x

Дээд шүүх МАН-ын хуулийн хэлтэс биш гэдгээ нотлох цаг

УИХ дахь цөөнх болох АН өнгөрөгч долоо хоногт намын даргаа тодруулав. Өмнө хоёр тусдаа хуралдаж байсан ҮБХ-ны гишүүд нэг дороо цуглаж сонгуулиа явууллаа. Сонгуулийн дүнг намын Их хурал нь батламжлав. Де факто АН нэг нам болж чадлаа. Одоо энэ намыг де юре баталгаажуулах үүрэг нь Улсын дээд шүүхэд үлдэв. “Эрх” гээгүй “үүрэг” гэсэн нь учир шалтгаантай.

Өмнөх хоёр жилийн турш АН хоёр тусдаа хуралдаж, намын даргаа тодруулж ирсэн. Түүнийг дээд нь шүүх татаж аваад “Дотооддоо учраа олоод ир” гээд явуулдаг байлаа. Нэг ёсондоо улс төрийн намыг бүртгэх “эрх” эдлээд, үүргээ гүйцэтгэдэггүй байсан гэсэн үг. Уг нь бол Дээд шүүхийн үүрэг нь Улс төрийн намын хууль, намын дүрэмд заасан шаардлагыг хангасан бичиг баримтыг хүлээж аваад бүртгэх үүрэгтэй. Эрхтэй биш гэсэн үг. Х.Баттулга нь авна уу, С.Эрдэнэ нь тамгаа авна уу, Дээд шүүхэд бол падлий ч үгүй юм л даа. (Аль ч талд нь шийдсэн намын гишүүд тамгатай талдаа л нэгдэж таарна) Гэтэл өөрт даплийгүй юмыг “падлийтай” юм шиг явж ирсэнд хэний сонирхол байсан байх вэ?

За, бараг бүгд нэгэн дуугаар “Ардын намын захиалга” гэж хэлнэ дээ. Дээд шүүх Ардын намын хуулийн хэлтэс боллоо гэж хоёр жил ярьж, бичиж байна. АН-ын тамганы маргаанд шүүх оролцож, аль ч талыг нь бүртгэхгүй явж ирсний үр дүнд МАН сүүлийн гурван сонгуульд өрсөлдөгчгүй оролцсон. 2020 оны орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль, Сонгинохайрханд явуулсан нөхөн сонгууль...

Тиймээс АН-ынхан энэ удаа намаа дээд шүүхэд бүртгэлтэй, тамгатай, даргатай болгохын тулд намын дүрэм болон Улс төрийн намын тухай хуулиас гадна “Дээд шүүхээс тавьсан болзлыг хангах” шаардлагатай болсон юм. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ, Х.Баттулга нарын тус тусдаа байгуулсан ҮБХ-ны гишүүдийн дийлэнх олонхийг цуглуулж байж ҮБХ-гоо хуралдуулав. Нөгөө талд нь Х.Баттулга, С.Эрдэнэ хоёр одоо нийлээд хуралдсан ч 50 хувийн ирц хүрэхгүй гэсэн үг. “Тогос шиг гоёж, хөхөө шиг донгодоод ч нэмэргүй” гэдэг бил үү? Намын олонхи нь энэ хоёр хүнийг биш, намынхаа эв нэгдлийг сонголоо.

Одоо харин Дээд шүүх Ардын намын хуулийн хэлтэс мөн үү, биш үү? гэдгээ сонгох цаг ирлээ.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Өчигдөр 09 цаг 54 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй Өчигдөр 09 цаг 47 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүсн...
Top