x

Украин дахь энх тайван ба ОХУ, Хятад хоёрын харилцааны шинэ шат

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д албан ёсны айлчлал хийхийн өмнө хоёр талын харилцаанд зориулагдсан ярилцлагууд Орос, Хятадын төв хэвлэлүүдэд нийтлэгдлээ.

Хятадын "Жэньминь жибао" сонинд нийтлэгдсэн Оросын лидерийн өгүүлэлд Москва, Бээжин хоёрын харилцаа түүхэндээ хамгийн өндөр төвшинд хүрлээ гэжээ. Харин Оросын "Российская газета" сонинд Ши Жиньпин мэдэгдэхдээ, Путины хамт хоёр орны хамтын ажиллагааны шинэ бүлгийг нээлээ гэсэн байна.

Хоёр нийтлэлд Украины сэдэв онцгой анхааралд байв. Хямралаас хэрхэн гарах боломжийг Хятад хэрхэн үзэж байгааг Ши Жиньпин дахин ярив. Харин Путин хэлэхдээ, улс төр-дипломат зохицуулалтад Орос нээлттэй байгаа. Хэлэлцээрийг Орос зогсоогоогүй гэжээ.

Хуучин найз ба мөнхийн нөхөрлөлийн агуулга

Путин өөрийн өгүүлэлдээ, “хамгийн дулаан харилцааг үүсгэсэн” Ши Жиньпиныг хуучин сайн найз нөхөр гэж нэрлэв. “Мөнхийн нөхөрлөл ба харилцан ашигтай хамтын ажиллагааны агуулгыг БНХАУ, ОХУ хоёр барьдаг, цар тахлын үеэр талуудын харилцан дэмжлэг нь “зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдгийг гэрчиллээ хэмээн Ши Жиньпин хэлэв.

Хоёр лидер өөрсдийн уулзалтуудын түүхэнд ихээхэн анхаарав. Оросын лидер 2010 оны гуравдугаар сард Ши Жиньпинтэй анх танилцсанаа дурссан бол Хятадын дарга өндөр тушаалд суугаад айлчилсан анхны орон нь Орос болсныг сануулав. Сүүлийн 10 жилд Орост найман удаа ирснээ, буцах бүрдээ  “өндөр сэтгэгдэлтэй, үр ашигтай туршлагатай”  байсныг тэр хэлжээ.

Путин, Ши Жиньпин хоёр 40 орчим удаа уулзсанаа тэмдэглэжээ.

“Хамгийн янз бүрийн албан ёсны хэлбэр дээр зангиагүй нөхцөлд” тэд харилцах боломжийг дандаа олж байснаа Путин онцлов. Эдгээр уулзалтуудад “хоёр талын харилцааны хөгжлийн тогтвортой уур амьсгалыг” барьж ирснээ Ши Жиньпин тэмдэглэлэв.

Орос-хятадын харилцаа

Хоёр талын харилцаа өөрийн түүхэнд бишрэгдэхээр дэвшилд хүрэн улам бэхжиж буйг Путин тэмдэглээд: "Өөрийн чанар чансаагаар харилцаа хүйтэн дайны үеийн цэрэг-улс төрийн холбооноос давсан ба энд жолоодогч болон хөтлөгдөгч, ямар нэгэн хязгаарлалт эсвэл хаалттай сэдэв гэж үгүй” гэсэн байв.

Оросын Ерөнхийлөгчийн үнэлснээр, одоо Москва, Бээжингийн харилцаа нь даяарчлалын тогтвортой байдлын тулгын чулуу, “олон улсын үйл ажиллагааны эерэг дэгийн баталгаа” болж байна гэжээ. 

Харин Ши Жиньпин хоёр орны харилцаа "нэлээдгүй энгийн биш замыг тууллаа”, өнөөдрийн төвшин “амаргүй олдсон”, “Хятад, Оросын гандан буурашгүй нөхөрлөлийг хайрлан хамгаалах нь чухал” хэмээн онцолжээ.

Худалдаа ба түншлэл

Хоёр орны худалдаа, эдийн засгийн түншлэл нь тэргүүн чиглэл гэдгийг лидерүүд хэлцгээв. Хоёр талын худалдааны эргэлт өнгөрсөн онд дээд зэргээр буюу $190 тэрбум (энэ нь 10 жилийн өмнөх төвшнөөс хоёр дахин илүү) хүрснийг Хятадын дарга тэмдэглээд энэ жил үзүүлэлт 200 тэрбумаас давна  гэжээ. Оросын лидер өнгөрсөн онд худалдааны эргэлт дээд амжилт харуулсныг хэлээд тооцоонд үндэсний валют хэмжээ өслөө, “бидний харилцаа улам бие даасан болж байна” гэжээ.

Оросын Ерөнхийлөгч "Сила Сибири" хийн хоолойг “зууны тохиролцоо” гэж хэлэхдээ Баруун Европын зөвлөлт-германы хийн хоолойг сануулах шиг боллоо. Тэр онцлохдоо Москва, Бээжин хоёр “дэлхийн улс орнуудын  зохицолдоонд зөрөлдөөн гарган, ноёрхолоо тогтоох гэсэн бусад заримыг бодвол Москва, Бээжин хоёр нөгөө утгаар гүүр босгож байна” хэмээн тэмдэглэв.

Олон улсын харилцаа

Олон улсын эрх зүйд тулгуурласан оршин тогтнолыг Орос, Хятад хатуу барин “үйл ажиллагаагаараа амьдралд жинхэнэ олон туйлт үзэл санааг хэрэгжүүлэн, олон улсын харилцааны шинэ  загварыг бүрэлдүүлэхийн төлөө тэмцэж байна гэж Ши Жиньпин мэдэгдлээ.

"Олон туйлт оршин тогтнол, эдийн засгийн даяарчлал, олон улсын харилцааны ардчилал нь эргэн буцашгүй хандлага гэж тэр хэлэв. “Дэлхийн ямар ч орон  бусдаасаа давахгүйг олон улсын хамтын нийгэмлэг баттайгаар мэдэрч байна. Улс орны удирдлагын ер бусын модель гэж үгүй. Тусгай нэгэн оронд  шийдвэрлэх үг байдаг оршин тогтнол байхгүй" хэмээн Ши Жиньпин  тэмдэглэв.

Москва, Бээжин хоёр санаа бодол нэгтнүүдийнхээ хамт алтан тэрбумын гэгдэх заримаар биш харин олон улсын эрх зүйд тулгуурласан шударга оршин тогтнолыг дэмжин барьж байна хэмээн Путин онцолжээ. Хоёр орон өөрсдийн бүс нутагт болон дэлхийд аюулгүй байдлын тэгш эрхтэй нээлттэй системийг байгуулахааражиллаж буйг тэр нэмэн өгүүлжээ.

Харин Оросын тэргүүн, гулсан зайлж буй ноёрхолоосоо, хоцрогдсон хэм хэмжээнээсээ үхэн хатан зууралдаж байгаа гэх “Өрнөдийн холбоотнуудыг” шүүмжлэв.

Украин дахь хэрэг явдал

Украины хямралыг зохицуулах улс төр-дипломат үйл ажиллагаанд Орос нээлттэй. “Гэхдээ 2022 оны дөрөвдүгээр сард энхий хэлэлцээрийг бид биш тэд зогсоосон юм” гэж тэр нийтлэлд сануулжээ.

Геополитикийн үүссэн бодит байдлыг тооцон үзсэн бодит яриа хэлцэлд хэрхэн бэлэн байгаагаас ирээдүйн энхийн хэлэлцээр холбоотойг тэр хэллээ.

“Украинд өрнөж буй хэрэг явдал түүний  урьдатгал, шалгааныг ойлгон хандаж байгаад нь “зохицуулалтад үр дүнтэй үүрэг гүйцэтгэхэд” Бээжинбэлэн байгаад тэр Хятадад талархал илэрхийлэв.

Ши Жиньпин Украины хэрэг явдлаар Хятадын барьж буй байр суурийг дахин давтаад өмнө санал болгосон баримтыг санууллаа. Тэр баримт бичиг нь “Украины хямралаас гарах дэлхийн хамтын нийгэмлэгийн санаа бодлыг илэрхийлсэн” юм. Хэрэв талууд тогтвортой аюулгүй байдлын хандлагыг барих юм бол байдлаас гарах арга зам бий гэж тэр хэлжээ.

Хэлэлцээрээс юу хүлээх вэ?

Путины бичснээр, Орос хийгдэх хэлэлцээрт их найдлага тавьж, Ши Жиньпины айлчлалт хоёр талын хамтын цогц ажиллагаанд шинэ хүчтэй лугшилт өгнө гэж найдаж байна.

Ши Жиньпин тэмдэглэснээр, түүний айлчлал найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлнэ гэсэн байв. “Ерөнхийлөгч Владимир Путины хамт Хятад-Оросын харилцаа, стратегийн харилцаанд шинэ ирээдүйг нээх төлөвлөгөөг төсөвлөн тогтооход би бэлэн байна хэмээн Ши Жиньпин айлчлалынхаа өмнө онцлон тэмдэглэжээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Оросын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар хоёр хоногийн албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр Москвад хүрэлцэн ирж байна.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа Уржигдар 18 цаг 29 мин Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна Уржигдар 18 цаг 27 мин Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ Уржигдар 18 цаг 25 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа Уржигдар 17 цаг 26 мин С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно Уржигдар 17 цаг 16 мин О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон Уржигдар 17 цаг 00 мин Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Уржигдар 16 цаг 00 мин Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Уржигдар 15 цаг 30 мин Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Уржигдар 14 цаг 59 мин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв Уржигдар 14 цаг 44 мин В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? Уржигдар 13 цаг 08 мин Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ Уржигдар 12 цаг 57 мин Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Уржигдар 12 цаг 51 мин Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Уржигдар 12 цаг 46 мин Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер ажиллаж байна Уржигдар 12 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна Уржигдар 12 цаг 39 мин Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Уржигдар 11 цаг 33 мин Ж.Баярмаа: Манай улсад 10 хүн тутамд нэг дарга ногдож байна Уржигдар 11 цаг 14 мин Шилдэг ахлагч нар 30 кг хүртэлх ачаатайгаар 15 км марш үйлдлээ Уржигдар 10 цаг 50 мин Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ Уржигдар 10 цаг 33 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Бид бол монголоид хүмүүс АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол...
Top