x

“Golomt Capital Championship” гадаад арилжааны уралдааны бүртгэл эхэллээ 

Дэлхийн хөрөнгө оруулагч болж 100,000,000 төгрөгийн эзэн болох боломж...

Голомт Капитал ҮЦК ХХК нь харилцагчдадаа дэлхийн хөрөнгийн зах зээлийн боломжийг нээх, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг мэдээллийг түгээх, боловсрол олгох, хүртэх өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор “GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP” гадаад арилжааныг уралдааныг зохион байгуулж байна.   

Голомт Капитал компани нь 2019 онд Монголд анх удаа дэлхийд алдартай Interactive Brokers онлайн брокерийн үйлчилгээг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлсэн бөгөөд уралдаан нь тус платформд тулгуурлан явагдана.

Уралдааны туршид олон улсын мэргэшсэн хөрөнгө оруулалтын зөвлөхүүд болон Голомт Капитал ҮЦК ХХК-ийн шинжээчид зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангах бөгөөд уралдааны үнэн бодит байдалд олон улсын Нексиа Аудит компанийн салбар Нексиа Глобал Монголиа Аудит ХХК хөндлөнгийн хяналт тавьж ажиллана.

Харин мэдээллийн ивээн тэтгэгчээр Lemon Рress ажиллаж хөрөнгө оруулагчдад хөрөнгийн зах зээлийн шинэлэг мэдээ мэдээлэл, уралдааны талаарх тойм мэдээллийг хүргэх юм.

Уралдаанд оролцогчдоос өөрийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан цорын ганц ялагч тодорч 100,000,000.00 төгрөгийн шагналын эзэн болно.

ЯАГААД “ГАДААД АРИЛЖАА ГЭЖ?       

  • Хөрвөх чадвар өндөртэй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийх боломж   

  • Олон улсын хөрөнгийн биржүүдийн өдрийн дундаж арилжаа 650 тэрбум ам.доллар буюу Монгол Улсын эдийн засгаас 43 дахин өндөр  

  • Өөрийн хөрөнгө оруулалтын багцын тодорхой хэсгийг гадаад валют, тэр дундаа ам.долларын хөрөнгө оруулалтаар бүрдүүлэн ханшийн эрсдэлээс сэргийлэх боломж

  • Дэлхийн хөгжил, технологийн дэвшил, шинэ чиг хандлагад хөрөнгө оруулж, өгөөж хүртэх боломж  

  • Хөрөнгийн зах зээл нь тасралтгүй ажилладаг буюу дэлхийн аль нэг хөрөнгийн бирж, банкны үүд 24 цагийн туршид нээлттэй байдаг

  • Дэлхийн хөрөнгийн зах зээл тэр дундаа АНУ-ын зах зээл нь түүхэн хугацааныхаа дийлэнхид буюу сүүлийн 75 жилийн 64 жилтэй тэнцэх хугацаанд өсөлттэй буюу бух зах зээл давамгайлсан. Энэ хугацаанд 2 жилээс дээш хугацааны уналтыг 2 удаа л үзүүлсэн байна.

ЯАГААД “GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP” ГЭЖ?      

  • Дэлхийд алдартай Interactive Brokers платформыг эзэмшиж, хүссэн үедээ арилжаанд оролцох, өөрийн дансаа удирдах боломж

  • Олон улсын зах зээлд туршлагатай менторууд болон Голомт Капиталын экспертүүдийн сургалт зөвлөгөө  

  • Дэлхийн 33 улсын 150 хөрөнгийн биржийн арилжаанд оролцох боломж.  

  • 600+ хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнд 25 валютаар хөрөнгө оруулах боломж   

  • Өөрийн үр дүнгээ баталж, хөрөнгийн зах зээлд ажиллах боломж     

ХЭН ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?

Гадаад зах зээлийн арилжаанд оролцдог хөрөнгө оруулагчид болон хөрөнгийн зах зээлийг сонирхож буй хүн бүр оролцох боломжтой.

Алхам 1

Голомт Капитал ҮЦК-д дотоод болон гадаад арилжааны данс нээлгэнэ 

Алхам 2

Гадаад арилжааны дансны анхны хөрөнгө оруулалт нь 3,000 ам.доллар ба түүнээс дээш байна.

(Дэлхийн хөрөнгийн зах зээл дэх боломжийг бүрэн ашиглахын тулд ханшийн уналтаас ашиг олох төрлийн арилжаа /short sale/ болон өөрийн хөрөнгөнөөс давуулсан /margin /хэмжээгээр арилжаанд зээлээр орох боломж нэмэгдэнэ)

Алхам 3

Багц бүрдүүлэх

Уралдаанд оролцогч нь олон улсын хөрөнгийн зах зээл дээрх бүтээгдэхүүнийг сонгон хөрөнгө оруулах боломжтой. (хувьцаа, бонд, ETF г.м)

ХЭН ЯЛАГЧ БОЛОХ ВЭ?

Өөрийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан цорын ганц ялагч 100,000,000.00 төгрөгийн эзэн болно.

ЯЛАГЧ БОЛОХОД ХЭН ТУСЛАХ ВЭ?

Санхүү, хөрөнгийн зах зээлийн салбарт олон жил ажилласан дадлага туршлагатай, өндөр мэдлэг боловсролтой мэргэшсэн шинжээч, хөрөнгө оруулагчид ментороор ажиллахаас гадна Голомт Капитал компанийн шинжээчид зөвлөгөө мэдээллээр тогтмол хангаж ажиллана.

ХЭДИЙ ХУГАЦААНД ҮРГЭЛЖЛЭХ ВЭ?

Тус уралдаан нь 2023 оныг дуустал үргэлжилнэ.

Бүртгэлийн хугацаа:  2023.03.13-2023.06.16

Үргэлжлэх хугацаа : 2023.03.13-2023.12.15

“GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP” гадаад арилжааны уралдаанд оролцохыг хүсвэл энд дарна уу. 

Холбох линк: (https://gcc-academy.mn/)

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 12 цаг 40 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 12 цаг 53 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 13 цаг 0 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 13 цаг 5 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна 13 цаг 51 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа 13 цаг 57 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? 14 цаг 13 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй 14 цаг 27 мин Улаанбаатарт цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн 15 цаг 40 мин С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ 2026-11-20 Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна 2026-11-20 Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг 2026-11-20 У.Хүрэлсүх: Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа 2026-11-20 Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын ДАШТ-д түрүүлсэн анхны монгол жүдоч боллоо 2026-11-20 Эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ 2026-11-20 Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын захиргаадад олгож эхэллээ 2026-11-20 ЧУУЛГАН: СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ 2026-11-20 Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг бууруулахтай холбоотой гол нөлөөлөл үзүүлдэг 2026-11-20 С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана 2026-11-19 Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө 2026-11-19
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Энэ 7 хоногт Монгол Улсад Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж...
Top