x

Далайн дохио ба байгалийн ер бусын үзэгдэл цаг уурчдыг түгшээж эхэлжээ

Ирэх зун ихээхэн халуун байна гэсэн таамаглалыг цаг уурчид хийжээ. Яагаад гэдэг нь сонирхолтой. Цаг агаарт “хөвгүүн” бас “охин” хоёр нөлөөлөх гэнэ.

Энэ оны агаарын дундаж хэм нь аж үйлдвэржилийн өмнөх үеийнхээс 1,2 хувиар илүү байна гэж байгаа нь ирэх зун их халуун болно гэсэн үг. Ийм дүгнэлтийг Их Британийн Цаг уурын алба хийсэн байна. Тэдний хэлж буйгаар ийм өндөр агаарын хэм нь арав дахь жилдээ давтагдаж байна. Дээд үзүүлэлтүүдийн амжилтыг 2016 он барьж байгаа ба тэр жил агаарын хэм 1880 оныхоос 1,28 хэмээр дулаан байжээ. Өнгөрсөн онд Их Британийн зун ч халуун байсан ба зарим нутагт цельскийн +49 хэм бүртгэгдэж байжээ.

Энэ бүгд нь цаг уурчдын сонирхолыг ихээхэн татаж байна. Учир нь 2022 он Ла-Нинья гэх байгалийн үзэгдэл дор явагдсан ба энэ үзэгдлээр агаар хөрж байх ёстой билээ.

Эль-Ниньо болон Ла-Нинья гэж юуг хэлнэ вэ?

Энэ нь Номхон далайн экваторын бүс дэх агаар, усны хөдөлгөөн юм. Яагаад гэдэг нь төдийлөн ойлгомжтой биш. Геологчид бол Номхон далайн зүүн өндөрлөгийн район дахь газрын хэвлийн үйл ажиллагааны улмаас гэж хэлдэг.  Тэнд тектоник хавтангуудын хил байх ба далайн ёроолоос хий гарч байдаг. Хий хүрээлэн буй орчноо халаахаас гадна озоны давхрагыг эвдэлж байдаг нь байдлыг улам хүндрүүлж байна.

Гэхдээ үүний зэрэгцээ нарны идэвхжилт нөлөөлдөг гэсэн хувилбар бас бий.

Ямар ч тохиолдолд хэдэн жил тутам Номхон далайн экваторын бүсэд ус агаар халах буюу эсрэгээр хөрнө. Ердийнхөөр Перугийн эрэг орчим Австрали, Индонезийг бодвол хэдэн градусаар дандаа сэрүүн байна. Тиймээс салхи бүлээн урсгалыг Өмнөд Америкаас зүүн тийш хөөх ба гүнийн хүйтэн ус дээш гарч ирнэ. Тэгээд л усанд плантон ихсэх ба тэр нь загаснуудад мөн загасчдад тааламжтай. Гэхдээ салхи эсрэгээр зүүнээс баруун тийш үлээх нь бас бий. Салхи нь борооны хүнд үүлийг Перугийн зүг хөөх ба цаашлаад тэр нь Чилийн зүг доошилж, АНУ-ын зүг дээшлэнэ.

Тэнд чийгтэй, халуун болж, үеэр усны аюултай.

Перучууд энэ үзэгдлийг голчлон Зул сарын үеэр гардгаас нь Эль-Ниньо гэж нэрлэжээ. Эль-Ниньо гэж испани хэлний ертөнцөд нялх Христийг (шууд утгаар - хөвгүүн) хэлнэ.

Эль-Ниньо үүсэх нөхцөл: Бүлээн усны урсгал өмнөд америкийн эргийн зүг урсана. Гүнээс  дээшлэх хүйтэн ус байхгүйгээс бүлээн ус нь дулаарлыг нэмэгдүүлнэ.

Эсрэг байдал үүсэх ба түүнд Ла-Нинья (шууд утгаар - охин) гэсэн нэр өгчээ. Маш хүчтэй салхи баруунаас зүүн тийш үлээж ус ба агаар нь америкийн тивүүдийн зүгээс гэхдээ экваторын бүсийн дагуу хөрдөг. Тэр үеэр Австралид бороо хур ихтэй харин Америкт гантай байдаг.

“Хүү”, “охин” хоёр Номхон далайн угаах эргүүдэд ажиллах төдийгүй дэлхийн цаг агаарт нөлөөлдөг. Ерөнхийдөө даяарчлалын цар хүрээгээр Ла-Нинья сэрүүнийг, харин Эль-Ниньо дулаарлыг дагуулдаг.

Ла-Нинья үүсэх нөхцөл: Бүлээн ус ердийнхөөс илүүтэйгээр баруун тийш зүглэнэ.

Байдал ийм байгаа, 2020 оноос хойш Ла-Нинья урсаж байна. Өнөөдрийн хувьд энэ үзэгдэл гурван өвлийг дараалсан ховорхон тохиолдол болж байна. Цаг уурчид үүнийг “гурвалсан Ла-Нинья" гэж хэлж буй. Одоо гарч буй шинж тэмдгээр, тэр 2023 онд арилах ба эрдэмтэд түүнийг нь дэлхийн хувьд таатай зүйл биш гэж байгаа. Учир нь нийтийн хөргөлт гарахгүй болно. Ганц нааштай зүйл нь”хөвгүүн”, “охин” хоёр бие биенээ удаанаар орлон гарч ирдэг нь болно.

Тэдэнд ямар нэгэн завсрын хугацаа байгаа.

Тэгэхлээр, Эль-Ниньо шууд сэрэхгүй, Номхон далайн экватор “хөвгүүн”-ий үйлдэлд төдийлөн хурдан автахгүй ажээ. Дашрамд хэлэхэд, хамгийн халуун байсан гэх 2016 онд Эль-Ниньо давамгайлж байсан юм.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ЧУУЛГАН: СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ 2 мин Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг бууруулахтай холбоотой гол нөлөөлөл үзүүлдэг 9 мин С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана 15 цаг 21 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө 17 цаг 3 мин Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина 21 цаг 39 мин Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх нь хуулийн практикт цоо шинэ нөхцөл үүсгэж байна 21 цаг 53 мин Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж байна 22 цаг 6 мин У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Өчигдөр 09 цаг 31 мин Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Өчигдөр 09 цаг 22 мин Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Өчигдөр 08 цаг 43 мин Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг нь ухаалаг тоолуурт шилжүүлжээ Өчигдөр 08 цаг 32 мин Ц.Идэрбат: Тариалан эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ Өчигдөр 08 цаг 13 мин Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад шилжүүлжээ Өчигдөр 08 цаг 06 мин Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна Өчигдөр 07 цаг 55 мин Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхсөн нь цаашид анхаарах ёстой маш том дохио Өчигдөр 07 цаг 45 мин Монгол Улс ба НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны 2028-2032 оны хүрээг хэлэлцэв Уржигдар 18 цаг 18 мин “Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна Уржигдар 18 цаг 00 мин Юун Ялта, юун дэлхийг хуваах! Уржигдар 17 цаг 30 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Уржигдар 17 цаг 24 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал Уржигдар 17 цаг 19 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо
Top