x

Иргэдийн бүртгэлийг бантагнуулсан “И-Монголиа”-д аудит оруулж, сайд Н.Учралыг суудлаас нь буулгах ёстой!

Хүүхдийн мөнгөтэй холбоотойгоор “И-Монголиа” систем өнгөрсөн долоо хоногт гацаж, өрхийн гишүүн болон эд хөрөнгийн бүртгэлийн мэдээлэл ноцтойгоор өөрчлөгдсөн асуудал гарсан. Цахим хөгжлийн сайд Н.Учрал иргэд бүртгэлийн байгууллага дээр очоод мэдээллээ засуулахад болно гэж олон нийтэд зарласан. Гэвч энэ нь мэдээллээ засуулаад өнгөрөх сэдэв биш юм. Монгол Улсын иргэний бүртгэл мэдээлэл улсын бүртгэлийн байгууллага, түүнийг холбосон “И-монголи”а систем дээр өөрчлөгдөнө гэдэг ноцтой асуудал. Иргэн шилжилт хөдөлгөөн, худалдаа борлуулалтаас үүдсэн хөрөнгө, хаягаа өөрчлүүлээгүй байж болох ч зохиомлоор хүүхдүүдтэй болох, хүүхэдтэй хэрнээ ямар ч хүүхдийн дансгүй болох, мөн өөр ямар ч хамааралгүй хүмүүс хаяган дээр нь бүртгэлтэй байх зэргээр хөндөх сэдэв олон байгаа юм.


И-Монголиа” бол 2019 оноос төсвийн маш их хөрөнгөөр хөгжүүлж эхэлсэн систем. Засгийн газар зөвхөн энэ системийг хөгжүүлээд зогсохгүй үүнийг цааш нь авч явах Цахим хөгжлийн яамнаас эхлээд “И-Монголиа академи”хүртэл олон байгууллагыг улсын төсвөөр байгуулж, урсгал зардлыг хариуцаж буй юм. Эцсийн дүндээ “И-Монголиа” нь бүртгэлийн маш ноцтой асуудлыг гаргалаа.

Энэ системийн талаар Монголын технологийн салбарт олон жил ажилласан, томоохон системүүдийн доголдол, үйл ажиллагааг засч ирсэн нэгэн мэргэжилтэнтэй ярилцлаа.

-Технологийн салбарынхан таныг анддаггүй юм байна. “И-Монголиа” дээр болж өнгөрсөн асуудлын талаар мэргэжлийн үүднээс анзаарсан байх. Хаана алдаа гарчихав?

-Салбарынхан намайг мэднэ ээ. Би улсын, хувийн технологийн олон дампуурсан зүйлийг харж байсан. Дуудагдаж очоод янзалж өгдөг ч олон тохиолдол бий. Технологиор тэргүүлдэг гэх компаниуд ч асуудал гарахаар тусламж авдаг.

“И-Монголиа” дээр бол мэргэжилтнүүдийн ур чадвар, хоосон амбиц л өнөөдөр ийм байдалд авчирсан гэж харж байна. Мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор гэгчээр дунд шатны менежер, IT технологийн дарга нар нь амбицтай. Дээшээ худлаа мэдээлэл өгдөг. Дээд дарга нар нь энэ салбарын мэдлэггүй. Доод шатны хүмүүсийнхээ үгээр л явдаг. Тэр дунд шатанд л бөөн маапаан будлиан, шахааны бизнесүүд буцалж байдаг. Хувийн компани, банкуудад ч ийм байдаг. Тэгэхээр улсад ямар байх нь ойлгомжтой шүү дээ.

-Иргэдийн бүртгэлийн мэдээлэл өөрчлөгдсөн. Энэ нь иргэдийн буруу болсон. Уг нь энэ систем өөрөө иргэдийн мэдээллийн үйлчилгээг үзүүлдэг гэж ойлгоод байгаа?

-Хүний хувийн мэдээллийг бантагнуулж, будилуулна гэдэг гэмт хэрэг болж хувирна. Банкин дээр жишээ авъя л даа. Хэрэв банкны үйлчлүүлэгчдийн мэдээлэл өөрчлөгдөж, харилцах, хадгаламжийн дансан дахь мөнгө нь байхгүй болчихвол юу болох вэ. Ядаж л IT технологийн газрын дарга нь ажлаа өгнө. И-Монголиагаар бол Цахим хөгжлийн сайд Н.Учрал суудлаасаа бууна гэсэн үг. Цаашлаад банк дампуурна. Гэтэл өнөөдөр манайд хариуцлага хүлээх ёстой сайд нь иргэд рүүгээ буруугаа чихээд зогсож байна шүү дээ.

-Иргэдийн буруу гэдгийг нэг хоногийн дотор олж тогтоогоод зарласан нь ч үндэслэл муутай байх нь ээ?

-Энэ асуудал дээр мэргэжлийн баг шалгалт оруулах ёстой. Үндэсний аудитын газар гэж байгаа. Хэрэв тэр газар технологийн мэргэшсэн мэргэжилтэн байхгүй сайн мэргэжилтэн хөлсөлж аваад шалгалт оруулах хэрэгтэй. Ийм асуудал яг юунаас болсон онош байгаа шүү дээ. Магадгүй хэн нэгэн санаатайгаар хийснийг үгүйсгэхгүй. Тиймээс асуудал гарсан даруйд “И-Монголиа” системийг ажиллуулж байгаа баг хэлтсийн үйл ажиллагааг цаг алдалгүй царцааж байгаад шалгах ёстой байсан юм.

-“И-Монголиа” систем бол төсвөөс багагүй мөнгө зарлагадаж, нэлээд урт хугацаанд хөгжүүлж байгаа систем. Нэлээд сурталчилсан, олон нийт итгэсэн шүү дээ?

-Гадна тал нь гоё ногоон, цэнхэр, улаан өнгөтэй аппликэйшн, вэб хийх амархан. Түүнийг урт удаан хугацаанд найдвартай, зарчмаар нь авч авна гэдэг том ажил. “И-Монголиа” гэхэд их л гоё хөх цэнхэр нүүртэй систем. Гэтэл ард нь юу болж байсан нь илэрлээ шүү дээ. Энэ бол аймшиг. Гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэж энэ.

-Иргэдийн бүртгэлийн мэдээлэл ийм ноцтой будлиантай гарч ирсэн нь царцааны нүүдэл, санал хураалтын луйвар зэргийг хийж болох хангалттай үндэслэл гэж зарим хүмүүс хардаж байна. Үнэхээр өнөөдрийн энэ будлианы ард ямар нэгэн луйвар хийх боломж байсан гэсэн үг үү?

-АНУ-ын ерөнхийлөгчийн гэрийг өнөөдөр /өчигдөр/ нэгжиж, нууц материал оллоо гэж дэлхий нийтээрээ шуугтж байна шүү дээ. АНУ-ын ерөнхийлөгч бол манайхтай харьцуулашгүй, дэлхийд нөлөөтэй хүн. Тийм хүний гэр оронд нэгжлэг хийнэ гэдэг ардчилалтай, эрх чөлөөтэй, хуулийн засаглалтай улс ямар байгааг харж болж байна. Гэтэл манайд нийт хүн амынх нь бүртгэлийн мэдээлэл өөрчлөгдсөн ноцтой явдал болчихоод байхад нэг яамны нэг хэлтсийн үйл ажиллагааг шалгаж, илрүүлж чадахгүй байна. Ийм болохоор энэ асуудлын ард юу болж байгааг мэдэх боломжгүй. Зүгээр л мэргэжлийн бус хүний амыг хараад л сууж байна.

-Технологийн салбарт шахааны бизнесүүд буцалж байдаг гэж та дээр хэллээ. Үүнийгээ тодруулаач?

-Сервер гацаж байна, доголдож байна гэдэг тайлбар бол мөнгө идэх арга технологи нь болсон шүү дээ, энэ салбарт. Хувийн том компаниуд, банкууд дээр ч ийм. Нэг нөхөр гадны нэг систем оруулаад ирдэг, түүнийгээ шахдаг. Нэлээд дээрхэн нэг энэтхэг нөхөр хоёр банкинд хэдэн сая ам.долларын систем шахаад эцэст нь халагдаад явсан.

Нэг ёсондоо тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн сервер гацаж байна, удаж байна гэдэг сайхан арга бий болсон. “И-Монголиа” дээр ч ийм асуудал гарч байна гээд л хүмүүс шуугина лээ. Шинээр дахиад л сервер авна. Түүнийг нь шахдаг хувийн компаниуд олон болсон. Хэдэн сая ам.долларын ханштай. Дээд аваргууд нь мэргэжлийн бус хүмүүс мэддэггүй. Доор нь байгаа технологийн нөхдийн амыг л хардаг. Тэд нь шахааны компанитайгаа сүлбэлдчихсэн, ашиг хүртдэг.

“И-Монголиа” дээр ямар ур чадвартай хүмүүс ажиллаж байсны шалгалт боллоо л доо. Ер нь манай дотоодын технологийн мэргэжилтнүүд, ялангуяа улсынхан бол баахан сертификатны цуглуулгууд байдаг юм. 14 хоног, сар ч юм уу суугаад хэдэн юм цээжлээд шалгалт өгөөд сертификат авчихдаг. Сайд нь хүртэл сертификат л яриад зогсоно лээ. Гэтэл энэ салбар бол туршлага дээр явдаг. 10, 20 жил энэ салбарт нэлээд юм үзэж тулалдаж байж туршлага хуримтлуулдаг. Сертификат, туршлага хоёр амьдрал дээр шал өөр шүү дээ. Сертификаттай болчихоор лаг гэсэн ойлголт манай төрийнхөнд байдаг. Шалгагдаж байгаа нь энэ “И-Монголиа” шүү.

-Магадгүй бид энэ том системийг ажиллуулах цаг хугацаа, хүчин чадал болоогүй байсан уу?

-Болохгүй яахав дээ. Гол нь энэ дунд ашиг сонирхолтой хүмүүс олширчихсон, хувийн технологийн компаниуд нь ч амбиц ихтэй, ашиг сонирхолтой болчихсон болохоор ажил урагшлахгүй байна. Хувийн компаниуд арай ч өнөөдөр ийм байдалд хүргэхгүй. Улс мэдээж ямар байх нь ойлгомжтой. Бүгд хоноцын сэтгэлтэй болчихсон. IT технологи, тоног төхөөрөмж л гэхээр их мөнгөтэй, их үнэтэй гээд мэдлэггүй хүмүүсийн толгойнд суучихсан. Уг нь үнэтэй сервер шинээр авахгүйгээр 10 дахин хямд серверийг ажиллуулж болдог. Энэ бол сертификат биш туршлага шүү дээ. Үүнийг нь хэлээд хямд зардал багатай ажлаа хийе гэхээр энэ салбарынхандаа би адлуулдаг юм. Түүний оронд гадаад дотоодын компанийн шахаагаар нэг систем сервер суурилуулаад юу ч мэдэхгүй манаач суулгачихдаг арга барилтай болсон байна лээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.132)
    Ер нь бол манай төрийн албад ажлаа. Хэрхэн хийж байгаа нь сайхан харагдлаа даа
    2023 оны 02 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
Түрэмгийлэгч хоёр гүрний гэрээ: Герман улс Евразийн нөгөө хязгаараас холбоотон хайсны учир 14 цаг 6 мин Ерөнхий сайд Н.Учрал: Өвөлжилтийн бэлтгэлийг тайлангаар бус, бодит үр дүнгээр дүгнэнэ 16 цаг 14 мин Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрч байна 17 цаг 44 мин Р.Гончигдорж: Хуульгүйгээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг орлон гүйцэтгэж болохгүй 17 цаг 58 мин МИАТ компани "Өгэдэй хаан" нэртэй Б737-8МАХ онгоцоо хүлээж авна Уржигдар 17 цаг 03 мин Цахилгааны төлбөрийг 12 дугаар сарын 1-нээс шинэ дансаар хүлээн авна Уржигдар 16 цаг 56 мин Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлийн башё өндөрлөлөө Уржигдар 16 цаг 43 мин Окинавагийн Шюри ордны гол танхимыг сэргээн засварлаж дуусчээ Уржигдар 16 цаг 38 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Уржигдар 16 цаг 25 мин Иргэний өмчлөлд бүртгэлтэй нэг авто зогсоолыг татвараас чөлөөлөх хуулийн төслийг өргөн мэдүүлэв Уржигдар 16 цаг 21 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д ажилладаг монгол залуустай уулзав Уржигдар 16 цаг 10 мин Б.Уянга: Усыг хайрлах гэдэг нь зөвхөн ашиглахыг хориглох, хязгаарлах тухай асуудал биш Уржигдар 16 цаг 03 мин “Кибер тусгаар тогтнол-2026” форум болж байна Уржигдар 15 цаг 49 мин Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ хоёрыг жишвэл хатаагдсан ган, хатсан сүрлийг харьцуулсантай адил Уржигдар 13 цаг 32 мин Бидний эх орноо гэсэн элэг эд нарынхаас өөр... Уржигдар 11 цаг 40 мин Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н.Алтанхуяг тэргүүлж байна Уржигдар 11 цаг 22 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 09 цаг 29 мин Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 2026-11-23 Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 2026-11-23 “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 2026-11-23
iИх уншсан
Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлийн башё өндөрлөлө... Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа о... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын за... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах ту... Эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хур... Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өр... Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч ... Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдуг...
Top