x

Шинэ сэргэлтийн бодлогын “цөм” буюу Зүүнбаян-Хангийн төмөр зам

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын эхлүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын “цөм” хэсэг энэ жил бүтээн байгуулалтаа эхлүүлсэн. Энэ бол өнгөрөгч гуравдугаар сард нээлтээ хийсэн Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн замаас урагш салбарласан 226 км төмөр замын нийт өртөг 400 сая ам.доллар буюу 1,2 их наяд орчим төгрөг.

Өмнө баригдсан Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замаас ялгаатай нь энэ удаад Засгийн газар буюу төсвөөс нэг ч төгрөг гаргахгүй. “Монголиан транс лайн”, “Монголиан трасс ложистик” компанийн нэгдэл төмөр замыг өөрийн хөрөнгөөр барьж 20 жил ашиглаад төрд буцааж өгөхөөр концессоор гэрээлсэн. Энэ ондоо багтааж төмөр замын дээд, доод бүтэц буюу далан хоолой, гүүр, ул шороо, буталмал чулуун чигжээс зэргийг гүйцэтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

Зүүнбаян-Хангийн төмөр зам нь хоёр өртөө, зургаан зөрлөгтэй, өргөн царигтай. Ялгаатай нь, Гашуунсухайтын төмөр зам хилийн боомтоос нааш 10 км-т дууссан, цааш нь машинаар ачилт хийх бол Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын хил давуулж ачаагаа буулгана. Төмөр замын бүтээн байгуулалт дээр Зэвсэгт хүчний Жанжин штаб, УБТЗ, Монголын төмөр зам зэрэг 100 гаруй байгууллага, аж ахуй нэгж хамтран  ажиллаж байгаа. 1300 орчим хүнийг ажлын байраар хангана гэдэг мэдээллийг замын нээлт дээр хэлж байлаа.

Санхүүжилтийн хувьд өмнө хэрэгжүүлсэн төмөр замын хоёр төсөл дээр төсвөөс мөнгө гаргах чадамжгүй байсан учраас Засгийн газар нүүрсээр төлбөрийг нь хийгээд явсан. Үүнээсээ болоод өнөөдөр хилээр нэвтрүүлсэн нүүрсний хэмжээ, Хятадын талын хүлээж авсан нүүрсний хэмжээ хоёрт зөрүү гарсан, хэн нь хаанаа хулгайлсан гээд дахиад бөөн асуудал мандсан байна. Нүүрсний экспортоос төсөвт орох ёстой байсан орлого нь тэр чигээрээ төмөр зам руу явчихсан учраас одоо Засгийн газар төсвөө бүрдүүлэхийн тулд "Эрдэнэс Тавантолгой" ХК дээр БЭТ томилоод явж байгаа.

Харин энэ удаад хувийн компаниуд өөрсдөө хөрөнгөө гаргаад, мөнгө босгоод явж байгаа учраас төр болон татвар төлөгчдийн нуруун дээр ямар нэг дарамт ирэхгүй гэсэн үг. Ямар ч ажлыг хийх тусам суралцаж, дадал, чадвар болдог. Энэ утгаараа өмнөх удаа монголчууд дотоодын аж ахуй нэгж, боловсон хүчнээр анх удаа төмөр замаа барьсан бол энэ удаа хувийн хэвшил нь санхүүгээ босгоод төмөр зам барьж байгаа анхны тохиолдол болж байна. Төрийн тэргүүн нь хүртэл “Төмөр замаар хилээ нээчихвэл Монголын баялаг ингээд урсаад дуусна” гээд гялгар уутанд элс хийчихээд хадаасаар хатгаад зогсож байсны дэргэд бараг л “гайхамшиг” юм даа. Х.Баттулгын эхлүүлсэн мухар төмөр замыг хилийн боомттой холбосноороо Зүүнбаянд баригдах аж үйлдвэрийн цогцолбор, баяжуулах үйлдвэрийн бүтээгдэхүүн ч гэсэн дэлхийн зах зээл рүү шууд гарцтай болно.

Товчхондоо, Ханги боомт руу төмөр зам тавьснаар Гашуунсухайтын боомтоос өмнө экспортын ганцхан гарцтай байсан Монгол Улс экспортын гурав дахь гарцтай болж байна. Зүүнбаян-Хангийн төмөр зам, Ханги-Мандлын боомт ашиглалтад орсноор манай экспортын чадамж 2-3 дахин нэмэгдэнэ. Дээр нь нэмж хэлэхэд, нүүрс бол ложистикийн бизнес гэж ярьдаг. Тавин хувь нь түүхий эд, тавин хувь нь тээвэрлэлтийн зардал байдаг. Одоо дэлхийн зах зээл дээр хамгийн их өсөлттэй байгаа нүүрсний үнэ хэзээ мөдгүй буух нь тодорхой. Тиймээс бид тээвэрлэлтийн зардал дээрээ хэмнэлт гаргаж байж нүүрснээсээ олох ашгаа барина гэсэн үг.

Жишээлэхэд, өнөөдөр Тавантолгойгоос тээвэрлэсэн нүүрсийг Гашуунсухайтын боомтоор хил гаргаад ӨМОЗО-ы Бугат хот руу авто зам болон төмөр замаар тээвэрлэж байгаа. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Тавантолгойн коксжих нүүрсийг Бугат хот руу шууд тээвэрлэх боломжтой болно. 2,2 сая хүн амтай энэ хотод Хятадын хамгийн том гангийн үйлдвэр байдаг, Монголын нүүрс тийшээ очдог.

Гэхдээ Ханги-Мандлын боомтоор зөвхөн нүүрс тээвэрлэхгүй. Дархан-Сэлэнгийн нутагт олборлосон төмрийн хүдрийг Замын-Үүдээр тээвэрлэж Хөх хотоор дамжуулан тойруу замаар Бугатад хүргэдэг байсан бол Зүүнбаян-Хангийн төмөр зам ашиглалтад орсноор 200 гаруй км замыг товчилж Бугатын үйлдвэрт бүтээгдэхүүнээ шууд нийлүүлэх боломжтой. Монголын хамгийн том хилийн боомт энд босно гэсэн үг. Гэх мэтчилэн олон талаараа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын зарласан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын гол "цөм" нь Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам, Ханги-Мандлын боомт болж байна.

Ханги-Мандалын боомтыг төмөр замаар холбож, шинэ гарц нээснээр манай экспорт, импортын нэвтрэх хүчин чадал 20 сая тонноор, төмөр замаар тээвэрлэж байгаа нийт тээврийн хэмжээ 65 хувиар нэмэгдэх боломжтой гэдгийг Ерөнхий сайд онцолсон. Хамгийн багаар бодоход, Хятад улс цар тахал болон бусад шалтгаанаар одоогийнх шигээ ойр ойрхон хилээ хаах, “тэг” зогсолт хийх тохиолдолд хилээр саадгүй нэвтрэх ганц тээвэр бол төмөр зам. Харамсалтай нь, Монголын парламент, Засгийн газар үүнийг ойлгох хүртэл арав гаруй жилийг туулсан байдаг юм.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ Өчигдөр 12 цаг 38 мин Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна Өчигдөр 12 цаг 27 мин Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Өчигдөр 10 цаг 50 мин У.Хүрэлсүх: Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа Өчигдөр 10 цаг 33 мин Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын ДАШТ-д түрүүлсэн анхны монгол жүдоч боллоо Өчигдөр 10 цаг 22 мин Эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ Өчигдөр 10 цаг 13 мин Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын захиргаадад олгож эхэллээ Өчигдөр 10 цаг 07 мин ЧУУЛГАН: СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг бууруулахтай холбоотой гол нөлөөлөл үзүүлдэг Өчигдөр 09 цаг 53 мин С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана Уржигдар 18 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө Уржигдар 17 цаг 00 мин Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 12 цаг 23 мин Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх нь хуулийн практикт цоо шинэ нөхцөл үүсгэж байна Уржигдар 12 цаг 10 мин Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж байна Уржигдар 11 цаг 57 мин У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Уржигдар 09 цаг 31 мин Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Уржигдар 09 цаг 22 мин Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Уржигдар 08 цаг 43 мин Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг нь ухаалаг тоолуурт шилжүүлжээ Уржигдар 08 цаг 32 мин Ц.Идэрбат: Тариалан эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ Уржигдар 08 цаг 13 мин Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад шилжүүлжээ Уржигдар 08 цаг 06 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Энэ 7 хоногт Монгол Улсад У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж...
Top