x

Дайн ба Энх

Тавдугаар сарын 9-нд болдог "Ялалтын баяр"-ыг саяхныг хүртэл улсаараа ёслол төгөлдөр тэмдэглэх ёстой байв. Сүүлд нь инерциэрээ тэмдэглэж ирсэн ч энэ жил явсангүй ээ. Ийм хүнд нөхцөлд байдал дунд өөр яах билээ... Энэ өдөр жигтэйхэн гоё зохьдог байсан 100 грамм, сало ч гоё харагдахгүй болсон байна.

Польшийн хойд хэсэгт Балтийн тэнгистэй залгасан Гданск гээд маш гоё хот бий. Энэ хотод Дэлхийн хоёрдугаар дайны тухай музей байдаг. Энэ музейг үзчихээд заавал нэг тэмдэглэл бичнэ дээ бодоод л яваад байсан ч зав гарахгүй сая л нэг юм хагас дутуу дуусгав. ЭНЭ линкээр орж музейн тухай дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Дэлхийн нэгдүгээр дайныг дуусгахад том хүчин зүйл болсон Версалийн гэрээ дэлхийн хоёрдугаар дайныг эхлүүлэхгүй байж чадаагүй ажээ. Дайнд хамаг хүч, нөөцөө барсан баруун европын улсууд нэг их удалгүй энхтайвнаас илүүтэйгээр популизм хүсч эхэлсэн гэлтэй. Үр дүнд нь Европ тивд Италийн фашизм, Оросын коммунизм, Германы нацизм зэрэг тоталитар дэглэм үүсчээ. Үүнтэй зэрэгцээд Азид Японы имперализм төрсөн байдаг. 

Эдгээр улсуудын удирдагчдад нэг л нийтлэг зүйл байв. Тэр нь хэмжээлшгүй эрх мэдэл ба хяналт. Үүн дээр дулдуйдсан тэд терроризм, тархи угаалтыг байж болох дээд түвшинд хийж ард түмний нийгэм дэх оролцоог үгүй хийж чадсан байдаг.

Энэ үед төв, зүүн европ, азид ардчилал гэдэг зүйл хоромхон хугацаанд ховор цэцгийн эмзэг дэлбээ болон хувирчээ. Дарангуйлагч дэглэмтэй улсууд мөн л удалгүй үзэл суртлаа хөршүүдээ суулгах зорилгоор газар нутгаа тэлэх бодлого явуулав. Энэ үед оросууд даруй 200 мянган польшуудыг хэлмэгдүүлэн хороосон байдаг. Оросуудын засгийн эрхийг үргэлж мөнхөд барих коммунист систем 1917 оны большевик хувьсгалын террор дээр суурилжээ. Тэр нь ард иргэдээ байнгын айдастай байлгах, хооронд нь талцуулж хуваах, сөрж эсэргүүцсэн хүмүүсийг баривчлах, шоронд хийх, амь насанд нь халдах гэх мэт. Хааны удмуудаа хядаж эхэлсэн тэд араас нь загалмайн болон бусад шашинтай хүмүүс, газрын эзэд, хөрөнгөтэй хүмүүсээр үргэлжлүүлж, эцэст нь төр засгийн эсрэг ажилласан тагнуул, урвагч, эсэргүүн гэх нэрээр нийт 10 сая иргэнээ хядсан түүхийг дэлхийн хоёрдугаар дайны музэй өгүүлсэн байв. Гүржид төрөөд хожмоо Сталин гэдэг нэр авсан нэгэн Большевик намд элсээд улмаар ерөнхий нарийн бичиг болтол дэвшжээ. Ленин нас барсны дараа эрх мэдлээ ашиглан өрсөлдөгч байж болох бүх хүнийг замаасаа зайлуулан хэмжээгүй эрх мэдлийг гартаа атгасан байдаг. 

Үүнтэй зэрэгцээд Муссолини 2 дахь Ромын эзэнт гүрэнг байгуулна гээд Африк руу эзлэн түрэмгийллээ эхлүүлж, улмаар Гитлертэй холбоотон болжээ. Дэлхийн нэгдүгээр дайны дараа Итали улс сульдсан байв. Цэргээс халагдаж ирсэн цэргүүд дайны дараах эх орон, гэр бүлээ хараад ирээдүйдээ итгэл итгэлээ алдсан яг тэр мөчид Муссолини дундаж давхаргын сахиусан тэнгэр болон гарч ирсэн түүхтэй аж. Улмаар түүнийг Италийн хаан Ерөнхий сайдаар томилж, албан тушаалаа авсан даруйдаа ардчиллын тогтолцоогоо нурааж, Фашизмын их хуралдай гэгчийг байгуулан бүх эрх мэдлээ өөр дээрээ төвлөрүүлсэн түүхтэй аж. 

Энэ зуур Германууд цэвэр Ари үндэстэнг (цэнхэр нүдтэй, шар үстэй) бүтээнэ гэж бүр тэнэгтсэн байдаг. Энэ тодорхойлолтоор нь бол слав хүмүүс “хагас хүн”-д тооцогдох бөгөөд еврэй нар бүр аричуудын дайсан төрөл зүйл хэмээн тооцогдож байв. Тэр бүү хэл оюуны болон биеийн хөгжлийн бэрхшээлтэй 200 мянган иргэдээ Германчууд манай ари үндэстэн биш хэмээн хомроглон устгаж байсан түүх дөнгөж саяхан юм байна шүү дээ☹

Одоо цагт даруухан, соёлтой, ёс журамтайгаараа алдартай Япончууд хүртэл үндэсхэрхэг үзэл, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын мастер болж байсан гашуун түүхтэй. Японы имперализм газар авсан шалтгаан нь мөн л цэрэг дайн, эдийн засгийн дорой нөхцөл байдал байсан гэх. 1920-оод оны сүүлээр засгийн эрхийг Японы хэт үндэсхэрхэг үзэлтнүүд авч, эзэн хааныхаа чимээгүй дэмжлэгтэйгээр 1931 онд Хятад руу цөмрөн орж эзэлсэн. Тэр үеийн Японы уриа “Бүх дэлхий нэг дээвэртэй байх ёстой” гэдэг номлол байж, үүгээрээ өөрсдийгөө зөвтгөн Ази тивийг эзэгнэх хорон амбицтай байжээ. 

Хэдий бүх зүйл дээр үзэл бодол нийлдэггүй ч 1939 оны хавар Гитлер, Сталин хоёр хамтран “ажиллахаар” тохирчээ. Хэд хэдэн нууц уулзалт хийсний эцэст 1939 оны 8 сарын 23-нд хоёр улсын гадаад хэргийн сайдууд харилцан бие биедээ туслах ба дайрахгүй байх гэрээг үзэглэв. 

Энэ гэрээгээр Польш, Литвийг Герман авч, харин Латви, Эстони, Финланд, зүүн Румын, төв болон баруун Польшийг Оросууд авахаар тохирсон байдаг. Ингээд 1939 оны 9 сарын 1-нд Германууд Польш руу довтолсноор дайн эхэлжээ. Франц, Их Британи 9 сарын 3-нд Германд дайн зарласан боловч цэргээ хөдөлгөөгүй байдаг. Харин 9 сарын 17-нд Оросууд Германтай хийсэн гэрээний дагуу хуваарилагдсан “газар нутгаа” авахаар нөгөө талаас нь Польш руу довтолсон түүхтэй. 

Яг энэ үеийн  Польшийн түүхийн сонсож, уншиж, үзэхээр үнэхээр уйлмаар. Энэ бүхний араас босч ирсэн ард түмэн гэж бодохоор үнэхээр хүндэлж, хайрлахгүй байхын аргагүй юм билээ. Бууж өгөөд хүн амаа хядуулахгүй, улс хотоо сүйтгэхгүй боломж байсан хэдий ч Польшууд хэзээ ч бууж өгөөгүй юм билээ. Ийм ч учраас дэлхийн хоёрдугаар дайнд хамгийн олон хүнээ алдсан улс юм билээ. Бараг 6 саяаа хүнээ алдсан байдаг.

Дайны үеэр нэг америк сэтгүүлч нууцаар бичлэг хийж, зураг аваад нууцаар арай гэж хил давж чадсан байдаг. Түүний хийсэн киног ЭНЭ линкээр ороод тухтай үзээрэй.

"Өр зүрхэндээ өрөвдөх мэдрэмж төрүүлж огт болохгүй, Польш гаралтай эрэгтэй, эмэгтэй хүн, хүүхдүүдэд ямар өршөөл үзүүлэлгүй үтэр түргэн хөнөөж дуусга” гэдэг тушаалыг Гитлер зул сарын баярын битүүний өдөр гаргасан байдаг. Энэ тушаал цахилгаан мэт биелэгдэн 4 сарын дотор 60 мянган Польшуудыг хүйс тэмтэрсэн. 

1939-1940 оны хооронд гэрээний дагуу хувааж авсан улсуудаа өөрийн болгохоор оросууд ажиллаж эхлээд өөрийн харъяаны 5 улстай болсон байдаг. Харин энэ үед багахан газар нутгаа алдсан ч тусгаар тогтнолоо авч үлсэн нь Финланд улс аж. “Өвлийн дайн” гээд алдартай тулааны түүх байна. 1939 оны өвөл оросууд финландыг бууж өгөөд дагаар орохыг шаардаж, хоёр дахь том хотыг оросын цэргийн бааз болгохыг тулгажээ. Нөгөө хэд нь май л гэсэн бололтой. Улмаар 11 сарын 30-нд оросын 450 мянган цэрэг, 2000 танк, хүнд их буутай Финланд руу довтлоход өөдөөс нь 300 мянган финчүүд, хуучны агаарын сулхан хүчин, дээр үеийн 32 хуучирсан танктайгаа угтсан гэдэг. Тэр жил нь рекорд тогтоосон хүйтэн өвөл болж, хүйтэй өвөл, ой мод, нуур цөөрмийнхөө ачаар энэ хүнд тулаанд Финланд улс ялалт байгуулсан түүхтэй ажгуу. 

1942 оны эцэс гэхэд Герман бараг л Европыг бүтнээр нь базав. Цахилгаан дайны тактикаараа хойд Африкийн хүртэл эзэгнэжээ. Харин арал дээрх Английг яаж ч чадаагүй бололтой. Үүнтэй зэрэгцээд 1940 онд Япончууд Францын нөлөөний Индонезийг эзэлж, улмаар Австралийн хойд хэсэг, Америкийн Хавай дахь Сувдан эрэг рүү хүртэл довтлов. Маш богино хугацааны дотор Япончууд Ази болон номхон далайг эзэгнэж чадсан байдаг. Тухайлбал, Бирм, Малай, Филиппин, Индонези, маш олон номхон далайн орнууд орно. Өөрөөр хэлбэл Европт Герман газрын цахилгаан дайн хийж байхад Япончууд Азид тэнгис дээр цахилгаан дайны тактик хэрэгжүүлж байсан гэж түүхчид бичжээ. 

Монголтой яг адилхан оросуудын хийсэн масс аллага, хэлмэгдүүлэлт Польш их явсан байдаг. Үүний нэг нь "Катыний Хядлага". 1940 оны хавар гэхэд Польшийн сэхээтэн, элит 22 мянган хүнийг зөвлөлтүүд хэлмэгдүүлэн устгасан гашуун түүхтэй. Энэ түүхийг 1943 онд Германы цэргүүд мэдээд, шарил байгаа газрыг олж дэлхийд зарласан байдаг. Гэсэн ч Сталин үүнийг Германчуудыг хийсэн ажил гэж бухаж нэг үзээд Польштой ярьж байсан хэлэлцээрээ зогсоож үзсэн гэх. Ичсэн хүн хүн ална гэдэг шиг. Хамгийн хогийн нь яг энэ үеэр барууны бүх улсууд дув дуугүй, юу ч сонсож үзээгүй мэт өнгөрсөн ажээ. 

Цаашилбал дайн дууссаны дараах үйл явдал дайны үеийнхээсээ аймаар юм. Дайнд оролцож байсан улсууд дайны дараа дотроо бие биенээ хядаж эхэлжээ. Тухайлбал, Франц, Итали зэрэг улсуудад дайн дууссаны дараа Германы хамсаатан, тэдэнд тусалдаг, дэмждэг байсан гээд нутаг нэгтнүүдээ энх цагаар хэдэн арав, зуун мянгаар нь хөнөөсөн байна. Нэмээд орос цэргүүдийн хүчингийн хэрэг “их алдартай” юм. Эзэлж байсан улсуудын охид бүсгүйчүүдийг хүчиндэж, амийг нь нь хороож байсан маш олон муухай кэйсүүд байх юм аа. 

За тэгээд цаашаа этник, угсаатны цэвэрлэгээ хийнэ гээд Германчууд жүүдүүдийг хэдэн жил яасныг нь энд бичвэл барагдахгүй төдийгүй гар хуруу сарвайн саржигнахаар байна аа... Жүүдүүдийн түүхийг сонсохоор л заавал Израил явж үзэх ёстой гэж санагддаг даа. 

Японы Хирошима, Нагасаки хотуудад 1945 оны 7 ба 8 сард Америкчуудын хаясан хоёр цөмийн бөмбөг дэлхийн хоёрдугаар дайныг дуусгасан боловч энэ мөчөөс эхлэн хүйтэн дайн дэлхий дээр эхэлсэн билээ. 

Герман, Япон тоглоомоос гарснаар АНУ-тай зэрэгцэх шинэ супер хүч төрсөн нь ЗХУ байлаа. Энэ супер хүч Польшийн эв санааны нэгдэл хөдөлгөөн, Перестройка гээд яг л Большевикуудын Октябрийн хувьсгал өрнөсөн шиг задарсныг та бид мэдэх билээ. 

#Nowar #PeacePlease

В.Ганзориг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 14 цаг 33 мин 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 14 цаг 37 мин Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 14 цаг 46 мин Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 14 цаг 50 мин Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 15 цаг 6 мин Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 15 цаг 13 мин Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 15 цаг 28 мин Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 18 цаг 29 мин iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 18 цаг 35 мин Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 18 цаг 40 мин Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 18 цаг 47 мин М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 20 цаг 0 мин "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 20 цаг 22 мин Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 20 цаг 32 мин Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 20 цаг 37 мин МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 20 цаг 48 мин Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  20 цаг 58 мин Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 21 цаг 33 мин Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 21 цаг 52 мин М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 22 цаг 0 мин
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Хэлгүй бол төргүй 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг... SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгө... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, О... Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ б... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл...
Top