x

Иргэдийн боломжийг бага, дунд боловсролоос нь эхэлж хулгайлдаг шүү!

БЗС-гийн хулгай тойрсон хэрүүл, тэмцэлийг хэдхэн хүн лүү чиглүүлээд, нүдээ хурцлаад дайрч байгаа нь иргэдийн боломжийг хулгайлж байгаа илүү том тогтолцоог хаацайлах, иргэдийн нүдийг нь хаах гэсэн арга саам ч байж магадгүй болоод явчихлаа. Иргэдийн боломж зөвхөн дээд боловсрол дээр ирээд, Боловсролын зээлийн сангаар дамжиж хулгайлагддаг гэж үү? Баян ар гэртэй, боломжтой, албан тушаалтай айлын хүүхэд л БЗС-гаас тэтгэлэг аваад байгаад ямар нэг үндэслэлтэй шалтгаан байхгүй гэж үү?

Асуудлыг арай өөр өнцгөөс харвал иргэдийн боломжийг зөвхөн БЗС-гаар биш, бүр өмнө нь бага, дунд боловсролоос нь эхэлж хулгайлж байна. Бага, дунд боловсрол ч гэсэн иргэдийн төлбөрийн чадамж, өрхийн орлогоор хэмжигдэж байна. Хувийн сургуульд өндөр төлбөртэй сурсан хүүхдийн боломж нь улсын сургуульд төлбөргүй сурсан хүүхдийн боломжоос хавьгүй их байна. Өөрөөр хэлбэл, хувийн болон улсын сургуулийн олгож байгаа боловсролын чанарын ялгаа л Боловсролын зээлийн сан дээр ирж илэрч байгаа юм. Тэгэхээр БЗС бол хулгай гарч байгаа эх үүсвэр нь биш, үр дүн нь. Бүх нийтийн боловсрол, улсыг сургуулийн чанарыг “ул” руу хаясны үр дагавар юм.

Сүүлийн 10-20 жил бидний бүх нийтийн боловсрол дээр анхаарал хардуулж ирсэн хоёрхон зүйл нь “Үдийн цай” хөтөлбөр болон ЭЕШ. Жилийн жилд төсвийн хэлэлцүүлэг хийхдээ “Үдийн цай”-нд хэдэн төгрөг тавих вэ? л гэж хэрэлддэг. Хавар болохоор ЭЕШ-ын оноо ярьдаг. Намар болохоор үнэ төлбөргүй олгодог сурах бичгийн хэвлэлтийн хэрүүл. Ийм хэдхэн үзүүлэлтээр бүх нийтийн боловсролын хэмжиж ирсэн. Өөрөөр бүх нийтийн боловсролд анхаарал хандуулж байсан зүйл нэгээхэн ч үгүй.

Жилийн жилд багш, эмч нар цалингаа нэмүүлэхээр жагсаал зохион байгуулна, тэрийг нь нэг нүдээрээ ч хардаг хүн байхгүй. 700-800 мянган төгрөгийн цалинтай улсын сургуулийн багш танай хүүхдэд дэлхийн шилдэг сургуулиудад шалгалт өгч тэнцэх хэмжээний боловсрол олгох уу? Сардаа 10 сая төгрөгийн төлбөртэй хувийн сургуульд 5000.000 төгрөгийн цалинтай ажиллаж байгаа багш илүү боловсрол олгох уу? Бодоод үз дээ. Эцэг эхчүүд өөрсдөө багшийн оронд байсан бол аль ажлын байрыг сонгох байсан бэ?

Яг үнэндээ БЗС-гаар баячуудын, дарга нарын хүүхэд сураад байна аа гэдэг нь нөгөө талаас тэдний бага, дунд сургуульдаа олж авсан боловсролын чанарт байна. Бүгдээрээ унаган шахуу англи хэлтэй сурч төгссөн хүүхдүүдтэй 4, 5-хан жил англи хэл үзсэн, курсын багштай улсын сургуулийн хүүхдүүд яаж өрсөлдөх юм бэ? Монгол хэл дээр олж авсан боловсрол нь хичнээн өндөр байгаад, хичнээн ч олимпиадад оролцсон байгаад нэмэргүй, хэлний шалгуураар бүгдээрээ унаж байгаа шүү дээ. Гадаад хэлний сургалттай хувийн сургуулиуд эх хэлний хичээлээс бусад бүх боловсролоо англи хэл дээр авч байна. Харин манай хүүхдүүд англи хэлний хичээлээс бусад бүх хичээлийг эх хэл дээрээ үздэг. Ингэхэд АНУ, Европын шилдэг их сургуулиуд элсэлтийн шалгалтаа монгол хэл дээр авдаггүй гэдгийг мэднэ биз дээ. Унаган англи хэлтэй, IELTS, TOEFL-ийн хамгийн өндөр оноотой байж шалгалтанд тэнцдэг. Атал “Англи хэлийг нэгдүгээр ангиас үзвэл монгол хүүхдийн identity байхгүй болчихно” гээд сууж байгаа хууль тогтоогч нартай хэн юу ярьж байна вэ. “Англи хэлийг хоёрдагч хэл болгоно” гэж зарласан Боловсролын сайд өнөөдөр юу хийгээд байгаа юм бэ?

Биднийг бага байхад “Ном бол ертөнцийг харах цонх” гэж сургадаг байлаа.  Гэтэл өнөөдөр англи хэл нь ертөнцийг харах цонх, дэлхийд гарах гарц болчихоод байхад манай боловсролын систем яаж ажиллаж байна вэ?

Англи хэлийг нэгдүгээр ангиасаа үзэж болохгүй гээд, улдаж эсэргүүцээд байгаа шалтгаан нь ерөөсөө манайд англи хэл заах, багшлах боловсон хүчин байхгүй, тэрийгээ бэлтгэж чадахгүй байгаатай л холбоотой. Бэлтгэхгүй байгаа шалтгаан нь магадгүй өрсөлдөөнийг хаах, цөөнхөд боломж олгох, "манай хүүхдэд л илүү боломж ирэх ёстой" гэсэн атгаг, далд санаа ч байхыг үгүйсгэхгүй. Ерөөсөө боловсролын систем маань өөрөө ийм том ялгаварлал бий болгочихоод байхад Боловсролын зээлийн сан дээр гарч байгаа хулгай юу юм бэ? Ёстой нөгөө “мөсөн уулсын орой” юм биш үү? Цэцэрлэгийн бага анги, ерөнхий боловсролын нэгдүгээр ангиас нь эхэлж өндөр цалинтай, олон улсын боловсролтой багш нараар нүдүүлсэн "элитийн батальон"-той өөрсдийнхөө хүүхдийг өрсөлдүүлчихээд тэндээсээ "шударга ёс" хайгаад байгаа бидний буруу биш юм уу? Утаа хаашаа хийсч байгааг биш, салхи хаанаас үлээж байгааг хар гэдэг байх аа...

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (141.101.99.162)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 06 сарын 03 | Хариулах
  • DR. ADITYA (141.101.99.162)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 06 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 17 цаг 43 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 17 цаг 50 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
Top