x

МОНГОЛБАНК: Туулай жилийн дурсгалын зоосыг шинээр худалдаанд гаргажээ

Монголбанкны Эрдэнэсийн сангаас XVII жарны Харагчин хэмээх Усан туулай жилийг угтан “Туулай жил” 1 унцын 999 сорьцтой дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргажээ.

Эрдэнэсийн сангаас 12 жилийн дурсгалын зоосны цувралыг 2020 онд “Хулгана жил” дурсгалын мөнгөн зоосоор эхлүүлж, 2021 онд “Үхэр жил”, 2022 онд “Бар жил” дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргасан юм.

Энэхүү цуврал нь Монголын уламжлалт зурхайд дүрсэлснээр хүмүүн биетэй, 12 жилийн тэргүүнтэй, махбодын өнгө зүстэй, мутартаа 12 жилийн бэлэг тэмдгийг барьсан бөгөөд уламжлалт зургийн аргаар зурж, бүтээснээрээ онцлог юм. Дурсгалын зоосыг орчин үеийн Smartminting технологиор урласан байна.

Зоосны мэдээлэл: 10’000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 31.1 гр жинтэй, 999 сорьцтой цагаан мөнгөөр үйлдвэрлэгдсэн, 38.61 мм хэмжээтэй дурсгалын зоос.

Мөн Монголбанкнаас эрхлэн гаргасан болон франчайз дараах зооснуудыг шинээр худалдаалж байна.

Үүнд:

  • “Sweet silver rabbit” мөнгөн зоос,
  • “Gilded Charming Tiger” мөнгөн зоос,
  • “Year of the Rabbit 2023” алтан зоос,
  • “Year of the Тiger 2022” алтан зоос,
  • “Year of the Rabbit 2023” ялтсан мөнгөн зоос,
  • “Year of the Тiger 2022” ялтсан мөнгөн зоос,
  • “Монгол-Япон 50 жил” ялтсан мөнгөн зоос,
  • “Монгол-Австрали 50 жил” ялтсан мөнгөн зоос,
  • “Данзангийн доллар” ялтсан мөнгөн зоос.

Эдгээр зоосны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг coin.mongolbank.mn сайтаас авч болох нь.

Зоосны мэдээлэл: 1’000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 31.1 гр жинтэй, 999 сорьцтой цагаан мөнгөөр үйлдвэрлэгдсэн, 35 мм хэмжээтэй франчайз дурсгалын зоос.

Зоосны мэдээлэл: 1’000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 0.5 гр жинтэй, 999.9 сорьцтой алтаар үйлдвэрлэгдсэн, 11 мм хэмжээтэй франчайз дурсгалын зоос.

Зоосны мэдээлэл: “Туулай жил”, “Бар жил” франчайз дурсгалын ялтсан дэвсгэртүүд нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 5 гр жинтэй 999 сорьцтой цагаан мөнгөөр үйлдвэрлэгдсэн, 150мм*65мм хэмжээтэй өнгөт дурсгалын зоос.

Монгол Улс, Япон улсын хооронд 1972 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтсон бөгөөд 2022 онд 50 жилийн ойг тохиолдуулан Монголбанкнаас санаачлан дурсгалын ялтсан мөнгөн дэвсгэртийг гаргаад байна.

Монгол Улс Австралийн Холбооны Улстай 1972 оны есдүгээр сарын 15-ны өдөр албан ёсоор дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2022 онд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монголбанкнаас санаачлан дурсгалын ялтсан мөнгөн дэвсгэртийг гаргаад байна.

Зоосны мэдээлэл: “Монгол-Япон 50 жил”, “Монгол-Австрали 50 жил” дурсгалын ялтсан дэвсгэртүүд нь 50 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 5 гр жинтэй 999 сорьцтой цагаан мөнгөөр үйлдвэрлэгдсэн, 150мм*65мм хэмжээтэй өнгөт дурсгалын зоос.

“ДАНЗАНГИЙН ДОЛЛАР” ЯЛТСАН МӨНГӨН ДЭВСГЭРТ

Данзангийн доллар нь 1921-1922 онд 50 цент, 1, 3, 5, 10, 25 долларын дэвсгэртийн цаасан мөнгийг Сангийн сайд Сол Данзангийн үед гаргахаар шийдвэрлэж хэвлүүлсэн боловч эргэлтэд орж амжилгүй байсаар хураагдан устгагдан, 1925 онд төгрөгөөр солигдож байсан түүхтэй.

Сүүлийн үед техник, технологийн хөгжилтэй зэрэгцэн дурсгалын зоосыг хэлбэр хийцийн хувьд олон төрлөөр үйлдвэрлэх болсны нэг нь ялтсан мөнгөн дэвсгэрт юм. Дурсгалын мөнгөн дэвсгэр нь цул цэвэр мөнгөөр хийгддэг бөгөөд дэвсгэртийн хоёр талд өнгөтөөр хэвлэх байдлаар хийгддэг шинэлэг загвар юм. “Данзангийн доллар” дурсгалын ялтсан дэвсгэрт нь 1 долларын нэрлэсэн үнэтэй 5 грамм жинтэй 999 сорьцтой цагаан мөнгөөр үйлдвэрлэгдсэн, 150мм*65мм хэмжээтэй өнгөт дурсгалын зоос.

Эдгээр зоосыг худалдан авахыг хүсвэл Монголбанкны дурсгалын зоосны цахим хуудас болох coin.mongolbank.mn хаягаар орж худалдан авах боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 23 цаг 14 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 23 цаг 21 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top