x

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс эрх зүйт төртэй юм бол "хулгай" хийсэн хүн шийтгэгдэж л таарна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Жагсагчдаас 20 орчим шаардлага ирсэн байна. Шаардлагыг нэгтгэж үзэхэд 14 иргэний нийгмийн байгууллагууд, 20 орчим бусад шаардлага байгаа юм. Багцлаад үзвэл нэг нь шударга ёстой холбоотой асуудал байна. Хөгжлийн Банкны өр өнөөдөр ингээд төлөгдөж байна. Чингис бонд ч гэсэн. Энэ бол тухайн үед бидний үр хүүхэд төлнө гэдэг байдлаар бонд босгосон. Гадаад өрийн асуудал Монгол Улсын хөгжлийг боомилсон. Хариуцлага тооцох агуулга дээр амаргүй нөхцөл байдлын тэмцэл хийсэн. Эргээд бодвол Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлыг Арбитрт өглөө гэдэг асуудлыг энэ танхимаас зарлаж байсан.

Дубайн гэрээ цуцлагдаж, 2.3 тэрбум өр тэглэгдэх түвшинд хүрч чадах болов уу гэдэгт эргэлзэж байсан. Энэ асуудлыг олон нийт маш сайн дэмжиж, бодит үр дүнд хүрсэн. 34 хувийн асуудал бүрэн шийдэгдэж, гүний уурхай ашиглалтад орох гэж байна. 

Эрдэнэтийн 49 хувь гэдэг том асуудал гарч ирсэн. Анхны схемийг миний хувьд задалж ярьж байсан. Тухайн үед онцгой дэгдэм тогтоох шийдвэрийг гаргаж байсан. Эрдэнэтийн 49 хувь холбоотой шүүхийн асуудлыг нүд цавчилгүй харж байгаа. 

Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн асуудал яригдсан. 805 тэрбум төгрөг эргэн төлөгдсөн. Заримдаа гацаад байдаг асуудал олон нийтийн дэмжлэгээр гацаанаас гардаг. Саяхан Тавантолгойтой холбоотой асуудлыг гаргаж тавьсан. Том асуудлууд ихэнх нь цэгцэрч байна" гэлээ. 

Мөн тэрээр "Ерөнхийлөгч УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцруулах асуудал яриагүй. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр таарамж муутай, МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаасаа болж зөрчилтэй байна, үе хоорондын зөрчилтэй гэх зэргээр гарч байгаа.  Амарбаясгалан дарга, Хүрэлбаатар сайд бидний дунд ч ийм мэдээллүүд явдаг. Ийм зүйлд төөрөгдөөд байх цаг хугацаа өнгөрчхөж дээ.

Сандраад байгаа зарим нөхдөд хандаж хэлэхэд ийм мэдээнээс болоод бид хэд муудалцаад сүртэй юм болчихгүй. Одооноос үл бүтэх зүйл хийхээ болих хэрэгтэй.

ҮАБЗ өчигдөр хуралдсан. Хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн саналаа УИХ-ын даргатай солилцсон. Төрийн тэргүүний хувьд улс төрийн намуудын асуудал, хоёрдугаарт Засгийн газар өөрсдөө шийдэх ёстой асуудал. Нийгмээ сайн тооцох ёстой. Шаардлагатай байвал тогтолцооны реформыг хийх тохиолдолд ард түмэн дэмжвэл би дэмжинэ гэдгийг Ерөнхийлөгч хэлсэн.

Бидний хувьд олон зүйл дээр ойлголцоод явах давуу тал байгаа юм. Дэлхий нийт цар тахалтай, дайн тулаантай ийм үед ҮАБЗ-ийн гурван гишүүн хөгжлийн бодлогыг нэг цонхоор харж чадаж байгаа. Жишээлбэл шинэ төмөр зам 8 сарын дотор тавигдаж болж байгаа юм. Хурдтай ажиллахад энэ нь давуу тал юм байна гэж бодогдсон.

МАН-ын УЗ-ийн гишүүдтэй дээрх асуудлуудыг л ярьсан. УЗ-өөс надад улс төрийн эрх олгосон. Тийм учраас энэ асуудлуудыг аль аль талд нь яриад явна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 13 цаг 4 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 13 цаг 11 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Өчигдөр 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Өчигдөр 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Өчигдөр 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Өчигдөр 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top