x

Монголд эмчлэгдэх боломжгүй байсан зүрхний эмчилгээг УНТЭ-д нэвтрүүлжээ

Эрүүл мэндийн яамнаас Монголд эмчлэгдэх боломжгүй байсан 26 өвчний тоог бууруулж шинэ технологи нэвтрүүлэх чиглэлд цогц төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар 6 өвчнийг монгол улсад эмчилдэг болсон. Үүний нэг нь Улсын нэгдүгээр төв эмнэлэгт шинээр нэвтрээд буй “Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази” эмчилгээ юм. 

Эрүүл мэндийн салбарт шинэ технологи нэвтрүүлэхэд хөрөнгө оруулалт, хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, ЭМД-д санхүүгийн зохицуулалт хийх цогц төлөвлөгөө шаардлагатай байдаг. Энэ хүрээнд Эрүүл мэндийн яамнаас бодлогоор 870 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, АНУ-д үйлдвэрлэгдсэн Philips брэндийн зүрхний титэм судасны хэт авиан оношилгооны Volcano аппарат, АНУ-ийн Teleflex брэндийн гол судасны баллон шахуурга зэргийг нийлүүлж  өнөөдөр УНТЭ-ийн Зүрхний төвийн зөвлөх эмч Х.Батмягмараар ахлуулсан Зүрхний мэс заслын баг 5 тохиолдолд эмчилгээг амжилттай хийгээд байна.

Энэ төрлийн эмчилгээг эх орондоо хийж эхэлснээр А/370 тоот тушаалын Г-7, Г-11 заалтаар гадаад улсад эмчлүүлэх шаардлагагүй боллоо.  Уг оношоор гадаадад эмчлүүлэхэд 250-350 сая төгрөгийн өртгөөр эмчлүүлдэг байсан бол одоо УНТЭ дээр энэ төрлийн эмчилгээг нэвтрүүлснээр мэс заслын нэг удаагийн хэрэгслийн зардал нь 25-30 орчим саяд багтаж байгаа бөгөөд иргэнээс гарах төлбөрийг хамгийн бага түвшинд байлгах санхүүгийн зохицуулалтууд ЭМД дээр хийгдэж байна. 

Өмнө нь УНТЭ, УГТЭ-ийн зүрхний эмч нар Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээний хөнгөн хэлбэрүүдийг ангиографийн тусламжтайгаар хийдэг байсан. Хүнд хэлбэр нь  ЭМС 2017 оны А/370 тоот тушаалын Г-7, Г-11 заалтаар гадаад улсад эмчлүүлэх жагсаалтаар гадаад улсад эмчлүүлдэг байсан.

Гол судасны баллон шахуурга дэмжлэг үзүүлэгч зүрх хамгаалах төхөөрөмжгүйн улмаас зүрх судасны хавсарсан хүнд эмгэгийн эмчилгээ, мэс заслыг Монголд эмчлэх боломжгүй, энэ төрлийн мэршсэн мэргэжлийн эмчээр удирдуулсан баг байхгүй байсан тул энэ мэс заслыг хийх боломжгүй байсан. “Зүрхний титэм судасны хэт авиан оношилгооны хамгийн сүүлийн үеийн VOLCANO аппарат нь титэм судасны нарийслын анатомийн бүтэц, стент судасны хананд сайн шахагдсанг оношилдог оношилгооны өндөр чадамжтай аппарат юм.

”Шинэ технологи нэвтрүүлэхэд тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтаас гадна хүний нөөцийг бэлтгэх нь хамгийн чухал байдаг. УНТЭ-ийн Зүрхний төвийн зөвлөх эмч Х.Батмягмар нь Франц улсад энэ чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн бол тасгийн эмч, инженер, техникч нар БНСУ, АНУ зэрэг улсуудад зүрх, судасны чиглэлээр суралцаж төгссөн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 21 цаг 7 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 21 цаг 14 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top