x

Х.Нямбаатар: Жорж Ченийг ажлаас нь "халж өгөөч" гэдэг албан бичгийг Мета компани руу явуулна

Өнгөрсөн долоо хоногт Мета компанийн төв Ази, Хятад, Монгол Улсын олон нийтийн бодлого хариуцсан захирал Жорж Чен Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн талаарх байр сууриа өөрийн твиттер хаягтаа нийтэлсэн билээ. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын жиргээг "худал" хэмээн нотолсон юм. 

Тэгвэл үүнтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар байр сууриа илэрхийллээ.

Тэрээр "Жорж Чен гэдэг нөхрийг ажлаас нь халж өгөөч гэдэг албан бичгийг Фэйсбүүк компани руу ирэх даваа гаригт явуулах гэж байгаа. Надтай уулзсан, уулзахдаа хуулийн орчуулгаа өгсөн. Хамтарч ажиллая гээд арваннэгдүгээр сард хуулийн болон техникийн ажлын хэсгээ ирүүлнэ гэсэн. Гэнэт "It is not true" гээд хамгийн худалч хүн гэж намайг хэлж байх шиг байна лээ. 

Уулзсан ярианых нь протокол хоёр цаг 30 минутын аудио бичлэг бий. Айхавтар, айхавтар зүйл ярьсан. Энэ бол хувь хүндээ биш. Туурга тусгаар улсын төрийн яамыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч ирээд илтэд гүтгэж дайрах нь байж болохгүй зүйл.

Хоёрдугаарт, Мета компани улс орны дотоод хэрэгт оролцох ёсгүй. Оролцохын дээдээр оролцлоо. Манай улсын төрийн зарим албан хаагч руу дарамталсан мэйл явуулсан, манай улсыг хориг оруулна гэсэн. АНУ-ын зүгээс шахалт, дарамт үзүүлнэ гэдэг мэйл явуулсан.

Иймд Мета компани руу Жорж Чен гэдэг хүнийг ажлаас нь хал, хоёрдугаарт надаас уучлалт гуй гэдэг бичгийг явуулна. Надтай уулзсан ярианых нь бичлэгийг хавсаргана. Хэрэв уучлалт гуйхгүй бол би шүүхэд хандана" гэв.

Эргэн сануулбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Мета компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан захирал Жорж Чентэй уулзаж ХЗДХЯ-наас боловсруулсан Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл дээр хамтарч ажиллах, Мета платформын мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах багтай хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо” хэмээх жиргэсэн.

Харин “Мета” компанийн Азийг хариуцсан захирал Жорж Чен Хууль зүй, дотоод хэргийн сайдын жиргээг үгүйсгэж, "Худлаа мэдээлэл байна. Энэ хуулийн төслийн хувьд УИХ-аар хугацаа тулгуу батлагдахаас нь өмнө бид олж харж, танилцаагүй. Батлагдсаных нь дараа л уг хуультай танилцсан" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.133)
    Энэ хүн эрүүл байгаа даа
    2023 оны 02 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Өчигдөр 09 цаг 54 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй Өчигдөр 09 цаг 47 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top