x

Яаж хурдан баяжих вэ?

ЯГ ингэж биччээд суужээсэн ажлын хүн харчаад чи бүткүү ээ яаж ядуурах вэ гэж бичүүл чи арай үнэмшилтэй бишүү гэж гуцжээн. Гүү эээ би яаж мөнгө олж чадахгүй байгаагаа хэлээд хүмүүс тэрийг нь яг эсрэгээр хийхээр мөнгөтэй болдын бишүү гэж хэлээд амыг тагаллаа. 

Гэхдээ юутүбээр пээсээр дүүрэн монгол гадаад хэрхэн баяжих, гэрээсээ мөнгө олох, сүлжээний бизнэсээр мөнгө олох гээд аргууд заагаастай инфлүүнсэрүүд дүүрэн байхад би бас тийм юм бичүүл түмэн амьтан адлах биз. Тэгсэн ч би юм бичмээр санагдаад бусдад заамаар санагдаад байгаа минь орчин үеийн сошл донтолтын хэлбэр шүү дээ. Би ч гэсэн шуналтай. Аль болох амар хялбар аргаар хурдан баяжихыг л боддог. Ер нь ил хэлдэггүй болхоос бүгд л тэгэж боддог байх. Бүүр би амар аргаар баяжихыг бододгүй гэж хэлдэг хүн ч хүслээ нууцан болхоос тийм аргаар баяжих боломж гарвал бөөн баяр л баяжих байх. 

Хүмүүс сүлжээний бизнэст ороод хурдан баяжаад байгаа тухай насаараа л сонслоо. Бүүр нүдэн дээр орфиплээм энээ тэрээ гэсэн машин тэрэг унаж яваад хорхой хүргэсэнг яана. Гэсэн ч би заавал сүлжээнд оролгүйгээр сүлжээнд орсон мэт идвэхтэй юуг ч зарсан баяжиж болно гэж итгэдэг болхоор анханаасаа сүлжээг дэмий гэж боддог. Хэрэв сүлжээний бизнэсийг дэмждэг хүмүүс байвал битгий уурлаарай. Би угаасаа бүткүүдүү хүн болхоор иймэрхүү юмнууд тэгэж л бодно гэж бодоод өнгөрөөгөөрэй. 

Амар хялбар аргаар хурдан баяжих миний анхны сонгож авсан зам спорт хонжвор байлаа. Хоёр ч апп нээж зодоглолоо. Бэт365, 1ХБЭТ хоёрыг бол одоо монголчууд бараг бүгд мэдэх байлгүй дээ. Эхлээд хүн би хөмбөг үздэг юм чинь хөмбөг дээрээ баталгаатай хожхын байна гэж хөөрч хэд том тавиад шатдын. Би ч тэгсэн. Тэгээд хянамгай судалгаатай тавий гээд хонжвор тавих тоглолтоо судлаад хэсэг үзнэ. Гэхдээ тэр бол хэсэг хугацаанд нэмэх гарнаа. Тэгээл цаашдаа дотор байгаа асар шуналтаа өөр нэгэн Гаамп сэрж тэр одд-ыг нь хараачэээ лайтай өсхийн бишүү гээд орилсоор байгаад алдаж эхлэнэ дээ сайхан. Эргээд бас аз таарч ёндоорч хэсэг хожноо. Тэгээл алдаж эхлэнэ. Ер нь хонжворын аппууд дээр бүхий л орсон гарсан мөнгөө нэгтгэж хардаг тийм хэсэг байдаг. Түүн дээр бол нийлбэрээ алдагдалтай буюу хасахтай л байна. Тэр тэгэж хожиж гэнэ, энэ ингэж хожиж гэнэ түүх домог шиг яриа бэтчид дунд битүү тэнийшдээ. Гэхдээ энийг би зуучлагчид, эсүүл тэр аппыхан тараагаад байна гэж хардды шүү. Ямар сайн бэтчин алдагдалтай л байдын. Тэхгүй бүгд хожоод байвал тэр бэтийн компани дампуурна биздээ. 

Зиа бэт болкуу бол гээд покэрийн аппууд татаж спорт покэр тоглож үзлээ. Ер нь худлаан билээ дэээ мөнгө нэмэгдэхгүй хожихгүй алалцаал байна ядхад их цаг орно. Тэгээд рулэт, слот гээд элдэв казино ширээрүү нь ороодэхэлдэг нь жам шүү. Яагаад гэвэл тэдгээр дээр эхлээд заавал хождын тэр нь покероос ч амар санагдаж эхэлдийн. Тэгээд эцэстэээ тийм саят аппуулруу мөнгө хийж л сурхаас хожиж мөнгө авж үзэлгүй маш их хугацааг өнгөрүүлсэн байдаг билээ.

Дараа нь олонхио дагаад коинлуу орлоо. Бусадтай адил чихэлдаж амжихгүй дээ шаралхаж, өссөндөө баярлаад явж өглөө хөөрхийн Бэлтэс коин бол худ шүү хөдөөнийхөөн. Хэзээ ч тэгэж дор нь өсгөж өгөөд байдаг юм байхгүй. Би энд хотод гарсан коинуудыг ярьжээн. Нээх ялгаагүй юм л болсышдээ. Цахилгаан станц байгуулна, и спортын том арена барьна, хуулийг блокчэйнжүүлнэ, дунд сургуулийг блокчэйнжүүлнэ, алтны уурхайг, нүүрс тээвэрлэлтийг, эмнэлгийг гээд өчнөөн гоё гадаад дотоодод төгссөн гоонж өмссөн инфлүүнсэр залуус бөөн бөөнөөр реклампаал гараад ирсэн. Нийт70 гариу койн гарсан гэхээр нэг коины ард 5 залуу гэхээр манайхан ч нэг 350-иад гоё хувцастай ганган бусдын мөнгөөр гангарсан залуустай болжээ гэсэн үг. Манай гоё гоё юм амлаад юу ч хийгээгүй байгаа коинуудад хэдэн зуугаар тоологдох тэрбум төгрөгөө алдсан залуус л үлдлээ дээ. Хүмүүс өөрснөө алдсан хохино л гэдийн. Гэхдээ бусдын мөнгийг худлаа ярьж авхыг бол залилан л гэдэг. Ядаж ваятпэпэр дээрх амлалтуудаа хийгээд яваачээ. 70-ийн 70 коиноос ганцаас бусад нь олон улсын биржийн үнэр ч алга байна шүү дээ нөхөд минь. 

Ер нь тэхдээ номонд нэвчирсэн хүмүүсийн ярих нь хамгийн амар байж болхоор мөнгө олох нь хувьцааа шүү. Манайхан банкны хадгаламж гээд байдаг гэвчиг манайх шиг юмны үнэ байнга өсөж байдаг газар тэр нь худ. Нөгөө талаар банкууд бидний хадагаламжийн мөнгөөр цааш нь бизнэсүүдэд өндөр хүүтэй зээлж мөнгө олдог. Тэрнийг нь бизнэсүүд аваад тэрнээс өндөр ашиг хийж буцааж төлдөг. Ийм үед тэр банканд биш тэр бизнэсүүдийх нь хувьцааг авбал ногдол ашиг нь ядаж хамаагүй өндөр биш гэжүү гэж ярьдын билээ. 

Гэхдээ хувьцаа бол бас тийм ч найдвартай биш. Жишээ нь би Талх чихэрийн хувьцааг монголчуудын талханд дуртай занд найдаад авчлаа гэж боды. Тэгсэн хавь ойрын хүмүүс талх биш торт идээд байвал за юу билээ нөгөө Талх чихэр маань гайгүй байгаа гээд анхаарал тавьж хувьцаага зархуу байхуу гэдгээ бодож эхлэнэ гэсэн үг. Тэхээр хувьцаа авсан бол хянамгай бай дээрх жишээн дээрээс бол монголчууд юу идэж байгааг байнга анхаарч бай гэсэн үг юм. Мөнгөө хамгаалж. Тэхгүй л бол хвьцаа авсан компани нэг өдөр дампуурвал мөнгө салхинд хийснэ гэсэн үг. 

Тэгүүл бүүр амар нь ч байна. Хамтын сан гэдэг юмруу мөнгөө өгөөд тийм сангыхан таны мөнгийг аваад хувьцаа болгоод мэргэжлийн хүмүүс таны өмнөөс энэ бүгдийг анзаараад эхлэнэ гэсэн үг юм байна. Мөн ганцаараа сая төгрөгөнд хувьцаа авж апу тай хэрэлдэж ч чадкуу сууж байхаар хамтын сангаар олуулаа болоод том хувьцаа эзэмшээд авбал ядаж миний мөнгө хаа байнаа төлж өгөөчээ гэхэд дуу хоолойг нь сонсдог болхын байна. Одоо банкууд хувьцаа гарна тэднээс ингэж л авбал зүгээр санагдаад байгаа.

За тэгээд тэр нь хаана байгаан гэвэл монголд 3 ч байна. Та нар гүүгэл дээрээ бичээд үз. Хамгийн сүүлийх нь гэхэд л ийм байна. Энэ нь ч манай андуудых рекламдаж өгж байгаан шүү.

Гаамп /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 11 цаг 15 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 14 цаг 33 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 14 цаг 41 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 14 цаг 46 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 14 цаг 51 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 18 цаг 3 мин Е.Рыбакина улирлын Хаалтын тэмцээнээс нэрээ татжээ 18 цаг 6 мин Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин хотноо болов 18 цаг 10 мин Шашны гаж урсгалын толгойлогчид 200 жилийн ял оноожээ 18 цаг 20 мин Краковын төвд халдлага гарч, зургаан хүн амиа алджээ 19 цаг 53 мин Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүүн тийш нэвт туулах замын эхлэл гэж харж байна 20 цаг 34 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 20 цаг 35 мин Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваарь 21 цаг 20 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан 21 цаг 35 мин “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ Уржигдар 11 цаг 19 мин Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв 2026-11-06 Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ 2026-11-06 Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл 2026-11-06 Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ 2026-11-06 Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о...
Top