x

Ерөнхийлөгч Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ төрийн дээд одон, медаль гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

Ерөнхийлөгчийг Өлгий хотод хүрэлцэн ирэхэд Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Хавыл, аймгийн Засаг даргын орлогч Х.Арман нар угтжээ.

Үүний дараа Өлгий хотын М.Икей баатрын талбайд хүрэлцэн ирэхэд Баян-Өлгий аймгийн цэргийн хүрээний бие бүрэлдэхүүн жагсаж угтав.

Казах түмний Наурызын баярыг тохиолдуулан Ерөнхийлөгч зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллаж, улс орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж буй хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардуулж өглөө.

АРДЫН УРАН ЗОХИОЛЧ ЦОЛЫГ:

  1. Хэвлэл мэдээлэл, утга зохиолын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, ардчилсан чөлөөт хэвлэлийг хөдөө орон нутагт хөгжүүлж, дэлхийн сонгодог бүтээлүүд болон монгол ардын аман зохиол, үргэлжилсэн үг, яруу найраг, орчин цагийн нэрт зохиолчдын бүтээлийг казах хэлнээ орчуулан олны хүртээл болгосон, Монгол Улсын хууль тогтоомжуудыг казах хэлнээ хөрвүүлж, казах түмэнд эрх зүйн боловсрол олгоход идэвх санаачилгатай ажиллаж хэвлэл мэдээлэл, утга зохиолын салбарт оруулж буй үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн, Баян-Өлгий аймгийн Бугат сумын харьяат, хэвлэл мэдээлэл, утга зохиолын салбарын ахмад ажилтан, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Рахмет овогтой Шынайд хүртээв.

ГАВЬЯАТ БАГШ ЦОЛЫГ:

  1. Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Базар овогтой Хурметбай,

  2. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн ахмад багш Сагдолдан овогтой Хазиза,

ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛЫГ:

  1. “Рысжан” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн санхүү эрхэлсэн захирал асан Нури овогтой Хажербер,

  2. “Цагааннуур” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга асан Мөнгөл овогтой Жампейс,

ГАВЬЯАТ МАЛЧИН ЦОЛЫГ:

  1. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын малчин, Улсын аварга малчин Сирахбай овогтой Сыдаг,

ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛЫГ:

  1. “Астма” клиник эмнэлгийн зөвлөх эмч Шарив овогтой Хуатхан нарт тус тус хүртээв.

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

  1. Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын шуурхай үйлчилгээний монтёр Хурмангали овогтой Силамхан,

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

  1. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын ахмад ажилтан, бэлтгэл хошууч Даут овогтой Айбек,

АЛТАН ГАДАС ОДОНГООР:

  1. Баян-Өлгий аймгийн Буянт сумын Өрхийн эрүүл мэндийн төвийн эх баригч эмч Байхас овогтой Гүлжамиш,

  2. Баян-Өлгий аймгийн Бугат сумын ахмад тээвэрчин Бахат овогтой Даркен,

  3. Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын “Сар бөрөг” хоршооны тариаланч Жылхыбай овогтой Хуаныш,

  4. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн бага ангийн багш Айдар овогтой Биржан,

  5. “Монгол шуудан” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Баян-Өлгий аймгийн салбарын шууданч Хажым овогтой Батуухан,

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:

  1. “Ай-Хой” спорт хувцасны брэндийг үүсгэн байгуулагч Хавден овогтой Марияш,

  2. Монгол Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, архивын тасгийн дарга Сансызбай овогтой Нурлан,

  3. Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын багш, дасгалжуулагч Асхар овогтой Нурлан нарыг тус тус шагналаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • гааро (172.69.252.132)
    одон тэмдэг гардуулахаас өөр ажилгүй мал юм даа
    2023 оны 03 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 20 цаг 39 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 20 цаг 46 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top