x

Наоми Ватс: Би маш их ганцаардаж, надад ийм зүйл тохиолдсонд ичгүүртэй санагдаж байсан

“Mulholland Drive”, “The Ring” зэрэг сонгодог аймшгийн кинонуудад тоглосон дүрээрээ алдар нэрт хүрч, мөн хамгийн сүүлд Netflix-ийн сэтгэл хөдөлгөм жинхэнэ гэмт хэргийн триллер болох “The Watcher” кинонд тоглосон жүжигчин бүсгүй Наоми Ватсыг аймшигт, хориотой дүрээс хэзээ ч зайлсхийхгүй гэдгээр нь үзэгчид нь мэднэ.

Тэгвэл  54 настай Оскарт нэр дэвшиж байсан жүжигчин бүсгүй аймшиггүй нүдээ нууцлагдмал өөр нэг сэдэв рүү эргүүлэв. Тэр нь цэвэршилт.

Гуч гаруйхан насандаа цэвэршилт эхэн үеийг, дөчөөд насандаа цэвэршсэн гэдгээ мэдсэн тэрээр энэ үеэ дурсахдаа “Би маш их ганцаардаж, тухайн үед надад ийм зүйл тохиолдсонд ичгүүртэй санагдаж байсан. Энэ сэдвээр ярих хүн ч олдоогүй” гэж дурсаж байсан юм.

Харин одоо тэрээр Биотехнологийн Amyris компанитай хамтран өөрийн бодит туршлаганд тулгуурлан цэвэршилтийн үеийн шинэ гоо сайхны 10 ширхэг бүхий Stripes цуглуулгаа танилцуулжээ. Ингэснээр Ватс нэгэн цагт хуваалцахаасаа ичиж байсан энэ сэдвийг тойрсон гутаан доромжлолын хучаасыг тасар татав. 

Жүжигчин бүсгүй 2014 онд үүсгэн байгуулсан цэвэр гоо сайхны дэлгүүрийн Onda дахь туршлагаасаа урам зориг авч, зөвхөн цэвэршилтийн үеийн арьсны өөрчлөгдөж буй хэрэгцээг хангах бүтээгдэхүүнээр хангаад зогсохгүй эмэгтэйчүүдэд тухтай мэдрэмж төрүүлэх зорилгоор Stripes цуглуулгыг бүтээжээ. 

Та дараах ярилцлагаас жүжигчин эмэгтэйн цэвэршилт болон арьс арчилгааны талаар өөрийн туршлагаасаа хуваалцсныг уншаарай. 

-Та цэвэршилтийн үеийн туршлагаасаа болон энэ нь таныг Stripes бүтээхэд хэрхэн нөлөөлсөн талаар бага зэрэг ярьж өгөхгүй юу?

-Цэвэршснээсээ хойш би хэрэглэж байгаа бүтээгдэхүүнийхээ орц найрлагыг илүү нарийвчлан судалж эхэлсэн. Би өөрт гараад байсан ихэнх шинж тэмдгүүдийнхээ учрыг олж чадсан ч арьсны асуудал намайг “аан энэ л юм байна" гэдэг тэр мөч рүү хөтлөсөн. Учир нь цэвэршиж буй эмэгтэй хэзээ ч өөрийнхөө даван туулж байгаа тэр зүйлээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч юмуу олон нийтэд тэр дор нь шууд ил, зөв төлөөлдөггүй нь надад ойлгомжтой байсан.

Би Онда дахь туршлагаасаа маш их зүйлийг сурсан. Тэр үед л би "Би үүнийг хиймээр байна, хийх ёстой" гэж бодсон.

-Цэвэршилт таны арьсанд хэрхэн нөлөөлсөн бэ, үүний үр дүнд та гоо сайхны хэв маягаа хэрхэн өөрчилсөн бэ?

-Дааврын өөрчлөлтийн үед арьс маань гол асуудал байсан тул яаралтай шийдвэрлэх арга хэмжээ авах шаардлагатай болсон. Би байгалийн цэвэр бүтээгдэхүүн рүү шилжиж, үр дүнг нь шууд харсан. Миний арьс илүү хуурай, илүү мэдрэмтгий байсан тул би хэт гуужуулагч, витамин С-ийн хүчтэй тунг хэрэглэх гэх мэт тодорхой горимуудыг болих шаардлагатай болсон.

Би чийгшүүлэгчийнхээ чийгшүүлэгч нөлөөг сайжруулсан мист хэрэглэснээр амжилтанд хүрсэн.

-Таны гоо сайхны философи юу вэ, цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Залуу сайхан байгаа хугацаагаа сайхан өнгөрүүлээрэй! Би өөрийгөө эргээд харахад ямар их шүүмжилдэг байсандаа итгэж чадахгүй байна. Залуудаа өөрийгөө гоочилдог, шүүмжилдэг байсандаа гэж бодохоор одоо би бухимддаг. Хөгшрөхийн давуу тал нь эцэст нь өөрийгөө хэн бэ гэдгийг дотроо ч, гаднаас нь ч олж мэдэх явдал юм байна. Би хамгийн гоо үзэсгэлэнг өөртөө эвтэйхэн, өөрийнхөөрөө, өөрийнхөө амьдрахаас айдаггүй эмэгтэйчүүдээс хардаг.

-Цар тахал эхэлснээс хойш таны гоо сайхны хэв маяг хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Хорио цээрийн дэглэмийн үеэр бид бүгдээрээ гэрийн нөхцөлд хэрхэн эмчилгээ хийхийг сурч, тодорхой багаж хэрэгслийг хэрхэн ашиглах, бүтээгдэхүүнийг янз бүрийн аргаар хэрхэн хэрэглэх тухай бүх видеог үзэж цагийг өнгөрөөсөн байх. Гоо сайхны чиг хандлага нь загвартай адил маш хурдан өөрчлөгддөг. Би угаасаа сониуч хүн. Үргэлж дараа нь юу болохыг олж мэдэхийг эрэлхийлдэг. Одоогоор надад Лайма лазерын систем таалагдаад байгаа. Энэ нь маш үнэтэй боловч үр дүнг нь сайн байна. 


Энэ ярилцлагынхаа төгсгөлд тэрээр өөрийнхөө хэрэглэдэг бүтээгдэхүүнийг дараах байдлаар санал болгожээ. 

  1. Өглөөний чийгшүүлэгч серум. Энэ нь таван төрлийн гиалуроны хүчил, чийгшүүлэгч эктоин, мөн бидний арьсны байгалийн тосыг дуурайдаг сквален агуулсан. Энэ нь арьсанд сайхан булбарай нөлөө үзүүлж, чийгшүүлэгчийн үүргийг давхар гүйцэтгэдэг. Энэ нь өдрийн аль ч цагт төгс тохирох бөгөөд таны нүүр будалтанд төгс тохирно; 

  2. Нэмэлт чийгшүүлэгч, Power Move серум. Энэ нь хөнгөн, тослоггүй, гүн чийгшүүлнэ. Гайхамшигтай чийгшүүлэгч хоёр найрлага болох эктоин ба скваленээс гадна антиоксидантаар баялаг витаминуудын холимог агуулсан;

  3. Нарны тос;

  4. Шөнийн цагаар нүүр будалтыг арилгах, арьсыг хүрээлэн буй орчны нөлөөллөөс хамгаалах тайвшруулах цэвэрлэгч. Энэ нь сүүн, тайвшруулагч - огтхон ч хатуу биш. Би хувьдаа хэт их гуужуулагчаас татгалзаж, арчихаас илүү цацаж эсвэл арчих боломжтой зөөлөн цэвэрлэгчийг илүүд үздэг болсон;

  5. Шөнийн чийгшүүлэгчийг үүдэл эсийн судалгааны анхдагч бүтээж. Энэ нь амин хүчлүүд болон бусад нөхөн төлжих бүрэлдэхүүн хэсгүүдээс бүрдсэн цогцолборыг агуулдаг. Мөн анхилуун үнэргүй, торгомсог толигор болж, арьсыг минь зөөлөн, шүүдэр мэт болгодог;

  6. Минерал пептид, гиалуроны хүчилээр баялаг шөнийн тос;

  7. Нарийн ширхэгт үнэртэн. Би үнсэх, тэврэх гэх мэт ойр дотно байхаас нааш өөр хэн нэгний үнэрийг үнэрлэхийг хүсэхгүй байгаа тул өөрийнхөө үнэрийг ч бас ийм байгаасай гэж хүсдэг. Тиймээс нарийн ширхэгт үнэртэн насанд минь илүү тохирно;

  8. Цэвэршилтийн үед үсэнд хүртэл өөрчлөлт ордог. Тиймээс үс болон хуйханд тэжээл өгөх витаминаар баялаг ангижруулагч;

  9. Нейлон үс нь итгэмээргүй зөөлөн бөгөөд ямар ч зураасгүйгээр зөв хэмжээний бүтээгдэхүүнийг тарааж өгөх нүүрний сам;

  10. Эцэст нь цэвэршилтийн үед арьс болон үснийхээ эрүүл мэндэд анхаарахтай дүйцхүйц нэгэн чухал зүйл бол сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарах. Тиймээс аливаа өөрчлөлт, бэрхшээлийг даван туулах эхний алхам болох "хүлээн зөвшөөрөх" гэдэг алхмыг өөртэйгөө адил эмэгтэйчүүдэд зөвлөж байна.

А.Долгор

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 15 цаг 8 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 15 цаг 15 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top