x

Гүний уурхайн бүтээн байгуулалтыг хөдөлгөсөн нь ялд унаж, хожигсод хонх цохив

Өчигдөр Оюунтолгойн далд уурхайн олборлолтыг эхлүүлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хонх цохилоо. Ордын нийт нөөцийн 80 гаруй хувь нь газрын гүнд оршдог. Далд уурхайн ашиглалтанд орсноор зэсийн баяжмалын үйлдвэрлэл жилээс жилд нэмэгдсээр 2028-2036 онд жилд дунджаар 500 мянган тонн зэс, 330 мянган унц алт үйлдвэрлэнэ. 2030 он гэхэд Оюутолгойн уурхай дэлхийн алт, зэсийн дөрөв дэх том уурхай болно. Энэ нь үйлдвэрлэлийн хэмжээ одоогийнхоос гурав дахин нэмэгдэж, уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ гэсэн үг.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ далд уурхайн олборлолтын нээлтэд хэлсэн үгэндээ “Оюутолгой төсөлд эхнээс нь оролцсон, оноо алдаатай ч урагшлуулан хөгжүүлэхийн төлөө гал атгасан төр нийгмийн зүтгэлтнүүд, засч сайжруулахын төлөө шаргуу тэмцсэн эх орончид, олон нийт, эрхэм хөрөнгө оруулагчид баярлалаа” гэжээ. Мөн “Уул уурхай дагасан далд эдийн засгийг ил болгох тэмцэлд Засгийн газар иргэдийнхээ дэмжлэгтэйгээр ялж чадвал бид жил бүр 500 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, нэг хүнд ногдох ДНБ-ээ 10 мянган ам.долларт хүргэх монголчуудын олон жилийн мөрөөдлийг бодитоор наашлуулна” гэв.

Гэвч харамсалтай нь Оюутолгойн ордыг анх ашиглалтадоруулсан, хүнд хэцүү зам туулж Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан, далд уурхайн бүтээн байгуулалтыг хөдөлгөсөн тухайн үеийн Ерөнхий сайд, Сангийн сайд нар энэ нээлтэд байлцсангүй. Бүр нэр ус нь ч гарсангүй. Тэр байтугай зарим нь ял шийтгэл хүлээж, үлдсэн зарим нь хэзээ мөдгүй ял шийтгүүлэхэд бэлэн байгаа.

Тухайлбал, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн “Далд уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө” буюу Дубайн гэрээг байгуулсных нь төлөө “Монгол улсын эрх ашигт хохирол учруулсан, хөрөнгө оруулагч талд давуу байдал олгосон” хэмээн буруутгаж, эрүүгийн хэрэг үүсгээд интерполоор эрэн сурвалжилж байгаа. Хамгийн сүүлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гэмт хэрэг үйлдээд гадаадад зугтаж гарсан этгээдүүдийг албадан авчирахаар эхлүүлсэн “шувуу” ажиллагаанд Ч.Сайханбилэгийн нэр цохиж яваа.

Үнэн хэрэгтээ Дубайн гэрээ гэдэг нь юу байсан бэ гэвэл Монгол Улсын Засгийн газар болон төрийн өмчит “Эрдэнэс Оюутолгой” ХК-иас хөрөнгө оруулагч талтай хамтарч 2015 оны 5 дугаар сарын 18-нд "Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө" гэдгийг баталсан. Энэ дагуу хөрөнгө оруулагч тал олон улсын банк, санхүүгийн байгууллагаас 4,2 сая ам долларын зээл авч, тухайн үед санхүүжилтгүй зогсчихоод байсан далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Нэг үгээр Ч.Сайханбилэг хөрөнгө оруулагч талд энэ эрхийг олгосон гэсэн үг. Түүний үр дүнд өнөөдөр далд уурхайн олборлолт эхлээд, Ерөнхий сайд нь хонх цохиод явж байна.

Гэвч харамсалтай нь, өнгөрсөн бүхий л хугацаанд МАН-ын Засгийн газрууд “Монгол Улсын ашиг сонирхолд хохирол учруулсөн, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмж, ноогдол ашиг авах хугацааг хойшлуулсан. Гэрээг байгуулахдаа УИХ-аас зөвшөөрөл аваагүй” гэх мэтээр буруутгаж, Ч.Сайханбилэг нарыг шүүхийн өмнө удаа дараа дуудаж байсан.

Гэрээг байгуулсан нь 2015 оны 5-р сарын 18-ны өдөр. Гэтэл үүнээс хэдхэн хоногийн дараа тухайн үед Засгийн газарт хамтарч байсан МАН-ын бүлгээс ажлын хэсэг гаргаад 2015 оны 6-р сард “Дубайн гэрээ Монгол Улсад хохиролтой болсон” гэдэг дүгнэлт гаргаж байв. Ажлын хэсэгт нь Оюутолгойн ТУЗ-д ажиллаж байсан, Уул уурхайн дэд сайд нөхөр орчихсон явж байсан. Ерөнхий сайд цохсон "эх орончид" гэдэг нь эд юм байх.

Энэ хэрүүл, эсэргүүцэл дөрвөн жил хагас үргэлжилсний эцэст 2019 оны 11-р сард УИХ-ын 92-р тогтоол гарч, “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг Монгол Улсын эрх ашиг, хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах тухай” тогтоол гарч, 2021 оны 12-р сард Дубайн гэрээг цуцалсан. Цуцлахдаа гэрээг байгуулсан өдрөөс биш, цуцалсан өдрөөс эхэлж хүчингүйд тооцохоор болсон байдаг юм. Дубайн гэрээг хүчингүй болгосон тогтоол нь эргэж үйлчлэхгүй гэсэн үг. Тэгэхээр МАН-ын даргын ярьж байгаа "Дубайн гэрээг хүчингүй болгосон" гэдэг яриа хоосон үг, улс төрийн "пиар" юм. Яагаад гэвэл хөрөнгө оруулагчид санхүүжилтээ аваад далд уурхайн бүтээн байгуулалтын ажил нэгэнт явчихсан, буцаах боломжгүй. Тийм учраас өнөөдөр үр шимийг нь монголчууд хүртэж байна л даа. Дэлхийд эхний дөрөвт орох алт, зэсийн уурхайтай боллоо хэмээн хөөрч, “нэг хүн ноогдох ДБН 10 мянган ам долларт хүрнэ” гэцгээн алга ташиж байна.

Дубайн гэрээг цуцлахтай зэрэгцэж Монголын талын 34 хувьд ноогдох хөрөнгө оруулалтын зардал 2,3 тэрбум долларын өрийг тэглэлээ гэдэг маш том пиар явсан. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хаяглагдаж үлдэх бас нэг “гавъяа”. Гэхдээ үүнийг хийхийн тулд Засгийн газар дахиад далд уурхайн ажлыг зогсоож байгаад хийсэн. Барилга, бүтээн байгуулалт нь явчихсан байсан. Засгийн газар 2021 оны 12-р сард Дубайн гэрээг цуцалж, 34 хувийн хөрөнгө оруулалт болох 2,3 тэрбум долларыг өрийг хөрөнгө оруулагч тал тэглэсний дараа буюу 2022 оны 1-р сард далд уурхайн тэсэлгээний ажил эхэлсэн.

Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагч тал олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлээ төлөх, хугацаа хожихын тулд арга буюу УИХ, Засгийн газрын тулгалтыг хүлээж авсан гэсэн үг. Тэгэхээр энэ маань цаашид Монголын талаарх хөрөнгө оруулагч нарын сэтгэгдэлд ямраар нөлөөлөхийг тааж мэдэшгүй л юм. Хоёрдугаарт, гэрээг байгуулах үеийн дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ, одоогийн үнэ ханш хоёрыг харьцуулах боломжгүй. Хэрвээ дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өмнөхөөрөө байсан бол хөрөнгө оруулагч тал ийм шийдвэр гаргах байсан уу, үгүй юу...

Сануулахад, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил 2013-2016 онд бүрэн зогссон. Шударгаар хэлбэл манай Засгийн газарт 34 хувьд ноогдох санхүүжилтээ хийх мөнгө ч байгаагүй. Харин ч Ч.Сайханбилэгийн Засгийн газар хөрөнгө оруулагч нартай хэлэлцээ хийсний үр дүнд Дубайн гэрээ буюу “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-г баталснаар ажил эхэлсэн байдаг. Сая далд уурхайн олборлолтын ажил төлөвлөснөөсөө гурван сарын өмнө эхэлсэн. Хэрвээ Монголын тал 34 хувийн хөрөнгө оруулалтаа хийгээд явсан бол олборлолтыг дахиад гурван жилээр урагшлуулах боломж байсан гэсэн үг. Тэр боломжийг зэсийн үнийн өсөлттэй уяад үзвэл дахиад өөр тоо гарна. Цаашдаа энэ үнийн өсөлт хэдий болтол хадгалагдахыг бас л таашгүй.  

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.69.252.132)
    Орон сууц барихгүй тэнд ер нь ямар ирээдүй байна Маш хурдан ухаж аваад л явлаа юу
    2023 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (172.69.252.132)
    Монголд оногдох ноогдол ашиг байна уу
    2023 оны 03 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 17 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 38 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 54 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 1 цаг 3 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 1 цаг 8 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 1 цаг 10 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Энэ 7 хоногт Монгол Улсад Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
Top