x

Иргэн Д.Монголхүү: Би төрөөс өршөөл эрэхгүй. Намайг цагаатгана гэдэгт итгэлтэй байдаг

Зорчих эрхээ хязгаарлуулах "ял" эдэлж байгаа Д.Монголхүүд холбогдох шүүх хурал Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр гуравдугаар сарын 15-ны өдрийн 13:30 цагт товлогджээ.

Тодруулбал, иргэн Д.Монголхүүг ял эдлэх хугацаандаа зөрчил гаргасан гэж үзэж байж магадгүй байна. Энэ талаар албан бус эх сурвалжаас тодруулахад, "Д.Монголхүүд зүүсэн электрон гавных нь цэнэг дууссан, мөн эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн нь маршрут зөрчсөн гэж ШШГЕГ-аас үзсэн байж магадгүй байна" гэсэн юм.

Иргэн Д.Монголхүүг 2022 оны тавдугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар "зорчих эрхийг хязгаарлах" ял оногдуулж, уг ялыг Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоон шийдвэрлэсэн байдаг. 

Энэ талаар иргэн Д.Монголхүү "Би Үндсэн хуулиар хамгаалагдсан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлсэн. Энэ эрхээ эдлэх явцад зохиомол хэрэг үүсгэсэн. Тэр нь цагдаа нарыг зодсон гэх үндэслэлээр. Цагдаа нар өөрсдөө гомдол гаргаад, өөрсдөө гэрч болж байсан. Тухайн үеийн бичлэг байгаа. Би цагдаагийн биед халдаагүй, харин намайг бөөнөөрөө баривчилж авч явсан. Энэ бол цэвэр зохиомол хэрэг. Эрх баригчид эрх мэдэлтэй байгаа дээрээ иргэдийг шоглож байна. Миний ял ирэх арваннэгдүгээр сард дуусна. Намайг цагаатгана гэдэгт итгэлтэй байдаг. Би төрөөс өршөөл эрэхгүй. Учир нь гэм буруутай хүн гэм буруугаа хүлээгээд өршөөл эрдэг. Би гэм буруугүй" гэсэн юм. 

Тэрээр одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
Top