x

Манайхны мэдээ, мэдээллийн боловсрол

Офицероос Драгон хүрэх богинохон гэхдээ урт замыг тойрч, түгжирсээр оройн 18:00 цагт амжаад, Улаанбаатараас Говь-Алтай явах уртхан замын аянд жолоо нэгэнт шулуудав. Бидний нөхөд хэрэг болгон хол замд гарсны зориг, зорилго цас анирдам холхи тэртээд хэвлэл мэдээ, мэдээллийн суурь боловсролын цэгцтэй суурийг тавих гэснийх билээ.

Харилцаа холбооны зохицуулах хорооны захиалгаар 2020 онд хийгдсэн Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын талаар үндэсний суурь судалгаагаар Монгол Улсад 7-12 насны хүүхдүүдийн 62 хувь, 13-18 насны хүүхдүүдийн 71 хувь нь өдөр бүр интернэт ашигладаг ба судалгаанд оролцсон хүүхдүүдийн 80 хувь нь 10-12 насандаа анх интернэт ашиглаж эхэлсэн гэх. Энэ тоог сонсмогц араас нь залгаж ухагдах өөр нэг өгөгдөл бол цахим хуваагдал, боломж боловсролын тэгш бус байдал.

Сүхийн талбайгаас хойш урагш, баруунш зүүнш дөрөв дөрвөн километрт боломж, хуваагдал нэг анхи, Монгол орны дөрвөн зүгт тэртээ хязгаарт бас анги. Тийм гэж сэтгээд нэгэнт бас хөдлөснийх нэг сумаар дор хаяж хоёр туулай оноё гэж санаад бидний нөхөд “Үе тэнгийхний цахим дээрэлхэлт гадуурхалтын эсрэг” нэрт сэдвийг хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролтой эвтэйхэн хоршуулаад өнөөх дөнгөж цахим хэрэглэж эхэлж байгаа үеийнхэн буюу 10, 11, 12-той хүүхдүүдтэй уулзаж ярилцая, булингар байвал бүгдээрээ нийлээд бутаргаж орхиё гэж зорив. Энэ тухайгаа аймагт байдаг, таньдаг мэддэг хэд гурван хүмүүсд дуулгавал нааштай гэж жигтэйхэн хүлээж аваад, биднийг очихтой зэрэгцээд сургууль, сургуулийн хэд хэдэн хүүхдүүдийг цуглуулчихъя гэсэн нь анхнаасаа богц дүүрэн байхын билэгшээл болох нь тэр.

Ингээд бид нэгэн Даваа гарагийн өглөө Говь-Алтай аймгийн Насан туршийн боловсролын газрын сургалтын танхимд долоон сургуулийн наймдугаар ангиас дээш үе үеийнхний төлөөлөлтэй гуч гаруй хүүхдүүдтэй эхний сургалтаа эхлэв. Хөдөөнийхөн гэхээр л хотынхноос ялгаатай хуваагдал их байх вий, суурь боловсролоос хоцорчихсон байх вий гэдэг айдастай ирсэн би ингэж хэвшинжит байдлаар урьдчилсан дүгнэлт гаргасандаа хувьдаа ичив. Юу гэхээр Алтайн арванхоёр жилийн хүүхдүүд юманд “яагаад, яагаад” гэж хандна гэдгээ мэддэг, авч байгаа жишээ нь хүний эрх, хүйсийн мэдрэмжтэй, оролцоо нь жигд идэвхтэй байгаа нь талархууштай байв.

Тэдэнтэй ярилцахад, ээж аав гэртээ ажлаа үүрч ирдэг, утсандаа илүү ач холбогдол өгдөг, багш нар групп чатны цаана ч уншиж байгаа хүүхдийн "сэтгэлзүй байгаа" гэдгийг бодолцдоггүй зэрэг сэтгэгдэл түлхүү сонсогдож байсан нь 13-тай дүүтэйгээ биш 33-тай багштай, 44-тэй аав ээж нартай хэвлэл мэдээ, мэдээллийн суурь боловсрол, цахим хэрэглээний талаар түлхүү ярилцах, тулж ажиллах хэрэгтэй юм байна гэдэг бодол түрүүлж байв.

Бас бидний хүүхдүүд илүү хэрсүү болсон нь таалагдав.

Мэдээж анх өгөгдөхдөө л хэрсүү өгөгдсөн хэрэг биш л дээ, ингэж хэрсүү болоход нь тэдний цахим хүрээлэл, хэрэглээ их нөлөөлсөн байж таараа. Анхны сургалтын дараа бид зургаа, долоо, наймдугаар ангийн зорилтот бүлгийн хүүхдүүдийн дунд ижил агуулгат сургалтаа хийхэд эхний сургалтаас мэдэрсэн, авсан бүхэн бэхжив. Хүүхдүүд хэрсүү, сайн байна. Харин аав, ээж багш нар хүүхдүүдтэйгээ энэ сэдвээр нэг хуудсан дээр байж чадаж байна уу гэдэг улам л сонирхол татаж үлдэв.

Эцэст нь ингэж бодогдох, өөр дээрээ жишээлэхэд л би цахимжсан мэдээллийн хэрэгслийг арав илүү жил хэрэглээд, аль хэзээний цахим-идэр насандаа очсон бол аав, ээжийн үеийнхэн маань цахимжсан хэрэглээнд надаас лав хоёр дахин бага настай дүйцүүлбэл цахим-хүүхэдтэй төстэй үеэ өнгөрөөж байна. Тэгэхээр манайхны мэдээ, мэдээллийн боловсролд хүүхдүүд, насанд хүрэгчид гэж ялгалгүй бүгд нэгнээсээ суралцаж цахим хуваагдал, мэдээллийн тэгш бус байдлын эсрэг хамтаараа тэмцэх хэрэгтэй байна. 

#аянзамынтэмдэглэл #ХММСБ

Нийтэлсэн: Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 2 цаг 6 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 2 цаг 27 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 2 цаг 49 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 2 цаг 55 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 3 цаг 5 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 3 цаг 14 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 3 цаг 19 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 3 цаг 21 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top