x

Р.Гаадан: Нас бол ердөө тоо. Тууштай байдал чухал

Ази Номхон Далайн орнуудын Спортын хоёрдугаар Их наадамд оролцсон хөнгөн атлетикийн тамирчин, спортын мастер Р.Гаадантай ярилцсанаа хүргэж байна.

-Сайн байна уу та? Та өөрийгөө танилцуулаад тэмцээний талаар танилцуулж өгнө үү?

-Намайг Р.Гаадан гэдэг 73 настай. Өмнөговь аймагт амьдардаг, тэтгэвэртээ гарсан. Спортоор хичээллээд 50 гаруй жил болж байна. Анх удаагаа өндөр зэрэглэлийн олон улсын тэмцээнд орлоо. Энэ удаагийн Ази Номхон Далайн орнуудын спортын Их наадам хоёр дахь удаагаа, БНСУ-д  дэлхийн 71 орны 14,000 орчим тамирчин оролцож, спортын 25 төрлөөр хурд, хүч, тэвчээр, ухаан сорилоо.

Манай улсын хувьд 300 гаруй тамирчин бараг бүх төрөлд оролцлоо. Энэхүү Азийн спортын их наадам нь “Спорт бүх нийтийн төлөө” хэмээх олимпын философийг сурталчлан таниулах бүх нийтийн спортыг дэмжих зорилготой явагдаж эхэлсэн.

1985 оноос зохиогдож эхэлсэн Мастеруудын наадам нь зөвхөн олимп тив дэлхийн аваргад оролцож байсан, мэргэжлийн тамирчид зодог тайлсан тамирчид оролцдог. Харин энэхүү Азийн спортын их наадам нь 30-аас дээш насны спортод дуртай хэн бүхэн нас, хүйс, шашин шүтлэг, ур чадвар, зэрэглэл харгалзахгүй нээлттэй оролцох боломжийг бүрдүүлж өгсөн нь хичээллэдэг спортоороо өөрийгөө сорих боломжийг олгож байгаа нь их сайхан санагдлаа.

Наадмын зорилго ч мөн дэлхийн энх тайвны төлөө “өрсөлдөөн бус нөхөрлөл” гэсэн уриатайгаар дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн тамирчидтай хурд, хүч, ур чадвараа сорьж, нэг нэгнээ дэмжиж, нөхөрлөхийг уриалж байсан.

-Та тэмцээндээ ямар ямар төрлөөр оролцсон вэ? 

-Миний хувьд 70-74 насны ангилалд ядро (бөөрөнцөг түлхэлт), диск (дүүгүүр шидэлт), зээрэнцэг шидэлт зэрэг гурван төрлөөр оролцлоо. Шидэлтийнхээ хоёр төрөлд алтан медаль авлаа, түлхэлтийн төрлөөрөө хоёрдугаар байр эзэллээ.

-Та өндөр настай тамирчинд орох уу? Тэмцээний хамгийн өндөр настай хүмүүсийн ангилал гэж байдаг уу?

-Бишээ. Мастеруудын тэмцээн бол 30-аас дээш насны бүх хүмүүс оролцож болдог. Жишээ нь: 100-аас дээш настай хүмүүс ч уралддаг. 100-тай хүмүүсийн хажууд би чинь 27 дүү гэхээр хүүхэд байхгүй юу. Нас бол ердөө тоо юм.

Байнгын бэлтгэл сургуулилалт хийдэг хүмүүсийн бие хаа, эд эс залуу байдаг, тэр хэмжээгээр ч амжилт нь үргэлж өсөж, тогтвортой байдаг. Манай хөнгөн атлетикийн шидэлтийн төрөлд л гэхэд дэлхийн Ази тивийн рекорд эзэмшигч МУГТ Т.Цэрэндолгор (85+) эгч маань байна.

Саяны тэмцээнд л гэхэд оролцсон дөрвөн төрлөөсөө дөрвөн алт авсан. Мөн Монголчуудын танил болсон гүйгч МУГТ Ц.Раднаа (85+) багш маань гүйлт, харайлтын төрлөөр оролцож гурван алт, нэг мөнгөн медаль авсан байх жишээтэй. Тиймээс надад бол дахиад 20, 30 жил тэмцээн уралдаан өөрийгөө бэлдэж оролцох нас, нөөц байна гэж хувьдаа үзэж байгаа.

-Азийн наадмын зохион байгуулалт ямар байсан вэ?

-Миний хувьд анх удаа олон улсын тэмцээнд оролцож байна. сэтгэгдэл маш өндөр байгаа. Яаж энэ олон хүнтэй арга хэмжээнд ийм сайхан өндөр зохион байгуулалттай хүний төлөө сэтгэл гаргаж хийж болдгийг харлаа. Анхны наадам Малайз улсад зохион байгуулагдсан манай гэр бүлийн хүн оролцсон. Сая Солонгост болсон тэмцээнийг хараад үнэхээр сайн, ямар ч өөлөх зүйлгүй сайхан боллоо гэж хэлж байсан.

-Та дараа дараагийн наадамд оролцох уу?

-Энэхүү их наадам нь таван жилд нэг удаа зохион байгуулагддаг. Дараа дараагийн тэмцээнд оролцоно. Энэ удаагийн тэмцээнээс маш их урам зориг авч, туршлага суулаа. Өөр тэмцээнүүдэд ч оролцох зорилготой болсон. 11 дүгээр сард Филиппин улсад хөнгөн атлетикийн Азийн аварга шалгаруулах тэмцээн удахгүй болно. Бэлтгэлээ шууд үргэлжлүүлж хийнэ. Наана нь улсын аварга шалгаруулах тэмцээнүүд ч бий.

-Та сая гэр бүлийн хүн гэж ярьсан. Танай гэр бүлийн хүн ямар төрөлд оролцсон вэ?

-Манай гэр бүлийн хувьд энэ тэмцээнд том бүрэлдэхүүнтэй оролцсон. Бид хөнгөн атлетикаар хичээллэдэг. Эхнэр, хүү хоёр маань оролцож сайхан амжилтууд гаргаж, зарим төрөлд Монгол Улсын рекордуудыг шинэчлэн тогтоогоод байна.

Миний эхнэр Хүүхнээгийн хувьд 65-69 насны ангилалд гүйлт (200м), алхалттай 80м гүйлт, өндрийн харайлт, дүүгүүр шидэлтийн төрлүүдэд оролцож гурван алт, нэг мөнгөн медаль авлаа.

Хүү Баттүшиг маань 35-39 насны ангилалд гүйлт (400м), өндрийн харайлт, уртын харайлт гэсэн төрлүүдэд оролцож нэг алт, хоёр мөнгөн медалийг хүртсэн.

-Тэмцээнд оролцоход хүндрэлтэй зүйлс байсан уу?

-Хүндрэлтэй асуудал гараагүй. Монгол тамирчид маань сайхан явж ирээд, арвин их амжилттай тэмцээнүүдээ дуусгаад буцацгааж байна. Гадаад руу тэмцээнд явахад хамгийн хэцүү нь бичиг баримт бэлдэх юм байна. Тэрийгээ эртнээс сайтар бэлдэх нь их чухал юм байна. Зарим сайн тамирчин маань виз нь гараагүй бас ирж чадаагүй. Маш харамсалтай зүйл болсон.

Манай хөнгөний тамирчдын хувьд зөвхөн бэлтгэлдээ анхаарч, бичиг баримтуудыг Монголын хөнгөн атлетикийн мастеруудын холбооныхон (МХАМХ) маань сайтар бэлдэж хамтарч ажилласны хүчинд бусад зүйлд санаа зовох зүйлгүй амжилттай сайхан оролцлоо. Тэмцээн уралдаан удирдаж зохион байгуулна, багийг оролцуулна гэдэг маш их ажилтай, хариуцлагатай ажил байдаг.

Дашрамд, МХАМХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга И.Нарангэрэл, МХАМХ-ны гадаад харилцааны менежер Х. Сайнчулуун нартаа маш их баярлалаа, талархлаа гэж хэлмээр байна. Мөн хүүдээ баярлалаа гэж хэлмээр байна. Хүү маань Солонгост амьдардаг, тэмцээндээ оролцохоор энэ хот руу ирсэн. Солонгос хэл мэдэхгүй гэх зовлонгүй бүх л хүний асуудал дээр тусалж, орчуулга хийж сэтгэл амар тав тухтай тэмцээндээ оролцлоо.

Монгол тамирчид маань дор бүрнээ хичээж, сайхан амжилтуудыг гаргасан мэдээнүүд уншсан.  Бүгдэд нь чин сэтгэлээсээ баяр хүргэе.

-Дараагийн тэмцээнд оролцох хүсэлтэй хүмүүс, тамирчдад хандаж хэлэх захиас байна уу?

-Өөртөө бол өндөр амжилт гаргалаа ах нь. Монгол тамирчид дэлхийн тавцангаас медаль аваад ирж байгаа нь тууштай байдалтай салшгүй холбоотой. Ямар ч төрлийн спортоор хичээллэдэг, орчин нөхцөл бүгд өөр, түүнээс шалтгаалаад амжилт гаргах бас өөр. Гэхдээ нэг л зүйл дээр адилхан. Энэ бол тууштай байдал.

Таван жилийн дараа тэмцээнд оръё гэсэн хүн одоогоос эхлэхэд яг тохиромжтой хугацаа. Зөвхөн өдөр болгон бага багаар өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Залуу байхад үр хүүхэд, ажил төрөл гээд завгүй байдаг ч одоо бас  завгүй хэвээрээ л амьдарсан хэвээр байна. Завгүй гэж хойшлуулалгүй одоогоос эхлээрэй залуучуудаа гэж захья даа.

Монгол хүн бүрийг спортоор дамжуулан өөрийгөө сорьж, хөгжүүлж, танин мэдэж, ялж, хамгийн гол нь эрүүл амьдраасай гэж хүсэж байна. Та бүхний ажилд бас амжилт хүсье.

-Ярилцсан танд баярлалаа.

Ярилцсан: Ёнсэй их сургуулийн докторант,

сэтгэл судлаач Б.Үүрцайх

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 9 цаг 49 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 9 цаг 55 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 9 цаг 59 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 10 цаг 42 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав 11 цаг 8 мин Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 12 цаг 51 мин Өвлийн улиралд цэвэр агаарт гарч тархины харвалтаас сэргийлэхийг зөвлөлөө 12 цаг 59 мин Нөмрөгийн ДЦГ-ын хүн очих боломжгүй хэсэгт ажиллах баг маргааш онгоцоор явна 13 цаг 9 мин Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна 13 цаг 18 мин О.Батхүү: Гараашийн татварыг тэглэхгүй бол тэмцэх хэрэгтэй 13 цаг 24 мин Япон улс ой хамгааллын мэргэжилтнүүдээ Монгол руу илгээнэ 13 цаг 32 мин Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн цалинг 50 хувиар нэмэгдүүлэв 13 цаг 36 мин Хятадын ГХЯ Мбаппетай холбоотой тайлбар хийжээ 13 цаг 40 мин Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд Япон улстай хамтарна 13 цаг 45 мин УИХ-ын гишүүд МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа 17 цаг 59 мин Өнөөдөр Монголын 7 бөх дэвжээнд гарна 18 цаг 3 мин Израилын улс төрийн гол хоёр эвсэл парламентад олонх болж чадахгүй төлөвтэй байна 18 цаг 7 мин Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээг албан ёсоор тогтоов 18 цаг 25 мин Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг хийлээ 18 цаг 28 мин Өнөөдөр Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна 18 цаг 33 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Петр Ян аварга цолоо хамгааллаа
Top