x

Шилдэг 100 компанийн жагсаалт шинэ жишиг тогтоолоо

-"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, "Эрдэнэс Тавантолгой" компани "ТОП 100"-гаас хасагдав-

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим уламжлал ёсоор 2022 оны “ТОП 100” компанийг зарлалаа. 22 дахь жилдээ шалгаруулж байгаа “ТОП 100”-гийн жагсаалтыг “М Си Эс” групп компани тэргүүлжээ. Бизнесийн байгууллагын тухайн жилийн улсын төсөвт төвлөрүүлсэн татвар, борлуулалтын орлого, ажилтны тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ зэрэг үзүүлэлт дээр тулгуурлан тодруулдаг энэ удаагийн шалгаруулалтад “М Си Эс” группийн Энержи Ресурс, Юнител, М-Си-Эс Кока-Кола, Юнивишн, Тотал Дистрибюшин, М-Си-Эс Интернэйшнл, Юнисервис Солюшн, М Си Эс Проперти, Интернэйшнл Медикал Сентер, Бьюлдинг Мэйнтэнэнс Сервисэс зэрэг арван компани шилдгээр шалгарчээ.

“М Си Эс” групп сүүлийн таван жилийн нийлбэр дүнгээр 2.5 их наяд төгрөгийн татвар, шимтгэлийг төвлөрүүлсний 722 тэрбумийг нь өнгөрөгч 2022 онд улсын төсөвт оруулжээ. Эдийн засгийн хүнд үе, цар тахлын жилүүдэд ч ажлын байраа хэвээр хадгалах бодлогыг тууштай баримталж ирсэн, 13 мянган үндсэн ажилтнаас гадна 30 мянга гаруй иргэнийг шууд болон шууд бус ажлын байраар хангаж байгааг нь онцолсон байна. Шагнал гардуулах ёслолд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр очиж, "ТОП"-уудын өргөмжлөлийг өргөлцсөнийг уншигчид харсан байх.

Хэрэв анзаарсан бол, энэ удаагийн ТОП 100-д “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” компаниуд орж ирсэнгүй. Учир нь МҮХАҮТ энэ удаа ААН-ийг эрэмбэлэхдээ төрийн өмч давамгайлсан ААН-ийг оролцуулсангүй. Өөрөөр хэлбэл, 51 болон түүнээс дээш хувь нь хувийн өмчид суурилсан аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлсэн байна. Тухайлбал, уул уурхайн салбарын топ 10 компанийг “Оюутолгой”, “Энержи ресурс”, “Монголын алт” компаниуд тэргүүлжээ. Уул уурхайн бус салбарын топ 10-т ХААН, Голомт, ХХБанк, НИК, АПУ компаниуд жагссан байх жишээтэй.

Нэгдүгээрт, өнгөрсөн хугацаанд төрийн өмчит компаниудад нүүрлэсэн хулгай зэлгий, авилгын асуудал нөлөөлсөн байх. Хоёрдугаарт буюу хамгийн гол нь төр ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж болохгүй, өмчтэй байж болохгүй, төр, иргэн хоёр барианы нэг шугам дээр зогсох ёсгүй гэдэг чөлөөт эдийн засгийн онол, зарчим дээрээ зогссон байх.

Улсаараа “тэг” зогсолт хийсэн Ковидын хоёр жилд жишээ нь, “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой” гэдэг хоёрхон компани монголчуудын цахилгаан, дулааныг төлөөд, эрчим хүчний салбарыг нь тэр чигээр нь нуруун дээрээ үүрээд явж байлаа. Төрийн компаниуд нь ийм том, ийм давуу, ийм монополь байхад хувийн хэвшил яаж өсч өндийж, тэдэнтэй өрсөлдөх билээ. Чөлөөт зах зээл, чөлөөт өрсөлдөөний тухай хэн юу ярих билээ.  

Эрх баригч намын зүгээс амласан амлалт ч бас бий. Төрийн өмчит компаниудыг задална, зах зээл дээр гаргана, нээлттэй хувьцаат компани болгоно гэдгээ зарлачихсан. Энэ амлалтаа хэрэгжүүлэх, төрийн үйл ажиллагаа, бизнесийн ашиг сонирхол хоёр тус тусдаа байх, төрийн өмчит компаниуд дээр тогтож байгаа улс төрийн эрх мэдлийг задлахад Монголын шилдэг компанийн энэ удаагийн жагсаалт шинэ жишиг тогтоолоо.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 13 цаг 26 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 13 цаг 33 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Өчигдөр 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Өчигдөр 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Өчигдөр 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Өчигдөр 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top