x

Ил зөрчилдөж нийгмээр шүүлгэж байгаа АН, дотроо хагарахад бэлэн байгаа МАН

Саяхан АН-ын даргын сонгуульд өрсөлдөж, Л.Гантөмөрт ялагдал хүлээсэн УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагийн ярилцлага toim.mn-д нийтлэгджээ. Тэр энэ удаагийн ярилцлагаараа Монголын улс төрийн нөхцөл байдал, улс төрийн намуудын бодит төрхийг ямар ч цензур, шүүлтүүргүйгээр байгаагаар нь хэлсэн байна. Багагүй хугацаанд бодож, төлөвлөж байж өгсөн түүний энэ удаагийн ярилцлага эмэгтэй хүнийх нь талаас харвал эрэгтэй улстөрчдийн толгой дээр "цахиур хагалахаар" зүйлүүдийг хэлсэн байна. Ялангуяа эрх баригч МАН-ын тухай...

УИХ-ын гишүүн асан, эдийн засагч З.Нарантуяа энэ тухай,

"Сонгуулийн тогтолцоо, төрийн эрх мэдлийн хуваарилалтын зарчим буруу байгаа нь  асуудлын гол шалтгаан юмаа. Улс төрийн намуудын “хувьчлагдсан байдал” ч нөлөөлж байна. Намууд одоогийн бүтэц,бүрэлдэхүүнээрээ цаашаа явах боломжгүй, үйл ажиллагаа, дотоод соёл нь нийгмээс хол хоцорч байна. Магадгүй, бүх намуудыг татан буулгаж, шинээр эхлүүлэх цаг ч болсон байж мэднэ.

Ил зөрчилдөж нийгмээр шүүлгэж байгаа нь АН болохоос биш дотроо хагарахад бэлэн байгаа нь МАН. АН-ын хямрал нийгмийн хор хөнөөл багатай. Ялгарч, шүүгдээд, цэвэрлэгдэх процесстоо явж байна. Харин эрх барьж байгаа нам хуваагдаж, зөрчилдөх нь төрийг гацаах, сульдаах аюултай. М. Энхболдыг огцруулсан 2018 оны өвлийг хүмүүс мартаагүй байх. 6 жилийнхээ хугацаанд УИХ-ын үйл ажиллагааг 45 хоног гацааж, Засгийн газраа 4 удаа сольчихсон, сайд болж үзээгүй гишүүн бараг үлдээгүй, Ерөнхий сайд нь хэзээ ч огцорч болзошгүй хэврэг суудалд “намайг дэмждэг Парламенттэй болмоор байнаа” гээд сууж байна. УИХ нь Засгийн газрынхаа үйл ажиллагааг дэмждэггүй, Ерөнхий сайдаа УИХ нь дэмждэггүй, Ерөнхийлөгчийн засаглалтай улс шиг байна шүү дээ.

Энэ бол бусад намууддаа орон зай өгөхгүй, сонгуулийн хуулиар шахсаар байгаад зөвхөн бүртгэлийн гэрчилгээ, тамгатай нь үлдээсний гор юм. Сүүлийн 5 жилийн хугацаанд Хүрэлсүхийн Засгийн газрын үеэс АН-ыг жижиг намуудын  хэмжээнд хүртэл бутаргах бодлого амжилттай хэрэгжиж байгаагийнх нь үр дагавар гэж хатуухан хэлмээр байна. Нам намаа хувьчилж авах гэж дотроо алалцаж, энэ их тэмцэл зодоон, өшөө хорсол нь төрийг бусниулж байгааг ард түмэн нийтээрээ ойлгож байгаа байхаа. Үүнийг олон намын оролцоотой, хүчтэй сөрөг хүчинтэй, тэнцвэр хадгалсан эрүүлжиж байгаа Парламент л засч чадна" хэмээн ярьжээ.

Дашрамд сануулахад, нийтлэгдсэн даруйдаа шуугиан тарьж, эрх баригч намын лидерүүдийн толгой дээр "цахиур хагалсан" ярилцлагын эзнийг Л.Гантөмөрийн багт орж, АН-ын "генсек"-ээр томилогдож магадгүй гэсэн багахан айдас, бас заримд нь хүлээлт улс төрийн хүрээнд үүсээд байгаа нь ч нууц биш. Гэвч энэ бол Улсын дээд шүүх Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэж авсны дараа тодорхой болох зүйл. Харин одоогоор С.Эрдэнээс томилогдсон өмнөх генсек Г.Өнөрбаяр энэ албан тушаалд ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 9 цаг 50 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 9 цаг 57 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Өчигдөр 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Өчигдөр 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Өчигдөр 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Өчигдөр 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top