x

Л.Гантөмөрийн охиныг оруулж ирснээрээ МАН-ын пиар жинхэнээсээ "цөмөрлөө"

Боловсролын зээлийн сангийн хулгай дэлгэгдээд, Монголын төрийг насаараа зайдалсан МАН-ын “ах” нарын авсан, нуусан мөнгө ил гараад, илчлэгдээд ирсэн биш эрх баригч нам бачуурахдаа сөрөг хүчнийхээ намын даргыг барьж аваад “зодож” эхэллээ. Замын дундаас ингэж “мурих” байсан юм бол яах гэж анхнаасаа “шүгэл” үлээсэн нам, Засгийн газар вэ?

Эхлээд "Хөгжлийн банкийг тоночихлоо" гэж шүгэл үлээсэн. Өөрсдийнхөө авсан зээл, банк бус руу хийсэн мөнгөө өдөрт нь төлчихөөд гараад явцгаасан. Одоо АН-ын дарга асан Н.Алтанхуяг гэдэг ганц хүнийг “шонд” өлгөчихөөд “АН хулгайлсан байна шүү харав уу, та нар” гээд ард түмэнд үзүүлээд зогсож байгаа.

"Нүүрсний хулгай дэндлээ, 40 их наядыг хусчихсан байна штээ" гэж шүгэл үлээсэн. Эцэст нь “Хөгжлийн банкнаас туршлага авлаа. Нүүрсний сонсголыг хийвэл хууль зөрчих юм байна шүү” гээд хаалгыг нь хаацгаасан. Одоо Боловсролын зээлийн сан. Бас л Л.Гантөмөр гэдэг ганц хүнийг “шонд өлгөөд” нийтээрээ, нийгмээрээ балбаж байна. Яасан ч их мөнгөтэй нам юм, яасан ч олон троллуудтай юм. Тэр тусмаа гэр бүл, үр хүүхэд рүү чиглэсэн "субъектив" дайралт хэрээс хэтэрсэн тул үүнийг бичихэд хүрлээ. Л.Гантөмөрийн охин тэрбумтан, БЗС-гаас зээл авч болохгүй гэнэ дээ.

Баян гэдгээрээ яг юуг илэрхийлээд байгаа юм. Инстаграм дээр зургаа тавиад, бүтээгдэхүүний сурталчилгаа хийгээд, эцэг эхээсээ хамаарахгүй өөрийгөө аваад явж байгаа жаахан охин л байна. Тэр охин монголчуудын, миний, таны ямар боломжийг хулгайлсан бэ, хэнийг хохироосон бэ? Тэр хүний хэнтэй суусан, өөрийгөө хэрхэн бий болгосон, яаж амьдардаг нь маньд ямар хамаатай вэ? Бид чинь эрх чөлөөт нийгэмд амьдарч байгаа биз дээ. Хулгай хийгээгүй, хууль зөрчөөгүй л бол өөр өөрийнхөөрөө амьдрах эрхтэй биз дээ. Насаараа төр зайдалсан, төсвийн мөнгө, тендер, авилга, албан тушаалаар амьдардаг төрөөс төрсөн тэрбумтнуудын дэргэд хавьгүй гэгээн цагаан биш үү? Аав нь улстөрч учраас, АН-ын дарга учраас охин нь гэмтэн мэт гэлбэлзэж, буруутан мэт бусдаас нуугдаж явах ёстой гэсэн хууль хаана байна.

Тэгээд ч эгчийнх сурсан зээл дүүд нь ямар хамаатай. Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурддаггүй байх аа. Харин ч Л.Гантөмөрийн охид хамаагүй эрт гараас гарчихсан, биеэ даачихсан юм байна л гэж харлаа. Энд нэг хэсэг нь “Хүүхдийнхээ авсан зээлийг хувиасаа төлж байгаа, хүнээс зээлээд төлчихнө өө” гэх мэтээр өөдөөс элдэвлээд сууж байхад тэнд айлын хүүхэд “авсан зээлээ өөрөө төлнө өө” гээд шүдээ зуугаад гадаадад ажиллаж байна. 

Гэтэл нийгмийн сүлжээнд олон дагагчтай дүүгийнх нь зургийг зориуд хаяж өгөөд, "Гантөмөрийн тэрбумтан охин БЗС-гаас авсан зээлээ төлөөгүй" гэж хөөсрүүлж байгаад араас нь  "Л.Гантөмөрийн улс төр 2024 оноос өмнө дууслаа" ч гэх шиг... Жинхэнээсээ "пиар цөмөрнө" гэдэг нь болж байна.

Улс төрийг ингэж хийхгүй ээ!  Хүний нялх хүүхдийг ийм бохир заваан юмандаа хутгахгүй ээ, МАНчид аа! Үйлийн үр нь үр хүүхэд дээр чинь ирнэ шүү! 

Уг нь бол Л.Гантөмөр гэдэг хүн дөрөвхөн жил Боловсролын сайдаар ажиллахдаа Монголын 1000 залуу инженерийн Япон улсад бэлтгэсэн. Тэд нь бүгдээрээ төгсөөд эх орондоо ирчихсэн. "Дэлхийн ТОП 100 сургуульд элсэлийн шалгалт өгөөд тэнцвэл төрийн зардлаар, улсын тэтгэлгээр сургана аа. Монголын ирээдүйг боловсролтой залуу үе нь авч явна шүү" гэж хэлсэн, хэлснээ хийсэн Боловсролын ганц сайд. Харин тэднээс хэд нь эргэж ирсэн, хаана ямар ажил эрхэлж байгаа, хэд нь гудамжинд яваа, хэд нь ажлын байр, ажиллах нөхцөл боломжгүй болоод гадагшаа гарсан бэ гэдгийг дараа дараачийн Боловсролын сайд нар хариулах ёстой.

Боловсрол эзэмших нэг хэрэг. Эзэмшсэн боловсролыг нь эх орон нь үнэлдэг, ашигладаг байх чинь өөр асуудал. Үүнийг үргэлжилсэн том бодлогоор авч явдаг юмаа гэдгийг өмнө хэлсэн дээ. Тэрийг нь нутагшуулах хөрс нь байхгүй, боловсон хүчний бодлого үгүй, ажлын байрыг нь суллаж өгөхгүй, ашиглахгүй юм бол боловсролд оруулсан энэ хөрөнгө оруулалт элсэнд асгасан ус болоод л өнгөрнө.

Харамсалтай нь, Л.Гантөмөрийн дараа ажил авсан сайд нар, ялсан нам, Засгийн газарт ийм бодлого, уураг тархи байсангүй. Эсрэгээрээ өөрсдөө давхиж ороод, үр хүүхдээрээ, намаараа нийлээд бүхэл бүтэн санг тоноод дууссаныг сая  харлаа. (Санг нь тоноод зогсохгүй ажлын байрыг нь булаасан. Солонгост очиж хар ажил хий, ийм л сонголт үлдээсэн) Зарим нь бүр тэтгэлгээ авчихаад сургуульдаа очоогүй, амьжиргааны зардлаа сангаас авч байсан, хувийн дансандаа хийсэн, яасан яасан гэнэ вэ. Чадах чадахаараа, даах даахаараа л хулгайлсан байна. ЖДҮ-гээс 950 тэрбумыг гишүүн тус бүртээ өгсөн МАН Боловсролын сангаас хүн түс бүрт 32000 доллар тэгшитгээд тараасан байна. Нэг хүн, нэг хэсэг нь хулгайч байж болох ч бүхэл бүтэн намаараа яаж ингэж хулгайлдаг байна аа. Нөгөө сүрхий “шүгэл үлээгээд” байсан Ерөнхий сайд нь өөрөө сангийн хөрөнгийг “Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг” гээд тараачихсан байна шүү дээ. Хэн үүнийг ярих вэ?

Тийм болохоор БЗС-г жинхэнээсээ цэвэрлэе гэж байгаа бол хэний хүүхэд хаана, хэдэн төгрөгөөр сурсан, яаж тэнцсэн, ямар оноо авсан, хэд нь зээлээ төлсөн, төлөөгүй, гэрээгээ зөрчсөн, зөрчөөгүй гэдгийг бүгдийг нь баримт нотолгоотой нь гаргаж тавиад хариуцлагаа ярь, сангаа цэвэрлэ. Тэгээд ийм сан байх ёстой юм уу, үгүй юу? Байвал яаж ажиллах ёстой юм гэдгээ нэг мөр цэгцэлж ав. (Юун нөгөө Үндсэн хууль өөрчлөх барих) Тэгэхгүй нэг, хоёр дээр нүдээ хурцалж байгаад нийтээрээ нүдээд, ард нь асуудлаа нуугаад, намаараа хамгаалаад үлддэг байж болохгүй.

Би хэрвээ шийддэг байсан бол, Л.Гантөмөр гэдэг хүнийг Монголын залуу үеийг “Сур, боловсор, сурсан мэдсэнээ эх орондоо үзүүл” гэснийх нь төлөө, тэр үүд хаалгыг нь нээж өгснийх нь төлөө дөрвөн хүүхдийг нь дөрвүүлэнг нь зээлээр сургана. Босгыг нь даваад орж ирж чаддаг л юм бол. Тэрсэж байгаа ч юм биш. Түмний хүүхдэд боломж нээж өгснийх нь төлөө өөрийнх нь ялгаварлагдаж болохгүй биз дээ.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Кккк (172.69.252.155)
    Пязда чинь зээл шаах мөрөөрөө шаахгүй туяаамааг минь хүртэл шаачихсан байгаа юм даа
    2023 оны 05 сарын 29 | Хариулах
  • Монгол Улсын иргэн (172.69.252.155)
    lambo ч гэх шиг. Улс төрчид та нар Монголын ард түмнийг бага доромжлоорой. Ийм "халтар" нийтлэл бичүүлж өмөөрүүлэхдээ бас л мөнгө төлөө биз, та нарыг арга барил.
    2023 оны 05 сарын 25 | Хариулах
  • иргэн (172.69.252.154)
    энэ оороо жинхэнэ тролл нь юм биш уу ард иргэд АН, МАН гэж ялгаагуй шуу торолл ЗАЯА минь
    2023 оны 05 сарын 25 | Хариулах
  • зочин (172.69.45.141)
    Боломжтой айлын хүүхэд байж БЗС-аас мөнгө авч сурсан,эргэж төлөөгүй гэдэгт нь буруутгааад байна.Өөр юм байхгүй.Мөнгөгүй айлын хүүхдийн боломжыг хулгайлсанд л учир байгааг эрхэм сэтгүүлч ойлгоогүй бололтой.
    2023 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (172.69.45.134)
    Өмөөрөх хүнээ олвоо
    2023 оны 05 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2 цаг 13 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2 цаг 22 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 2 цаг 26 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2 цаг 30 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 3 цаг 3 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 4 цаг 38 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа
Top