x

Катар, Монгол хоёр баялгаа тоносон нь адилхан ч үр дүн нь тэнгэр газар шиг ялгаатай

Катарын Доха хотод хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Дэлхий нийт анхаарлаа Катарт хандуулж байна. Зөвхөн хөлбөмбөг үзэхээс гадна энэ улсын баян тансаг, гоё сайхныг нь шагшин магтах хүн олон. Монголчууд ч энэ улсыг харж өөрсдийнхөө байгаа байдлыг харьцуулж, басхүү атаархаж сууна. Хэдэн дарга нар л биднийг ядуу зүдүү байлгалаа гээд зүхэж байна. Бас жагсаж байна.

Катар манай улсаас хэд дахин бага газар нутагтай, 2.8 сая хүн амтай. Мөн дэлхий дээрх ой модгүй дөрөвхөн улсын нэг гээд энэ улсын тухай сонирхолтой баримт олон. Цөөхөн хүн амтай, газар нутгийн хэмжээгээрээ манайхаас 150 дахин бага, 1971 онд тусгаар тогтнолоо зарласан улс яаж өнөөгийн хөгжилд хүрч, 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2030 оны Азийн наадмыг зохион байгуулах эрх авав. Угтаа Катар 2000 оныг хүртэл манайх шиг ядуу улс байлаа. 2000 оноос өмнө АНУ, Иран, Ирак зэрэг том гүрнүүдтэй нефть ярьж байх түвэгтэй байдаг учраас Катар шиг жижиг улс олныг байгуулсан.Тэдний л нэг юм энэ улс. Тухайн үед Катарт очоод уулзъя гэхээр уулзах хүн нь олддоггүй тийм л улс байсан гэдэг. Тэмээн дээрээ майхнаа ачаад хаана ч хамаагүй нүүж явдаг хүмүүс байсан юм гэсэн.

Улс шиг улс болохын эхлэл дээр Эзэн хааных нь хэлсэн үг байдаг. “Надад нэг сайн, нэг муу мэдээ байна. Сайн нь бид нефтийн нөөцтэй. Муу нь гэвэл нөөц нь бага юм байна” гэсэн гэдэг. Катар хаант засаглалтай. Гэхдээ энэ улс хулгай хийлгүй цэврээр явж хөгжилд хүрсэн үү гэвэл үгүй. Хааны үр удам хамаатан садан гээд 1000 гаруй хүн баялгаасаа хулгай хийж хагартлаа баяжсан байдаг. Харин тэднийг хулгай хийсэн гэж баривчлах хүн нэг ч байхгүй. Яагаад гэвэл тэр улсын баялаг тэр хэдийн л өмч болохоор тэр. Тиймээс тэд хагартлаа баяживч мөнгөө оффшорт нуусангүй, улсаа ядуу хүнгүй дэлхийн хамгийн баян улсын нэг болгосон. Харин ч хэн нь улсдаа хэрэгтэй юм хийнэ үү тэр нэр хүндтэй хүн болдог учир уралдан улсдаа хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Тус улсын сарын цалин дунджаар 3600 ам.доллар, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 130 мянган ам.доллар. Ингэж л капиталист улс болж бүрэн хөгжсөн.

Тэгвэл атаархаад үхчих гээд байгаа Монгол маань ямар билээ. Угтаа Монгол Улс Катарыг баялгаараа хэд дахин нугална. Бид нутгийнхаа 20-иодхон хувьд хайгуул хийсэн боловч баялгаараа дэлхийд эхний аравт орно гэцгээдэг. Энэ их баялгаас цөөхөн хэдэн хүн хулгайлж мөнгөө хав дарсан. Ямаршуухан юм хулгайлсныг нь багцаалдахын арга үгүй. Зөвхөн нүүрснээс 40 их наяд төгрөг хулгай хийсэн гээд бод доо. Энэ хэдэн жил зөвхөн нүүрс л гаргасан, өөр юм гаргаагүй гэж бодож байна уу. Үгүй, алт, зэс, төмрийн хүдэр, жонш, нефть гээд бодохоос ч гол харламаар. Энэ бүгдээс хулгайлсан. Хэрвээ манай хулгайч нар Катарын язгууртнууд шиг олсон мөнгөө Монголдоо оруулж ирдэг байсан бол Монгол хөгжиж, ард түмэн ч баяжих байсан. Катар шиг хөгжүүлэх нь юу юм гэхэд ядаж л өнөөгийн байгаагаасаа дээр байх байлаа. Байгалийн баялгаасаа хумсалж хулгайлсан мөнгөө оффшорт нууж, гадаадад үл хөдлөх хөрөнгө болгохгүй улсдаа зарцуулсан бол ядаж ам.долларын ханш одоогийнх шиг байхгүй нь лавтай. Бараа бүтээгдэхүүний үнэ ч ялгаагүй.

Катарын хааны удмынхан байгалийн баялгаасаа хумсалдаг ч улсаа хөгжүүлэхээ мартсангүй. Харин манай улстөрчид байгалийн баялгаасаа адилхан л хулгай хийдэг ч үр дүн нь тэнгэр газар шиг ялгаатай байна. Тэнд хулгайн мөнгөөрөө нутагтаа юм хийж болдог, манайд болдоггүй. Яагаад гэвэл улстөрчид хулгайлсан мөнгөө ил тод гаргавал тэр нөхрийг монголчууд ёстой нөгөө “Нууц товчоонд” гардаг шиг далан тогоонд амьдаар нь чанана. Тэд хулгайн мөнгөө өөрөөсөө ч болтугай нуухыг л бодно. Бид авлига гэдэг юм байхгүй байхад Авлигатай тэмцэх байгууллага байгуулсан. Хэн нэгэн улс төрд сонгогдох болоход л урьдчлаад энэ иднэ ууна, хулгайчийг тэгвэл удам судраар нь хөнөөнө гээд л орилолдоод эхэлдэг. Тэгээд улс төрд байх хугацаанд нь яаж улсаа тонож байна, яг одоо идэж ууж, тонож луйвардаж байна уу гээд л хардаад өдөр өнжихгүй шуугиад байдаг. Гэхдээ нөхөр идсэн уусан тоносон луйвардсан л байдаг. Ийм байхад ямар тэнэг нь “Би ийм их мөнгө “шаачихсан” шдээ, Монголдоо метро барьж болох юм, та нар харин мөнгөө төлөөд явна шдээ” гэж ярих билээ дээ.Шууд л алуулна, өөрийг нь алаад зогсохгүй үр удмаар нь ална гээд араа шүдээ хавираад дайрчихна. Дээрээс нь юм хийвэл шууд хураагаад авчихна. Эрдэнэт хураагдлаа, Хөтөл хураагдлаа, Төмөрлөг ч хураагдлаа. Ийм байхад тэр их мөнгө буцаж ирэхгүй, уул нь хулгайн ч гэсэн тэр их баялаг Монголдоо эргэлдэж байвал, Монголдоо баялаг бүтээж байвал нэмүү өртөг олж байвал Катарын дайтай болоход юүхэн байхав дээ. Даанч бүгдийг нь гадагш нь гаргаад өөртөө, үр хүүхдүүддээ ч эдлүүлэхээс айн хав дарсаар байгаа.

Манай улс аргаа барахдаа Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль баталж оффшороос мөнгөө оруулж ирсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэхгүй байх шийдвэр гаргаж байлаа. Гэвч 100 хүрэхгүй сая ам.доллар л оруулж ирсэн тухай мэдээлэл гараад сураг тасарсан. Одоо авлигын тухай мэдээлэл өгсөн хүмүүсийг урамшуулах Шүгэл үлээгчийн тухай хууль батална гээд яриад сууж байгаа. Аргаа барсан хүмүүсийн л санаа. Гэхдээ тэр мөнгийг ямар нэгэн аргаар Монголд эргэлтэд оруулах л хэрэгтэй байна. Яаж гэдгийг нь мэдэх юм алга.

Авлигатай тэмцэх газрыг байгуулаад 20 жил болж байна. Албан мэдээг нь харвал ажилдаа дарагдсан л улс тэнд ажилладаг гэх. Гэвч авлигын гэмт хэрэг буурч, аль нэг албан тушаалтныг хашраасан баримт ховор. Харин эсрэгээрээ авлигачид нь гадаадын хөрөнгө оруулагчдыг дарамталсан, авлига авсан баримтууд зузаарсаар. Шорон гяндангаар заналхийлсэн гав гинж хангинуулсан, хүн хашааных нь өмнүүр явахаасаа ч аймаар л газар гэж дуулддаг. Ийм байхад тэр их мөнгө буцаж ирэх үү. Хэзээ ч ирэхгүй.

Уг нь өөрсдөө улсаа хөгжүүлж чадахгүй бол гадаадын хөрөнгө оруулагчдад таатай бодлого хэрэгжүүлж, тэднийг дэмжих нь чухал. Катар улс ийм бодлого хэрэгжүүлсэн нь мөн өнөөгийн хөгжилд хүрэхэд нь том тус болсон. Монголчуудын Арабын ертөнц дэх түншийн тоонд тус улс багтана. Учир нь, хоёр орны хооронд 1998 оны нэгдүгээр сард дипломат харилцаа тогтоож, хамтын ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй. Түүнчлэн эдийн засаг, худалдаа техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтын ажиллагааны суурь тавигдсан байдаг. Катар байгалийн нөөц баялгаа түшиглэсэн гадаадын хөрөнгө оруулалтад либерал бодлого явуулдаг нь тус улсын хөгжлийн маш том гарц гэдгийг мэргэжилтнүүд тодотгодог.

Үлгэрээс сурах юм их бий гэдэг шиг яг одоо хөгжил дэвшил нь дэлхий нийтэд үлгэр мэт яригдаж буй Катар улсаас манай улс суралцах зүйл их байна. Хамгийн гол нь байгалийн баялгаасаа хумсалсан мөнгөө гадагшаа гаргаж оффшорт нуудаг бус дотооддоо зарцуулдаг болох хэрэгтэй. Уг нь ямарч эрх мэдэлтэн байгалийн баялгаас хувьдаа завших ёсгүй л дээ. Гэвч энэ байдалтай монголчууд бараг эвлэрч, байдаг л үзэгдэл мэт болсон учраас аргаа барахдаа ядаж хулгайлсан мөнгөө дотооддоо зарцуулаач гэж гуйж байгаа нь энэ. Хумсалдаг, хулгайлдаг улстөрчидтэйгөө хам хэрэгтнүүд болоод ч хамаагүй улсаа хөгжүүлмээр байна шүү дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 22 цаг 22 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Өчигдөр 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Өчигдөр 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Өчигдөр 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Өчигдөр 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Өчигдөр 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Өчигдөр 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Өчигдөр 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Өчигдөр 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өчигдөр 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Өчигдөр 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Өчигдөр 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Өчигдөр 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Өчигдөр 08 цаг 00 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Уржигдар 20 цаг 20 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ Уржигдар 17 цаг 02 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Уржигдар 16 цаг 53 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 48 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Уржигдар 16 цаг 44 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна Уржигдар 13 цаг 32 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48... Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо
Top