x

МАЛЧИД ба ТҮҮНИЙ ДАЙСНУУД

МАЛЧИД ба ТҮҮНИЙ ДАЙСНУУД

Нэг.“Алтан сэдэв”-ийн төгсгөл

Бид аймхай хүмүүс. Айдаггүй, айсан ч юунаас айж байгаагаа эргэцүүлэхийг хичээдэг хэсгийг нь алчихлаар ийм нь үлддэг шиг байгаа юм, гучаад оны аллагыг хэлж байна. Уг хүн төрөлхтөн ирээдүйгээ бүрхэг болохоос айдаг байтал, манайхан өнгөрсний сүүдрээс айдаг нь бүр сонин. Эртүүд яваад өнгөрсөн , бүүр агнаад арьсыг ньхоршоонд тушаачихсан чононоос хүртэл айна. 

Айдастангуудыг үргэлж айлгагчид дагалддаг нь жам. Айлгагчид нь зоригтнууд бол биш. Угаасаа аймхай хүний айдсаасаа жаахан ч болов салах, түүнээ түр мартах ганц арга нь бусдыг айлгах. Ингэснээрээ айдсаасаа салчихдаг юм бол бүр биш. Нэг л өдөр бусад маань надаас айхаа больчих вий гэж шаналсаар байгаад бүр их айдастай тулна. Энэ айдсаасаа болоод галзуурах нь холгүй. Цагийн эрхээр хүмүүс өчигдөр айж байсан юмнаас өнөөдөр үргэх нь багасна. Иймээс тэд айлгах шинэ шинэ юмны эрэлд хатаж, хүн алж хүрээ талахдаа тулдаг жамтай. Дарангуйлагч, айлган сүрдүүлэгчид цагаа тулахаар ямар хөгийн аймхай шаарууд байдаг гэж санана.

За энэ ч яахав, гол юмандаа оръё. Чухам энэ айдас, айгч, айлгагч гурвын орчил л сүүлийн гучин жилийн хөгжил дэвшлийг боомилж ирлээ.

Эхлээд айлгагч талыг сонирхоё хамтдаа. Энэ бол эсэргүүцэхийн аргагүй сэдвээр “занимаалагч” нар. Ар талд нь юу ч хийж байсан зөвддөг тийм сэдвүүдийг сэвдэг гарууд. Манай олон алдартан, улс төрч, эх орончид чухам ийм замаар "Хөл нь ордонд, гар нь авилгад хүрсэн" билээ.

Сайн үйлс хийхгүйгээр "сайн үйлсчин" болох, ёс суртахууны үнэргүй атлаа “ёс суртлын нэгэн хэмжээс”-т тооцогдох, эх орноо өчүүхэн ч хайрлалгүйгээр “Эх орончин” хэмээгдэх, үнэн юм огт хэлэхгүйгээр “үнэнийг өгүүлэгч”-ээр өргөмжлөгдөх, ард түмний төлөө хуруугаа ч хөдөлгөлгүйгээр “Ард түмэнчин” харагдах дардан сайхан зам олоон, олон.

Та нар “Хужаагийн эрлийз”, “Хятадууд эзлээд авлаа”. “Газар шороогоо гэсэн сэтгэлтэй залуус нэгдээд”, “Бидний хэдэн эх оронч”, “Урааны аюул”, “Ноён уулаа аваръя”, “Хэрлэн голоо хэрчүүлэхгүй”... гээд биднийг айлгадаг үг, дарамталдаг сэдвийг бүгдийг нь санаж байгаа биз дээ?

Нэг биш, хоёр биш, гурав биш.. хүчирхийлэл, айлган сүрдүүлэлтийн гэмт хэрэг дээрх эсэргүүцэхийн аргагүй сэдвийн ард үйлдэгдэнэ. Эсэргүүцэхээр л өөрөө “хужаагийн эрлийз”, “Хятадууд Монголыг эзлээсэй гэж бодогч”, “Газар шороогоо гэсэн сэтгэлгүй урвагч”, “Эх орноо сөнөөсэй гэж бодогч”, “Олон толгойтой тугал олон гараасай гэж хүсэгч”, “Ноён уулыг нураасай хэмээн санагч”, “Хэрлэн гол хэрчигдээсэй гэж үзэгч” болчих гээд болохгүй.

Жишээлэхэд, урааны хайгуул хийхээр гараад байгаа гэх “Хоёр толгойтой тугал”-ыг мал тооллогоор “хоёр толгойд тооцох” эсэхэд гайхаж болохгүй. Гайхах хориотой. Дайсан л гайхдаг, манайхан бол үг дуугүй итгэдэг. 

Бас малынх нь толгой нэмэгдээд байхад хүнийх нь яагаад ганц хэвээрээ байна. Орос АХ нар чинь “Нэг толгой сайн, хоёр байвал бүүр ч сайн” гэдэг юм шүү” хэмээн сануулж ч болохгүй. Тэгвэл Хятадын эрлийз болно. Уг нь эрлийз болж төрөхөд чинь нэлээн явдал ордог баймаар ч, энэ тохиолдолд бол ядах юмгүй. Мэргэжлийн "эх орончин" нарыг үгийг дагахгүй байхад л эрлийзийн болзол хангана.

Аа тийм, Монгол болох нь Монгол болж төрөхөөс ч амархан. Монголд төрөх, Монгол хүн байх энэ тэр нэг их чухал биш, зүгээр л Рио Тинто-г хөөх саналтай, нарийн царигтай төмөр замыг үздэггүй байхад л хангалттай. Бас, Мардайд Зөвлөлтийн цэргийн үйлдвэрт ураан олборлож байхад хүн мал хордохгүй байсны учрыг асууж болохгүй, тэгвэл Хятадын тагнуул болно. Хятадын тагнуулууд андашгүй, юмны учрыг олчих гээд явдаг болтой юмаа. 

Хятад руу урсаад явдаг Хэрлэн голын усыг боож үлдээн Монгол орны усны нөөцийг нэмэх хөтөлбөрыг “Хэрлэн голыг хэрчүүлэхгүй” хэмээн нуга дарав. Тэднийг буруушаавал хужаагийн тал, бүүр “ Хятад руу гараад явчихдаг уснаас нөөцлөх гээд байгаа юм биш үү” гэж тайлбарлаад ч нэмэргүй “Хяв Хятад”-аар бүртгэгдэнэ.

Улмаар, “Эгийн гол дээр УЦС бариад Монголчууд хямд цахилгаан ашиглавал Оросын Байгаль нуур дундрана” гээд тэмцэхээр мов монгол эх оронч болоод явчихна. Монголын эрх ашиг Монголд байдаггүй болтой юмаа. Гэхдээ эргэлзвэл, нөгөө юу... болно.

Үзтэл буруу олон үйлийг иймэрхүү айдасаасаа болоод хүлцэн тэвчихийн хэрээр “Ингэж болдог юм байна. Ингээд байвал яаж ч чаддаггүй юм байна” гэж үнэмшсэн шаарнууд нь улам даврана. Ор хөнжлийг нь сөхөн бичлэг хийж, охидын гэзгийг тайрахад нь бидний хэдэн бэртэгчин юу ч хэлж чадахгүй гөлөгнөн “Надаас холуур өнгөрсөн нь яамай “ хэмээн ханцуй дотроо залбирна. Шорон нурж, гав шинж тайлагдсан атал бэртэгчин-бид өөрөө өөртөө тор барин үзэл санаагаа хорих ажээ.

Эдгээр “алтан сэдэв” ихэнх нь ХХ зууны үзэл сурталт дэглэмээс өвлөгдөн ирсэн бөгөөд тухайн цагтаа олон хүний амиа авч гарах арга болж байсан юм. Жишээлэхэд “Монгол-зөвлөлтийн найрамдал”, “Хятадын аюул” гэдэг сэдэв байна. Хичнээн алдаа гаргасан ч гэсэн түүнийгээ “Монгол-Зөвлөлтийн найрамдлын төлөө” юм гэсэн аргумент гаргаж чадвал аврагдана. Мөн дайсагнасан этгээдээ “Орос-Монголын найрамдлын эсрэг, Хятадын тал” хэмээн мушгин гөрдөөд алж бас болно. Энд ямар ч логик хэрэгггүй зүгээр л маш сайн гөрдөн мушгисан байх ёстой.

Жишээлэхэд, сэтгүүлч Г.Жамъян агсан нарын олон хүнийг хэлмэгдүүлсэн “Гавъяа” хэмээх найруулал байна. Шөнийн ээлжийн автобусыг том машин мөргөөд шатсан аж. Автобусанд явсан нэг залуу бусдыгаа галаас авраад өөрөө нас баржээ. Энэ тухай л бичиж. Гэтэл дайрсан согтуу жолооч нь орос цэрэг байж таарсан тул “монгол зөвлөлтийн найрамдлыг сэвтээсэн мэдээлэл бичсэн” хэрэгт маш олон хүн шийтгэгдэж, зарим нь хүнд хөдөлмөрт цөлөгдсөн байдаг. Сонинд гарсан уг бичвэрт осолд орсон хүнийг үүрээд зөөж явааг харуулсан чимэг зураг хавсаргасан нь хүртэл гэмт хэрэг болсон гэдэг. Тэр зургийг жаахан онийгоод харвал баавгайтай төстэй ба хажууд нь байсан жижиг цэгүүдийг холбон зурвал СОЛ гэсэн үг бүтэж байсан аж. Баавгай гэж Орос ахыг ёгтоор хэлсэн ба сол нь “Солдат”буюу цэрэг гэсэн орос үгийн эхний үе болохыг ард түмний хурц хараа ажигласан гэнэ. Түүчлэн зураач Дунбүрээ зүгээр л “Арван улаа ямаа” зураадахсан чинь 10-ын тоо нь МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны 10 гишүүний тоотой таараад, буруудсан байх жишээний. 

...1990-ээд онд айдасын хашаа нурсан боловч хүмүүс хашааныхаа ормоос гарч чаддаггүй. Олонхи нь тодорхой сэдвээс айдаг, сэдэв дагаж хуйлардаг хэвээрээ үлдэж. Чоно алга болсон ч гэхээр “Чоно ирлээ гэхээр ухаан жолоогүй хуйлардаг” зөн нь үлдсэн гэсэн үг 

Энэ инерци дээр Монголын гурав дахь Хөршийн бодлогын эсрэг, тодорхой хэлбэл гадаадын буюу Оросын бус хөрөнгө оруулалтын эсрэг, цаад утгаараа Монгол улсын эдийн засгийн тусгаар тогтнолын эсрэг том тоглолт явсан юм байх юм. Орос-Украйны дайнаас мөрөөр гарч ирсэн баримтууд дотор Өрнөд болон бусад орнуудыг Оросын байгалийн хийнээс, эрчим хүчний нийлүүлэлтээс хамааралтай байлгах зорилгоор маш санхүүжилт хийсэн. Тэдгээр орны эрчим хүчний тусгаар тогтнолын эсрэг, уул уурхай болон гэрэл дулааны бусад эх сурвалжтай болохын эсрэг хөдөлгөөнийг зохион байгуулсан баримтууд ил гарч эхэлсэн нь олон юмны учрыг тайлж эхэлж байна. Дөнгөж орой нь цухуйж буй мөсөн уул бидэнд олон юмын учрыг хэлж өгөх биз ээ.

Ингээд, хуучнаас “Хятадын аюулаас хамгаалах” нэртэй хийрхэл, шинээс “Байгаль орчноо хамгаалах” хэмээх глобаль сэдэв холилдон эрчиллээ. Нэг мэдсэн чинь эх орондоо багтаж ядсан олон эх оронч, байгаль орчноосоо хальсан олон байгаль хамгаалагчтай болчихсон байв. Уул уурхайн салбарын зарим хөрөнгө оруулагчид төслөө хамгаалах үүднээс, нэгэнт гаргасан хөрөнгөө үр дүнгүй болгохоос айсандаа “Тэмцэгч” нарт шаардсан мөнгийг нь өгөх байдлаар түр аргацаасан нь дайран дээр давс нэмсэн хэрэг болсон гэдэг. 

Тэд Монголчуудыг худалдан авч болдоггүй гэдгийг мэдээгүй байсан бололтой. Монголчуудыг худалдан авч болдоггүй биш, “худалдан авч бардаггүй” гэвэл зохих юм байна. Уг нь Манжийн Энхамгалан хаан “Халхуудын шуналыг юугаар ч гүйцээх аргагүй. Өгөх тусам улам чамлана” гэдгийг бараг гурван зууны тэртээ тэмдэглэж үлдээсэн юм л даа. Огт шуналгүй хүнийг худалдан авч болдоггүй шиг огт ханадаггүй шуналтай хүнийг бас худалдан авч болохгүй, сонин хорвоо шүү. Худалдан авч болдоггүй этгээдийг худалдан авах оролдлого юунд хүргэснийг яриад яахав. Ажлын шинэ байр, орлогын шинэ эх булаг, сөргөлдөгч хоёр талаас зэрэг санжүүжиж болох хосгүй бизнес болоод явсан.

Гэвч дийлдэшгүй, хувиршгүй санагдсан юмс нэг л өглөө хичнээн хэврэг хөгийн юм байсан нь мэдэгдэн нурж байдаг. БНМАУ-ын сүлд дуулалд хүртэл нэр нь орж байсан Аугаа их Зөвлөлт холбоот улс тарахыг үзсэн, хүчирхэг болоод зөвийн туйл болсон Зөвлөлт холбоот улсын коммунист нам хаагдан, хөрөнгөө хураалгахыг харсан манай үеийнхэн үүнийг сайн мэднэ.

Тор гинж тасарснаас хойш, гучин жилийн дараа, сая "Хятадын аюул-Оросын аврал”-аар нийгмийг бужигнуулж хүчрэхгүй болоод ирж байна. Ядаж л Хятад-Орос хоёр ах дүү болоод, хяссан аятай эрэмбэ солигдож Хятад нь ах, Орос нь дүү маягтай болчихоор чинь хэцүү юм даа. Хятадыг хараахаар Оросынхаа ахыг хараачих гээд эхэлнэ. улмаар, иргэдийн дунд “Орос, Хятад хоёр бол манай хөрш. Хэн нэг нь бидний ах, эсвэл дайсан биш” гэсэн эрүүл саруул үзэл санаа давамгайлах боллоо.

Олон түмэн илүү прагматик хандлагатай болоод улс орны тусгаар тогтнол нь үзэл суртал дээр биш эдийн засаг дээр тогтож байдгийг ойлгоод эхэлж. Уул уурхайн бүтээн байгуулалтыг огт өөр өнцгөөс үнэлж дүгнэх болов. “Байгалиа хамгаалж байгаа нь энэ гээд турж үхэх үү, эсвэл орчиндоо ээлтэй шинэ технологи нэвтрүүлэх үү” гэж асуух сөхөөтэй болж эхэлж байна. 

Юу юунаас илүү олзуурхууштай нь олон нийт хэрэлдэхээс илүү маргалдах сонирхолтой болсон байна. Хэрүүл, маргаан хоёр ямар ялгаатай юм бэ, гэж үү? Нэг нь ялахын төлөө алалдаан, нөгөө нь үнэний эрэл маягтай зүйл юм. Хэрэлдэж байгаа хүн ямарч аргаар хамаагүй цэцэн, хурц үгээр өрсөлдөгчөө ялах хэрэгтэй болдог. Хэрүүл болоод өнгөрсөн хойно туршлага сургамж бус, зөвхөн хэн нь үгээр ялсан тухай дурсамж үлдэнэ. Иймээс хэрүүл бол “аман зодоон” гэсэн ч болно. Харин маргааны ард туршлага, мэдлэг үлдэж байдаг.

Даанч бид хэрүүлдээ л сайн. Хэн сайн хэрэлддэг нь ухаантайд тооцогдоно. Сайн хэрэлдэж байвал шударга, зарчимтан болно. Хэн сайн хэрэлдэнэ тэр эх орондоо хайртайд бичигдэнэ. Хэнтэй ч таарахгүй байхыг өөрийн гэсэн байр суурьтай, зарчимч хүний шинж гэж үзнэ.

Харин ойрноос хэрэлдэхээс илүү маргахыг чухалчилж эхэлж байна. Ихэнх хүн санал зөрөлдөөнийг дайсагнал биш харин хамтдаа хийж буй үнэний эрэл талаас нь харах болж. Өөрөөр хэлбэл “Алтан сэдэв” үхэж байна.

Гэхдээ “Поп”-ын дажин ингээд дуусч байгаа юм биш. Ийм сул орлоготой салбарыг, тийм хялбархан өгсдөг шатыг хэн л амархан орхих билээ, угаасаа. Хотынхон хэрсүүжихийн хэрээр тэд малчдыг онилох боллоо. Дэлхийн дулаарлын эсрэг, ногоон ирээдүйн төлөө глобаль тэмцлийн оронд тухайн бэлчээр, амжиргаагаа хамгаалсан “малчдын тэмцэл” гарч ирлээ. Хятадын аюулаас үндэстнээ хамгаалагчид, газар шороогоо гэсэн эх орончид үзэгдэх нь цөөрч, малчдын өвөлжөө, хаваржааг хамгаалах үйлсийн тугын дор Эдийн засгийн тусгаар тогтнолын эсрэг тэмцэгчид гарч ирлээ. Монголчууд цөөхөн юм хойно, хуучин тэмцлийн баатрууд мэргэжлээ солиод цохиж яваа нь бишгүй харагдана.

Хамгийн муухай нь юундаа байна гэхээр хотынхныг үймүүлж хүчрэхгүй шинжтэй болоод ирэхээр мэдээллээс хол байдаг нүүдэлчин малчдыг “бай” болгон үймүүлж байх бололтой.

Үнэндээ, тэдний хэн нь ч малчдыг хайрлаагүй бөгөөд “Эдэнд ингээд хэлчихэд үнэмшинэ, тэгэхээр хууртаад дагаад давхина” гэж төлөвлөж байгаа нь жигшил төрүүлж байгаа юм. Шинэ цагийн “поп”-уудын хувьд малчид бол зүгээр л лоозонгийн дуувуу, тугны иш төдий. 

Төрийн хувьд ч, улс төрийн намуудын хувьд ч тэр. Сайхан панаалдаж байгаад саналыг нь аьч хэргээ бүтээхэд л хэрэг болдог субьект төдий. Малчдыг чононоос илүү эднээс хамгаалах хэрэгтэй байна.

...Одоо бүр байчихаад “1000 малчны туршлага судлах зөвлөлгөөн” гээчийг “Чүү гэх морьгүй, чааг гэх ямаагүй” газарт, дайн дажинтай Орос оронд зохион байгуулна гэнэ үү?! 

Үргэлжлэл бий...

Б.Цэнддоо /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэн мөч айсуй 1 цаг 30 мин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 2 цаг 5 мин Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 3 цаг 44 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 3 цаг 54 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг ирэх сарын 16 хүртэл хэсэгчлэн хаана 4 цаг 1 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 5 цаг 2 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 5 цаг 5 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 5 цаг 9 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 5 цаг 13 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 5 цаг 16 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 5 цаг 18 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 5 цаг 21 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 7 цаг 47 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 7 цаг 53 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 8 цаг 1 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 8 цаг 5 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 8 цаг 13 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 8 цаг 16 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 8 цаг 21 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 8 цаг 29 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ
Top