мин Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Уржигдар 10 цаг 54 мин СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Уржигдар 10 цаг 35 мин Дэлхийн багш нарын өдөр тохиож байна Уржигдар 10 цаг 24 мин П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо Уржигдар 10 цаг 18 мин Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна Уржигдар 09 цаг 37 мин Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ Уржигдар 09 цаг 34 мин АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… Уржигдар 09 цаг 00 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав 2026-10-04 Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... Худлаа... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролц... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий...
Top