x

МАН-ын цагаан ордон уйлаан майлаан, уур бухимдлаар дүүрэн өнжжээ

Эрх баригч МАН-ын төв байрыг зарим нь “цагаан ордон” хэмээн өргөдөг болсон. Энэ байр уржигдар хөл хөдөлгөөнтэй өнжлөө. Эмэгтэйчүүдийн холбоо нь ээлжит бус Их хурлаа хийсэн юм. Ээлжит бус их хурал Олон жил НАМЭХ (Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо) гэгдэж ирсэн нэрээ өөрчилжээ. Социал демократ эмэгтэйчүүдийн холбоо болж, СДЭХ хэмээн товчилдог болсон байна. Бас хурлын хэлэлцэх асуудалд байгаагүй тус холбооны ерөнхийлөгчийг солих талаар гэнэт орж ирсэн байна. Уг нь МАН-ын албан мэдээлэлд “Энэ удаагийн ээлжит бус Их хурлаар Шинэ сэргэлтийн бодлогод эмэгтэйчүүдийн оролцоо, социал демократ үзэл баримтлал эмэгтэйчүүдийн оролцоо сэдвүүдээр илтгэл, хэлэлцүүлгүүд хэлэлцүүлнэ. Мөн НАМЭХ нэр болон дүрэмдээ өөрчлөлт оруулах, бусад зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцэх юм” гэж байв.“Бусад зохион байгуулалтын асуудлууд” гэдгийн нэгээр ерөнхийлөгч Д.Сарангэрэлээ өөрчлөхөөр ярьсан байна.

Нэг үгээр хэлбэл, энэ ээлжит бус Их хурлаар НАМЭХ нэрээ СДЭХ болгож, дүрэмдээ өөрчлөлт оруулаад, түүнийгээ дагуулаад ерөнхийлөгчөө өөрчилжээ. Шинэ ерөнхийлөгчөөр Боомтын сайд Х.Булгантуяа тодорсон байна.

Д.Сарангэрэл нь 2019 оны аравдугаар сард болсон НАМЭХ-ны Их хурлаар тус холбооны ерөнхийлөгч болж байсан. Тухайн үед Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх тэр хурал дээр орж ирээд “НАМЭХ-ны тэргүүнээр УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг дэвшүүлж, дэмжих саналтай байна. Намын даргад дүрмээр олгосон онцгой эрх нь намын дэргэдэх байгууллага, холбооны удирдлагыг нэр дэвшүүлэх байдаг. Тиймээс НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр хэнийг нэр дэвшүүлэхээ нэлээд бодож, хүмүүстэй санал бодлоо солилцсон. Намын дэргэдэх институци нь намын гаргаж байгаа бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, намын даргатай хамгийн ойр хамтран ажиллах шаардлагатай, хариуцлагатай албан тушаал юм. Энэ бүхнийг тунгаасны эцэст шийдвэрээ гаргасан” гэж байв. Сонирхолтой нь, тэр үед сая ерөнхийлөгч болсон Х.Булгантуяа заалнаас нэрээ дэвшүүлж өрсөлдсөн. Харин Д.Сарангэрэл 75.4 хувийн саналаар ялж байв.

Харин уржигдар болсон ээлжит бус Их хурал дээр нь холбооныхоо нэрийг сольсных нь дараа Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ очжээ. Тэрээр нөгөө л “Хулгай луйвартай тэмцэх тал дээр хатуу байр суурьтай ажиллана” гэдгээ хэлсэн байна. Улмаар У.Хүрэлсүх Д.Сарангэрэлийг нэр дэвшүүлдэг шиг Х.Булгантуяаг нэр дэвшүүлж, заал түүнийг 94.6 хувиар дэмжээд ерөнхийлөгчөө болгосон байна. Д.Сарангэрэл ч “Залуустаа боломж олгоё” гээд тамгаа өгсөн талаар эх сурвалжуудаар мэдээлж байна.

МАН-ын иймэрхүү албан мэдээ, олон нийтийн сүлжээн дэх мэдээллүүдээс НАМЭХ-ныхон эвтэйхэн хуралдаж СДЭХ болоод, Д.Сарангэрэлийгээ Х.Булгантуяагаар сольсон мэт харагдана. Гэхдээ хөшигний ард нэлээд үйл явдал өрнөжээ. Эмэгтэйчүүд болоод ч тэр үү, “Авна авахгүй, өгнө өгөхгүй” гэсэн маягтай бөөн уйлаан майлаан болсон байна. Харин МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нь хувьд хүч түрэх байдлаар ерөнхийлөгчийн сонгуулийг явуулж, дүнд нь Х.Булгантуяа сонгогдсон байна. Ингэснээр МАН-ын тулгуур гэгддэг дөрвөн холбоо үндсэндээ залуусын гарт орж байгаа юм. Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ намынхаа байран дээр очсоных гэсэн шиг өөр бусад “хэрэг” ч тариад авчээ. Нарийн бичгийн дарга нар, гол газар хэлтсийн дарга нараа цуглуулж байгаад үүрэг чиглэл өгсөн талаар МАН-ын “цагаан ордон”, Төрийн ордон хавиар өчигдөржин яригдав. Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайд холбогдсон гишүүдийг намаасаа түдгэлзүүлэх саналыг намынхаа Хяналтын хороонд оруулах талаар ярилцсан гэж байна. Түүнчлэн зарим гишүүнийг УИХ-ын гишүүнээс татгалзаж шалгуулах асуудлыг ч хөндсөн бололтой. Үүнээс болоод гишүүд МАН-ын “цагаан ордон”-оор дүүрэн ил далд уур бухимдлаа илэрхийлж өнжжээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.135)
    Хулгайчид
    2023 оны 02 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 9 цаг 1 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 9 цаг 8 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Өчигдөр 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Өчигдөр 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Өчигдөр 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Өчигдөр 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top