x

Сайд нарыг чөлөөлж байгаа үндэслэлийг эргэж харъя

Ойрын өдрүүдэд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “хүний эрхийн мэдрэмж” чухам таазандаа тулаад байна. Өчигдөрхөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийг “хүний эрхийн мэдрэмжгүй” гэдэг үндэслэлээр ажлаас нь чөлөөлөв. Үүний өмнө Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирлыг мөн ийм үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Ер нь бол ийм үндэслэлээр, Үндсэн хуулийн заалт барьж ажлаас нь чөлөөлж байсан тохиолдол манай Засгийн газруудын түүхэнд өмнө байгаагүй юм. Мэдрэмж чухал л даа, Гэхдээ...

Өнгөрөгч нэгдүгээр сард Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанг бас л нэн яаралтайгаар ажлаас нь чөлөөлсөн. Сайд бүсгүй утаатай тэмцэж байна гэж айлын хаалга өшиглөж ороод, гэрийн эздийг камерийн өмнө чичрүүлж байгаад зуухыг нэгжиж, бичлэг хийн хэвлэл мэдээллээр цацсан нь “хүний хувийн эзэмшилд зөвшөөрөлгүй халдсан, дуу дүрсний бичлэг хийсэн” хэмээн буруутаж, ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг юм. Саяны хоёр тохиолдлоос ялгаатай нь хуулийн заалттай.

Ингэж хэлж буй нь, Д.Сарангэрэлийг чөлөөлсөн явдал нь хуулийн үндэслэлгүй гэж хэлж буй хэрэг биш юм. Зүгээр сайд нарыг ажлаас чөлөөлж үндэслэл шалтгаан нь хэр бодитой байсан бэ? гэдэг асуудал. Тухайлбал, Д.Сарангэрэл сайдын даваа гаригт  Төрийн ордонд хийсэн мэдэгдэл нь үнэхээр хүний эрхийн зөрчил үү, эсвэл ажил, албан тушаалдаа хариуцлагагүй хандсан үйлдэл байв уу?

Ер нь бол салбар хариуцаж байгаа сайд хүн хариуцаж байгаа яамныхаа хэрэгжүүлж байгаа чиг үүрэг, үйл ажиллагааны талаар тодорхой хэмжээнд мэдлэг, мэдээлэлтэй байх ёстой. Тэгж байж хашиж байгаа албан тушаалдаа тэнцэж тохирно гэсэн үг. Тэгэхгүйгээр “яамныхан тэгж ярьдаг юм билээ. Би буруу ойлгоод, дутуу бодоод” гэх маягаар асуудалд хандаж болохгүй ээ л гэсэн үг. Тэр ул мул бол наад захын асуудал. Түүн дээр нь гаргаж байгаа бодлого гэж бас нэг юм байна даа.

Нэг хэсэг нь “ажлын байр алга, цалин хүрэхгүй байна” гэж гомдоллоод, нөгөө хэсэг нь “ажил хийх хүн олдохгүй байна” гээд хоёр талаас эрэл сурал болж, ангаж цангаж байгаа ийм үед яамны бодлого барьж байгаа сайд хүн ядаж энэ хоёрын хэрэгцээг нэг цэгт уулзуулах хэмжээний менежер байх ёстой биз дээ. Гэтэл гудамжаар нэг байдаг үсчин бэлтгэх, үсний сам, сэнс үнэгүй өгөх тухай л толгойд нь орж байдаг. Ядаж ажил аваад эхний сардаа салбарынхаа хүндрэл бэрхшээл дээр жаахан сууж ажиллаад, мэдлэг мэдээлэл хуримтлуулсны дараа тэр яриад байгаа том “бодлого, зорилт” эд нараа гаргаж ярих ёстой юм л даа. Саяны тохиолдолд бол “хоосон савны чимээ их” гэдэг л боллоо.

Ер нь бол зөвхөн улс төрийн шалгуураар томилогдож байгаа мэргэжлийн бус сайд нар үргэлж ийм алдаа гаргадаг. Салбарынхаа талаар юу ч мэдэхгүй байж дандаа нэг хоосон хонгио юм ярина. Том том бодлого дэвшүүлнэ. Тэгээд амьтны элэг доог болно. Тэр нь багадаад салбарынхаа ажлыг унагана, тусгана.

Тийм болохоор салбар хариуцаж байгаа сайд нар ядаж мэргэжлийн байх хэрэгтэй байна. Мэргэжлийн байж чаддаггүй юм гэхэд мэдлэгтэй, туршлагатай, ажлын арга барилтай хүмүүс баймаар байна. Тэгээд хамгийн гол нь салбарынхаа мэргэжилтнүүдийг сонсдог, судалдаг баймаар байна. Тэгээгүйгээс болоод ажлын ийм алдаа цаг үргэлж гарч байгаа юм.

Саяны тохиолдолд жишээ нь, Д.Сарангэлийн үйлдлийг “хүний эрхийн зөрчил” гэхээсээ мэргэжилгүй, мэдлэггүйн гай гэж хэлнэ. Мэдлэггүйн дээр судалдаггүй, ядаж сонсдоггүйн гай. Сайд нар нь ийм байхаар салбарынхан яаж “гэмгүй” байх вэ. Ул, шал яриад явж байхаас өөр замгүй. Ядуу хүмүүст үсний сам, хайч авч өг гэж зөвлөж байгаа мэргэжилтнүүдийг ямар мэргэжилтэн гэх вэ. Тийм болохоор Д.Сарангэрэл сайдыг “хүний эрхийн мэдрэмжгүй учраас” ажлаас нь чөлөөлж болохгүй. Хүний эрхийг мэдлэг, мэдрэмж гэдэг бол улс төрийн, төрийн албан тушаалтанд, тэр тусмаа улстөрч хүнд байх ёстой хамгийн наад захын боловсрол.

Тийм болохоор Д.Сарангэрэлд үнэхээр л хариуцлага тооцъё гэж байгаа бол “Ажил, албан тушаалдаа хайхрамжгүй, хариуцлагагүй хандсан” гэдэг үндэслэлээр нь улс төрийн хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөх ёстой. Тэгэхгүй бол зарим нь “Өө, нөгөө ядууралтай зоримог тэмцэх гэсэн ганц сайдыгаа үгний өөн дээрээс ажлаас халчихлаа. Ингэвэл ажил яаж явах юм” гэх шиг юм яриад эхэлсэн байна.    

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 21 цаг 55 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 22 цаг 2 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top