x

С.Баярцогтод 8,2 сая еврогоор хөрөнгө оруулсан “нууц ноёнтон” хэн байв?

Өнгөрөгч долоо хоногийн гол дуулианы эзэн С.Баярцогтод 8,2 сая ам.доллараар хөрөнгө оруулсан Монголын бизнесмэн хэн байв? С.Баярцогт өөрөө энэ хүний нэрийг нууцалсан боловч хувьцааны бизнес хийхээр түүнээс мөнгө зээлсэн гэдгээ хэлсэн. Мөн тэр бол Монголын нэртэй бизнесмэн, олны танил эрхэм гэдгийг тодотгоод хэргийн мөрдөн шалгалт дууссаны дараа нэрийг нь хэлнэ гэсэн билээ.

Харин албан бус мэдээллээр энэ “нууц ноёнтон” нь “Дорнын говь”-ийн Б.Дэлгэрсайхан юм байна. Олон нийтийн өмнө төдийлөн гардаггүй ч орон нутагтаа болон улс төр, бизнесийн хүрээнийхэн дотор алдартай нэгэн. Хөрөнгө чинээгээрээ Монголын толгой баячуудын тоонд ордог.  

Махны наймаагаар бизнесээ эхэлсэн энэ эр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд Хятадуудтай хамтарч "Болдтөмөр Ерөө Гол” ХХК-ийг үүсгэн байгуулж, хувийн хэвш­лийнхнээс анх удаагаа өөрсдийн хөрөн­гөөр төмөр зам тавьсан, зүтгүүр болон ачааны вагонуудыг оруулж ирсэн. Түүнчлэн өмнө нь оффшорт данстай Монголын бизнесмэнүүдийн дунд нэр дурьдагдаж байсан. Харин олон нийт түүнийг "Aqua fitness”-ийн Укагийн нөхөр гэдгээр нь санаж магадгүй юм. Эхнэр хүүхдээ орхиж, өөрөөсөө 20 насаар дүү "Усны гүнж”-тэй дэр нэгтгэсэн хэмээн дуулиан тарьж байсан ч тэдний амьдрал удаан үргэлжлээгүй юм гэсэн.

Бизнест хөл тавихын өмнө Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, мөрдөн байцаах газрын тасгийн даргаар ажиллаж байсан.  Түүний байгуулсан "Болдтөмөр Ерөө гол” компани төмрийн хүдрийг түүхийгээр нь Хятад руу гаргадаг, үүнээсээ ихээхэн ашиг олдог. Сэлэнгэ аймгийн Ерөө суман дахь төмрийн ордоос өөрсдийн барьсан төмөр замаар төмрийн хүдэр тээвэрлэн БНХАУ руу гаргадаг. Ингэх явцдаа вагоны даацын хэмжээг багасган гаальд мэдүүлж, онц их хэмжээний татвараас зайлсхийсэн гэх хэрэг мандаж, “Ганц худаг” буюу цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан ч тэр хэрэг тэгсгээд замхарсан.

2016 оны сонгуулиар Дорноговь аймгаас нэр дэвших юм болж нутгийн иргэдэд "iphone" гар утас тараасан, сар шинээр ахмадуудтай нь 20.000 төгрөг, хадаг, сүүтэй бэлэглэж бийлэгжүү загнасан тухай шуугиж байв. Түүний буянаар Сайншандчууд нэг цэцэрлэг, 50 ортой хүүхдийн эмнэлэг, Замын-Үүд сум бас нэг цэцэрлэгтэй үлдсэн байх.

Харин оффшор дансны тухайд 2005 оны есдүгээр сард оффшор бүсэд данс нээлгэж, "Eiffel View Universal Holdings" гэх нэрээр бүртгэлтэй Борхүүгийн Дэлгэрсайхан гэх Монгол Улсын иргэн бүртгүүлжээ. Тэрээр 2005, 2008 онд оффшорт данс нээлгэж, бүртгүүлсэн байна. Түүний талаарх интернэт хайлтын үр дүн нэг иймэрхүү.

С.Баярцогттой яагаад холбогдов?

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр ( МОНЦАМЭ агентлаг бүрэн эхээр нь орчуулж тавьсныг   үзнэ үү ) Швейцарийн дээд шүүх Рио Тинто корпорацид Оюутолгой төслийг байгуулахад ажилласан Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой авлигын хэргийг хэлэлцээд, Швейцарийн банкин дахь түүний данснуудын үлдэгдэл 1.85 сая ам.долларыг битүүмжлэх шийдвэр гаргасан байна.
Швейцарийн Прокурорын ерөнхий газар Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогтыг дээрх битүүмжилсэн данснуудын аль нэгээр дамжуулан 10 сая ам.доллар шилжүүлэн авсныг тогтоосон байна. АТГ Англи-Австралийн уул уурхайн корпораци Рио Тинтогийн Өмнөговь аймагт хэрэгжүүлж буй Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан С.Баярцогтыг авлигын хэргээр шалгаж байгаа. Швейцарийн Дээд шүүхийн тогтоолд Рио Тинто Оюутолгой төслийн хүрээнд 5.3 тэрбум ам.долларын өртөг бүхий гүний уурхайн бүтээн байгуулалт явуулж буй тухай дурдсан боловч Рио Тинтог ямар нэгэн байдлаар буруутгаагүй байна. Швейцарийн Прокурорын ерөнхий газар С.Баярцогтын авлигын хэрэгтэй холбоотой мөрдөн байцаалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан бөгөөд Рио Тинто корпорацийн төлөөлөгч ч мөн адил тайлбар өгөхөөс татгалзжээ... гэсэн байна.

Пүрэв гаригт “Нэг цонх” клубын залуучууд энэ мэдээллийг дэлгэрүүлж, Швейцарийн шүүхээс ирүүлсэн тайлбарыг танилцуулахдаа “2016 оны наймдугаар сарын 18-нд БНХАУ-ын иргэн "А"-ийн "С" компанийн дансанд орсон нийт 45 сая долларын гүйлгээг мөнгө угаасан, авлигал өгсөн гэж сэжиглэж Швейцар улсын ерөнхий прокурорын газраас хэрэг үүсгэсэн. Швейцарийн шүүхээс БНХАУ-ын иргэн "А"-г мөнгө угаасан гэж үзэн 2016 оны арваннэгдүгээр сарын 9-нд түүний эзэмшлийн дансуудыг царцаасан. БНХАУ-ын иргэн "А" нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдсан. БНХАУ-ын иргэн А-ийн данснаас 2008 ны есдүгээр сарын 30-ны өдөр С.Баярцогтын "Legend Plus Capital Limited" компанийн данс руу 8.2 сая евро шилжүүлсэн” гэв.

Харин шүүхийн тайлбар яаж “Нэг цонх” клубын залуусын гарт орсон хийгээд Б.Дэлгэрсайханы нэр яагаад дурьдагдалгүй үлдсэн шалтгаан тодорхойгүй.

Гэвч албан бус эх сурвалжийн мэдээлснээр БНХАУ-ын иргэн А-ийн дансанд орсон 45 сая ам.доллар “Дорнын говь”-ийн Б.Дэлгэрсайханы мөнгө бөгөөд С.Баярцогтод 10 сая ам.долларын (8,2 сая евро) хөрөнгө оруулсан хүн нь Б.Дэлгэрсайхан юм байна. С.Баярцогтын дансанд мөнгө шилжиж орсон үе нь Оюутолгойн гэрээг байгуулахаас нэг жилийн өмнө боловч С.Баярцогтын Сангийн сайдаар ажиллаж эхэлсэн үетэй давхацдаг. Оюутолгойн гэрээг УИХ-аар хэлэлцэж байх үед манай улстөрчид уг гэрээг эсэргүүцсэн мэдэгдэл хийх бүрд хөрөнгийн бирж дээр “Айвенхо Майнз”-ийн хувьцааны ханш унадаг, тэр үед нь манайхан бага багаар хувьцаа худалдаж авдаг байсан тухай ч ам дамжсан яриа бий. Харин С.Баярцогтын хувьд хувьцаа худалдаж аваагүй учраас үүнтэй холбоотой гэх нотолгоо байхгүй юм.

С.Баярцогтын гэх “авлигын” хэрэг нээгдсэн түүх

Хамгийн гол асуулт. 2008 онд болсон энэ явдал Швейцарийн прокурорын анхааралд яагаад өртөх болов?

Үүнд өгөх баталгаатай хариулт байхгүй ч 2016 оны сонгуулийн өмнө Ш.Отгонбилэг агсны хүү О.Содбилэгийг Эрдэнэтээс нэр дэвшсэний дараа өрсөлдөгчдийнх нь зүгээс “С.Зориг агсны хэрэгт Ш.Отгонбилэг агсан холбоотой” гэх мэдээллийг цацахаар бэлтгээд байж. Харин Ч.Содбилэг нь үүний эсрэг С.Баярцогтын гэх “авлигын” хэргийг дэлгэхээр бэлтгэсэн байна. Манайхаас Швейцарийн банк руу явуулсан сайн дурын эрэн сурвалжлах багийг ч бас О.Содбилэг гишүүн санхүүжүүлсэн гэх мэдээлэл байна. Улс төрийн өндөр түвшний хов жив гэх үү дээ.

Эрэн сурвалжлах багтай хамтарсан Швейцарийн өмгөөлөгч ч бас Ч.Содбилэгийн гадаад түншүүдийн нэг байсан бололтой. Тэр нь Швейцарийн хэвлэлүүдэд гарах мэдээллийг хариуцдаг байж. Гэвч 2016 оны сонгуулиар О.Содбилэгийн өрсөлдөгчид С.Зориг агсны хэргийг сөхөлгүй өнгөрсөн тул С.Баярцогтын “авлигын” хэрэг ч түүний хувьд үнэ цэнэгүй болсон бололтой. Харин жилийн дараа Ерөнхийлөгчийн сонгууль болоход Х.Баттулга нар үүнийг гол хөзрөө болгосныг бид мэднэ. Аманд орсон шар тосыг хэлээр түлхдэг хэн байх билээ. Энэ хэрэг шүүхээр шийдвэрлэгдээгүй байхад АН-ын дарга С.Эрдэнэ, генсек О.Магнай нар яаран хэвлэлийн бага хурал зарлаж, С.Баярцогтыг намаас хөөсөн тухай шийдвэрээ танилцуулсан шалтгаан ч бас энэ. Нэг ёсондоо С.Эрдэнэ энэ хэргээр далимдуулан нам дотроо цэвэрлэгээ хийж, бусад фракциудаа нам дарж авах бололтой юм.  

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Хэн ч аюулгүй гэсэнгүй. Бас аюултай ч гэсэнгүй.Хууль бол хууль кк (176.119.227.245)
    Human
    2018 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.229.121.191)
    Новш тэгнэ л дээ!
    2018 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.166.92)
    ENE HUN UNEHEER MUNDAG BUSINESSMAN SHU. DORNOGOVIINHON MASH AM SAITAI YUM BILEE. HUVIINHAA HURUNGUUR EMNELEG, TSETSERLEG BARIAD SHUUD ORON NUTAGTAA BELEGLECHIHDEG, NUNJIGTEI ER DEE. HUNLEG L HUN SANAGDSAN
    2018 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (27.123.212.142)
    Хүний нэр хүндийг унагах аюултай шүү
    2018 оны 03 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Экспортын тээврийн гарцыг нэмэх тухай ярилцав 3 цаг 5 мин Уолт Дисней компани 1000 ажилтнаа цомхотгоно 3 цаг 33 мин Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг төсөл боловсруулахыг үүрэг болгов 3 цаг 50 мин Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана 4 цаг 39 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна 6 цаг 45 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй 6 цаг 59 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ 7 цаг 36 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна 7 цаг 48 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана 7 цаг 56 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон 9 цаг 11 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв 10 цаг 28 мин “ДАКАР 2026”: Э. Энхмэнд 200м мэлхий сэлэлтийн төрөлд финалын шатанд амжилттай өрсөлдлөө 11 цаг 13 мин Японд гамшгийн удирдлагын шинэ агентлаг байгуулжээ 12 цаг 58 мин Хиймэл оюунаар гарган авсан вирусийг анх удаа эмчилгээнд ашиглажээ Өчигдөр 19 цаг 03 мин Экспорт буурсны буруутан нь Б.Дэлгэрсайхан уу, Б.Чагнаадорж уу? Өчигдөр 18 цаг 35 мин С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээл нээж, боломж бүрдүүлэх ёстой Өчигдөр 14 цаг 32 мин Пакс Глобалика (Pax Globalica) Өчигдөр 14 цаг 21 мин Сураг болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаанд ач холбогдол бүхий мэдээллийг үнэлж авна Өчигдөр 13 цаг 58 мин Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Өчигдөр 13 цаг 22 мин ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял оноожээ Өчигдөр 13 цаг 18 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийд...
Top