x

Эрэгтэй хүмүүс яагаад дотны "эрэгтэй" найзтай болж чаддаггүй вэ?!

Талархлын баярын өмнөх мягмар гаригт 43 настай Аарон Каро, Мэтт Риттер нар Нью-Йорк мужийн Плаинвью хотод хоёрдугаар ангийн сурагч байхдаа найзалж байсан долоон залуутай хамт оройн хоолонд оржээ.

Оройн хоолны үеэр найзуудын нэг нь оны шилдэг эрэгтэй шагналыг хүртсэн байна. Тэд идэж, инээж, ялагч хүүхэлдэйн кино шиг том мөнгөн цомон дээр нэрээ сийлж нэгэндээ бэлэглэжээ.

Тэр үеэр Риттертэй хамтран насанд хүрэгчдийн нөхөрлөлийг судалдаг "Оны онцлох хүн" нэртэй подкаст хөтлөгч Каро "Энэ бол цом биш энэ бол биднийг нэгтгэдэг уламжлал юм" гэж онцлов. Найзууд бөөнөөрөө нийлээд чат групптэй түүн дээрээ идэвхтэй байх, янз бүрийн меме хуваалцах, бага зэрэг хогийн бараг хэрэггүй гэх шахам зүйлс ярьж, бие биентэйгээ мэдээллээ солилцдог. Энд хамгийн идэвхтэй байсан нь “Оны онцлох хүн” болсон нь энэ аж. 

Риттер “Эрчүүд амьдралдаа амжилтанд хүрэхэд заавал нөхөрлөлийг багтаадаггүй, ажил дээрээ амжилттай эсвэл гэр бүлтэй болсон бол ялсан гэж боддог. Харин бидний тодорхойлолтод үргэлж эдгээр жижиг хөгжиж буй зүйлс нөхөрлөлийг багтаасан байдаг" гэсэн юм.

Риттерийн ойр дотныхны эрчүүдийн хувьд нөхөрлөл бол хэвийн зүйл хэдий ч америк эрчүүд "нөхөрлөлийн уналт"-д гацсан бололтой, энэ нь коронавирусийг тахлын өмнөх үеийн хандлага боловч дэлхий даяар ганцаардлын түвшин нэмэгдэхийн хэрээр сүүлийн хэдэн жилийн хугацаанд энэ бүр л уналтад орж хурдассан бололтой.

2021 онд АНУ-д 2000 гаруй насанд хүрэгчдийн дунд явуулсан судалгаагаар эрчүүдийн талаас бага хувь нь олон найзтайдаа сэтгэл хангалуун байдаг гэж хариулсан бол 15 хувь нь ойр дотны найзгүй гэж хариулсан байна. Энэ нь 1990 оноос хойш тав дахин нэмэгдсэн гэсэн үг юм.

Мөн үүнтэй ижил судалгаагаар эрэгтэйчүүд найз нөхдөөсөө сэтгэл санааны дэмжлэг авах эсвэл тэдэнтэй хувийн мэдрэмжээ хуваалцах нь эмэгтэйчүүдээс бага байдаг гэжээ.

L.G.B.T.Q төвлөрсөн сэтгэлзүйн эмчилгээний бүлгийг үүсгэн байгуулагч, сэтгэцийн эрүүл мэндийн тусгай зөвшөөрөлтэй зөвлөх Ник Фагер хэлэхдээ, "Миний бодлоор эрчүүд найз нөхөдтэйгээ дотно харилцаа тогтоохыг маш их хүсдэг. Гэхдээ ийм найзтай болох нь үнэхээр хэцүү санагдаж магадгүй юм" гэсэн байна.

Эрчүүдийн гүн гүнзгий нөхөрлөлд саад болох бүх саад бэрхшээлийг арилгахад хэцүү. Гэхдээ танд харилцаа холбоогоо сэргээх, эхлүүлэхэд дараах аргууд туслах нь гарцаагүй.

Танд хэрэгтэй зүйл бол таныг тухгүй байдалд оруулах ч гэсэн эмзэг байдалд суралцах хэрэгтэй. Нийгэмд жендерийн тухай уламжлалт ойлголтууд хэдий нь өөрчлөгдсөн ч гэлээ эрчүүдийн хувьд учир утгатай, ойр дотно холбоог бий болгоход тулгардаг бэрхшээлүүд нь эрэгтэйлэг чанарыг хүч чадал, өрсөлдөх чадвар, стоикизмтэй адилтган нийгэмшүүлсэнтэй холбоотой аж. 

Тиймээс найзууд чинь чиний тэр хүнийг биширдэг, эсвэл хүндэлдэг, эсвэл тэр хүнд хайртай гэдгийг мэддэг байх нь маш чухал юм. Хэн нэгнийг гэнэт дуудаж, түүнд хайртай гэдгээ хэлэх нь тун эвгүй санагдаж магадгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ хамтдаа цагийг өнгөрөөсний дараа эсвэл сэтгэл хөдлөлөө солилцсоны дараа талархлаа хуваалцаж байгаарай.

Өөр нэг стратеги бол үе тэнгийнхэнд туслах бүтэцтэй бүлэгт нэгдэх эсвэл бүлгийн эмчилгээнд хамрагдах явдал юм. Гэхдээ эмзэг байдлыг дадлагажуулахын тулд семинарт оролцох эсвэл дотоод амьдралынхаа талаар гүн гүнзгий, шүүлтүүргүй яриа өрнүүлэх шаардлагагүй. 

Дараагийн санах зүйл бол нөхөрлөл органик байдлаар буюу аяндаа л үүсдэг гэж бүү бодоорой. 37 настай Квинси Уинстон 2015 онд Аризийн Финикс хотод нүүж ирснээсээ хойш илүү олон найз нөхөдтэй болохыг хүсчээ. Тиймээс өнгөрсөн гуравдугаар сард найз бүсгүйнхээ ятгалгаар MeetUp хэмээх сошиал медиа платформыг ашиглан нутгийн, мэргэжлийн хар арьст эрчүүдэд зориулсан групп байгуулжээ.

Уинстон гурав, дөрвөн шинэ найзтай болбол баяртай байх байсан аж. Харин түүний бүлэг одоо 80 гишүүнтэй болсон байна. Тэд сард нэг удаа цугларч, арга хэмжээнд оролцох, олон нийтийн ажил хийх, энгийнээр юм ярих зэргээр нөхөрлөдөг болжээ.

Уинстон “Би зүгээр л нэг өрөөнд байгаа хүмүүсийг найз нөхөд байх, олон нийттэй байх, эрэгтэйчүүдийн бүлгэм болох ахан дүүсийн холбоог төлөвшүүлэхийн чухлыг гэрэлтүүлэхийг хүссэн юм. Мөн насанд хүрсэн хүн шиг найз нөхөдтэй болох нь санаачилга шаарддаг" гэжээ.

Доктор Франко эрчүүдэд клуб эсвэл тухайлсан ангид элсэх замаар дахин давтагдах нийгмийн нөхцөл байдалд өөрийгөө оруулахыг зөвлөжээ. Ингэснээр цаг хугацааны явцад шинэ найз нөхөдтэй болох боломжтой гэсэн юм. Судалгаагаар хүмүүс ихэвчлэн танихгүй хүмүүст тэдний таамаглаж байснаас илүү таалагддаг болохыг онцолжээ.

Дараагийн зөвлөгөө, аливаа нэг арга хэмжээ, үйл ажиллагааг өөртөө ашигтайгаар ашиглах юм.

Доктор Рабиновиц "Хөвгүүд, эрэгтэйчүүд бүлгийн үйл ажиллагааг зэрэгцүүлэн хийхээр нийгэмших хандлагатай байдаг. Нийгмийн хүрээгээ тэлэх, эсвэл танилуудаа илүү дотны найз болгох хүсэлтэй хүмүүс энэ хандлагад тулгуурлаж болно. Жишээ нь, "Тоглоомдоо хамтдаа явцгаая" эсвэл "Покер тоглоцгооё" гэж хэлэх нь бусад залуустай харилцах, тэдэнтэй тоглох боломжийг олгодог бөгөөд энэ нь ярихад хялбар болгодог" гэв.

Доктор Франко өдөр тутмын үйл ажиллагааг холбогдох боломж болгон хувиргах арга замыг хайж олохыг зөвлөж байна. Хэрэв та гүйгч бол найзаа хамт гүйхэд урь. Хэрэв та гэрээсээ ажилладаг бол нэг хамтрагчаасаа ирж "хамтран ажиллахыг хүс" гэсэн юм.

"Үйл ажиллагаа нь дотно харилцааг хязгаарлаж чадна гэдгийг санаарай. Хааяа нэг зүйлийг өөрчлөх талаар бодож үзээрэй. Хэрэв та зүгээр л хамтдаа үдийн хоол идэхээр явах юм бол та үнэхээр ярихаас өөр аргагүй болно. Энэ танд хэрэгтэй" гэж доктор Франко зөвлөлөө.

А.Долгор

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 11 цаг 43 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 13 цаг 43 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 13 цаг 54 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 16 цаг 31 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 18 цаг 4 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 18 цаг 46 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 18 цаг 52 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 19 цаг 0 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 19 цаг 5 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 19 цаг 9 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 19 цаг 16 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 19 цаг 26 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 19 цаг 35 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 20 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Уржигдар 20 цаг 20 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ Уржигдар 17 цаг 02 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Уржигдар 16 цаг 53 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 48 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Уржигдар 16 цаг 44 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна Уржигдар 13 цаг 32 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо
Top