x

"Тамирчид дайныг дэмжсэн утга агуулга бүхий зүйл илэрхийлж болохгүй"

ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах 2023 оны нэгдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд ОУОХ-ны гишүүд, Үндэсний олимпын хороод, Олон улсын спорт холбоод, Тамирчдын комиссын төлөөлөлтэй цахим уулзалт хийжээ. ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаас Украины эв нэгдэл болон ОХУ, Беларусийн эсрэг арга хэмжээ, эдгээр орны тамирчдын талаар доорх байр суурийг илэрхийллээ.

Үүнд:

  • Олон улсын спорт холбоод, үндэсний олимпын хороодоос ямарваа нэгэн олон улсын спортын арга хэмжээг ОХУ, Беларусь улсад зохион байгуулахгүй, дэмжлэг үзүүлэхгүй байх;
  • Тус хоёр улсын далбаа, төрийн дуулал, бэлгэдэл болон эдгээр улсыг илэрхийлэх өнгө, аливаа зүйлийг хурал цуглаан, тэмцээн уралдааны үеэр ашиглахгүй байх;
  • ОХУ, Беларусийн улс төрийн албан тушаалтныг спортын тэмцээн уралдаан, хурал зөвлөгөөнд урихгүй байх хориг арга хэмжээг дахин баталгаажуулах;
  • “Парис 2024”, “Милан-Кортина 2026” олимпын наадмуудад Украины ҮОХ-ноос илүү хүчтэй багаа оролцуулахад нь туслах зорилгоор тамирчдад үзүүлж буй одоогийн дэмжлэгийг үргэлжлүүлэх, цаашид нэмэгдүүлэх;
  • Олон улсын холбоод, үндэсний олимпын хороодыг Украины тамирчдын тэмцээний оролцоог нэмэгдүүлэх, хамтарсан бэлтгэлд хамруулах тал дээр бүхий л хүчин чадлаа гаргаж ажиллахыг уриалав.

Мөн цахим уулзалтад оролцогчдоос гаргасан доорх саналуудыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Үүнд:

  • Тамирчдыг ялгаварлан гадуурхахын эсрэг байж, бүх тамирчид ижил тэгш эрхтэй байна гэсэн ОУОХ-ны хартийг баримтлах;
  • ОХУ, Беларусийн тамирчид аливаа тэмцээн уралдаанд оролцохоор бол “төвийг сахисан” байрь суурьтай байх, улсаа илэрхийлэх туг далбаа, бэлгэдэл зэргийг ил харуулахгүй байх;
  • Засгийн газраас тамирчдаа ямар тэмцээнд орохгүй байх, ямар тэмцээнд орохыг шийдэж болохгүй;
  • Тамирчид дайныг дэмжсэн утга агуулга бүхий зүйл илэрхийлж болохгүй;
  • Дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрэм журмыг хүндэтгэн хүлээн зөвшөөрсөн байх;
  • Азийн олимпын зөвлөлөөс Ази тивд зохиогдож буй тэмцээнд ОХУ, Беларусийн жирийн тамирчдыг оролцуулахыг санал болгосныг хүлээн авах;
  • Хэрэв оролцогч тамирчин эдгээр шаардлагыг хангаагүй бол тэмцээнээс тэр даруй хасах, улмаар ОУОХ-нд мэдэгдэж, цаашид хэрхэх талаар зөвлөлдөх аж.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 15 цаг 42 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 15 цаг 55 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 16 цаг 2 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 16 цаг 8 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна 16 цаг 54 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа 17 цаг 0 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? 17 цаг 15 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй 17 цаг 30 мин Улаанбаатарт цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн 18 цаг 43 мин С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ 2026-11-20 Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна 2026-11-20 Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг 2026-11-20 У.Хүрэлсүх: Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа 2026-11-20 Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын ДАШТ-д түрүүлсэн анхны монгол жүдоч боллоо 2026-11-20 Эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ 2026-11-20 Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын захиргаадад олгож эхэллээ 2026-11-20 ЧУУЛГАН: СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ 2026-11-20 Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг бууруулахтай холбоотой гол нөлөөлөл үзүүлдэг 2026-11-20 С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана 2026-11-19 Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө 2026-11-19
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Энэ 7 хоногт Монгол Улсад Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж...
Top