x

МАН-ын хоёр дахь “накаут” буюу Х.Баттулгад яваа АН-ын гэрчилгээ

“Шидийг үзээд нисэхийг шахав, шидэмсээр боолгоод үхэхийг шахав” гэж ардын зүйр үг байдаг даа. АН-ын дарга Л.Гантөмөр болоод намын идэвхтнүүдэд яг л ийм зүйл тохиов. АН-ын даргаар сонгогдоод нэг сар, Дээд шүүхэд бүртгүүлээд хоёр сар болсон ч Л.Гантөмөр тамга ч үгүй, гэрчилгээ ч үгүй явна. Энэ сарын 7-нд хуралдсан УДШ-ийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаас “Л.Гантөмөрт АН-ын гэрчилгээг дахин олгох боломжгүй” гэдэг шийдвэрийг гаргажээ. Харин энэ шийдвэрийн тухай УДШ биш, Л.Гантөмөр ч биш, С.Эрдэнийн үед намын генсекээр ажиллаж байсан Л.Эрдэнэсувд гэдэг эмэгтэй өчигдөр “4:11” уулзалтаар мэдээлэв. Мэдээжийн хэрэг машид баяр хөөртэйгээр.

Тэгээд “АН-ын даргаар Л.Гантөмөрийг бүртгэсэн Дээд шүүхийн шийдвэр хууль бус байсан. Учир нь намын даргыг бүртгүүлэхдээ улс төрийн намын гэрчилгээг эх хувиар нь өгөх ёстой байсан. Энэ гэрчилгээ Л.Гантөмөрт байхгүй, С.Эрдэнэ даргад байгаа” хэмээн барьцаа ахиулжээ. Гэвч энэ ч гэсэн худлаа. Учир нь АН-ын улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувиараа С.Эрдэнэд ч биш, Х.Баттулгад яваа юм байна. Л.Гантөмөрийг АН-ын даргаар сонгогдсоны дараа Х.Баттулга гэдэг хүн “АН-ын дарга нь би байна” хэмээн ил цагаан ярьж явсан нь ийм учиртай байж. Чоно оо чоно...

АН-ын гэрчилгээ яагаад Х.Баттулгад очив?

Сануулахад 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа намын дарга С.Эрдэнэ “Сонгуульд намаа ялагдуулсан хариуцлагаа хүлээж байна” хэмээн намын даргаас өөрийн хүсэлтээр огцорч, дараачийн намын даргыг сонгох хүртэл намын даргын үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр Ц.Тувааныг томилж, АН-ын тамга, гэрчилгээг хүлээлгэж өгсөн байдаг юм. Дөрвөн сарын дараа “намын даргын сонгууль явуулсангүй, өөрийгөө намын даргад өргөмжиллөө, эдлэх ёсгүй эрх эдэллээ” хэмээн уурлаж, “Улс төрийн намын гэрчилгээ, тамга тэмдгийг үрэгдүүлсэн” гэж сонинд зар нийтлүүлээд, УБЕГ-т хүсэлт гаргаад тамгаа дахин хэвлүүлээд авчихсан. УБЕГ-аас түүнд АН-ын гэрчилгээг дахин олгоогүй боловч 2017 онд С.Эрдэнийг АН-ын даргаар бүртгэсэн УДШ-ийн шийдвэрийг үндэслэн намын тамгыг олгосон байдаг юм. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ гэдэг хүн 2020 оны УИХ-ын сонгуулиас хойш АН-ын гэрчилгээг хараагүй гэсэн үг. Харин энэ хооронд уг гэрчилгээ аль хэдийн Ц.Туваанаас Х.Баттулгын гарт очсон байжээ. Яаж гэж үү? Яаж, яагаад гэдгийг Ц.Туваанаас л асуух хэрэгтэй байх даа.

Л.Гантөмөр яагаад тамгагүй үлдэв?

Учир нь С.Эрдэнэд намын тамга олгосон, Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэсэн цаг хугацаа, нөхцөл байдал өөр өөр байна. С.Эрдэнийг намын тамга авах үед Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль дөхчихсөн, Х.Баттулгын Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусаагүй байсан үе. Тиймээс Х.Баттулгатай сөрөх нэг хүн МАН-д хэрэгтэй байсан нь тодорхой. Тиймээс МАН С.Эрдэнэд АН-ын тамгыг өгч, Ерөнхийлөгчийн сонгуульд оруулсан байдаг юм. Түүнээс хойш бараг хоёр жил өнгөрөхөд С.Эрдэнэ намынхаа гэрчилгээг Х.Баттулгаас салгаж авах тухай огт санаанд ороогүй гэвэл худлаа болох байх. Одоо харахад АН-ын гэрчилгээ, тамга хоёрыг хоёр тус тусад нь хадгалах нь анхнаасаа МАН-ын бодлого байсан байх. Бүртгэлийн байгууллага нь МАН-д, шүүх нь ч МАН-д байгаа цагт үүнтэй хэн ч маргах эрхгүй болчихож байгаа юм. АН-ын дарга хэн боллоо ч МАН эрх барьж байгаа цагт МАН-ын “хүүхэлдэй” л болж харагдана. Харагдаад зогсохгүй бодитоор ийм байна гэсэн үг. Магадгүй үүн дээр “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах” МАН-ын тохироо явж байх. Байх л гэж байгаа юм шүү дээ.

Хөндлөнгөөс харахад, Л.Гантөмөр нь жаахан зоригтой хөдлөөд УДШ-ийн шийдвэрийг бариад Х.Баттулгыгаа шүүхэд өгчихөд улсын бүртгэлийн гэрчилгээ өөрөө гарт нь ороод ирэх асуудал. Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх үүрэгтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага юуны төлөө байдаг билээ. Хэрвээ Х.Баттулга нь гаргаж өгдөггүй юм гэхэд түүнд байгаа гэрчилгээг хүчингүйд тооцоод шинээр гэрчилгээ гаргах эрх нь бүртгэлийн байгууллагад бий. Гэвч шүүх шийдвэрээ гаргах нэг хэрэг, түүнийг биелүүлэх нь огт өөр асуудал болчихоод байна. Бүр тодорхой хэлбэл, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага нь шүүхэд биш, Засгийн газарт харъяалагддаг. Тиймээс Л.Гантөмөр намынхаа тамга, гэрчилгээг авахын тулд шүүхтэй биш, Засгийн газартай тохиролцох хэрэгтэй болж байна.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • З (172.70.233.21)
    Гэрчилгээг нь өгөөчээ
    2023 оны 03 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Өчигдөр 09 цаг 54 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй Өчигдөр 09 цаг 47 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа
Top