x

С.Эрдэнэ: Өнөөдөр С.Эрдэнийн гарт байгаа тамгыг яаж салгах вэ гэдэг улс төрийн уралдаан явагдаж байна

УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Олон улсын ардчиллын өдрөөр танай намын залуучууд намын байрны хаалгыг нь эвдэлж орж ирээд танд шаардлага хүргүүллээ. Ямар шаардлага ирүүлэв, яагаад ингэж хүчээр орж, тань руу дайрах болов оо?

-Олон улсын тэмдэглэлт энэ өдөр манай намын Үндэсний бодлогын хорооны ээлжит хурал болж, тодорхой шийдвэрүүдийг гаргаж байлаа. Эдгээр дайрч орж ирсэн нөхдүүд зориуд энэ өдрийг сонгож, ҮБХ-ны хуралдааныг тасалдуулах арга хэмжээ авлаа. Удахгүй болох Ардчилсан залуучуудын холбооны чуулганыг тасалдуулах, нийгэмд зориудаар сөрөг ойлголт төрүүлэх зорилготой үйл явдал болж өнгөрлөө. Миний хувьд Ардчилсан намд 32 жил явлаа. Энэ хугацаанд хэн нь хэн бэ гэдгийг намын залуучуудаа бүгдийг нь танина. Гэтэл шаардлага барьж орж ирсэн залуучууд дунд миний таних гурван залуу л байлаа. Бусад нь дандаа бадриун, булчинлаг, өндөр залуучууд байна. Тэднийг бол ёстой танихгүй юм билээ. С.Эрдэнэболд гэх залууг би санал оруулж өөрөө Ардчилсан залуучуудын холбооны (АЗХ) даргаар тавьж байлаа. С.Амгаланбаатарыг мөн адил намын даргын хувьд дэмжээд АЗХ-ны дэд ерөнхийлөгч болгож байв. Эдгээр залуучууд үл мэдэх залуучуудтай хамт дайрч орж ирсэн. “Хүн хэлээрээ мал хөлөөрөө” гэдэг. Үнэхээр энэ намын төлөө санаа сэтгэл нь зовж байдаг бол яагаад ингэж балмад, танхай үйлдэл гаргаж, бусдыг хэл амаар дайрч доромжилж байж шаардлага гэх зүйлээ танилцуулдаг юм. Энэ залуучууд ирээдүйд улс орны эрх ашгийн төлөө дуугарч, улс төрд манлайлах шинэ үеийн лидерүүд гэж өөрсдийгөө харж байгаа. Тийм байж “ам дор хагархай” гэдэг шиг хараал хэлж бусдыг доромжилж, ёс бус үйлдэл гаргаж, байгууллагын өмчийг сүйтгэлээ. Үүнийг зүй ёсны асуудал гэж би огт харахгүй. Хэн ч гэм буруутай байж болно, хэн ч алдаж болно. Гэхдээ эдгээр залуучуудын гэм буруу, алдааг би ярихгүй, зөвхөн гаргаж байгаа үйлдэл, хандлагыг нь хэлж байна. Тиймээс ямар залуучууд ямар хандлагаар дайрч байна, цаад зорилго нь юу байна гэдгийг нийгэм тодорхой харчихаж байгаа юм. Зүй бусаар шаардлага ирүүлсэн ч гэлээ шаардлагыг нь хүлээн авч хариу тайлбар, байр сууриа илэрхийлсэн.

-АЗХ-ноос тамгатай холбоотойгоор шүүхийн шийдвэрийг танилцуулахдаа одоог хүртэл АН-ын тамга Ц.Туваанд байгаа гэж мэдэгдсэн. Та тамганы асуудал АН-д огт байхгүй гэдэг шүү дээ. Үүнд тодорхой тайлбар хэлэхгүй юү?

-Эдгээр нөхдүүд нэгдүгээрт шүүхийн шийдвэрийг тайлбарлах ямар ч эрх зүйн эрх байхгүй. Хоёрдугаарт, хэний талд үйлчилж, хэний гар хөл болж байгаагаа эдгээр мэдэгдэл, шаардлага тавьж буй ёс бус үйлдлээрээ нийгэмд тодорхой харуулж байна. Тамганы асуудал гэж Ардчилсан намд юу ч байхгүй. Энэ асуудал бүх шатны шүүхээр эцэслэгдэж шийдвэрлэгдчихсэн. Ц.Туваан тэргүүтэй нөхдүүд надад байгаа тамгыг хүчингүй болгож, өөрсдөдөө байгаа тамгыг хүчинтэй болгож өгөх хүсэлтээ шүүхэд нэхэмжилсэн. Шүүх энэхүү асуудлаар нь хуралдаж шийдвэр гаргасан. Гарагасан шийдвэр нь Ц.Тувааны хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдсэн. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэд байгаа тамга хүчин төгөлдөр, харин Ц.Туваанд байгаа тамга хүчингүй гэсэн шийдвэрийг гаргасан. Улмаар Ц.Туваан тэргүүтэй нөхдүүд шүүхэд давж заалдсан. Давж заалдах шатны шүүх мөн адил шийдвэр гаргаснаар дахиж давж заалдах эрхгүйгээр энэхүү асуудлыг нэг талд гаргаж шийдсэн. Ингээд тамганы асуудал аль өнгөрсөн хоёрдугаар сарын 16-наас эцэслэгдэж шийдвэрлэсэн.

-Намын даргын бүртгэл дээр мөн адил асуудал яригдаж байсан. Одоо энэ асуудал ч гэсэн маргаангүй болсон уу?

-Улсын дээд шүүхийн 01 дүгээр тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Энэ тогтоолтой холбоотой гомдол, ямар нэгэн маргаан өнөөдрийг хүртэл Дээд шүүхэд очоогүй. Очих үндэслэл ч байхгүй. Уг тогтоолыг үндэслээд Улсын бүртгэлийн Ерөнхий газраас олгосон гэрчилгээ өнөөдөр хүчин төгөлдөр хэвээрээ л байна. Улсын дээд шүүхийн цахим сайт дээр гарч байгаа мэдээлэл олон нийтэд хүргэх үүрэгтэй л сайт. Аливаа цахим мэдээллийн сайт дээрх байгаа мэдээлэл нь цаасан эх хувьтайгаа ижил байна гэсэн хуулийн заалт бий. Өөрөөр хэлбэл, цаасан эх хувийг үндэслэж цахим сайтад тавина гэсэн үг. Улсын дээд шүүхийн цахим мэдээллийн сайтын шүүгч Сонинбаяр гэх нөхөр ямар ч шүүхийн тогтоол гаргаагүй, цаасан эх хувьгүй мэдээллийг оруулсан. Тэр нь С.Эрдэнийн нэрийг хасч, Ц.Тувааны нэрийг байршуулсугай гээд л цохчихсон. Ийм эрх тэр Сонинбаяр шүүгчид байхгүй. Улмаар энэхүү үйлдэлдээ хариуцлага хүлээж, ажлаа өгөөд тэтгэвэртээ гарсан шүү дээ. Цахим мэдээллийн сайт дээр гарч байгаа мэдээллийг өөрчлөхийн тулд Улсын дээд шүүхийн тогтоолыг өөрчлөх ёстой. Улмаар Улсын бүртгэлийн гэрчилгээ өөрчлөгдөж байж сая мэдээлэл нь орох учиртай. Гэтэл ийм зүйл болоогүй. Өнөөдөр С.Эрдэнийг юу гэж гүтгэх, яаж харлуулах нь хамаагүй. Хууль бол хуулиараа л явна.

-Тамга, гэрчилгээ, дүрэм гээд бүгд эрх зүйн хувьд таны удирдаж байгаа намд хүчин төгөлдөр болсон юм бол одоо та намын даргын суудлаа тавьж өгөх болсон юм биш үү. Ц.Туваантай хийсэн маргаан шийдэгдчихлээ шүү дээ. Тамга танд очлоо. Одоо дараагийн удирдлагыг гаргаж ирэх цаг болоогүй юу?

-Олон улсын нөхцөл байдал, улс орнуудын геополитикийн асуудал зэргээс хамаараад, гадаад дотоодын хүчин зүйлсээс шалтгаалж Монгол Улсад ардчилал маш эмзэг байна. Тэр дотроо Ардчилсан намын хувь заяа маш эмзэг байна. Өнөөдөр ардчиллыг нухчин дарах гэсэн, ардчиллын сүлд, тулгуур багана болсон Ардчилсан намыг устгах гэсэн ийм гадна, дотны захиалгатай улс төрийн хүчирхэг үйл ажиллагаа явагдаж байна. Улс төр гадарладаг хүн болгон энэ үйл явцыг мэдэрч, мэдэж байгаа. Яг ийм нөхцөлд маш том үүрэг хариуцлага миний нуруун дээр явж байна. Тэр утгаараа би сэтгэлийн хөөрлөөрөө хэн нэгэн хүнд энэ намыг өгчих эрх надад алга. Би 26-хан насандаа энэ ардчилсан хувьсгалд орсон. Одоо би 59 настай. Гучин жилийн миний хөдөлмөр, ололт амжилт, сайн муу зүйлийг бусдын хөдөлмөр зүтгэлийг устгах эрх хэнд ч байхгүй. ШХАБ-ын газрын зургийг хараарай. Ардчилсан тодотголтой ганцхан цэг байдаг нь Монгол Улс шүү. С.Эрдэнэ гэх бул хар чулуу энд суугаад байгаа учраас Ардчилсан намаар дураараа тоглож болохгүй л байгаа байхгүй юу. Би байгаа цагт энэ намаар хэн нэгнийг тоглуулахгүй. Тиймээс С.Эрдэнээг ямар ч үнэ цэнээр хамаагүй зайлуулах ёстой гэсэн үйл ажиллагаа их хийгдэж байна. Өнөөдөр С.Эрдэнийн гарт байгаа тамгыг яаж салгах уу гэдэг улс төрийн уралдаан явагдаж байна. Ийм цаг үед би хэнд итгэх вэ. Миний дэмжиж, итгэж байсан залуучуудын тэн хагас нь Оросын тавиулын талд орчихсон л явж байна. Тиймээс энэ асуудалд маш болгоомжтой хандах ёстой. Би өгөхгүй гээгүй. Өгнө гэдгээ аль эрт зарлачихсан байгаа.

Өгөхдөө энэ намын шинэ дүрмээр шинэчлэлт, зохион байгуулалтыг хийнэ. Энэ шинэ дүрмийнхээ хүрээнд манай нам парламентын дэргэдэх сүүдрийн парламент байгуулахаар Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж байгаа.

-Та намын даргаа С.Баярцогтод өгөх үү. Нам дотроо С.Баярцогтыг намын даргад зүтгүүлж байгаа асуудал бий юу. Ер нь намын дарга болох боломж бий юү, энэ хүнд...

-Албан ёсоор намын удирдлагын түвшинд ийм асуудал яригдаагүй. С.Баярцогт манай намын гишүүн мөн үү гэвэл мөн. Манай Үндэсний бодлогын хорооны гишүүн. С.Баярцогтод намын дарга болох боломж бүрэн нээлттэй. С.Баярцогт ч гэлтгүй Ардчилсан намын гишүүн хэнд ч намын дарга болох боломж бий. Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтүүдийг бид эхлүүлж байна. Эрх баригчдын үйл ажиллагаанд бид гудамжнаас хий хоосон орлих биш яг адилхан бүтэц бий болгож, параллель бодлого уралдуулъя гэж байгаа юм. Энэхүү бүтцийн өөрчлөлтийн үр дүнд зөв хүн намын даргаар сонгогдох боломжтой болно гэж харж байгаа.

-Нам гэдэг бол төрийн бус байгууллага. Төрийн бус байгууллага эрх зүйн хүрээнд албан үйл ажиллагаагаа явуулах эрхтэй. Энэхүү хууль зүйн шаардлагыг таны удирдаж буй нам хангасан юм байж. Гэтэл нөгөө талын нөхдүүд чинь Их хурлын түвшинд ч тэр, бусад албан байгууллагуудын хүрээнд ч тэр үйл ажиллагаа явуулсаар байгааг та юу гэж харж байна. Тухайлбал, УИХ дахь АН-ын бүлгийн чиг үүргийг хэрэгжүүлээд явж байна шүү дээ?

-Бүлэгтэй холбоотой асуудлаар бид Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэчихсэн явж байгаа. Цаашдаа энэ асуудал хэлэлцэгдээд нэг шийдвэр гарна. УИХ-ын дарга чуулганы хуралд эрх зүйн чадамжгүй бүлгийн даргыг тодруулж, зарласан. Яагаад ингэж зарлав. Сая Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжүүлэхэд долоон гишүүний кноп дутчихсан, эрх баригчдад. Харин тэрхүү долоон гишүүний кнопын нөхөөсөнд манай намын зургаан гишүүн орж байж Үндсэн хуулийн өөрчлөлт дэмжигдсэн. Эдгээр нөхөөсөнд орсон зургаан гишүүнийг бид намаасаа хассан. Үндсэн хуулийн өөрчлөлтийг манай намын зургаан гишүүн дэмжсэнээрээ эрх баригчдыг хэлэх үгтэй болгочихож байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, энэ өөрчлөлтийг хийхэд Ардчилсан нам ч гэсэн оролцсон биз дээ. Өөрчлөлтийг үндэсний хоёр том хийгээ биз дээ гэж эрх баригчид одоо ярина. Нийт зургаан гишүүнийг Ардчилсан намаас хассан учир манай нам одоо УИХ-д бүлэгтэй болох боломжгүй болчихож байгаа юм. УИХ-ын тухай хуулинд УИХ-д наймаас дээш суудалтай нам бүлэг байгууулж болно гэж заасан байдаг. Болно гэдэг бол бүлэг байгуулахгүй ч байж болно гэсэн үг. Энэ байдлаа УИХ-ын даргад албан ёсоор хэлсэн. Ардчилсан нам бүлэг байгуулах боломжгүй болчихлоо, тиймээс УИХ-д байгаа таван гишүүний оролцоотой зөвлөл байгуулъя гэдгээ уламжилсан.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ... (172.69.45.142)
    Би үзмэрч биш. Гэхдээ л энэ хүнийг АН-ын дарга болж байхаад ингээд энэ нам дууслаа гэж бодож билээ.
    2022 оны 09 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 39 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 2 цаг 15 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 2 цаг 23 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 6 цаг 3 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 6 цаг 16 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 6 цаг 24 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 6 цаг 54 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 7 цаг 8 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 7 цаг 19 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 7 цаг 40 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 7 цаг 46 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 8 цаг 21 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 8 цаг 39 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 8 цаг 51 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 8 цаг 59 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 21 цаг 9 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 21 цаг 14 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 21 цаг 18 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 22 цаг 1 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав 22 цаг 27 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ
Top