x

2022 онд тохиох одон орны сонирхолтой ҮЗЭГДЛҮҮД

2022 онд тохиох одон орны сонирхолтой үзэгдлүүдийг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс нийтэлсэнийг хүргэж байна. 

10 сарын 25. Шинэ сар. Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Оргил үе нь 18 цаг 49 минутад тохионо. Энэ үед Сарны нөлөө байхгүй харанхуй шөнө байх тул бүдэг объектуудыг ажиглахад нэн тохиромжтой тухайлбал галактикууд, одны бөөгнөрөл, мананцрууд, тэнгэрийн заадас гэх мэт.

10 сарын 25. Нарны хагас хиртэлт.  Нар ба Сарны тохиолго болох үе.  Нар, Сар, Дэлхийн харилцан байрлалаас шалтгаалж, өөрөөр хэлбэл хоорондын зайнуудаас хамаарч Сарны давхар сүүдэр Дэлхийн гадарга дээр тусвал Нарны хагас хиртэлт тохиолддог. Нарны хагас хиртэлтийг түүний тусгалыг, эсвэл тусгай нарны фильтер ашиглан нүдээ хамгаалж ажиглах хэрэгтэй. ОХУ-ын баруун хэсэг болон Казакстан улсын нутгуудаар ажиглагдах юм байна. Хамгийн сайн харагдах муж нь ОХУ-ын төв хэсэгт 80 хувьтай ажиглагдах юм байна. 

11 сарын 4,5. Үхрийн солирын урсгал (Taurids). Үхрийн солирын урсгал нь маш бага хэмжээтэй, дунджаар цагт 5-10 тооны солир харвадаг. Энэ нь ер бусын хоёр тусдаа урсгалаас бүрддэг. Эхнийх нь 2004 TG10 бага гаригийн хэлтэрхийнүүдээс үүдэлтэй бол хоёр дахь урсгал нь 2P Энке сүүлт одны үлдэгдэл гэж үздэг. Энэ урсгал нь жил бүрийн 9 сарын 7- ноос 12 сарын 10-ны хооронд болдог. Оргил үе нь 11-р сарын 4-ны шөнө ажиглагдах болж байна.  Сартай байх учир сарны нөлөө ихтэй. Шөнө дунд харанхуй байрлалаас ажиглаж болно. Солирууд нь Үхрийн одны ордноос цацрах боловч тэнгэрийн аль зүгт харагдаж болно.

11 сарын 8. Тэргэл сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдах оргил үе нь УБ-ын цагаар 19:02 минут байна.

11 сарын 8. Сарны бүтэн хиртэлт.  Дэлхийн сүүдэр Сарны тэргэлийг халхлах үед Сарны бүтэн хиртэлт тохионо. Энэ төрлийн хиртэлтийн үеэр Сар бараан, цусан улаан өнгөтэй харагддаг. Хиртэлтийн ажиглагдах зурвас нь ОХУ-ын зүүн хэсэг, Япон, Австрали, Номхон далай болон Хойд Америкийн төв  хэсэг байна.

11 сарын 9. Тэнгэр вангийн эсрэг тохиолго. Цэнхэр ногоон гараг нь Дэлхийд хамгийн ойр орших үе нь шөнө дунд орой хадах үе. Энэ үед гялалзалт нь хамгийн их байна. Жилийн бүх шөнийн хугацаанд гэрэлтэй тод ажиглагдана. Тэнгэр ван гаргийг ажиглах маш тохиромжтой цаг үе байна. Дэлхийгээс алслагдсан гараг учир том хүчин чадал сайтай дурангаар Тэнгэрийн ван гаргийг харж болно.

11 сарын 17,18. Арслангийн солирын урсгал (Leonids). Арслангийн солирын урсгал нь дунджаар цагт 15 тооны солир харвадаг. Энэ нь 33 жилийн циклтэйгээр цагт 100 хүртэлх солир харвах үзэгдэл болдог онцлогтой бөгөөд хамгийн сүүлд 2001 онд тохиолдсон. Урсгал нь Темпель Туттль сүүлт одны хэлтэрхийнүүдээс үүдэлтэй бөгөөд 1986 онд нээж байжээ. Солирын урсгал нь жил бүрийн 11 сарын 6-30-ны хооронд болдог. Оргил үе нь 17 шөнөөс 18-ны өглөө ажиглагдах болж байна.  Сартай байх учир сарны нөлөө нь тод гэрэлтэй солируудын эрчмийг сулруулна. Шөнө дунд харанхуй байрлалаас ажиглахад тохиромжтой. Солирууд нь Арслангийн одны ордноос цацрах боловч тэнгэрийн аль зүгт харагдаж болно.

11 сарын 24. Шинэ сар. Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Оргил үе нь 06 цаг 57 минутад тохионо. Энэ үед Сарны нөлөө байхгүй, харанхуй шөнө байх тул бүдэг объектуудыг ажиглахад маш тохиромжтой тухайлбал галактикууд, одны бөөгнөрөл, мананцрууд, тэнгэрийн заадас гэх мэт.

12 сарын 8. Тэргэл сар. Сар Нартай эсрэг тохиож Сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдах оргил үе нь УБ-ын цагаар 12:08 минут байна. Сар хүйтэн уур амьсгалтай байдаг учир уугуул Америкчууд хүйтэн сар гэж нэрлэдэг байсан байна. Энэ үеэр Сарыг ажиглахад маш тохиромжтой байна. Түүний гадаргуу дээрх уул нурууд, цар тогоо зэргийг бага хэмжээтэй болон астрономийн дурангаар ажиглан харж болно. 

12 сарын 8. Ангараг гаргийн эсрэг тохиолго. Улаан нүдэн гараг нь  Дэлхийд хамгийн ойртож ирэх ба Нарны гэрлээр бүтэн гэрэлтэж, шөнө дунд орой хадна. Энэ үед гялалзалт нь хамгийн их байна. Жилийн бүх шөнийн хугацаанд гэрэлтэй тод харагдана. Ангараг гаргийн зургийг авахад маш тохиромжтой байна. Дундаж хэмжээтэй дурангаар Ангараг гаргийн улаан гадаргуу дээрх зарим бараан хэсгийг ажиглан харах боломжтой.

12 сарын 13, 14. Ихрийн солирын урсгал (Geminids). Ихрийн солирын урсгал бол солирын урсгалуудын хамгийн их цацардаг урсгал бөгөөд өвөрмөц онцлогтой ажиглагддаг  юм. Тэрээр цагт 120 хүртэлх тооны олон төрлийн өнгөтэй солир харвадаг. Урсгалыг 1982 онд анх нээж байсан 3200 Пэитон нэртэй бага гаргийн хэлтэрхийнүүдээс үүдэлтэй юм. Энэ урсгал нь жил бүрийн 12-р сарын 7-17-ны хооронд болдог. Оргил үе нь 13 шөнөөс 14-ны өглөө хүртэл ажиглагдана.  Сартай байх учир сарны нөлөө нь тод гэрэлтэй болон өнгөтэй солируудын гэрэлтэлтийг хааж болох юм. Гэвч Ихрийн солирын урсгал их цацардаг учир шөнө дунд харанхуй байрлалаас сайн ажиглагдах болно. Солирууд нь Ихрийн одны ордноос цацрах боловч тэнгэрийн аль зүгт харагдаж болно.  

12 сарын 22. Өвлийн туйлын цэг. Өвлийн туйлын цэг буюу Өвлийн Нар буцах цэг нь УБ-ын цагаар 05 цаг 48 минут тохионо. Хамгийн богино өдөр урт шөнө болдог, Тэнгэрийн хойд хагас бөмбөрцөгт тэнцлийн цэгүүдээс ижил зайд орших шар замын цэг. Дэлхийн өмнөд туйл руу Нар хамгийн их хазайдаг . Өмнөд өргөргийн 23.44 градусын халуун бүсийн Матрын зам дээр ирдэг. Хойд хагас бөмбөрцөгт астрономийн өвлийн эхлэл, Өмнөд хагас бөмбөрцөгт астрономийн зуны эхлэх (зуны туйлын цэг) өдрүүд тохионо.

12 сарын 21. Буд гаргийн зуун элонгац. Нарнаас 20.1 градусын өнцгөөр Буд гараг хамгийн их зүүн холдолт болно. Энгийн нүдээр харагдана. Буд гаргийг ажиглах хамгийн тохиромжтой үе байх болно. Оройн тэнгэрт хэвтээ хавтгайгаас дээш хамгийн их хазайж харагдах болно.  Нар жаргасны дараахан баруун тэнгэрийн хаяанд гаргийг харж болно.

12 сарын 21,22. Алтан мөнгөн шаргалын солирын урсгал(Ursids). Солирын урсгал нь дунджаар маш бага хэмжээтэй байх ба цагт 5-10 тооны солир харвадаг . Үүнийг 1790 онд анх нээж байсан Туттль сүүлт одны хэлтэрхийнээс үүдэлтэй гэж үздэг. Энэ урсгал нь жил бүрийн 12-р сарын 17-25-ны хооронд болдог. Оргил үе нь 12 сарын 21 шөнөөс 22 -ны өглөө хүртэл ажиглагдах болж байна.  Шинэ Сартай байх учир сарны нөлөө  байхгүй тод гэрэлтэй солирууд сайн ажиглагдах болно. Шөнө дунд харанхуй байрлалаас ажиглаж болно. Солирууд нь Алтан мөнгөн шаргал буюу Бага долоон бурхны одны ордноос цацрах боловч тэнгэрийн аль зүгт харагдаж болно.

12 сарын 23. Шинэ сар. Нар ба Сарны тохиолго болох үе. Шөнийн тэнгэрт сар харагдахгүй байх болно. Оргил үе нь 18 цаг 17 минутад тохионо. Энэ үед Сарны нөлөө байхгүй харанхуй шөнө байх тул бүдэг объектуудыг ажиглахад нэн тохиромжтой, тухайлбал галактикууд, одны бөөгнөрөл, мананцрууд, тэнгэрийн заадас гэх мэт.  

Эх сурвалж: Одон орон, геофизикийн хүрээлэн

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гадаадад суугаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах 47 салбар комиссыг байгууллаа 1 цаг 13 мин "Эрэл" компанийн эзэмшил газрыг өнөөдрийн чөлөөлөх үүрэг өгчээ 1 цаг 23 мин Төвийн зургаан дүүрэгт ил, далд зогсоол хийх ажлыг эхлүүлнэ 1 цаг 29 мин Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба ламын Ажлын албаны даргаар гавж Д.Нямсамбууг томилжээ 4 цаг 15 мин Наадмын нээлт, хаалтын ёслолыг 2.9 тэрбум төгрөгөөр хийнэ 4 цаг 23 мин Боолын хөдөлмөр гадаадад биш Монголд байдаг юм шүү дээ 4 цаг 34 мин Нийтийн тээврийн 3 чиглэлд түр өөрчлөлт орууллаа 4 цаг 49 мин … Тэгвэл сүүлийн 35 жилд юу яаж өөрчлөгдөв? 4 цаг 58 мин УИХ: Өнөөдөр хуралдах түр хороо, ажлын хэсгүүд 5 цаг 4 мин Байдены буруу хэлснийг Цагаан ордон дөрвөн сарын хугацаанд 148 удаа олон нийтэд залруулжээ 5 цаг 12 мин Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбай цэцэрлэгт хүрээлэн байгуулна 5 цаг 26 мин Дэлхийн эдийн засаг өнгөрсөн долоо хоногт 5 цаг 30 мин Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан 6 цаг 4 мин Парисын олимпыг англи хэлний нөлөө багатайгаар зохион байгуулахыг уриалав Уржигдар 14 цаг 17 мин Сураггүй алга болсон бага насны хоёр хүүхдийг эсэн мэнд олжээ Уржигдар 14 цаг 07 мин Богдхан уулын хийморийн овоонд цугларсан хадаг яндар, туг дарцгуудыг цэвэрлэж байна Уржигдар 13 цаг 06 мин Г.Занданшатар: Ногоон автобусны асуудлаарх нээлттэй сонсголыг яаравчлахад гишүүд санаачилгатай ажилла Уржигдар 12 цаг 03 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул, гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна Уржигдар 08 цаг 18 мин БСШУСБХ: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ 2024-05-03 НББХ: Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв 2024-05-03
iИх уншсан
Туггүй болсон нам сонгуульд ялна гэж байх уу? КОВИД: 72 настай эрэгтэй вирусын халдвараар 613 хоног өвдөж,... Эх орноо орхисоор л байна, тэгээд яах вэ? Д.Уламбаяр: Цөмийн энергийн агентлагаа сэргээж байж бид Фран... Хөгжлийн диалектик Саналаа өгсөн хүнийг урамшуулах талаар юм бодоцгооё, бизнес ... Хэрвээ хуучнаараа байсан бол...? Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цах... Ш.Төмөрсүх: Эрх баригчид сангуудаас хулгай хийсэн нөхдөө сон... Энэ зун олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх м... Эрэлт буурч Европын томоохон автомашин үйлвэрлэгчид хүнд цох... ЦЕГ: Хүний амь хөнөөх захиалга өгсөн этгээдийг Австралиас ал... Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар тойргоос нэр дэ... Хуурамч баримтаар НӨАТ-ын 1.3 тэрбум төгрөгийн буцаан олголт... МИАТ компани есөн аймагт орон нутгийн нислэгээ сэргээлээ Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэгт прокурор яллах дүгнэл... Тавдугаар сард хилийн боомтуудын амрах болон ажиллах цагийн ... Нийслэлийн цэрэг татлага тавдугаар сарын 4-6-ны өрдүүдэд бол... Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба ламын Ажлын албаны ... Ихэнх нутгаар дулаарна
Top