x

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр чулуу хөөлгүй сонгуулийн тогтолцоогоо ярья

Оны өмнөхөн УИХ-аар баталсан "Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай" тогтоолын хэрэгжилт төгсгөл шат руугаа орж байна. Өнгөрөгч долоо хоногт санал асуулгын эхний үе шат дуусч, энэ сарын дундуур буюу 14, 15-ны өдрүүдэд Төрийн ордонд нэгдсэн том хэлэлцүүлгээ хийгээд эцсийн санал хураалтыг явуулах юм байна. Хэдийгээр санал асуулгыг зохион байгуулж байгаа нөхөд “Санал асуулгын зорилго нь Үндсэн хуулийн өөрчлөлт, эсвэл шинэ Үндсэн хууль батлах тухай биш юмаа” гэж анхааруулсаар байгаа боловч хажуу хавирганаас орж ирж байгаа зарим нэг санал, дүгнэлтүүд эргэлзээ төрүүлэхэд хүргэж байна.

Эхний жишээ, МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжаар байгуулсан ажлын хэсгийн нөхөд “Үндсэн хуулийн шинэчилсэн найруулга” гэдэг нэрийн дор тавдугаар шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулж, Ерөнхий сайд болон Монгол Улсад суугаа гадаад улсуудын ЭСЯ-дад хүргүүлсэн явдал. Мөн уг хуулийн төслийг дэмжсэн, чиглүүлсэн гэж болохуйц агуулгатай асуултыг Зөвлөлдөх зөвлөлийн дарга, академич Г.Чулуунбаатар санал асуулгын асуултад шургуулсан байснаа хүлээн зөвшөөрч, санал асуулга эхлэхийн урд орой татаж авсан байдаг. Хэрвээ шинэ Үндсэн хуулийн төсөл олон нийтийн сүлжээгээр цацагдаагүй, иргэд энэ талаар мэдээгүй бол тэр чигээрээ явах ч байсан байх магадлалтай.

Хоёрдугаарт, шинэ Үндсэн хуулийн тухай яриа намжмагц араас нь дагуулаад Монгол Улсын төрийн байгууллыг өөрчлөх /Үндсэн хуулийн 3-р зүйл/ буюу парламентыг хоёр танхимтай болгох тухай сэдвийг санаатай санаагүйгээр сэвж эхэллээ. Соц нийгмийн үед Ерөнхий сайдаар ажиллаж асан Д.Содном гуай үүн дээр оройлон оролцож байгаа. Энэ асуудлаар иргэдийн дунд санал асуулга явуулж, иргэдээсээ асуух нь зүйтэй гэдэг байр суурийг ил тод илэрхийлсэн байна лээ. Дашрамд хэлэхэд, хоёр танхимтай парламентын асуудал анх удаа тавигдаж байгаа ч юм биш. Үндсэн хуулийн өөрчлөлт болгон дээр зэрэгцэж гарч ирдэг. Санаа, зорилготой л байж таарна. 

Харин нөгөө талаас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулья, парламентыг тогтолцоогоо сайжруулья гэж анх ам нээсэн МАН болон түүний хуульчид, Үндсэн хууль судлаачдын зүгээс нэг ч амьсгаа алга. Нэгдүгээрт, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах МАН-ын санал санаачилга бодитой зүйл мөн эсэхэд эргэлзэж байх шиг байна. Хоёрдугаар эрх баригч намаас ирэх ямар нэг дохио зангааг хүлээгээд байна уу гэх хардлага ч бас төрж байна. Гуравдугаарт, ерөөсөө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэсэн МАН-ын амлалт анхнаасаа хуудуутай зүйл, чулуу хөөлгөж цаг хожих гэсэн арга мэх ч байсан байж болох юм. Гурав дахь бараг үнэн болов уу. 

Тиймээс “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар засаглалыг сайжруулна” гэж чулуу хөөлгөхийнхөө оронд ойрын зорилт болсон Сонгуулийн хууль, сонгуулийн тогтолцоогоо эхлээд ярих хэрэгтэй юм шиг байна. Ирэх 2024 оны сонгуульд хуучин хуультайгаа ороод, хуучин бүрэлдэхүүнээ л сонгож гаргаж ирвэл дахиад нэг "долоон сарын 1" болох байх.

Энэ чигээрээ яваад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулдаг байлаа гэхэд энэ оны зургадугаар сард лав багтахаасаа өнгөрлөө. Амжаад өөрчлөлт оруулдаг байлаа ч эрх барьж байгаа намын гишүүдийн хууль тогтоох чадамж, хүсэл зориг, ёс суртахуунд иргэд, сонгогч нар чинь итгэж үнэмшихгүй байна. Сая намрын чуулганы төгсгөлд баталсан "Олон нийтийн сүлжээнд иргэний эрхийг хамгаалах тухай" хуулийг ямар гээч бантан болгоод Ерөнхийлөгчийн хоригт оруулав. Одоо хууль санаачлагч, салбарын сайд нь ажилдаа үлдэх үү, үгүй юу тухай яригдаж байна.

Гэвч ганц хүний баталдаг хууль гэж байхгүй. Хуулийг хүч түрэн баталсан, хууль хэлэлцэх, батлах бүхий л процессийг зөрчсөн парламентын олонхи ч гэсэн хариуцлагыг хуваалцах ёстой хүмүүс. Тиймээс ийм чадамжтай, ийм ёс суртахуунтай парламентаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийлгэж болохгүй гэдэг иргэдийн шаардлага илүү бодитой болж эхэлж байна. Харин үүнийхээ оронд сонгуулийн тогтолцоогоо сайжруулах, улс төрийн намуудыг санхүүжилтийг ил тод болгох асуудал илүү бодитой, цаг хугацаа хэмнэсэн ажил байж магадгүй. Саяхан намаа нэгтгэж, даргаа сонгосон АН-ын үүрэг роль ч үүн дээр илүү тодорхой, хүчтэй гарч ирэх байх.

Сануулахад, өнгөрөгч намар МАН-ын дарга, нарын бичгийн дарга, УИХ-ын дарга нар “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулья” гэсний дараа Цэцэд гэнэт нэг иргэн өргөдөл гаргаад, цэц түүнийг нь гэнэт хүлээж аваад “Сонгуулийн пропорциональ тогтолцоог хуульчлах нь Үндсэн хууль зөрчихгүй. Энэ бол парламентын бүрэн эрхийн асуудал” гээд шийдвэрээ гаргачихсан. Цэц өөрийнхөө гаргасан дүгнэлтийг өөрөө зассан хоёр дахь тохиолдол болсон. (2012 оноос хойш сонгуулийн тогтолцоотой холбоотой гурван дүгнэлт гаргасны хоёр нь “пропорционалийг дэмжсэн”, нэг нь үгүйсгэсэн шийдвэр гарч байв) Гэвч МАН болон ХҮН-ын зүгээс “Цэц Үндсэн хуулииг дураараа тайлбарлаж байгаа учраас бид Цэцэд итгэхгүй байна. Тийм болохоор Үндсэн хуулиндаа тогтолцоогоо биччихье” гэж зүтгэсэн. Товчоор хэлбэл, Хууль тогтоох байгууллага маань өөрөө Үндсэн хуулиа барьж биш, Үндсэн хуулийг өмнөөс нь тайлбарлаад байгаа Цэцийн аяг аашинд захируулж ажиллаж байна аа гэсэн үг.

Тиймээс одооноос “Үндсэн хуулийг өөрчлөлт” гэдэг үнэгний сүүлтэй хөөцөлдөхийн оронд сонгуулийн тогтолцоондоо анхаарал хандуулья, Сонгуулийн хуулиа өөрчилье. Үндсэн хуулийн цэц дахиад дөрөв дэх удаагаа Үндсэн хуулийг тайлбарлана, өмнөх шийдвэрүүдээсээ буцна гэвэл Цэцийг өөрийг нь татан буулгая. Ийм л нэг хувилбар байна. Удаах асуудлуудыг /УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох, Ерөнхий сайдад парламентыг тараах эрх мэдлийг өгөх гм/ дараачийн, илүү чадамжтай парламентад даатгая. Энэ л хамгийн зөв байх.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 8 цаг 11 мин СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 8 цаг 31 мин Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 8 цаг 42 мин П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 8 цаг 48 мин Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 9 цаг 29 мин Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 9 цаг 32 мин АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 10 цаг 6 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Өчигдөр 10 цаг 09 мин Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02 Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Худлаа... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролц... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Ж.Баярмаа: Манай улсад 10 хүн тутамд нэг дарга ногдож байна
Top