x

"Вагонд гурван хүн зорчиж байсан ба хүний амь нас эрсдээгүй"

Энэ сарын 9-ний өдөр ёслол төгөлдөр нээлтээ хийсэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн хүнд даацын төмөр замын ачааны галт тэрэг осолдож, унажээ. Осол Зүүнбаян өртөөнөөс 75 км зайтай Хулангийн Шанд гэх газарт болсон байна. Галт тэрэг өнгөрсөн шөнө 23:30 цагийн орчимд хөдөлж, 24:00 цагийн орчимд ослыг бүртгэжээ. Ослын газарт тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж байна. Энэ талаар Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийлээ. 

С.Бямбацогт:

-"Урьд шөнө Дорноговь аймгийн Улаанбадрах суманд осол болсон. Зүүнбаян өртөөнөөс Ханги-Мандлын төмөр замын чиглэлд ачаа ачсан "Монголиан транс ложистик" компанийн вагон замаас гарч унасан осол боллоо. Зүүнбаян өртөөнөөс 70 км зайтай Хулангийн Шанд гэх зөрлөгт уг осол гарсан. Өнгөрсөн шөнө 23:30 цагийн орчимд хөдөлж, 24:00 цагийн орчимд уг осол бүртгэгдсэн байна. Нийтдээ цуваанд 17 вагон явж байсан. 14 нь төмөр замын ресс төмөр, гурав нь төмөр замын дэр ачсан байсан байна. Ханги-Мандлын төмөр замын бүтээн байгуулалтыг барьж буй ачаа байсан. Ачсан ачаатай вагон замаас гарч унасан. Вагонд гурван хүн зорчиж байсан. Биеийн байдал гайгүй, хүний амь нас эрсдээгүй. Ослын шалтгааныг газар дээр нь тодруулсан. Урьдчилсан байдлаар вагон хурд хэтрүүлсний улмаас замаас гарсан байх гэсэн дүгнэлт гарсан. Вагоны машинист мөн согтуу байсан гэх мэдээлэл ирж байна. Энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа.

Вагонд байсан хоёр хүний согтолтын зэрэг нэг бүхлээс дээш гарсан. Төмөр зам чанаргүй болсноос гэдэг зүйл яригдаагүй байна. Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замыг Монголчууд өөрсдөө барьсан. Энэ ондоо багтаагаад улсын комисс хүлээн авна. Одоогоор туршилтын тээвэр хийгдэж байна. Нэмэлт мэдээлэл өгөхөд төмөр замын салбар олон төмөр замтай болсон. Хуучин ганцхан Улаанбаатар төмөр замтай байсан бол, Монголын төмөр зам, Зүүнбаян төмөр зам, Тавантолгой, “Монголын транс ложистик” төмөр зам гэх олон төмөр зам бий болсон. Эдгээр төмөр замыг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах шаардлага гарч буй. Тухайлбал, Монголын төмөр зам төрийн өмчит бодлого зохицуулалтын газар харьяалагддаг. Зүүн баян-Тавантолгой төмөр зам Уул уурхайн яам буюу “Эрдэнэс таван толгой”-н харьялалд байдаг гэх мэт төмөр замын бодлого, нэгдсэн зохион байгуулалт алдагдсанаар сахилга дэг журам, хариуцлагын тогтолцоо алдагджээ. Цаашдаа аюулгүй байдалд анхаарч ажиллах ёстой" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Уржигдар 09 цаг 54 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй Уржигдар 09 цаг 47 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 2026-11-13 Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 2026-11-13 УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 2026-11-13 Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 2026-11-13 Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 2026-11-13 УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 2026-11-13 АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 2026-11-13 “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 2026-11-13 "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 2026-11-13 Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 2026-11-13 Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 2026-11-13 Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 2026-11-13 Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүсн...
Top