x

Ядуу амьдарч ядуу чигээрээ нас барсан Гүржийн “эгэл” зураач, “Сая улаан сарнай” дууны НИКО

Маргаритад зориулсан “Сая улаан сарнай”

Бие даан суралцаж мэргэжлээ эзэмшсэн Гүржийн аугаа зураач Нико урлагийн “эгэл” гэх примитивизмын урсгалын сод төлөөлөгч юм.

Зураачийн жинхэнэ нэр нь Николай Асланович Пиросманашвили, 1862 онд төрж, 1918 оны тавдугаар сарын 5-нд таалал болжээ.

Пиросманийн намтрын олон баримтууд нь батлагдаагүй. Учир нь зураачийг нас барснаас хойш хүмүүсийн яриа дурсамжаар намтар нь сэргээгджээ. Ядуу амьдарч ядуу чигээрээ нас барсан түүнээс гурван гэрэл зураг, уран бүтээлээс нь цөөхөн зураг үлджээ. Түүнийг хаана нутаглуулагдсан нь ч тодорхойгүй байдаг.

Гүржийн яруу найргийн сонгодог Важа Пшавелатай Пиросмани танилцсан домог, түүнийг зураачийн яруу найргийн уран бүтээлд нь нөлөөлсөн (Нико үнэндээ шүлэг бичдэг байсан нь бидэнд хүрч үлдсэнгүй), мөн жүжигчин Маргаритад дурлаад бүтэлгүйтсэн (“Сая улаан сарнай” дууны сэдэв болсон түүх) зэрэг нь баримтаар баталгаажаагүй гэх. Пиросманийн бүтээлийн том нь болох цуглуулга Дорнын ард түмний урлагийн музей болон Третьяковын галереид, мөн Гүржийн урлагийн музейд байдаг. Түүний төрсөн Мирзани сууринд зураачийн гэр музейг 1982 онд нээжээ.

...Аз жаргалаар дүүрэн Нико саяхан лакдсан чихарсан дуутай шатаараа өгсөн өргөн зайтай хоёр давхар модон байшингийнхаа дээд давхарт гараад тагтны цонхоо нээлээ. Байшин нь өөрийнх түүний гар оролцоогүй өчүүхэн зүйл ч тэнд алга. Өглөөний цэвэр агаар мансуурмаар. Нарны туяа хөнгөн алтан өнгөөр Мтацминда уулын орой, мурилцан одох хавцал, мод, зүлгийг хучсан байлаа. Хурдхан шиг зотон будгаа бэлтгээд өглөөний манан энэ үзэсгэлэнг хучихаас өмнө зурах минь! Нико гэртээ эргэн оров. Эгшин зуур орон гэр нь хоосон харанхуйлалд живж байна. Зураач өөрийн гэртээ биш төөрдөг байшинд ороод ирсэн гэмээр болоод тэндээс эргээд гарахгүй нь гэх айдаст оржээ. Өв;өлт, айдас түүнийг хүллээ. Нико тусламж хайн байдгаараа хашгиран дуудах авч энэ хорвоод түүнийг гэх хүн огт үгүй. Тэр энэ их төөрөгдөлд үхэх нь...

Нико цочин сэрэв. Нулимасандаа норсон нүүр, чээж дотрыг хэмлэх тэсэхийн аргагүй хорсолт. Энэ зүүд жил гаруй түүнд тайвшрал авчирсангүй. Нүдээ нээх бүртээ тэр хорслыг амсч, гомбын гозон толгой гэдгээ мэдэрч суухын оронд зүүдэндээ тэнгэрт халих нь амар биш үү? Бурхан багш түүнийг ёстой л засрашгүй мөрөөдөгч болгон бүтээжээ. Хог новшиндоо дарагдсан алга дарам буланд унтаж сэрэхдээ том сайхан байшинтай, өөрийн урлантай болно гэж зүүдлэн мөрөөднө. Тэр баян больё гэж харин ч нэг хүсээгүй. Өөрийн зургаа өглөөнөөс үдэш хүртэл зураад суухыг хүснэ. Таваг шөлөөр зоогийн газартаа Хатан хаан Тамараг зуруулах гэсэн бүдүүн эзэн “Хөөе, Нико, одоо яв, зураг яаж зурахыг би чамд хэлээд өгнө...” гэж хэлтэл нь зургаа зураад суух зүгээр л  ердийн хэрэг...

Нико Пиросманашвили сууринд ердөө л ядуу будагчин байлаа. Тифлис хотын нарийн гудамжаар бүтэн өдөр холхин гэнэтийн захиалга хайгчдын нэг. Орой нь амбаартаа хонуулчихгүй байгаа гэж найдан айлын хашаа сахин цагийг өнгөрөөнө. Нико аль эртнээс айлын амбаар, байрны подвол, хайш яаш хадсан буйдан дээр шөнийг өнгөрөөж ирсэн нэгэн. Гуч гарсан Пиросмани хэзээ нэгэн цагт өөрийн гэр оронтой байснаа хүртэл мартжээ...

Нико хар багадаа өнчирчээ. Тэр эхийгээ бараг санахгүй, зөвхөн түүний үнэр болсон ямааны сүү, бяслаг, ногоо, саримасын хурц үнэр л түүнд үлдсэн байлаа. Чээжний багтраатай, дуу цөөнтэй, туранхай, гунигтай эцэг нь түүнийг хөл дээр нь босгожээ. Аслан Пиросманашвили энгийн нэг ногоочин, цэцэрлэгч байсан ба хүүгээ хөлд оронгуут газар шорооны ажилд сургасан юм. Дөрвөн настай Нико усан үзмийн бутыг арчилж, цэцэг, ногооны цэмцгэр нүх ухаж чадна.

Зураачийн энэ гурван гэрэл зураг л дэлхийд үлдэж...
“Закатала уушийн газрын хаяг”, Гүржийн урлагийн улсын музей, Тбилиси
 “Наргиа” (1910-аад онууд), Дорно дахины урлагийн улсын музей, Москва
Нико Пиросмани, Эцэг хүү хоёр.

Зургаан настайдаа тэр асар том хэмжээтэй улаан ягаан бут ургуулж, кахетийн Мирзани  тосгоны цэцэрлэгч бүр л тусгайлан ирж тэр гайхамшгийг нь сонирхож байсан гэдэг. Толгой сэгсрэн шагширч, хүү сайн хүн болох нь гээд л магтаж байцгаав. Аслан хөгшин ажрахгүй болжээ. Ийм сайн хүү өсч өндийж байхад амар мэнд санаа зоволгүй нүд аньж болно! Өвөг дээдсийг нь тэжээж байсан газрыг тэр сайн авч явж чадна гээд л шуугилдана.

Нико Пиросмани, Ферм дээр.
Нико Пиросмани, Найр.

Никод залгамжлагдан ирэх газар, цэцгийн мандлууд, усан үзмийн бутнууд удалгүй түүний сэтгэл санааг догдлуулахаа болив. Хүү өмнөхийн адил эцэгтээ хичээнгүйлэн тусална. Харин чөлөө цаг гарангуут гэртээ гүйн ороод эцгийнхээ авдраас боодол цааснаас тасархай, харандааны хугархай гаргаж аваад гадаа суун нүдэндээ харагдсан бүгдийг зурах болжээ. Бариул нь хугарсан цүндгэр ваар, хашаанд аргамжлагдсан төлөг, усан үзмийн талбайг манасан сэгсгэр нохой бүгд л зурагдана.

Нико Пиросмани, Илжиг унасан хүн.
Нико Пиросмани, Натюрморт.

Хүүгээ зураг зурж байхад тааралдсан эцэг нь “цаас эрээчих нь эр хүний ажил биш. Цаас өөр зүйлд хэрэгтэй...” гэж үглээд л санаа алдана. 

Эцгийг нь нас барсаны дараа түүнийг Тифлист авчирсан авга ах нь дуулгаваргүй ачдаа учир утгагүй зургаа март гэж байлаа. “Толгой тархи гэж чамд байна уу, Нико, цагийг юунд дэмий үрнэ вэ?...” гэнэ. Шулуун шударга оёдолчин тэрээр өнчин өрөөсөн түүнийг махны эсвэл сүүний мухлаг нээгээсэй гэж туслахаар оролдоно. Эхлээд орлого гэж юу байх билээ. Гэхдээ л гэдэс цатгалан явна... 

Гэтэл энэ нүцгэн жаал хүү заавал зурж сурна гэсэн хогоор толгойгоо дүүргэжээ! Төв талбайн мухлагт будаг, бийр ямар үнэтэйг мэдэх болов уу? Хангалтай мөнгө хураатал түүний амьдрал хүрэхгүй. Ухаан суумаар даа.

Пиросманашвили нэг өглөө гэрээсээ сануулалгүй гарч яваад авгаа их гомдоосон гэдэг. Тэр төмөр замд тормозын кондукторын ажил олжээ. Залуу өөрөө ажил хийж мөнгө олоод эрхэмсэг байлаар тэр дэлгүүрт орон будаг бийр, олноос олон зотон худалдаж авна гэсэн мөрөөдөлд автжээ. Тэр цагт Нико Пиросманашвили гэж мундаг зураач гэдгийг бүгд харцгаана биз...

Нико Пиросмани, Арслан ба нар.

Хагас жил өнгөрлөө. Нико мөрөөдлийн мухлагтаа орж чадахгүй л байв. Өдөр бүр дэргэдүүр нь гарахдаа үзүүлэнг нь хараад хэсэг зогсоно. Хорвоо яасан шударга бус бэ? Тэр өглөөнөөс орой болтол ажиллаад хатсан талх мацони хоёроор өл залгаж байж дөнгөж хэдхэн зоос цуглуулж чадсан байдаг!

Гэвч Нико гомдол гарган гонгиноод байдаг эр биш. Түүний тааран цүнхэнд хар хулдаасны хэсэг, янз бүрийн өнгийн будагтай сав байгаа нь бас ч муу биш. Тэр өөрөө будаг хийгээд сурсан байв. Ялангуяа хар будгийг хөө, царс модны холтос чанаж холиод хийчихсэн нь муугүй болсон шүү.

Бусад зураач нарын будаг нь урсчихаад байдаг хулдаасан дээр тэр өөрийн алдартай натюрмортуудаа гайхалтай зурна. Шорлог, шарсан хоньны мах, ваартай дарснууд... Зураг нь нэг хэсэг үнэлэгдэн 1902 онд сонинууд түүний тухай “Авьяастай, төрөлхийн зураач, эртний гүрж, персийн туурган зургийг сайтар судлан мэдсэн хүн” гээд бичжээ. Танихгүй үгнүүд ажилчны районы эгэл залууд холбоогүй мэт санагдавч Нико эдгээр үгсийг насан туршдаа санаж явав. Сэтгэлд нэг л дулаан...

Нико Пиросмани. Найр.

Өглөө эрт. Байрны манаачаас өрөвдөлтэй урц хөлсөлж байсан тэрээр өвджээ. Нүдээ ч нээж чадахгүй. Бүтэн долоо хоног халуурч хэвтэв. Манаачийн охин халуун хандмал, хатсан талх зөөж байж тэр тэнхрэв. Харин ажилдаа очтол түүнтэй тооцоо бодсон байжээ. Нико ажилгүй, дээрээс нь манаач ч байрандаа суулгалгүй түүнээс салав. Уранхай хувцастай, өлсгөлөн түүнтэй нэгэн удаа тааралдсан авга нь нулимас дуслуулсан гэдэг. Хүний үгэнд ордоггүй хүн. Гэхдээ засрах зам байгаа. Ингээд удалгүй тэрээр өөрийн гэсэн сүүний мухлагтай болжээ. Авгын тусламжтайгаар тэр хавийн худалдаачид түүнд бага зэргийн мөнгө зээлдүүлсэн гэх. Тэр худалдан авагчдийн зүг инторын нүдээр харсан хоёр үнээ зурсан том хаяг хийж авлаа.

Нико Пиросмани, Цагаан үнээ.

Арилжаа наймаа ийм сонирхолтой гэж тэр бодоогүй явжээ. Өглөөнөөс үд хүртэл бяслаг, сүү, тараг зараад завгүй эргэлдэнэ.

Нико Пиросмани, Жимсний мухлаг.

Үдээр хөл татрах цагаар довжооныхоо сүүдэрт суугаад тэр зургаа зурна. Хичнээн олон хүн ирнэ вэ? Тэдний хэн нэг нь мухлагчин Нико хуучин хар хулдаас дээр тэдний хөргийг зурдаг, гүйцэгдэшгүй мөрөөдөгч гэдгийг мэдэхгүй л явна.

Нико Пиросмани, Бегосын найз нар.
Нико Пиросмани, Хүүхэдгүй саятан ба олон хүүхэдтэй ядуу эмэгтэй.

Олон жилийн дараа тэр үеэ өөрийн хамгийн сайхан цаг байсан гэж Пиросманашвили дурсах болно. Тэрээр олонд нэр хүндтэй, уран сайхны дэлгүүрт өөрийн хүн нь болсон байлаа. Олон хүн охиноо эхнэр болгон өгөхөс татгалзхааргүй байв. Бас дээр нь байр авах мөнгө хураагаад эхэлжээ. Тэр амьдрал нь нэгэн эгшинд нуран унав.

Тифлист Бель Вю театр тоглолтоор ирээд нэгэн франц хүүхэн гялалзаж байгаа гэсэн яриа мандлаа. 1909 оны дөрөвдүгээр сарын 7-нд “Тиблисийн хуудас” сонин “... үзэсгэлэн төгс Маргарита де Севрийн (Marguerite de Sèvres) цорын ганц тоглолтой...” гээд зарласан байлаа.

Нико Пиросмани, Жүжигчин Маргарита.

Нико олны шуугианд дургүй. Тэнд уйтгартай байна гэж бодсон ч найз нь дагуулаад очсон болохоор тэсэв. Тэр нэгэнт явахаар шийдээд байтал тайзнаа хүслэн болсон эмэгтэйгээ харлаа. Торгон даашинз нь бүлхүүсийг нь барьсан, үсэндээ цэцэг хатгасан Маргарита танхимыг тойруулан хараад намуун хоолойгоор дуулж эхлэв. Франц хэлээр юу гэж дуулсаныг ойлгоогүй ч Никогийн зүрх шимшрээд ирлээ.

Нико Пиросмани, Цэцэг, шүхэр барьсан эмэгтэй.

Манан дундуур туулах мэтээр хотоор шөнөжин тэнэн явсаар өглөөгүүр Маргаритагийн буусан буудлын үүдэнд цэцгийн баглаа барьсаар тэр зогсож байлаа. Үүдний жижүүр оруулаагүй ч хэдэн зоос түүнийг зөөллөв. Хоёр давхарт “нисэн” гараад үүдийг нь тогшлоо. Үйлчлэгч эмэгтэй хаалга онгойлгов. 

Нико Пиросмани, Сайхан хүүхэн.

Маргарита, диван дээр хажуулдан хэвтээд дургүй янзтайгаар францаар хэдэн үг хэллээ. Дахиад л толгой өвтгөсөн үнэртэй эндхийн цэцэг! Маргарита цүнхээ ухан мөнгөн зоос авч  Никод атгуулаад түүнийг мартав. Харин тэр алмайран зогссоор. Гялалзсан овгор үс, зөөлөн цагаан арьс... Залхуутай янзаар тэр халатаа тайлан шидээд дан цамцтайгаар толинд өөрийгөө харна. Гэнэтхэн бүсгүй догшин арслан мэт хувиран “Зайл, юугаа хийгээд зогсоод байна вэ?” хэмээн орилов. Ташуурдуулсан мэт тэр үгийг Нико хэд хоногийн турш мартсангүй.

Нико Пиросмани, Шар айрагтай аяга барьсан эмэгтэй.

Маргаритагийн зөв. Нико мангар юм шиг алмайраад зогсоогүй бил үү. Түүнийг зарц гэж хүлээн авснаас гарцаагүй. Дахиад Маргарита дээр очихдоо тэр хураасан мөнгө, дэл сул бүгдээ цуглуулан гоёж гоодон, үс толгойгоо засуулж гангарчээ. Буудлын жижүүр бүтэн цаг цэцэг зөөгөөд ядарсан гэж жигтэйхэн. Маргаритагийн өрөө, хоёр давхар тэр чигтээ цэцгээр дүүрсэн байв. Бас нэг галзуу эр түүний толгойг тэслэхээр шийдээ юү? Маргарита духандаа жин тавиад цэцгийн үнэрт үхэх шахан хэвтэнэ. Хэн үүнийг явуулав гэж асуух зуур дунд гарын мухлагчин Нико өөрөө үүдэнд нь хүрээд иржээ...

Туранхай, эв хав муутай тэрээр энэ үнэтэй костюм, энэ аймшгийн цэцэгт хамаг мөнгө зарсаныг шууд мэдэрсэн Маргарита сэтгэл санаа дундуур. Таван цэцэрлэгийг хоослоход мөнгө үрснийг бодвол энэ ёстой тэнэг эр бололтой. Бүсгүй хүчлэн инээгээд түүнд талархлаа илэрхийллээ.

Нико Пиросмани, Дэвүүр барьсан сайхан эмэгтэй.

Нико өвдөг сөгдөөд мадемуазель Маргарита түүний хамт хотоор зугаалахыг зөвшөөрөх үү хэмээн асууж байв. Энэ галзуу эр хоёр хоногийн өмнө харсан гоёлын дэлгүүрийн очир алмазтай бөгжийг бэлгэлэх ч юм бил үү. Цуг явахад гарз гарах юмгүй гэж бодсон Маргарита зөвшөөрөл өгөв. Түүний хурууны үзүүрээр санамсаргүй мэт заасан сайхан атласан даашинзыг мөнгөтэй бол Нико аваад өгөхөөр л байв. Гэвч халаас хоосон. Тэр бүхэл оройжин гүржээр шүлэг уншиж явлаа. Бүсгүй хэлийг нь ойлгоогүй ч сэтгэлээсээ уншсан хайрыг ойлгосон гэж Нико бодно. Пиросмани өөрийн аз жаргалыг хичнээн хоног үргэлжилснийг санахгүй. Өдөр үү эсвэл бүтэн долоо хоног уу?... Нэгэн орой тэр түүний үүдийг тогшив, хэн ч онгойлгож өгсөнгүй. Нико зүрх гарган хаалгыг түлхлээ. Хуучин зарлалууд шалан дээр хөглөрч, өсгий нь унасан жижиг шаахай өнчрөн хэвтэнэ... Кура голын эрэгт Нико хөдөлгөөнгүй суун их урсгалыг ширтэн гөлөрнө. Яваад өгчээ... Баяртай ч гэсэнгүй, дурсгал ч үлдээсэнгүй.

Нико дахиад ядуу болов. Мухлагт шөнө ирээд хаягийн хоёр үхрийг нь даран будуулаад “Сүүн бүтээгдэхүүн” гэж бичүүлэв. Хот даяар варьетагийн хөнгөмсөг хүүхэнд хөрөнгөө зарсан гээд л Никог шоглоно. Ингээд зураач Нико будагчин болон хувирч зөвхөн гуанз зоогийн газарт захиалгаар зургаа хийдэг болов. 1912 онд Тифлист Парисаас нэртэй зураачид Кирилл Зданевич, Михаил Ле Дантю хоёр ирлээ.

Лавлах:
Оросын зураач. Найз Кирилл Здановичийн хамт Тифлист хагас жил байсан нь уран бүтээлд нь том нөлөө үзүүлжээ. Тэнд Ледантю зоогийн газруудын чимэг болсон Нико Пиросманишвилийн зургуудыг үзэж анхаарсан гэдэг. Өөрийнх нь бүтээлээс гүрж хөгжимчний “Сезандер” нэртэй зураг нь алдартай.

Зөвлөлт, гүржийн зураач. Кубофутуризмын нөлөөнд байсан, театрт ажиллан номын зураг хийж байв. Эцэг нь франц хэлний багш польш хүн бөгөөд эх нь П.Чайковскийн шавь, төгөлдөр хуурч, төрсөн нэр нь В.К.Гамкрелидзе гэх гүрж хүн юм. Тэрээр М.В.Лё-Дантюгийн хамт 1913 онд Н.Пиросманийн уран зургийг нээсэн гэдэг. Гадаадад хэсэг амьдраад Гүржид ирэн сууж  байгаад 1949 онд хилс хэргээр баривчлагдан 15 жилийн ял аван Воркутад цөлөгдөж байжээ. 1957 онд чөлөөлөгдөн цагаатгагджээ.

Тэдний тусламжтайгаар манаачийн амбаарт хөглөрч байсан “Жүжигчин Маргарита” зэрэг Никогийн 80 зураг аврагджээ. Пиросманийн зурсан 2000 гаруй зургаас дөнгөж 300 нь үлдсэн байгаа.

Нико Пиросмани, Александр Гарановын хөрөг.
Нико Пиросмани, Ах, дүү эмэгтэйн хамт.

Зданевич 1969 онд Пиросманийн бүтээлийн үзэсгэлэнг Парис хотноо Луврт гаргуулжээ. Гүржийн агуу зураач ийнхүү нас барснаасаа хойш хагас зууны дараа нэр цуутай болсон юм...

1918 онд араг яс болтлоо турж эцсэн, цал буурал Нико Тифлисийн эмнэлэгт ухаан орохгүй байсаар нас баржээ. Молоконы гудамжны подвалд гурав хоног ухаангүй байгаад олдсоны дараа тэр эмнэлэгт хүргэгдэн ирсэн гэдэг. Талийгаачийг орон гэргүй хүмүүсийг нутаглуулдаг эмнэлэгийн оршуулгын газрын нэгэн буланд оршуулжээ. Хожим булш нь олдоогүй байлаа.

...Жижигхэн, цэмцгэр хувцасласан, жигнэсэн алим шиг үрчгэр царайтай хөгшин “Жүжигчин Маргарита” гэсэн ганцхан зургийг үзэхээр тэр өдөр Луврт ирсэн байв. Тэр хөгшнөөс цагтаа гялалзаж явсан мадемуазель де Севрийг олж харсан хүн бараг байхгүй байсан биз. Цэцгээр түүнийг дарсан гажигтай эрийг санахаар тэр нэлээд оролдов. Түүний нүүр царайг мартсан нь харамсалтай...
Мадам эргэн тойрноо хараад түүнийг сонирхсон хүн байхгүйг мэдмэгц зурагт хүрээд түүнийг үнсэв. Хайрыг нь авч чадаагүй жүжигчин Маргаритааг зураач Нико Пиросмани өршөөгөөрэй...

Нико Пиросмини, Найрлалт.

Жүжигчин Маргаритагийн хөрөг сайхан хайрын гэрч. Цагаан царай, Цагаан даашинз. Түүний гарт баригдсан цагаан цэцгийн баглаа. “Цагаан өнгийг би өршөөнө” гэж Пиросмани ярьдаг байжээ.

Нико Пиросмани, Анааш /Сүүлчийн бүтээлд тооцогддог/

М.ЦОГТ

Эх сурвалж: Maximonline

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Монголбанк: Хар жагсаалтад бүртгэлтэй иргэд, ААН-ийг өршөөлд хамруулав 3 цаг 37 мин 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхандаа сонирхуулах зорилгоор цацсан гэжээ 5 цаг 16 мин “Бэлтэс Мөрөн” ХХК-д холбогдох шүүх хурал энэ сарын 18-нд болно 5 цаг 48 мин Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээж нь гомдол гаргасан 8 цаг 52 мин 12 настай охиныг хүчиндэж, амийг нь хөнөөсөн Г.Гантулгад бүх насаар нь хорих ял өглөө 9 цаг 0 мин Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д хүргэжээ 9 цаг 5 мин Улсын хэмжээнд нэг сая гаруй мал, амьтны сэг зэмийг устгажээ 9 цаг 11 мин Эдийн засгийн энгийнээр 9 цаг 48 мин Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон, мөнгө угаасан хэрэгт дөрвөн хүнийг баривчилсан 10 цаг 20 мин Ц.Шинэбаяр: Эм зүйн салбар дахь "хортой ургамал"-ыг тасалсан ч дахиад гараад ирдэг 10 цаг 29 мин Эмийн сангийн тусгай зөвшөөрөлтэй 2,142 ААН-ийн 365 нь албан тушаалтны хамаарал бүхий 12 цаг 5 мин "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН даргын "өмдийг тайлав" 12 цаг 37 мин О.Тэнүүн: Монголын сор болсон боловсролтой залуус эх орноосоо дүрвэж байна 14 цаг 34 мин Шар өвс шатаахгүй байхыг анхааруулж байна 14 цаг 53 мин Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учирсныг тогтоожээ 14 цаг 57 мин БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ 15 цаг 2 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна 15 цаг 5 мин Д.Дэмбэрэл: ЭМДҮЗ-ийн гишүүн сард ₮100,000 авч байсан. УИХ урамшууллыг эргэж харах нь зүйтэй Өчигдөр 19 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 3 хэм дулаан Өчигдөр 19 цаг 36 мин Г.Адилбиш: Тамсагийн талд хугацаагүй жагсаал, цуглаан зохион байгуулна Өчигдөр 17 цаг 59 мин
iИх уншсан
"Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу" буюу Хотын дар... УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... “Сүнстэй байшин”-гийн хэрэг-1 Л.Болдхүү: Хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүй ашигласан, тар... Б.Наранбат: СӨХ-ны төлбөрөө төлөөгүй бол Монголбанкны хар жа... Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... С.Наранцогт: Үндэсний баялгийн сангийн хууль батлагдсанаар с... "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... Төсөв дээр гар татсаны хариу гал сөнөөгчдийн алтан амиар төл... Өсвөр насны охид бүлэглэн нэгийгээ зоджээ Бурханч лам Г.Пүрэвбат таалал төгсчээ Дэлхийн хамгийн өндөр настай иргэн өөд болжээ Д.Ганбат: Төрийн ордонд учир битүүлгээр амиа алдсан Г.Батхүү... “Орхон” их сургуулиас 115 дугаар сургууль хүртэлх авто замын... Б.Баттүшиг: Шүүмжлэлд өртсөн хувцасны ивээн тэтгэгч "Парис 2... Увс, Завхан, Архангайн нутгаар цасан шуурга шуурч, байгалийн... Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна
Top